Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Монгол Улс ЮНЕСКО-гийн хөтөлбөрийн ЗГ хоорондын зөвлөлийн Дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо

 НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулган энэ оны арваннэгдүгээр сарын сүүлчээр БНФУ-ын Парис хотноо хуралдав. Чуулганы үеэр ЮНЕСКО-гийн “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн сонгууль явагдсан бөгөөд Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн бүлэгт нэр дэвшиж Бангладеш, Тайланд улсуудын хамтаар гишүүнээр сонгогдсон байна.

Дараа нь ЮНЕСКО-гийн “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн гишүүдээс уг зөвлөлийн Ерөнхийлөгч болон дөрвөн Дэд ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус хуралдаан болж, Монгол Улс Дэд ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Засгийн газар хоорондын зөвлөл нь ЮНЕСКО-гийн 35 гишүүн улсаас бүрддэг. Гишүүдийг ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын чуулганаар сонгож, 4 жилийн хугацаатайгаар томилж ажиллуулдаг. Зөвлөлийн гишүүд нь “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилтийг удирдан чиглүүлэх, хөтөлбөрийн үйл ажиллагааг үндэсний түвшинд хэрэгжүүлэхэд гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх, хөтөлбөрийн үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг тодорхойлох зэрэг үүргүүдийг хүлээдэг юм.

Монгол Улсын хувьд уг хөтөлбөрийн хүрээнд 1996-1998, 2001, 2006-2007, 2015, 2017 онуудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан ба 2019 онд Улсын Их Хурлын Тамгын газар, Шинжлэх ухааны академи болон ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм.

Ташрамд дурдахад ЮНЕСКО-гийн “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн Монголын үндэсний хороо 2019 оны 10 дугаар сард байгуулагдан ажиллаж байна.

ЮНЕСКО-гийн “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн сонгуульд УИХ-ын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, Монголын үндэсний хорооны дарга, доктор, профессор Д.Бадарч Монгол Улсыг төлөөлөн оролцжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com