Уншиж байна...
 
УДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Түүхэн дүр төрхийг устгахыг залуус эсэргүүцэж байна

  Монголын орчин цагийн хот байгуулалтын түүхийн гэрч, ой санамж болсон барилгын тоо цөөрөх гэж буйд иргэд бухимдаж байна. Байгалийн түүхийн музейн шүүхийн анхан шийдвэр гаран барилгыг нураахыг зогсоосон ч гуравдагч этгээд байхгүй гэх шалтгаанаар давж заалдах шүүхийн шатны эцсийн хариу гараагүй байгаа. Гэсэн ч энэ хугацаанд тус музейг нураах тендерийг авсан Аяа ХХК аль хэдийнээ барилгыг дотор талаас нь нурааж эхэлсэн. Одоо ч ажилчид нь нураасаар байгаа юм.
  Социализмын үед хотын төв хэсгийг байгуулахдаа дөрвөн давхраас доош барилга барина гэсэн хот байгуулалтын зарчмыг баримталсан бөгөөд музейг тэрхүү зарчмаар баригдсан. Тийнхүү тус музейг хотын төвийн хэсгийн түүхэн дүр төрхийг илэрхийлсэн барилгынхаа нэгийг устгаж байгаа нь харамсалтай.
  Энэ нь неоклассик загвартай архитектурын ансамблийн нэг болсон цөөн барилгуудынхаа нэгийг үгүй хийнэ гэсэн үг. Эдгээр нь УБ хотын хамгийн сэтгэл татам архитектуртай барилгууд. Байгалийн түүхийн музейн барилгын зураг төслийг Монголын анхны мэргэжлийн архитектор Б.Чимид хийсэн. Тиймээс энэ барилгыг буулгана гэдэг анхны архитекторынхоо оюуны бүтээлийг устгана гэсэн үг. Мөн энэ барилгаас Монголын орчин цагийн уран барилгын хэв маягийг харж болно.

  Монгол туургатан төв холбооны гишүүн Э.Одбаяр:
  Өнгөрсөн шөнө “Соёлын өвийг хамгаалъя” хөдөлгөөний залуучууд хашаа татуулж барилга буулгахгүй гэсэн зорилготой ээлжлэн манан, сахиж хоносон. Өчигдөр шөнө эксковатор нууцаар нэвтэрч, үйл ажиллаагаа эхлүүлэн, эвдэлж сүйтгэсэн байдалтай байна. Бидний зүгээс Байгалийн түүхийн музейн үндсэн нүүрэн талыг авч үлдье гэсэн зорилготой. Одоогоор нийт барилгын 75 хувийг нураагдаад байгаа. Цаад талын өргөтгөлийн хэсэг буюу оффис захиргааны хэсэг бол хэвээрээ байна. Нураах, барилгыг буулгах тендерийг авсан “Аяа” ХХК Барилгын тухай хуулийн холбогдох дүрэм журам буюу буулгах үедээ аюулгүйн тэмдэг тэмдэглэгээ тавих зэрэг журмыг зөрчин ажиллаж байгаа гэв.
  Музейг нурааснаар хот байгуулалтын алдаагаа дахин давтаж, хотын төвийн хэсгийн барилгын нягтаршил, төвлөрөл улам нэмэгдэхээс гадна түгжрэлийг хотын төвдөө татах нөхцөл бүрдэж байна. Улаанбаатар хотын Соёлын өв болсон Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах биш хамгаалж үлдсэнээр хотынхоо ой санамж, амин сүнсийг аварч үлдэж чадна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com