Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Б.Баясгалан: Жилд зөвхөн ноолууран бүтээгдэхүүнээс 1.2 тэрбум доллар олох боломжтой

 Ноос, ноолуурын холбооны баталгаажуулалтын албаны дарга Б.Баясгалан санхүүч мэргэжилтэй. Түүний удирдаж байгаа алба монгол бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах паспорт олгоно гэнэ.

-Монголын ноос, ноолуурын холбооны баталгаажуулалтын алба ямар зорилготой юуг баталгаажуулдаг алба бэ?
-Монголын ноос, ноолуурын холбооны Баталгаажуулалтын алба нь монгол ноос, ноолуур болон бүтээгдэхүүнийг олон улсын стандартын гэдгийг албан ёсоор баталгаажуулдаг алба. Манай алба эхний ээлжид монгол ноолуураар хийсэн бүтээгдэхүүнийг олон улсын хэмжээнд баталгаажуулна. Тухайн бүтээгдэхүүн эко, малын ая тухтай байдлыг хангасан, үйлдвэрлэлийн технологи нь олон жишигт тэнцсэн болохыг тодорхойлно.
-Малын ая тухтай байдлыг хангах гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Орчин цагт хүмүүс эко бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна тухайн бүтээгдэхүүн ямар орчинд үйлдвэрлэгдсэн, малын гаралтай бүтээгдэхүүн бол мал нь хэр тохь тухтай орчин өссөн, түүхий эдийг мал зовоохгүйгээр бэлтгэсэн зэргийг анхаардаг болсон.
-Тэгэхээр заавал энэ шаардлагыг хангасан байх шаардлагатай юу?
-Энэ бол олон улсын хэрэглээний чиг хандлага. Стандартаар баталгаажсан. Зөвхөн дээрх стандартаар зогсохгүй. Малын өвөлжөө, хаваржаа, хашаа хороо, хэрэглэдэг хүнс зэрэг бас эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлагатай.
-Дээрх шаардлагуудыг манай мал аж ахуй хангаж чадах уу?
-Боломжтой.
-Зөвхөн ноолуур уу?
-Ноос ноолуур гэж явж байгаа. Ноос гэдэгт тэмээний ноос, сарлагийн хөөвөр багтаж байгаа. Ноолуур гэдэг нь ямааны ноолуур.
-Хонины ноос багтахгүй юу?
-Одоохондоо стандарт нь яригдаж байгаа.
-Энэ стандартыг юугаар баталгаажуулах вэ?
-Олон улсын стандартыг хангасан барааны тэмдэгт болох “Монголын хаан ширхэг” гэсэн тэмдэгт олгоно.
-Энэ нь монголын брэнд гэдгийг тодорхойлохоос гадна олон улсын стандартад тэнцсэн гэсэн үг үү?
-Зөвхөн олон улсын стандартыг батлаад зогсохгүй, монголын ноос, ноолуураар хийсэн бүтээгдэхүүнийг гэрчилнэ. Бид баталгаажуулаад зогсохгүй малыг төллөхөөс эхлэн хяналт тавина. Өөрөөр хэлбэл мал төллөхөөс эхлээд бэлэн бүтээгдэхүүн болтол бүх технологи, үйл ажиллагаанд хяналт тавина. Ингэснээрээ монголчууд цэвэр монгол түүхий эдээрээ олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг гэдгээ дэлхийд тунхаглаж байгаа юм. “Монгол хаан ширхэгт” тэмдэгттэй бүтээгдэхүүн нь олон улсын зах зээлд зарагдаж байгаа хуурамч бүтээгдэхүүнээс монгол брэндийг ялгаж, хэрэгчлэгчдэд таниулна. Эхний ээлжинд бүтээгдэхүүнд баталгаажилт хийж байна.
-Энэ тэмдэгтийг авсан компани байна уу?
-Гурван компани байна. Говь, Кашмир, Ханбогд компаниуд тэмдэгт авсан. Говь компани сүлжмэл бүтээгдэхүүндээ авсан.
-Хэзээ авсан бэ?
-Саяхан бид олон улсын форум хийж олгосон. Форум дээр тэмдэгтийн зорилго зэрэг бүх зүйлээ танилцуулсан. Гадны компаниуд элчин сайдын яамдууд маш идэвхтэй оролцсон.
-Танай тэмдэгтийг авснаар компаниудын ирээдүйд ямар нөлөө үзүүлэх бол?
-Тэмдэгт авсан компаниудыг манайхан мэднэ. Харин гадаадад сайн мэдэхгүй. Говь жаахан танигдсан. Энэ тэмдэгт авснаар олон улсын сонирхлыг татаад зогсохгүй борлуулалт нэмэгддэг жишиг бий. Өнөөдөр гадаад зах зээл дээр манайханд олон өрсөлдөгч бий. Энэ дундаас ялгах нэг шинэ тэмдэгт манайх болно. Олон улсын зах зээлд өрсөлдөх боломж нээгдэж байна. Дээр нь бид дотооддоо өрсөлдөх шаардлагагүй болно. Манай бүх компаниуд ч нийлээд хангаж чадахгүй том зах зээл дэлхий дээр байгаа юм. Гадаад зах зээлд хэрэглэгчид монгол ноолуурын чанартай гэдгийг мэддэг. Харин жинхэнэ монгол ноолуураар хийсэн бүтээгдэхүүнийг ялгадаггүй. Тиймээс манай тэмдэгт шууд баталгаа болж хувирч байгаа юм. Энэ үйлдвэрлэгч хэрэглэгч хоёрт боломж өгнө. Монголчууд хоорондоо өрсөлдөх биш том зах зээл рүү хамтдаа алхана.
