Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Т.Туяа: Шинэ цагийн хүүхдүүдийн тархины чадамж улам нэмэгдэж байна

Б.Мөнхбайгаль

  Таван зуу орчим жилийн түүхийнхээ явцад Японы соробан сампин нь тооцоолон бодох, цээжээр бодох чадварыг суулгах, тооны мэдрэмжийг сайжруулах гэх мэтээр хүний оюун ухааны хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэх “тооцоолон бодох соёл” болтлоо өөрчлөгдөж ирсэн байна.
Монголчууд бидний хэлж заншсанаар сампин гэдэг нь хятад хэлний суаньпан буюу тоо бодох хавтан гэсэн утгатай. Соробан гэдэг нь суаньпан хэмээх хятад нэрний бага зэрэг өөрчлөгдсөн хувилбар.
Сампин нь Хятадаас Японд таван зуугаад жилийн өмнө буюу XVI зууны эхнээс нэвтрэн орж ирсэн. Хятад сампин нь нэг талдаа таван эрхтэй, нөгөө талдаа хоёр эрхтэй байдаг бол япончууд улам боловсронгуй болгон нэг талдаа дөрөв, нөгөө талдаа нэг эрхтэй болгон өөрчилж өнөөгийн боловсронгуй сампин үүссэн ажээ.
Орчин үед тооны машин, компьютер зэргийг ашигладаг болсноор хүмүүс ямар нэгэн хэмжээгээр буруу хариугаас бултах, сэтгэн бодох үйл ажиллагаа нь зогсонги байдалд орох, “амьд организм”-ын өөрөө бодож шийдэх үндсэн чадвар алдагдах гэх мэтээр хүний уураг тархины үйл ажиллагаа сульдан доройтож эхэлсэн. Ийм учраас Японд сампингийн хичээлийг сургуулиудад сэргээн оруулах болсон байна.
Харин манайд соробан сампингийн сургалт нэвтрээд арав гаруй жилийн нүүрийг үзжээ. Соробан сампин, Баруун тархи хөгжүүлэх сургалтыг UCMAS олон улсын хөтөлбөрийн дагуу заадаг аж.

Энэ тухай “Тояа” академийн тэргүүн Т.Туяатай ярилцлаа.

