Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ц.Шагжжав: Монголд хүүхэд хамгааллын “WE PROTECT” систем туршин нэвтрүүлэхээр болсон

  Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шагжжавтай хэрэглэгчийн эрх манайд ямар түвшинд байгаа болон олон улсын чиг хандлагын талаар ярилцлаа.

  Цахим мөнгө угаах, хүний наймаа зэрэг хууль бус үйлдлүүд өсөн нэмэгдэж байгаа нь засаглал сул байгаагийн шинж

  -Та холбооныхоо үйл ажиллагааны талаар товч танилцуулна уу?
  -1990 оны 10 сард байгуулагдсан хэрэглэгчийн хөдөлгөөний ууган байгууллага. Өнөөдөр 21 аймаг, нийслэл, есөн дүүрэг, мэргэжлийн салбарын долоон нийгэмлэгүүд, 329 сум тосгон, 152 хорооны зөвлөл, бүлгүүдтэй. 10000 шахам сонгуульт гишүүдийг нэгтгэж, хэвтээ буюу засаг захиргаа нутаг дэвсгэрийн, босоо буюу салбарын хосолсон бүтцээрээ дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг. Үндэсний болоод олон улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нийгэмд үйлчилдэг байгууллага юм.
  -Ямар ажлуудыг санаачлан ажиллаж байна вэ?
  -Өнгөрсөн хугацаанд НҮБ-аас баталсан, олон улсын “Хэрэглэгчийн эрхийг хамгаалахад баримтлах зарчим”-д, Монгол улсаа нэгтгэх, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоог шинээр бүрдүүлэх, боловсронгүй болгох ажилд түлхүү бид ажиллалаа. Хэрэглэгчийн харилцааг зохицуулах төрийн бодлого болох, гурван удаагийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж батлуулан хэрэгжүүлсэн.

  -Монгол улсад хэрэглэгчийн эрх ашиг  хамгаалагдаж чадаж байна уу?
  -2016-2020 онуудад хэрэгжүүлж байгаа Үндэсний хөтөлбөрийн үр дүнд манай улсад “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо” шинээр бүрэлдэн тогтсон. Бүх яамдад Төрийн нарийн бичгийн даргаар, аймаг, нийслэл, сум, дүүрэгт засаг даргын орлогчоор, зарим аймагт Хуулийн хэлтсийн даргаар ахлуулсан ХЭАХ зөвлөлүүд ажилладаг. Мөн  Шадар сайдаар ахлуулсан үндэсний зөвлөл ажиллаж байна. ШӨХТГ-т төвлөрүүлэн үйл ажиллагааг нь зохицуулж байна. Түүнчлэн бүтээгдэхүүн үйлчилгээ нь хэрэглэгчдэд  шууд болон шууд бусаар хүрч байдаг. Бизнесийн байгууллагуудад хэрэглэгчдийг зөвлөгөө мэдээллээр хангах бүтцүүд бий болсон. ОХУ, БНХАУ зэрэг орнуудад ХЭАХ асуудал иймэрхүү зохион байгуулалттай байдаг. Хэдийгээр ийм бүтэц тогтолцоо бий болсон ч үр шимийг нь гаргаж чадахгүй байгаагаас хэрэглэгчдийн эрх  хамгаалах асуудалд ноцтой байдалд  байна.
  -Хэрэглэгчийн эрхийн хамгаалалтын байдал тааруухан байгаагийн   шалтгаан юунд байна гэж та үзэж байна?
