Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Эрүүл мэндийн даатгалын сангаас мөнгө завшсан хэрэгт “Чингис хаан” банкныхан шалгагдаж эхэлжээ

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягийн хэрэгт холбогдуулан арилжааны “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг яллагдагчаар татаж, улмаар тэдэнд яллах дүгнэлт үйлдүүлэхээр нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Түүнийг эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байх магадлалтай гэх үндэслэлээр АТГ хорьж, шалгаж байсан юм. Улмаар эрүүл мэндийн даатгалын сангийн харилцах дансны мөнгө дампуурлаа зарласан “Капитал” банкинд хадгалагдаж байсан талаар бид урьд нь мэдээлж байв.

Харин өнөөдөр энэ хэрэгт шинэ баримт, нотолгоо гарч ирсэн байна. Тодруулбал, ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг болон тус газрын Санхүү, төлбөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Баярхүү нарыг Эрүүгийн хуулийн 22.4-5 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий этгээд, нийтийн албан тушаалтан бусдаас хахууль авсан” гэх үндэслэлээр буруутгаж буй бол “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдоржийг Б.Баярхүүгээр дамжуулан Ч.Алтанхуягт хахууль өгсөн хэмээн яллагдагчаар тооцоод байгаа аж. Түүгээр ч тогтохгүй 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдөж буй Эрүүгийн хуульд заасныг үндэслэн “Чингис хаан” банкийг нь яллагдагчаар татсан байна. Учир нь, энэ хуулийн 22.5-3 дахь хэсэгт заасан “Хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” хэмээн заасныг үндэслэсэн гэнэ.

Бидний авсан мэдээллээр Ч.Алтанхуяг албан тушаалаа урвуулж, “Чингис хаан” банкинд давуу байдал бий болгон, Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийг тус банкинд байршуулсан аж. Улмаар үүнийхээ хариуд энэ оны дөрөвдүгээр сарын 30-наас наймдугаар сарын 31 хүртэлх хугацаанд дансны үлдэгдэл мөнгөнөөс 1-1.3 хувийн хүү бодож С.Сандагдоржоос зургадугаар сарын 3-нд 15.6 сая төгрөг авсан байна. Түүнээс хойш долдугаар сарын 1-нд 25.8, 18-нд 13.6, наймдугаар сарын 22-нд 8.9, есдүгээр сарын 9-нд 22.1 сая гэх байдлаар нийт 86.2 сая гаруй төгрөг бэлнээр авсан нь тогтоогдсон байна. Уг нь хууль сахиулах байгууллагынхан гэмт хэрэгт шалгаж байгаатай холбогдуулан эд хөрөнгө битүүмжилдэг ч Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө байнга эргэлтэд орж буй учраас гүйлгээнд хязгаарлалт тавих боломжгүй байдаг аж. Тиймээс өдгөө тус сангийн хөрөнгөөс зарцуулсаар 30 тэрбумаасаа багассан ч “Чингис хаан” банкныхаа дансанд байгаа гэнэ.

Хуучнаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын удирдлага “Чингис хаан” банктай 2017 оны наймдугаар сарын сүүлчээр мөнгөн хадгаламжийн гэрээ жилийн 15.2 хувийн хүүтэй байгуулсан аж. Улмаар 2018 оны нэгдүгээр сарын 30-нд “Чингис хаан” банкин дахь 3201.... дугаартай харилцах дансны үйлчилгээний гэрээг жилийн 5.5 хувийн хүүтэй байхаар, энэ оны гуравдугаар сард уг дансны үйлчилгээний гэрээн зургаан хувийн хүүтэй байхаар нэмэгдүүлсэн байна. Хэдийгээр энэ нь хууль, журмын дагуу хийж буй ажил ч “Чингис хаан” банкны гүйцэтгэх захирал С.Сандагдорж Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөгийг банкиндаа байршуулах гэрээ хэлцлийг Ч.Алтанхуягтай хийсэн нь хуулийн этгээдэд давуу байдал бий болгосон үйлдэл гэж хууль сахиулагчид үзэж байгаа юм. Ийнхүү давуу байдал бий болгосных нь төлөө “Чингис хаан” банкны хувьцаа эзэмшигч “Нью стандарт финанс” ХХК-ийн дансаар урьдчилгаа хэлбэрээр сар бүр байршуулсан мөнгөн дүнгийн хоногийн үлдэгдлийн 1-2 хувиар хүү тооцож таван удаагийн гүйлгээгээр хахууль өгсөн нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон аж. Гэхдээ тэднийг санхүүгийн луйвар болзошгүй үйлдэлд гэм буруутай, эсэхийг шүүх эцэслэн тогтооно. Түүнээс өмнө хэргийг хаана хэмээн зарим хүн явж буй гэх сураг бий ч хууль сахиулагчид хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй, шуурхай шалгаж гэм буруутай үйлдэл нь нотлох баримтаар батлагдсан учраас эрүүгийн хариуцлагаас мултрахгүй байх гэж үзэж байна.

Уг хэрэгтэй холбогдуулан “Чингис хаан” банкны ТУЗ-ийн гишүүд болон “Нью стандарт финанс” ХХК-ийн өмчлөгч зарим хүнээс тайлбар мэдүүлэг авсан байна. “Нью стандарт финанс” ХХК-ийн өмчлөгч иргэн Д.Батаа тус компанийн 46, Ш.Бүтэд 31, Ц.Баярсайхан 23 хувийг эзэмшдэг юм байна.

Эрүүгийн, тэр дундаа авлигын хэргийн яллагдагчаар татагдсан “Чингис хаан” банкны ТУЗ-ийнхэн, хөрөнгө оруулагч “Нью стандарт финанс” ХХК-ийн удирдлага болон банкны гүйцэтгэх захирал Сүхбаатарын Сандагдорж нар улс төрд нөлөө бүхий этгээд болох ЭМДЕГ-ын Чулуунбатын Алтанхуягт хахууль 86.2 сая гаруй төгрөгийн хахууль өгсөн үйлдлээ хэрхэн тайлбарласан нь шүүх хурлын үеэр тодорхой болох биз ээ.

Ч.Алтанхуяг гэж хэн бэ?

Ч.Алтанхуяг нь 2017 оноос эхлэн ЭМДЕГ-ын даргаар томилогдон ажиллаж эхэлсэн бөгөөд түүнээс өмнө НДЕГ-т удирдах албан тушаал эрхэлдэг байжээ. Албан тушаалаа хууль бусаар ашигласан гэх хэрэгт шалгагдаж буй тэрээр хөрөнгө орлогын мэдүүлэгтээ, 2018 онд 90 сая төгрөгийн орлого олсноо мэдээлсэн байх юм. Мөн тэрбээр таван орон сууц, зуслангийн нэг байшин, үйлчилгээний зориулалттай талбай, дөрвөн авто зогсоолтой бөгөөд нийтэд нь 845 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 54 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай, 10 сая төгрөгийн үнэт зүйлтэй, дансандаа 194 сая, гадаад дансандаа 55 сая төгрөгтэй, 288 сая төгрөгийн авлагатай гэсэн байжээ.

Дээрх хэргийн талаар АТГ мэдээлэхдээ, Ч.Алтанхуяг нар нь “Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг нээн, шалгаж байгаа хэмээн мэдээлж байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com