Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Томоко Ибүкүро: Монголчууд өөдрөг хүмүүс

Томоко Ибүкүро хэмээх твиттерт идэвхтэй байдаг япон эмэгтэйтэй таараад хэдэн хором яриа өрнүүллээ. Томоко Михачи компанид гүйцэтгэх захирал хийдэг. Тус компани зөгийн аж ахуй эрхэлдэг юм байна. Монголоор сайн ярьдаг энэ эмэгтэй Японы Мияазаки мужаас иржээ. Томоко мөн Японы нэвтрүүлгийн багийнхан Монголд ирэхэд зохицуулагч хийж тусалдаг байна.

-Томоко Монголд хэдэн жил амьдарч байгаа вэ?
-Монголд 20 жил болж байгаа.
-Анх хэзээ ирсэн бэ?
-Би анх 1997 онд Монголд ирсэн.
-Яагаад Монголыг зорих болов?
-Японы их сургуульд Монголын түүхийг судалдаг байсан юм. Манай багш Монголд очиж судалгаа хийхгүй бол дипломын ажил хийж чадахгүй шүү гээд явуулж байсан.
-Монголд ирсэн чинь ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Тухайн үеийн Монгол, Япон хоёрын ялгаа их байсан шүү дээ. Монголд дөнгөж социализмын үе дуусаад, бүрэн ч дуусаагүй. Хувьчлал дөнгөж эхэлсэн үе байсан. Содон санагдсан. Огт өөр ертөнц байв. Анх зун ирж байсан. Зун Улаанбаатарт бараг хүн байдаггүй байсан шүү дээ. Бүгдээрээ зуслан, хөдөө гарчихдаг.
-Яагаад Монголд үлдэхээр болчхов?
-Тэгээд би судалгаа хийх гээд монгол хэл ч сурах хэрэгтэй. Материалтай ч танилцах хэрэгтэй. 1999 оноос нэг жилийн хугацаагаар сурахаар ирсэн.
-Тэгээд монгол хүнтэй суучихсан уу?
-Тийм. Монгол хүнтэй суугаад, хүүхэдтэй болсон.
-Нөхөр тань таныг юугаараа татав?
-Ммм манай нөхөр үү. Манай нөхөр их нямбай ажилладаг хүн.
-Юу хийдэг вэ?
-Одоо бид хамт зөгийн аж ахуйдаа ажилладаг.
-Уг нь ямар мэргэжлийн хүн бэ?
-Цэргийн хүн. Нямбай, цэвэрч.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Нэг охинтой. Охин маань 19-тэй.
-Та маш их монголжжээ?
-Ээ тэрийг мэдэхгүй.
-Одоо та хаана амьдардаг вэ?
-Зундаа Сэлэнгэд, өвөлдөө Улаанбаатарт амьдардаг.
-Улаанбаатарын утаа хэцүү байна уу?
-Энэ жил утаа харин сайхан багасчээ. Өмнө нь мэдээж хэцүү байсан л даа.
-Та монголчуудыг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг юм байна шүү дээ?
-Гадаад хүмүүс дотроос бол мэддэг байх гэж бодож байна.
-Монголчууд зан чанарын хувьд ямар дутагдалтай вэ?
-Тууштай биш юм болов уу.
-Тэгвэл монголчуудын ямар чанар танд таалагддаг вэ?
-Хүмүүс ер нь өөдрөг шүү дээ. Ирээдүйдээ итгэдэг. Өөрчлөлтийг хүлээж авч, шинэчлэлд дасан зохицохдоо сайн гэж боддог.
-Монголд амьдрахад сүүлийн үед санааг чинь зовоож байгаа асуудал юу вэ?
-Нийгэм, системийн асуудал. Яг юу вэ гэхээр жишээ нь хамгийн их санаа зовж байгаа юм нь хуулийг давсан хэдэн этгээд байгаад байгаа байхгүй юу. Тийм үед мянга хууль ярьсан ч нийгэм угаараа сайжрахгүй байх гэж боддог.
-Наадах чинь монголчуудын ч санаа зовдог асуудал байна?
-Тийм ээ.
-Би япончууд Монголд чин сэтгэлээсээ тусалдагт талархдаг. Хамгийн сүүлд гэхэд их сургуулийн эмнэлэг барьж өгсөн. Та тэр эмнэлэгт орж үзэв үү?
