Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Д.Одбаярын холбогдсон хэрэг БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудыг ичгэвтэр байдалд оруулж байна

 "Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл"-ээс ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг БНСУ-д амьдарч буй монголчуудаас уучлалт гуйж, цэцийн гишүүнээс огцрохыг шаардан өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл"-ийн зохицуулагч Э.Аззаяа "Иргэд, олон нийтийн зүгээс ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярын ёс зүйгүй үйлдэлд хариуцлага хүлээлгэхийг шаардсан. Түүний холбогдсон хэрэг БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудыг ичгэвтэр байдалд оруулаад зогсохгүй, ажил амьдралд нь бодитойгоор хохирол учрах болсон талаар албан бичгийг "БНСУ дахь эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо"-ноос бидэнд ирүүллээ.

 Д.Одбаяр нь цэцийн даргын албан тушаалаа өгөөд цэцийн гишүүний ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа нь ёс зүйгүй, ҮХЦ-ийн гишүүний өндөр нэр хүндийг уландаа гишгэж, олон нийтийн дургүйцлийг маш их хүргэж байгаа.

 Нөгөө талаар Монгол Улс хууль зүйн хувьд бэлгийн дарамт үзүүлэгчдэд хариуцлага тооцож чадахгүй байгаад бухимдаж байна. Ийм үйл явдал Монгол Улсад болсон бол хохирогчийг буруутгаад, ялангуяа эрх мэдэлтэй өндөр албан тушаалтай дарамтлагчид хариуцлагаас бултаад гарах боломж байсаар байгаад бид харамсаж байна" гэлээ.

"Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл"-ийн гишүүн Х.Номингэрэл "Манай улсад дуулиан шуугиан тарьсан асуудлууд өдөр бүр гарч байдаг. Үүнээс болоод заавал эцсийг нь үзэж шийдэрвэрлэх ёстой асуудлууд орхигдох тохиолдол ажиглагддаг. Тиймээс бид дахин хэргийг сөхөж ярьж байна.

 Д.Одбаяр гэдэг хүний хувьд нэгдүгээрт бэлгийн дарамт үзүүлсэн, мөн архидан согтуурч, биеэ хянах чадваргүй байснаа өөрөө хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Ер нь бол бэлгийн дарамт болсон болоогүй хамаагүй Монгол Улсын хууль зүйн салбарын хамгийн дээд албан тушаалыг хашиж байгаа энэ хүн согтуурна гэдэг бол ёс зүйн зөрчил мөн. Гэтэл даргын ажлаа өгөөд гишүүнээрээ үлдэж байгаа нь ард түмнийг хуурч байгаа хэлбэр юм. Энэ зүйлийг бид мартахгүй, цаашдаа ийм асуудал дээр дугарсаар байх болно. Цэцийн даргын хувьд хийж болохгүй, цэцийн гишүүний хувьд хийж болдог бэлгийн дарамт гэж байхгүй.

 Эрүүгийн хуульд 2015 онд Ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг оруулсан ч хэрэгжиж эхлэхээс нь өмнө буюу 2017 онд хүчингүй болгочихсон. Зөрчлийн хуулинд байхгүй, Хөдөлмөрийн хуулинд оруулна гэж яриад тус хууль батлагдахгүй 3, 4 жил болж байна. Ёс зүйн дүрмүүд дээр алдаг оног байгаа. Гэтэл ҮХЦ-ийн дарга гэдэг албан тушаалтан хэр баргийн хууль зөрччихсөн байхад хариуцлага тооцохооргүй хуулиар хамгаалагдсан. Энэ хүнд хариуцлага тооцъя гэвэл газар дээр нь, нотлох баримттай нь илрүүлсэн тохиолдолд боломжтой болно. Ердөө өөрийн хүсэлтээр огцрох л боломж байна.

 Ер нь бол төрийн ямар ч өндөр албан тушаалтан бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдолд хариуцлага тооцох эрх зүйн орчныг бүрдүүлэхийг бид шаардаж байгаа" хэмээн ярилаа.

 Тус нэгдлээс гурван шаардлагыг гаргажээ.

  1. Д.Одбаярыг цэцийн гишүүнээс өөрийн хүсэлтээр огцрох,
  2. Олон улсад Монгол Улсын нэр хүндийг унагааж, БНСУ-д ажиллаж амьдарч байгаа монголчуудыг ичгэвтэр байдалд оруулсныхаа төлөө албан ёсоор уучлалт гуйх,
  3. Бэлгийн дарамтлагчдад Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар ёс зүйн хариуцлага тооцдог болохыг шаардаж байна.

 БНСУ-д Монгол Улсын 50 мянга орчим иргэн амьдарч байна. Иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой төрийн бус байгууллагуудын нэг болох "БНСУ дахь эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо"-ны мэдэгдэлд “Банкны карт захиалахад нэг хоногт гардаг байсан бол Монгол Улсын иргэдийг 3-5 хоног хүлээлгэх, сурч буй эмэгтэйчүүдэд "Монгол эмэгтэйчүүд хэр баргийн бэлгийн дарамтыг тоодоггүй" гэсэн байдлаар хүнд байдалд оруулж байна”  гэх зэрэг гар буй хүндрэлүүдийг дурдсан байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com