-Монгол ноолуур сайн гээд байдаг. Манай дотоодын зах зээл ямар байдалтай байгаа вэ?
-Манайх жилдээ 9600 орчим тонн ноолуур авдаг. Үүнийхээ 18 хувиар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаад дотоодын зах зээлд гаргаж байна. Энэ 400 орчим сая долларын бүтээгдэхүүн гэсэн үг. 83 хувийг экспортод гаргана. Зарим орнуудад угаасан самнасан байдлаар гаргаж байна. Гэхдээ одоо энэ боловсруулалтын шатыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Дотооддоо нэмүү өртөг илүү шингээх хэрэгтэй.
-Ихэнх нь хятад руу гардаг гэж сонссон.
-Ноолуурын 40-50 хувийг угаасан, 20 орчим хувийг самнасан байдлаар гаргадаг. Самнасан гэдэг хялгас үснээс салгахыг хэлж байгаа юм. Энэ самнасан ноолуур өндөр хөгжилтэй орнууд руу гардаг. Бид хагас боловсруулж гаргах биш. Эцсийн бүтээгдэхүүн болгох зорилт тавьж байгаа юм.
-Гадаад зэх зээл тэлэхэд дотоодын үйлдвэрүүд бэлэн байж чадаж байна уу?
-Дотоодын үйлдвэрүүдэд багагүй бэрхшээл бий. Эхний ээлжинд зээлийн хүү өндөр, хугацаа богино. Дээр нь түүхий эд нь улирлын чанартай. Түүнийгээ авах мөнгө шаардлагатай. Мөн үйлдвэрээ өргөтгөхөд дахиад зээл хэрэгтэй. Өндөр технологи оруулж ирэхэд гаалийн татвар өндөр. Тоног төхөөрөмж маш үнэтэй нарийн ажиллагаатай учраас гаднаас мэргэжилтэн авчирна. Өндөр цалин өгнө. Түүнээс хүндрэлтэй асуудал нь тоног төхөөрөмж угсрах хугацаа урт. Харин зээлийн хугацаа богино байдаг. Зөвхөн тоног төхөөрөмж угсарахад 3-15 сарын хугацаа шаардлагатай. Үйлдвэрлэл эхлээгүй байхад л гааль дээр татвар төлж эхэлнэ.
-Гадны хөрөнгө оруулагч Монголд хөрөнгө оруулаад томоохон үйлдвэр бариад тэмдэгт авах боломжтой юу?
-Стандарт хангасан тохиолдолд өгнө. Нэгэнт л манай түүхий эдээр манай ажилчдыг ажиллуулаад манай бүх зүйлийг хэрэглэж байгаа учраас өгөхөд буруу юм байхгүй шүү дээ.
-Манайхан гадаадад ноолууран бүтээгдэхүүнээ зарах гэхээр хямд үнэтэй бараанд цохигддог гэдэг. Энэ байдал арилах болов уу?
-Тэмдэгтийн хамгийн том давуу тал нь энэ байгаа юм. Тэр хямд байгаа учир нь монгол ноолуур гээд өөр олон зүйлийн хольцтой байдаг. Хямд түүхий эд ашигласан болохоор бараа нь хямд өртөгтэй байх нь аргагүй. Тийм учраас тэмдэгт авсан бараа л зарагдана. Хямд түүхий эд хольсон бүтээгдэхүүн гаднаасаа ялгагдахгүй. Харин тэмдэгтээр хялбар танигдана.
-Саяхан танайхан АНУ-д ажиллаад ирсэн гэсэн. Тарифын гэрээ ямар шатандаа байгаа бол?
-Манай тарифын хуулийг Конгрессын 44 гишүүн өргөн барина гэдэг бол батлагдах магадлал өндөр гэсэн үг. Дээр нь Ерөнхийлөгч Д.Трамп бас дэмжиж байгаа гэсэн. Хууль батлагдахад хэрэгжиж эхлэх дуусах хугацааг зааж өгдөг.
-Өмнө нь америкууд манайд хөнгөлөлт үзүүлж байсан.
-Оёмол бүтээгдэхүүнд хөнгөлөлт үзүүлээд хугацаа дууссан. Гадны хөрөнгө оруулагчид бараг бүх юмаа хаяад гарсан гэдэг юм.
-Тарифын хууль баталчихвал бид бүтээгдэхүүнээ гаргахад бэлэн үү?
-АНУ бол дэлхийн хамгийн том худалдан авах чадвартай зах зээл. Бид ойрын хугацаанд ноолуурынхаа 80 хувийг бэлэн бүтээгдэхүүн болгох зорилт тавьж байна. Бидний тооцоогоор 2025 онд хэрэгжих боломжтой. Өнөөдөр ноолуурын салбарт арван мянган хүн ажиллаж байгаа. Бидний төслөөр дахиад арван мянган ажлын байр нэмэгдэнэ. Ингэснээр ноолуураас жилд 1.2 тэрбум доллар олох боломжтой.
-Төсөл хэрэгжүүлэхэд хэр хэмжээний мөнгө хэрэгтэй вэ?
-250-300 сая доллар хэрэгтэй.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com