Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
В.Удвал: Зайсан дахь суурьшлын бүсийн татварыг нэмэгдүүлэх хэрэгтэй

  “Эмэгтэйчүүд авлигагүй нийгмийн төлөө” чуулганы үеэр “Хууль судлал хөгжлийн төв” ТББ-ын тэргүүн, хуульч, В.Удвалаас дараах зүйлсийг тодрууллаа.

  -Авлига, албан тушаалын гэмт хэрэг манай нийгмийн эд эс бүрт үүрлээд байна. Ийм үед танай байгууллага нийгмийн тодорхой нэг хэсэг дэх авлигын асуудалд анализ хийжээ. Судалгааныхаа үр дүнгээс танилцуулна уу?

  -Бид маргаантай байгаа 42 кейс дээр судалгаа хийж, өнгөрөгч зургаан сард энэхүү судалгааныхаа тайланг эцсийн байдлаар бэлэн болгосон. Хот байгуулах, газар зохион байгуулалтын салбарт авлигын асуудал байна уу, үгүй юу гэдэг мониторингийн судалгаа хийсэн юм. Энэ салбарт бидний ажигласнаар гурваас дөрвөн чиглэлийн авлигын эрсдэл байна гэж үзсэн. Яаж урьдчилан сэргийлэх, зогсоох вэ гэдэг асуудлыг хөндсөн. Нэг дэх асуудал нь, Улаанбаатар хотын өмнө талын хэсэг бол тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг. Зайсангийн амд аялал жуулчлалын зориулалтаар газар эзэмших эрхтэй болохоос өмчлөх эрх хэнд ч байхгүй. Гэтэл өнөөдөр яам болон холбогдох байгууллагууд нь хууль тогтоомжийг зөрчиж үйл ажиллагаа явуулсны үр дүнд тэнд суурьшлын бүс үүсчихээд байна. Хуулинд бол аялж байгаа хүмүүсийн отоглох зориулалтын байр байж болно гэж заасан байгаа. Үүнээс болоод Зайсангийн ам өнөөдөр том үнэтэй дүүрэг болоод хувирчихсан. Иргэд үүнийг авлигын сүлжээ байгаа учраас ийм болсон гэж үзсэн.

  -Ганц Зайсангийн ам ч гэлтгүй, Туул голын сав газар, эрэг дагуу олон аж ахуйн нэгж хашаа татаж, хувийн эзэмшил болгосон асуудалд хариуцлага тооцох хүн өнөөдөр алга. Энэ асуудлыг хууль эрхзүйн хүрээнд шийдвэрлэх ямар гарц шийдэл байна вэ?

  -Өнөөдөр нэгэнт суурьшлын бүс болсон Зайсангийн ам, Туул голын сав дагуух барилгуудын ашиглалтыг хариуцаж байгаа байгууллагуудын татварыг өндөрсгөх ёстой. Аялал жуулчлал, тусгай зориулалтын газар учраас үүнийг татварын механизмаар зохицуулах ёстой. Өөр аргагүй. Нөгөө талаар эдгээр барилгыг нураая гэхээр зарлага өндөр тусах юм. 

  -Хотын төвд мөн газартай холбоотой олон маргаан гарч байдаг шүү дээ. Үүний шалтгаан нөхцөл эргээд авлигатай холбогдож байгаа болов уу?

  -Хот төлөвлөлт дотор хамгийн гол суурийг эзэлдэг газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэж бий. Энэ төлөвлөгөөг ИТХ бусад байгууллагатай зөвлөхгүй батлаад явдаг, хяналт тавих механизм сул байгаа учраас энд авлига үүсэх боломжууд бий болж байна. Үүний үр дүнд хотын төвд нэг цэцэрлэгийн газар дээр бөөн маргаан болсон. Тухайн цэцэрлэгийн эрхлэгч байсан хүн авлигын шинж чанартай үйл ажиллагаа явуулсан учраас тэр газрыг “Хөсөгтөн трейд” компанид зарсан шүү дээ. Энэ компанитай холбоотой асуудал өнөөдөр ч нийгмийн анхаарлын төвд орчхоод байна. Яг үүнтэй ижилхэн асуудал түм бумаараа нийслэлийн төвд бий. Барилга хоорондын зай тодорхой хэмжээнд байх ёстой. Гэтэл өнөөдөр машин багтахгүй, цонх нар хаасан ойрхон зайд барилга барьж байна. Хүн аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлж өгч чадахгүй байна. Энэ бүхэн газар зохион байгуулалт, газрын харилцаа түүний зөвшөөрөлтэй холбоотой авлигын эрсдэлүүдийг бий болгосоор байгаа юм. Мөн хотын төвд байгаа дутуу баригдсан, суурийг нь тавиад хаясан, арав хорин жил болж байгаа барилгууд дээр нийслэл өөрөө арга хэмжээ аваад зохицуулах шаардлагатай. Авлига авсан хүмүүсийг нь мөрдөөд хариуцлага хүлээлгээд, зардлыг нь гаргаад энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. 

  -Гэр хорооллын газрыг чөлөөлж, орон сууц барина гэдэг ч хэрэгжилт тааруухан байдаг. Энэ юутай холбоотой вэ?

  -Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бодлогын хүрээнд тодорхой хорооллуудын газрыг чөлөөлж орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжиж байсан. Сүхбаатар дүүргийн долдугаар хорооноос эхэлсэн. Гэтэл өнөөдөр геологийн 80 айлын орон сууц гээд дөрвөн тийшээ харсан жижиг байрнууд хийсэн юм билээ. Гэтэл үүнийг хувьчилж авах эсэх асуудал нь одоо хүртэл шийдэгдэхгүй байна. Энэ бол төрийн байгууллагууд хоорондоо уялдаа холбоогүй үйл ажиллагаа явуулдаг, төлөвлөлтийн асуудал болон нэгдсэн бодлого чиглэлгүй, авлигын эрсдэл өндөр байгааг харуулж байгаа юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг цэгцэлж, бодлого зорилтоо хэрэгжүүлэх хэрэгтэй.
  Энэ мэт асуудлууд дээр бие биендээ найр тавихгүйгээр таслан зогсоогоод эрүүл, авлигагүй орчныг бий болгох шаардлагатай. Хариуцдаг төрийн байгууллагууд нь үүний мөрөөр хяналт шалгалт хийх ёстой. Бид ийм зүйл байна гэдгийг гаргаж тавьсан. Мэргэжлийн хяналтын газар үүн дээр хариуцлага хүлээх ёстой. Тодорхой түвшинд ярьсан ч урагшлахгүй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com