Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Иргэд төрд хяналт тавих тогтолцоог бий болгосон гэв


  Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан “Авлигагүй нийгмийн төлөө иргэдийн оролцоо” хөтөлбөрийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Тэд өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар өчигдөр хэлэлцсэн юм. Энэ үеэр ЛЭОС-ийн удирдагч Ц.Бүжидмаа ярихдаа, “Азийн сангийн тэтгэлгээр энэхүү хөтөлбөрийг 21 аймагт хэрэгжүүллээ. Энэ хүрээнд тухайн орон нутагт иргэдийн бухимдлыг төрүүлж, асуудал дагуулсан томоохон хэмжээний тендер, худалдан авах ажиллагаа, төрийн үйлчилгээний салбар, эмийн хөнгөлөлттэй үйлчилгээ гэх мэт асуудал дагуулсан 80 ажил дээр хяналт тавьж, мониторинг хийлээ. Энэ хугацаанд тухайлбал, Орхон аймгийн удирдлагууд Бурхан багшийн сэрэг дүр цогцолборыг 2016 онд нээж, маш сүр дуулиантай эхэлсэн ч өнөөдрийг хүртэл барьж дуусаагүй байна. Анх дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний 90 хувийг “Эрдэнэт” үйлдвэр гаргасан. Иргэдийн сүсэг бишрэлээр ахиад тэрбум шахуу мөнгө цугласан гэж байгаа. Үүний дээр ахиад гурван удаа санхүүжилт тавигдсан. Хамгийн сүүлд 2019 онд 200 сая төгрөг төсөвлөгдсөн. Ингээд өөрөөр хэлбэл тендерийн гүйцэтгэл хангалтгүй, ахин дахин санхүүжилт тавигддаг ийм асуудал орон нутагт гарсаар байгаа юм. Багануур дүүрэгт гэхэд нэгээс тавдугаар байрны тоглоомын талбайн тохижилтын ажилд гурван жил дараалан төсөв тавигдсан гэх мэт. Бид эдгээр илрүүлсэн зөрчлийнхөө хүрээнд зөвлөмж бичээд холбогдох байгууллага, ИТХ, Засаг дарга нарт өгдөг. Үүний дагуу тухайн байгууллага зөрчлийг хэрхэн арилгасан талаар эргээд иргэний нийгмийн байгууллагад тайлагнадаг тогтолцоог бий болгож чадсан. Мониторинг хийсэн дүнгээрээ иргэний нийгмийн байгууллага ИТХ-д сонсгол тавих гэх мэт. Өөрөөр хэлбэл энэ ажил өөрөө иргэд төрдөө хяналт тавих хамгийн том жишээ болоод байна” гэв.
Мөн түүнчлэн иргэдээс тавих хяналтын үр дүнд орон нутгийн удирдлага тухайн зөвлөмжийн дагуу арга хэмжээ авсан сайн жишээ ч гарчээ. Тухайлбал, Говьсүмбэр аймагт баригдаж байсан канад сургуулийн барилга 4-5 жил царцсан бөгөөд ашиглалтад орсны дараа тус аймаг дахь ЛЭОС-ийн мониторингийн баг ажилласан байна. Мониторингоор тохижилтын ажил дутуу, гамшгаас хамгаалах, аюулгүй ажиллагааны систем дутуу, гэрэл насос, цахилгаан дутуу хүлээлгэж өгсөн нь илэрчээ. Харин үүний хариуд Говьсүмбэр аймгийн засаг дарга нөөц хөрөнгөө гаргаж эдгээр асуудлыг шийдэж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг холбогдох байгууллагаар хийлгэсэн байна. Мөн энэ онд гадна тохижилтын талбайг орон нутгийн хөгжлийн сангаар хийлгэхээр тусгаж өгчээ.