  -Юуны өмнө хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал ганц нэг төрийн болон  ТББ - ын ажил биш, тэр дотроо идэвхтэй цөөн хүмүүсийн гуйвар түүврийн ажил огт биш. Энэ бол төрийн, бүх нийтийн хэрэг бөгөөд хэрэглэгч эрхээ хамгаалж сурахад, өөрийн оролцоог ч сайтар  хангаж өгөх асуудал юм. Төрөөс цаг алдахгүй хийж өгөх ажил бол хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг энэ цаг үетэй хөл нийлүүлж бүрдүүлж өгөхгүй байна. Бид аль 2008 оны дэндүү хуучирсан хуулиар энэ асуудлыг зохицуулах гэж оролдож сууна.Манай нийгэмлэгүүдийн одоогийн удирдлага, хуульч зүтгэлтнүүдийн санаачилга, Европын холбооны шинжээч, мэргэжлийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр боловсруулж, 2017 онд өргөн барьсан хууль УИХ аар хэлэлцэгдэхгүй эрх баригчдын ширээний нүдэнд хэвтэж байна.
  -Олон улсын хэрэглэгчийн эрхийн, чиг хандлага хаашаа явж байна вэ?
  -Хөрш зэргэлдээх болон бусад орнуудад юу хийгдэж байгааг хөндөж ярих нь зүйтэй юм. 2019 онд Лондон, Улаанбаатар хотууд, Япон, БНСУ д зохион байгуулагдсан олон улсын чуулган, форумуудаас харахад дэлхий дахины чиг хандлага, таван бүлэг асуудалд төвлөрч байна гэж дүгнэж болохоор байгаа юм. Эдгээр асуудлын бодлого боловсруулагчид, улс төрчид өнөөгийн шинжлэх ухаан технологийн хөгжлийн хурдыг гүйцэж ажиллаж чадахгүй байгаа тухай юм л даа. ШУ технологийн ололт, нээлтүүд, иновац  улс орнуудын хөгжлийг хурдасгаж, хаана түүнийг амжилттай ажиглаж чадаж байгаа газар иргэдийн тогтвортой амьдралын чанар  сайжирч байна. Харин нөгөө талд түүнийг дагаж шийдвэрлэвэл зохих, шинэ асуудлууд олноор гарч өргөн цар хүрээтэй бодлого, зохицуулалт үгүйлэгдэж байна. Чухамдаа энэ нөхцөл байдал улс орнуудын хил хязгаараас үл хамаараад, бодлого боловсруулагчид, улс төрийн хүрээнийхнийг мэдрэмжтэй, хурдтай ажиллахыг шаардаж байгаа хэрэг юм. Нэг талд инженерчлэл, мэдээллийн технологи, иновац, техникийн сэтгэлгээ, үйлдэл, үр дүн, нөгөө талд нийгэм улс төрийн сэтгэлгээ, үйлдэл хоёр уралдаж, эхнийх нь илүү хурдацтай дэлхий нийтийн болж, дараа дараагийн шатандаа шилжиж байхад хоёр дахь нь хил хязгаар, ашиг сонирхолдоо явцуурч, хөгжлийг дэмжих биш, хазаарлах, мэдсэн ч эс мэдсэн мэт байхын гадна улс төр, бодлогын салбар дахь сайн зүйлээ тэр бүр хуваарилахгүй байгаа нь олон асуудал тэр дотроо Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлд үлэмж хохирол, бэрхшээл  үчруулж байна.
  -Ямар хохирол учруулж байна гэж?
  -Үүний тодорхой жишээ манайд эрх зүйн шинэчлэл хийхгүй байгаагаар харагдана. Маш том хоцролт гэхээс өөрөөр юу гэх вэ. БНХАУ  2009 онд цахим худалдааны хууль батлаад мөрдүүлж, одоо сайжруулаад явж байна. БНСУ  “Биг дата”д  суурилсан хэрэглэгчийн эрхийг хамгаалах систем нэвтрүүлж эхэллээ. Хэрэглэгчийн бүх мэдээлэл өгөгдлийг нэг төвд цуглуулаад цахимаар шийдвэрлээд явна гэсэн үг юм. ОХУ д “Хуульч робот” эрчимтэй бүтээж байна. Олон улсын хэрэглэгчийн байгууллагууд,  хөгжил буурай, хууль сул, хяналтгүй Нигер зэрэг Африкийн орнууд,  бусад бүс нутагт цахим худалдааны хохирогчдын эгнээ эрс өргөжиж байгааг сэтгэл зовнин анхааруулсаар байна. Манай улс гэтэл алга. Технологийн хөгжил хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлд илүү өргөн боломж олгож байгааг дээрх орнуудын жишээнээс бид харж байна. Манай улс төрчид, бодлого боловсруулагчид үүнийг мэдэхгүй харахгүй байгаа нь харамсалтай. Бид яагаад  арван жилээр хоцорч байна.  Тэд ажиллах ёстой. Хүлээлт үүсгэж болохгүй.