-Та “Тояа” академийн үйл ажилллагааг танилцуулна уу?
-“Тояа” хүүхдийн хөгжлийн академи нь боловсролын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Манайх соробан сампин, баруун тархи хөгжүүлэх хөтөлбөр, бяцхан инженер бэлтгэх сургалт болон боловсролын зөвлөгөө өгдөг. Энэ жилээс эхлэн хүүхдийн боловсролд зориулагдах “Тояа” санг үүсгэн байгуулсан. Бид сампин, баруун тархи хөгжүүлэх сургалт хийгээд 11 жил болсон. Түүнчлэн аймаг, орон нутгуудын багш нарт зөвлөгөө өгөөд дөрвөн жил болжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Ховд аймгийн 100 багшид сургалтаа заагаад ирлээ. Харин Сүхбаатар, Баянхонгор аймагт хийсэн сургалтад 300 гаруй багш хамрагдсан.
Би 37 жил математикийн хичээл зааж байна. Сүүлийн хэдэн жил залуу багш нараа чадваржуулах хүсэлтэй болсон. Боловсролын шинэ арга, технологиудыг сургахын тулд энэ боловсролын төвийг байгуулсан юм.
-Багш нарын арга барил ямар байвал хүүхдүүд илүү сайн хүлээн авдаг бол?
-Сургуульд болон сургалт дамжаанд ажиллаж байгаа багш нар хоорондоо ялгаатай. Мөн хувийн сургууль, улсын сургуулийн багш нар өөр өөр арга барилтай байдаг. Манай сургалт өдөр бүр багшаа сургадаг. Яаж нэг дор олон зүйлийг тогтоох, төвлөрч суун, хараагаараа 180, 360 хэм бүтэн харах вэ зэрэг арга барилыг заадаг. Багш нар ур чадвартай сайн байхад хүүхдүүд сайн суралцах ёстой хэмээн бид үйл ажиллагаандаа мөрдлөг болгодог.
Хүүхэд гэдэг хамгийн сайхан гэгээлэг, юуг ч хүлээж авахад бэлэн байдаг. Зөв хүмүүжүүлж чадвал аугаа хүн болж хүмүүждэг. Хүүхдээ загнаж, зааж зааварладаг цаг өнгөрсөн. Харин санал болгож, харилцан ярилцаж, чиглүүлэн сургах нь энэ үеийн хүүхдүүдтэй ажиллах сургалтын арга технологи юм. Үүнийг олон улсын сургагч багш нар ч онцлон хэрэгжүүлж байгаа. Зөв орчинд хүмүүжиж, зөв үлгэр дуурайлал авсан хүүхэд зорьсондоо хүрэх чадвартай, зөв дүгнэлт хийх ухаантай, саад бэрхшээлийг давах арга замыг бие даан олох мэдлэгтэй болдог.
-Хүүхдүүд яагаад сампингаар хичээллэх хэрэгтэй вэ?
-Зарим хүмүүс үржиж хуваах, нэмэх хасах үйлдлийг ингэж сурах хэрэг байна уу, тооны машин ашиглачих нь шүү дээ гэж боддог. Энэ үнэн. Гэхдээ нэмж хасаад байгаа нь чухал биш. Хамгийн гол нь тархины үйл ажиллагааг сайжруулан хурдасгаж байгаа юм. UCMAS байгууллага эрдэмтэдтэй хамтран долоо жилийн хугацаанд сампингаар хичээллэж буй хүүхдүүдийг судалсан. Үр дүнд нь хүүхдийн тархины төв мэдрэлийн системийг хөгжүүлж байгааг баталсан. Сампингаар хичээллэсэн таван настай хүүхдийн тархины хөгжил сампингаар хичээллээгүй арван настай хүүхдийнхтэй адилхан байдаг.
Хүүхдийг тэсвэр тэвчээртэй, хурдан сэтгэх чадвартай, оюуны бүтээмж өндөр, хариуцлагатай иргэн болгоход соробан сампин болон баруун тархины хөтөлбөр нэн тохиромжтой.
-Сампингаар тооцоолох арга энгийн аргаас өөр юм шиг санагдсан. Ер нь сампингаар хэрхэн тоо бодох вэ?
-Сампин нь Хятад улсаас гаралтай. Харин Япончууд илүү хөгжүүлсэн. Тиймээс сампингууд хоорондоо ялгаатай байдаг. Орос сампин арван тусдаа эрхитэй байдаг. Хятад сампин дээрээ хоёр, доороо таван эрхитэй. Япон сампин дээрээ нэг, доороо дөрвөн эрхитэй. 527 гэж тоо байна. Долоо бол нэгжийн орон, хоёр нь аравтын, тав нь зуутын орон. Нэгжийн оронд нэг л цифр байх хэрэгтэй. Тав дээр долоог нэмэхэд арван хоёр гарна. Харин сампин ингэж боддоггүй. Тав дээр долоог нэмэхийн тулд тав дээр аравыг нэмээд гурвыг хасч бодно. Жишээлбэл, 98-ыг есөөр үржинэ гэж бодъё. Сампингаар бодохдоо 98 чинь 100-д ойрхон тоо. Тиймээс наймыг 100-аар үржүүлээд гарсан тооноос наймыг хоёроор үржүүлсэнтэй тэнцүү тоог хасна.
Олон оронтой тоо бодоход хүүхэд алдаад эхэлдэг. Харин сампингаар бодоход нэг хоёр оронтойг бодоод сурчхад 20,30 оронтойг хүртэл бодоход амархан болдог. Орон ихсэх тусам амархан болдог.
-Монголчууд соробан сампинг хэр мэддэг болсон бэ. Ач холбогдлыг нь таниулж чадсан уу?
-Анх 2008 онд Японд очиж сампингаар хичээллэж буй хүүхдүүдийг хараад сонирхож эхэлсэн. Тэгээд л Монголд нэвтрүүлсэн хэрэг. Тэр үед хүмүүс сампингаар хичээллэх тухай ойлголтгүй байсан. Таван хүүхдэд үнэгүй заах гэхэд хүүхэд олдоогүй. Харин өнөөдөр бид маш олон хүүхдэд зааж байна. Жилд манай сургалтыг 3000 гаруй хүүхэд төгсч байгаа. Эхний жилүүдэд 100, 500 хүүхэд сургаж байсан бол одоо хүмүүс илүү мэддэг болсон. Соробан сампингийн ач тусыг эцэг эхүүд сайн ойлгодог болсон.
Монгол ээж аав нар хүүхдэдээ хамгийн сайн гэсэн болгоныг л өгөхийг хүсдэг. Энэ үнэхээр авууштай чанар. Нөгөөтэйгүүр монгол хүүхдэд сурч чадахгүй зүйл гэж үгүй. Гол нь тэдэнд сонирхолтой зөв арга барилаар заах ёстой. Хамгийн анх хүлээж авч байгаа багш тухайн хүүхдийн сурах эрмэлзэлд маш их нөлөөтэй. Манай сургалт гурван настай хүүхдээс эхэлж байгаа. Тиймээс гурав дөрвөн настай бяцхан хүүхдүүд анх удаа багш дээр ирж байхад нь сургуульд дургүй болгочих вий гэдгээс их айдаг. Үүнийгээ ч багш нартаа хэлдэг.
-Монгол хүүхдүүд хэр хурдан сурдаг вэ?
-Юм сурахгүй хүүхэд гэж байхгүй. Харин тэдэнд нөлөөлөх багшийн арга барил муу байдаг. Онгироо, зөрүүд, хэтэрхий хичээмтгий, аймхай гээд төрөл бүрийн ааш араншинтай хүүхэдтэй яаж ажиллах ёстой арга барилыг эзэмшихээс шалтгаална. Зарим хүүхэд хурдан, зарим нь удаан сурдаг. Манай академи нийт 270 гаруй багштай. Сампингийн сургалтад суугаад юм сурахгүй гарна гэж байхгүй. Шинэ цагийн хүүхдүүдийн тархины чадамж улам нэмэгдэж байна. Тиймээс энэ хөгжлөөс бид яасан ч хоцорч болохгүй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com