Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
Б.Цолмон : МОН-30 автобусыг засаж сайжруулсны дараа шугаманд явуулна

Монгол инженерүүдийн зохион бүтээсэн “МОН-30” автобус нийтийн тээврийн стандарт, шаардлага хангахгүй байгаа талаар "Зорчигч тээвэр гурав”-аас мэдээлэл хийлээ.

 “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон “Манай байгууллага МОН-30 автобусыг хүлээж аваад гурван долоо хонож байна. 

Хүлээн авсны дараа манай байгууллагын хараат бус, Улсын байцаагчийн оролцсон техникийн комисс нийтийн тээврийн үйлчилгээнд гарахын өмнөх техникийн үзлэг, шалгалтыг хийсэн. 

Шалгалтаар автобусанд тодорхой хэмжээний алдаа дутагдлууд байгааг засах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Үүний дараахан алдаа дутагдлаа засварлаж, сайжруулах тухай улсын байцаагчийн албан шаардлага ирсэн.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явах гэж буй бүх л автобус улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэж зорчигч тээвэрлэх боломж нь бүрддэг. Бидний зүгээс тус автобусанд хамааралтай бүх зүйлсийг хийгээд дууссан.

Бид угсарсан компанид засаж, сайжруулах шаардлагатай зүйлсийн талаар албан бичиг хүргүүлсэн.

Харин одоо үйлдвэрлэгч маань дутагдалтай зүйлүүдээ засаж сайжруулсны дараа, улсын байцаагч үзэн нийтийн тээвэрт явж болно гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд явах бүрэн боломжтой болно.

Түүнээс биш сошиалаар шуугилдаж байгаа шиг манай байгууллага ямар нэг далд санаа агуулж, энэ автобусаа шугамд явуулахгүй байгаа юм биш" гэлээ.

Шалгалтаар:

  • Жолоочийн бүхээг байхгүй,
  • Удирдлагын тумблер-ны суурийн түгжээ муу,
  • Зорчигчийн заалны халаагуурын байрлал далд биш ил байрлалтай,
  • Хөргөлтийн шингэн гоожсон,
  • Батарейн хэсгийн битүүмжлэл муу ус орох магадлалтай,
  • Цахилгаан хэлхээний утас эмх цэгцгүй,
  • Өндөр болон нам хүчдэлийн цахилгааны хэлхээний утас хэт доор байрлалтай,
  • Автобусны их биеийн хэсэг нь намхан байгаагаас доогуур ил явсан цахилгаан хэлхээний утасны хамгаалалт төмөрт цохигдож хонхойсон зэрэг дутагдал байна гэсэн дүгнэлт гарчээ.

Түүнчлэн тус байгууллагын нэг автобус өдөрт дунджаар 190-300 орчим км явж байж, нийслэлийн иргэдэд бүрэн хүрч үйлчилдэг. Харин тэдний хийсэн туршилтаар "МОН-30" автобус 35 орчим км-т 40 хувийн цэнэг зарцуулж байсан буюу нэг км-т 1.5 хувийн цэнэг зарцуулж байсан аж. 

Өөрөөр хэлбэл, хэрвээ нийтийн тээврийн автобус нэг рейсэнд 90 км зам туулдаг гэж үзвэл "МОН-30" автобус нэг рейсийн ажил гүйцэтгээд л бааз дээр гурван цаг цэнэглэх шаардлагатай болж байгаа хэмээн албаныхан хэлж байсан юм.

“Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын Ахлах инженер Ц.Мөнхбаатар  “Нэг км зам туулахад нэг хувийн цэнэг унаж байна. Цэнэг хурдан дуусаж байгаа шалтгаан нь замын түгжрэлд ороод сул зогсож байгаатай холбоотой. Түгжрэл дунд удаан зогсох нь автобусны хол зам туулах чадварыг муу болгож байна.

Автобусны батарейг ямар нэг байдлаар 20 хувиас буулгаж болохгүйгээс гадна цэнэг нь 20 хувь хүрээд л бүх паар нь унтарч байсан. Тиймээс энэхүү автобус нийт цэнэгийнхээ 80 хүртэл хувийг л хэрэглэх боломжтой” гэв.

"МОН-30" цахилгаан автобусын нэг бүр бүрийг 195 мянган доллараар буюу 495 сая төгрөгөөр худалдаж авсан бөгөөд автобусны батарей нь нийт үнийн дүнгийнхээ 50 орчим хувийг дангаараа эзэлдэг талаар  “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон хэллээ.

Тэрбээр, "Манай байгууллага энэ автобусаа нийтийн тээврийн үйлчилгээнд явуулах сонирхол асар их байна. Учир нь бидний тооцоолсноос "МОН-30" автобус одоо нийтийн тээвэрт явж буй автобусаас хэд дахин бага зардалтай. Дээрээс нь ямар ч тос, тосол хэрэглэхгүй, чимээ шуугиан, агаарын бохирдол, угаарын хий гаргахгүй учир байгаль орчинд ч ээлтэй.

Ийм дэвшилтэд технологийг Улаанбаатар хот нийтийн тээврийн салбарт зайлшгүй нэвтрүүлэх шаардлага бий. Хамгийн гол нь чанар стандарт, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байх хэрэгтэй.

Ямартай ч угсарсан компани автобусаа хоёр удаа авч яваад зассан учраас бид дахиад улсын байцаагчийн үзлэгт оруулна.

Үүнд бие бие рүүгээ дайрах биш, ажил хэрэгч байж, нийлээд технологийн шийдлээ гаргавал ямар ч хүндрэлтэй асуудал байхгүй" гэдгийг онцолсон юм.

Сэтгүүлчид түүнээс гаднаас автобус оруулж ирэх шаардлагатай эсэхийг дахин тодруулахад, "Улаанбаатар хотод 800 автобусны парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгаа талаар нийслэлийн удирдлагууд хэлж байсан. Харин Монгол Улсад үйлдвэрлэгдсэн автобус шинэчлэгдэх тоог хангаж чадаж байвал бид мэдээж үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ.

Гэхдээ өнөөдөр нэг дор 300,400 автобус актлагдахад бид ард иргэдээ хүлээлгээд байж болохгүй. Тиймээс яалт ч үгүй гаднаас ямар нэг байдлаар автобус оруулж ирэх хэрэгцээ тулгарч байна" гэсэн хариулт өгсөн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com