  -Шинжлэх ухаан технологийн дэвшлийг бодлого боловсруулагчид гүйцэхгүй байна гэлээ. Тэгвэл үйлдвэрлэлийн салбарт ямар байна вэ. Ялангуяа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал дээр?
  -Их чухал асуулт байна. Олон улсын түвшинд хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлын хоёр дахь гол хандлага нь бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад мэдээллийн технологийн ололтуудыг нэвтрүүлэх, ашиглах асуудал болж байна.
  -Хэрэглэгчийн хамгийн чухал асуудал нь бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанар, аюулгүй байдал мөн. Энэ асуудал ямар түвшинд байгаа вэ?
  -ОУХБ-аас саяхан хийсэн судалгааны дүн байдаг. Улс орнууд бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах асуудлыг үндэснийхээ хэмжээнд  шийдвэрлээд явах нь хангалтгүй байгааг харуулсан судалгаа юм. Европын Холбооны орнуудын хэрэглэгчдийн  гуравны нэг нь “Аюулгүй байдал нь хангагдаагүй” гэж зарлагдсан бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн хэрэглэсээр байгаа нь дээрх судалгаагаар харагдсан. Энэ бол маш том эрсдэлийг дагуулж байгаа хэрэг. Иймээс бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад технологийн дэвшлийг ашиглахын чухлыг сануулж байна. Үндэстэн,  улс орнуудын хамтын ажиллагааг сайжруулахыг шаардаж байна. Эдгээрээс улбаалаад улс орнуудын төр засгийн болоод Хэрэглэгчийн эрхийг хамгаалах  байгууллагуудын өмнө бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, технологид суурилсан, шинэ арга замуудыг хамтран боловсруулах, нэвтрүүлэх нь зүгээр нэг зорилт биш тулгамдсан бодит хэрэгцээ болоод байна.
  -Энэ талаар амжилттай яваа орнууд хэр олон байдаг бол?
  -Австрали улс IOT (internet off things) онлайн систем бүтээж, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах  ажиллагаанд нэвтрүүлснээ зарлалаа. Энэ системийн цөм нь үйлдвэрлэгчдийн үүрэг, хариуцлагыг асар өндөр болгож байгаад оршиж байна. Учир нь энэ системд байршуулсан бүтээгдэхүүний бүх үзүүлэлтүүд манайхаар бол “Шилэн” болдог байна. Тиймээс муу зүйл нэвтрэхгүй. Тайвань Цахим орчны сөрөг нөлөөллөөс хүүхэд хамгаалах “IWIN” онлайн хамгаалалтын систем  нэвтрүүлснээ зарлалаа. Энэ системийн цөм нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогоос давсан интернэт бүтээгдэхүүнийг шууд хязгаарлаж байгаад оршино.
  -Монгол эдгээр улсуудтай адилхан ямар нэг зүйл шинээр бий болгоогүй байна гэж үү?
  -Манай улсын Мэдээлэл технологийн салбарын мэргэжилтнүүд  Хүүхэд хамгааллын “WE PROTECT” систем туршин нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Энэ маш сайн мэдээ. Манай залуу мэргэжилтнүүд хэрэглэгчдээ хамгаалах технологийн шийдлийг аль хэдийн олсон ч, бодлого боловсруулагчид хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэхгүй удаашруулж  байна. Өсвөр насныхан болоод эцэг эхчүүд улсын их хурлын дэргэд байгуулагдсан цахим бодлогын түр хороонд итгэл хүлээлгэсээр  байна.