-Үгүй үзээгүй. Би тусламжийн эсрэг байдаг хүн. Тусламж өгч байна аа гэдэг чинь цаана нь санаа байгаа шүү дээ. Би бол тусламжид нэг их ач холбогдол өгмөөргүй байдаг. Тусламжийг болих хэрэгтэй гэж бодоод байна. Тусламжийн хэрэг байхгүй. Одоо юу гэх юм. Манай Япон 1860-аад оноос төмөр зам барихдаа тэр үед хөгжил дорой орон байсан. Англиас асар их хэмжээний зээл аваад төмөр зам барьж эхэлсэн. Тэр зээлийн хугацаа 100 гаруй жил байсан. Саяхан төлж дууссан үнэндээ. Тусламжийн цаана олон улсын улс төр явагдаад байна шүү дээ.
-Та Япондоо хэр их очдог вэ?
-Жилдээ нэг долоо хоног очдог.
-Ингэхэд та Монголын иргэн үү?
-Японы иргэн.
-Зөгийн аж ахуй хэр ирээдүйтэй байна. Монголчууд мал аж ахуй эрхэлж ирсэн. Одоо зөгийн аж ахуйд хэр гаршиж байгаа бол?
-Зөгийн аж ахуй гэдэг Европ гаралтай. Ингэж үзвэл зөгийн аж ахуйн талаар япон хүн ч монгол хүн ч дорой. Хөгжил муутай явж байгаа. Япон бас ялгаагүй. Манай зөгийн аж ахуйг япон технологитой гэж хүмүүс андуураад байдаг юм. Гэхдээ үнэндээ бол тийм биш. Ер нь зөгийчид Европ руу гараад сайн суралцах л хэрэгтэй. Зөгийн балны чанарыг сайжруулах хэрэгтэй байна.
-Та хэр олон зөгийтэй вэ?
-Манайх 300 гаруй бүл зөгийтэй.
-Сэлэнгэд зөгийтэй хүмүүс олон. Гацуурт гээд том компани бас зөгийн аж ахуй эрхлэгчдэд том өрсөлдөгч болсон байх?
-Бид үнэндээ өрсөлдөх чадамж ч хүрээгүй.
Яагаад гэхээр бид Монголын нийт зөгийн балны хэрэгцээг хангаж чадахгүй хэмжээнд байгаа.
-Зөгийн балаа хаана нийлүүлдэг вэ?
-Зөгийн балаа Номин, И-мart, Сансар, Оргил, Ханбүргэдэй сүлжээнүүдэд нийлүүлдэг. Одоохондоо монголын зөгийчид хоорондоо өрсөлдөх цаг болоогүй гэж бодож байна.
-Монголчуудад хэлэхийг хүсдэг зүйл байдаг уу?
-Би хувьдаа хүнс үйлдвэрлэдэг. Зөгийн бал хийж байгаа хүний хувьд хүнс бол хүний эрхийн асуудал гэж хэлмээр байна. Ялангуяа хүнсний аюулгүй байдал. Энэ асуудалд хэрэглэгчийн зүгээс анхаарал тавих ёстой гэж үздэг. Одоо бол дэндүү хайнга ханддаг юм болов уу гэж боддог. Хүнсний чанарын асуудлаар таниулахаар бодож байгаа юм бий. Яаж чанартай чанаргүйг нь ялгах вэ гэдэг талаар ажиллая гэж бодож байгаа.
-Миний хувьд өрхийн үйлдвэрлэгчдээс зөгийн бал авах гэхээр ямар нэг хольцоо байгаа болов уу гэж эргэлздэг. Эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхэд нь яаж итгэх вэ?
-Үнэн үнэн. Хольсон байна уу гэж хүмүүс асуудаг. Хольдог айл цөөхөн байх. Байхгүй гэж хэлж чадахгүй. Гэхдээ холихоос гадна ямар аюул байгааг мэдэхгүй байгаа юм. Жишээ нь болц муутай, түүхий бал хураах нь муу нөлөөтэй. Уг нь цэвэр зөгийн бал л даа. Ямар муу нөлөө гарах вэ гэхээр исч, бактер, нян үүснэ.
-Түүхий гэдгийг нь хэрэглэгч мэдэх боломжтой юу?
-Бас нэг жижигхэн төхөөрөмж ашиглаж болно. Эсвэл шинжилгээ өгч болно. Шинжилгээгээр заавал тэрийг нэхдэг байхгүй юу.
-Ингэхэд та чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа гэртээ байх дуртай.
-Та ямар нэг эмэгтэйчүүдийн ч юм уу сонирхлын бүлэгт хамрагддаг уу?
-Үгүй.
-Таны хобби юу вэ?
-Ном унших.
-Монголд амьдардаг япон хүмүүс хэр олон бэ?
-Би тэр болгоныг мэдэхгүй. Гэхдээ 200-300 хүн байгаа гэж сонссон.
-Таны мөрөөдөл юу вэ?
-Өвөрмөц балт ургамлын зөгийн балыг брэнд болгож, Монголоос экспорт хийх.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com