Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Дашратхи Манжхи – аугаа хайрынхаа төлөө “Уулын хүн” болсон

 “Уулын хүн” хэмээн алдаршсан Дашра́тхи Ма́нжхи 1934 онд энэтхэгийн Бихар мужийн Гая хотоос холгүй орших Гехлор тосгонд ядуу гэр бүлд төрсөн юм байна. Түүний гэргий Фалгуни Деви ойролцоох хотод хүрэх замд 70 км газар Гехло́р Ганж уул хөндөлдсөнөөс болоод эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ.
 Шашны цөөнх оршин суудаг энэ тосгонд ямар ч эмнэлэг, ер нь орчин үеийн соёл иргэншил байхгүй, эмнэлэгт хандах хүмүүс энэ уулыг давж 70 км зорчих хэрэгтэй болдог байжээ. Зарим нь уулыг тойрч явган нүцгэнээр хүнд бэрхшээлтэй зам туулж байж арайхийн зэргэлдээ хотод хүрнэ. Энэ хооронд өвчтэй хүн яахыг ёстой л бурхан мэднэ. Яг ийм зовлон Дашратхи Манжхид тохиолдсон хэрэг.


Дашратхийн эхнэр Деви уул давахаар явж байгаад бүдэрч унан хүндээр бэртсэн байна. Харамсалтай нь эмнэлгийн тусламж авч чадалгүйгээр насан эцэслэжээ. Чухам үүнээс л Дашратхи уулыг сэтэлж зам гаргая, манай тосгоныхон үүнээс хойш над шиг ийм гашуун зовлон бүү амсаг, эмнэлгийн тусламж цаг алдалгүй авч байг хэмээн бодож хөрш хот, тосгон хоёрынхоо дундах уулыг сэтэлж зам гаргахаар шийдсэн байна. Ингээд эрх баригчдад хандсан боловч Засгийн газар энд зам засч чадахгүйгээ ёстой “бахархалтайгаар” мэдэгджээ. Улмаар Дашратхи 1960 онд энэ ажилд шаардлагатай багаж зэвсэг цуглуулан хамгийн дөт газраар уулыг сэтлэх ажилдаа оржээ.


 Өглөө бүр тэрээр тогтсон ажилтай хүн шиг уул руу очиж чулууг зайлуулан газар ухаж, шороог холдуулан асгасаар байлаа. Хүмүүс түүний тэнэгийг нь гайхаж, засгийн газар, орон нутгийн эрх баригчид энэ хүнд хөдөлмөрт нь өчүүхэн ч тусламж үзүүлсэнгүй. Яг ийм байдлаар тэрээр 22 жил хөдөлмөрлөж санасандаа хүрсэн байна. Тэрээр 110 метр урт, 9.1 метр өргөнтэй 7.6 метр гүн зам гаргасан байна. Дашратх энэ хугацаанд ойролцоогоор 7000 орчим шоо метр чулуу, хөрс, шороо зайлуулан асгасан хэрэг. Ингэснээр Гая тойргийн Вазирганж, Атри хоёр районы хоорондох зайг км-ээр боги­нос­госон  шинэ сайхан замтай болжээ.
 Түүний энэ гайхамшигт үйлсийг Энэтхэг даяараа сонсч Дашратхиг “Уулын хүн” хэмээн өргөмжлөн нэрийджээ. Харин энэтхэгийн засгийн газар ч, орон нутгийн эрх баригчид ч түүний энэ хөдөлмөрийн төлөө талархал ч илэрхийлээгүй өнгөрсөн гэдэг. Гагцхүү Дашратхи Манжхиг 2007 оны наймдугаар сарын 17-нд хавдрын улмаас нас барахад нь л оршуулгыг нь  Бихар мужийн засаг захиргаа гаргаж зохион байгуулсан байна.
 Түүний 22 жилийн хөдөлмөр шингэсэн энэ замаар өнөөдөр ганцхан өөрийнх нь тосгоны төдийгүй ойролцоох 60 тосгоны иргэд өдөр тутам зорчиж хэдийнээ бурхны оронд очсон “уулын хүн”-д талархсаар байна.  Эгэл жирийн атлаа аугаа хайрынхаа төлөө, уугуул нутгийнхныхаа төлөө нөр их хөдөлмөрөө зориулж, ганц биеэрээ гайхамшиг бүтээсэн түүний тухай 2010 онд Энэтхэгийн кино найруулагч Маниш Жха “Манжхи” нэртэй кино бүтээж гол дүрд нь жүжигчин Манож Байпаи тоглосон байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com