  -Хэрэглэгчийн эрхийн асуудалд олон улсын хамтын ажиллагаа чухал  гэж та хэлж байна уу? 
  -Тийм ээ маш чухал. Энэ гурав дахь хандлага юм.
  -Та жаахан тодруулаач?
  -Улс төр бизнесийн хууль бус бүлэглэлийн ашиг сонирхол, Хил дамнасан хууль бус худалдаа,  Хуурамч  бараа, худал мэдээлэл, Хориотой ажил үйлчилгээ, мөрийтэй тоглоом, Хар тамхи, мансууруулах бодис, биеэ үнэлэлт, Цахим мөнгө угаах, хүний наймаа зэрэг  хууль бус үйлдлүүд өсөн нэмэгдэж байгаа нь засаглал сул байгаагийн шинж.  Хөгжил буурай орнуудын хэрэглэгчдэд илүү их аюул занал учруулж байна. Манай улс  хар тамхи хэрэглэгч орон болсон, саяхан хөөгдөж гарсан 800 гаруй хятад иргэнд холбогдох хэрэг, саарал жагсаалт, манай “дээдэс” ийн холбогдсон, холбогдож байгаа 60 тэрбум, 360.000 гаруй тонн нуурсний хулгай, ЖДҮ, МХЕГ ын байцаагчдын, хар тамхины, НД, Оюу толгойн гэрээ  гээд  олон арваар тоологдож байгаа хууль, шүүхийн өмнө, хойно яваа гэмт  хэргүүд нотлон  харуулсаар байна.
  -Улс орнууд дотоод улс төрийн тусгаарлагдмал бодлогоосоо аль болох татгалзаж, хил орчмын хамтын ажиллагаа, хяналтыг сайжруулах нь чухал болж  байна гэсэн үг үү?
  -Тийм. Үүний тулд Нэгэнт баталсан хуулиа нэг мөр мөрдүүлэх, хяналт, хариуцлагын механизмыг  төлөвшүүлэх, Хуулиа шинэчлэх, Олон улсын жишигт нийцүүлэх, Төр, засаг, Хэрэглэгчийн эрх хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, төлөвшүүлэх, Хөрш орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж, онлайн харилцан мэдээллийн системийг хөгжүүлэхийг нийтийн эрх ашиг хамгаалах хэрэгтэй гэх цаг нь ирээд байна.
  -Та мэдээлэл дээр үндэслэж ажиллахын  ач холбогдлыг ярилаа. Бид мэдээллийн хурдыг гүйцэж байна уу. Хэрэглэгчдээ ямар мэдээллээр хэрхэн хангах вэ?
  -Олон улсад хуульчлан эдлүүлдэг хэрэглэгчийн найман эрхийн нэг нь үнэн зөв мэдэээлэл авах эрх байдаг.  Хэрэглэгчийн  энэ эрхийг хангаж өгснөөр хэрэглээнийхээ сонголтыг хийхээс эхлээд  олон асуудлаа зөв шийдвэрлэх бололцоотой болж байгаа юм. Хурдтай мэдээллийн эрин үед,  олон улсын хэмжээнд эмзэг бүлгийн хэрэглэгчдийн  хамгаалалтын  асуудлыг нэн чухал гэж үзэж байна. Үүнийг  дөрөвдэх чиг хандлага гэж үзэж болно. Хэрэглэгчдийн энэ бүлэгт Өсвөр насныхан, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй хэрэглэгчид орж байгаа юм. Энэ бүлгийн хэрэглэгчид аль аль нь бодит мэдээллээс хол, амархан итгэх, аргагүйн эрхэнд итгэх, хууртах магадлал маш өндөр байдаг, нас сэтгэхүйн онцлогтой холбоотой юм.Технологийн хөгжил шинэчлэл нийгмийн хөгжлийг түргэсгэж амьдралын чанарыг дээшлүүлж байгаа ч нөгөө талдаа, мэдээллийн аюулгүй байдал, хувийн нууцлал алдагдах, ялгаварлан гадуурхалт, уруу таталт, төөрөгдөлд  оруулах, тархи угаалт, сошиал медиа луйварын золиос болж хохирохоос  эмзэг бүлгийн хэрэглэгчдийг хамгаалах тогтолцоог бий болгох зайлшгүй шаардалага үүсээд байгаа юм.