Ч.Сосормаа: Өнгөрсөн хугацаанд нэг ч дүүргийн ИТХ төсвийн хяналтын сонсгол хийсэнгүй

  Хурлын үеэр “Шилэн нам” санаачилгын тэргүүн Ч.Сосормаа хүрэлцэн ирж ИТХ-ын үйл ажиллагаанд хяналт тавих нь сэдвийн хүрээнд илтгэл тавьсан юм. Тэрбээр, Монгол улс төлөөллийн ардчилалтай улс орон. Гэтэл өнөөдөр төлөөллийн ардчилал буюу иргэдийн дуу хоолой болж сонгогдсон УИХ-ын гишүүн, иргэдийн төлөөлөгчид хяналтын чиг үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Энэ нь хэд хэдэн зүйлтэй холбоотой. Нэгдүгээрт, тэд хяналт хийх арга механизмаа мэдэхгүй байна. Нийтийн сонсголын тухай хуулиар тухайлбал орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангаар зээл тусламжийн асуудлаа жил бүхэн төсвийн хяналтын сонсгол хийх үүрэгтэй. ИТХ, ЗДТГ ийм үүрэгтэй. Гэтэл нийслэл дээр өнгөрсөн хугацаанд нэг ч дүүргийн ИТХ төсвийн хяналтын сонсгол хийсэнгүй. Өөрөөр хэлбэл хуулиа хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг. Хэрэгжүүлье гэж хүсэхгүй байна. Хэрэгжүүлье гэсэн ч арга замаа мэдэхгүй байна. Гуравт, хяналт хийгээгүйнх нь төлөө хариуцлага тооцох, үүнийг нь давхар хянах механизм алга. Хоёрт, төлөөллийн байгууллагууд өнөөдөр ашиг сонирхлын зөрчилтэй болоод байна. Өөрөөр хэлбэл, хяналт хийх гэхээр өөрсдөө давхар дээлтэй, өөрийнх нь хувийн компани тендер авсан байдаг ч юм уу, ашиг сонирхлын зөрчил байна. Гуравт, улстөрийн намын нөлөөлөл байна. Хамгийн ноцтой жишээ авч үзэхэд, ИТХ засаг даргын үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөр, төсвийг баталж, хэрэгжилтийг нь хянаж, үнэлж, томилж, огцруулах ёстой иргэдийн нэрийн өмнөөс томилогдсон субьект. Гэтэл Засаг дарга нь намынх нь дарга байдаг. Ихэнх, сум, аймгуудад ийм байгаа. Ийм учраас Засаг даргаа хянаж чадахгүй байна. Улстөрийн намын дараагийн сонгуульд оролцох боломжгүй болдог. Үүнээс шалтгаалж байна. Үүнээс болоод төлөөллийн ардчиллын хямрал бий болчхоод байна. Тэгэхээр юуны өмнө энэ хямралыг иргэдийн оролцоо, хяналттайгаар яаж ажиллагаанд оруулах вэ гэдэг асуудлыг ярих нь зүйтэй юм. Өнөөдөр либерал эмэгтэйчүүдийн оюуны сан сайн ажиллаж байна. Гэхдээ энэ ажлыг мөнхийн хийгээд байх юм уу, энэ хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой ИТХ, УИХ-ыг яагаад ажиллуулахгүй байгаа юм. Тэд энэ үүргийг гүйцэтгэхийн төлөө сонгогдсон. Цалин авч байгаа. Тийм учраас тогтолцоогоо шинэчлэх зүйл рүү бүгдээрээ нэгдэж оръё. Нөгөө талаас иргэдийн хяналтын хараат бус тогтолцоог орон нутагт бүрдүүлье. Энэ бол ЛЭОС шиг арга туршлагатай, чадваржсан байгууллага, баг дээр гэхэд таван хүний бүрэлдэхүүнтэй хяналтын бүлэг байгуулж болно. Тэр нь баг хороондоо хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийг орон нутгийн хөгжлийн хөтөлбөрүүдийг хянадаг. Нэг нэг төлөөлөл ороод ИТХ-ын дэргэд хяналтын бүлгээ бүрдүүлдэг сумынхаа, аймгийнхаа дэргэд бүлэг бий болгох, чадваржуулах гарц боломж байгаа юм. Төрийн бус байгууллагууд энэ түншлэлүүдийг аргазүй, концепцоор хангаж байя гэдэг саналыг өнөөдөр дэвшүүлмээр байна” гэсэн юм.                                                                                                                                                    Б.ЧИМЭГ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com