  -Эдгээрээс хэрхэн хамгаалах вэ?
  -Дээрх улс, орнуудын хэрэглэгчээ хамгаалах цахим хамгаалалтын тогтолцоог бий болгож, хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлсэн  туршлагыг цаг алдахгүй нэвтрүүлэх. Залуу насныханд эрх зүйн болон хэрэглээний зөв чиг баримжаа олгох ажлыг системтэй зохион байгуулах, соён гэгээрүүлэх хэрэгтэй байна. Ахмад, хөгжлийн бэрхшээлтэй хэрэглэгчийг үнэн, зөв, бодит мэдээллээр хангах хөтөлбөр хэрэгжүүлэх. Амьралын чанарыг сайжруулахад нь чиглэсэн төрийн оновчтой бодлого хэрэгжүүлэх гэх мэт олон арга зам бий.
  -Та түрүүн хэрэглэгч өөрийн хэрэглээний сонголтыг зөв хийх талаар дурдсан. НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хэрэглээ ямар үүрэгтэй гэж үзэж байна вэ?
  -Тийм хэрэглээ. Энэ бол тав дахь хандлага юм. Энэ чинь хүн өөртөө хэрэглэх хүнс, хувцас, орон гэр, машин техник  гээд бүх зүйлүүд шүү дээ. Дэлхий дахин тогтвортой байнгын хэрэглээ, хөгжлийг хөтлөх хүчин зүйл, хэрэглэгчийн эрхийн нэн чухал чиг хандлага гэж үзэж байна. НҮБ энэ зарчмыг үндэс болгон, тогтвортой хөгжлийн зорилтуудаа тодорхойлж улс орнуудад хэрэглээг аль болох тогтвортой байлгахыг уриалсаар байна. Мэдээж үүний нөгөө талд тасралтгүй, тогтвортой үйлдвэрлэл, бүтээгдэхүүний аюулгүй байдлын баталгаа бий болгох зорилт оршино. Эндээс үйлдвэрлэгчид “Аюулгүй байдал нь хангагдсан бүтээгдэхүүний тасралтгүй үйлдвэрлэл” ийг хөгжүүлэх ёстой. Харин хэрэглэгчид “тасралтгүй, тогтвортой хэрэглээ” -г эрхэмлэх хэрэгтэй.  Ийм  цикл тасралтгүй үргэлжилж хөгжил, тогтвортой амьдралын  зөв харьцаа бий болно гэж, “ИХ 20” болоод хөгжингүй орнуудын төр засаг, хэрэглэгчийн байгууллагуудын чуулган, формуудад оролцогчид цохон тэмдэглэсээр байна.
  -ОУХБ аас чухал гэж үзсэн тогтвортой хэрэглээний  чиг хандлагуудаас та тодруулаач?
  -Тогтвортой хөгжлийн талаарх мэдээллийн ил тод байдлыг хангах, энэ бол хэрэглэгчдийн хувьд эрэлт хэрэгцээ болж байна. Үүнийг хангахын тулд “Тогтвортой мэдээллийн хөтөлбөр” боловсруулж хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж чадвал бизнесийнхний өрсөлдөх чадвар дээшилж, бүтээгдэхүүний аюулгүй байдал хангагдах юм. Мөн хэрэглэгчид тогтвортой амьдралын хэв маяг сонгоход  тусална. Байгаль орчин, нийгмийн үйл хэрэгт оролцох хэрэглэгчдийн оролцоо, үүргийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна. Тогтвортой хөдөлгөөнийг эрхэмлэх, шатахуун зарцуулдаг тээврийн хэрэгслээс аажимдаа татгалзах,  явган явах, унадаг дугуй хөлөглөх, цахилгаан машин хэрэглэх, экологид ээлтэй нийтийн тээвэрт шилжих зэрэг. Дугуй загвар буюу тогтвортой загвар хэрэгжүүлэх,
“GEN Z” Бренд буюу үйлдвэрлэлийн тогтвортой байдлын түвшинг хангах, Товчоор хэлбэл энэ нь хаягдалгүй хэрэглээг төлөвшүүлэх асуудал юм. Савлагааны тогтвортой байдал, хэрэглээ, нэг удаагийн савнаас татгалзах,/хор хөнөөлтэй  нь зарлагдсан/ тогтвортой хэрэглэх сав, савлагааны асуудлыг шийдвэрлэх, хэрэглэгчид боловсрол олгох, зан төлөвийг өөрчлөх, соён гэгээрүүлэх, Бүтээгдэхүүний ашиглалтын хугацааг баримтлах гээд маш олон аргыг нь авч хэрэгжүүлэх ёстой.
  -Хэрэглэгчид  хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг хэрэглэх тохиолдол байдаг. Хэрэглэгч үүнээс өөрөө сэргийлэх ёстой байх?
  -Хэрэглэгчид, хугацаа дууссан бүтээгдэхүүн хэрэглэсээр байдаг нь үхлийн аюул дагуулдгийг мэдсээр байж хэрэглэдэг, анзаардаггүй, амьдралын боломжгүйгээс шалтгаалдаг байна. Хугацаа дууссан бүтээгдэхүүнийг ашигладаг  хэрэглэгчийн хандлагыг өөрчлөх,  /боловсрол/ амьдралын түвшинг сайжруулах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Хугацаа дууссан бүтээгдэхүүнийг устгах, боломжтойг дараагийн шатны боловсруулалтад оруулах нь зөв. Хэрэглээний хандлагыг анхааралтай судалж зөв тодорхойлох зэргийг хамгийн ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Аюулгүй байдал нь хангагдсан, бүтээгдэхүүний тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь тасралтгүй тогтвортой байнгын хэрэглээг төлөвшүүлж, хөгжлийг хөтлөх гарц болж байна. ОУХБ ын судалгаанаас нэг жишээ хэлье. Энгийн телефон утас 50 сая хэрэглэгчтэй болохын тулд 50 жил, Фейсбүүк гурван жил, “Pokеmon Go” гэдэг цахим тоглоом ердөө 19 өдөр зарцуулжээ.
  -Манай улс интернэтийн дэвшлээрээ дэлхийд дээгүүрт орж байгаа сураг сонсогдож байсан үнэн үү?
  -Үнэн. Манай улс интернэтийн дэд бүтцийн хөгжил, хэрэглээний түвшингээрээ дэлхийд тэргүүлж байна. Мэдээллийн технологийн үндэсний залуу мэргэжилтнүүд өсч өндийж бэлэн болж. Үүнийгээ бид “чулуу” болгох учиртай. 2016 онд баталсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр” -ийг хэрэгжүүлсэн өнгөрсөн гурван жилийн ажлын гол үр дүнд, Монгол улсад “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний тогтолцоо”-г бий болгож чадсан явдал юм. Одоо энэ ажилд технологийн ололтыг нэвтрүүлэх шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхэд Төрийн зөв бодлого, хууль эрх зүйн цоо шинэ орчин, хурд,  зохицуулалт хэрэгтэй. Бид хоцрох эрхгүй юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com