Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Аюуш: Манайхаар дайрах ТЭЗҮ нь бэлэн болсон хийн хоолойн гэрээг бид өөрсдөө сүйрүүлсэн

 Сүүлийн хоногуудад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалтай холбогдуулан ОХУ БНХАУ манай улсаар дамжуулан хийн хоолой тавих асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна. Харин энэ асуудал өнөөдөр яригдаж байгаа бус хөршүүдийн маань хооронд 1996 онд шийдэгдсэн гэнэ. ОХУ БНХАУ-ын хооронд албан ёсоор гэрээг ёсчилсон аж. Тухайн үедээ нууцын зэрэглэлтэй байсан энэ баримтыг Москвад ажиллаж байсан. дипломат ажилтнууд олж авч төр, засагтаа өгсөн гэнэ. Харамсалтай нь ОХУ-д төлөх ёстой 11 тэрбум ам.долларын Монгол Улсын их өрийн тухай асуудалд манайхан дэндүү ойворгон хандсанаар энэ гэрээ таг дарагдаад өнгөрсөн гэнэ. Энэ талаар тухайн үед ОХУ-д ажиллаж байсан хэл шинжлэл, олон улсын харилцааны мэргэжилтэй Д.Аюуштай ярилцлаа. Тэрбээр тухайн үед ЗХУ-д Монгол Улсын худалдаа, эдийн засгийн аттешегаар ажиллаж байсан бөгөөд өнөөдөр ШУА-ийн Олон улсын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. Д.Аюуш өчигдөр “Бүс нутгийн хамтын ажиллагаа” эрдэм шинжилгээний бага хурлын “Эдийн засаг нийгэм” сэдэвт салбар хуралдааныг удирдсан юм.
-Таны удирдсан салбар хуралдаанаар юу яригдав?
-Эхний илтгэл нь Узбекстан улстай хамтран ажиллах талаар тавигдсан.
-Яагаад заавал Узбекстан гэж?
-Харилцаа, боломжийн тухай асуудал л даа. Узбекстан хөдөө аж ахуй, газар тариалангаа сайн хөгжүүлж байгаа улс. Хөвөнгийн тариалалт ихтэй. Энэ бол уламжлалт үйлдвэрлэл нь. Нэг хэсэг хаалттай орон байж байгаад Ерөнхийлөгч нь нас барсны улмаас шинэ Ерөнхийлөгчтэй болсон. Уламжлалт салбараас гадна энэ улсад Монголтой холбоотой дэлхийд танигдсан түүхийн дурсгалт газрууд их байдаг. Бухар, Самарканд, доголон Төмөр хаан гэх мэтээр түүхийн олон холбоо бидний дунд байгаа юм. Энэ нь аялал жуулчлал хөгжүүлэх боломж. Тус улсаас шинэ ногоо татах боломжтой ч тээврийн асуудал байдаг тухай яригдсан.
-Та “Орос, Монгол, Хятад улсуудын эдийн засгийн харилцааны өнөө ба ирээдүй” гэсэн нийтлэл хэвлүүлсэн байна. Энэ талаар сонирхож болох уу?
-За, тэг дээ.
-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх айлчлалтай холбоотойгоор нефтийн хоолой манайхаар дайрч магадгүй гэсэн горьдлого нийгэмд төрчихлөө?
-Орос Хятадын хооронд манай улсаар дамжуулж хийн хоолой татах асуудал дөнгөж өнөөдөр яригдаж байгаа асуудал биш байхгүй юу. Энэ хоолойг олон жилийн өмнө тавьчих боломж байсан.
-Сонсоогүй юм байна?
-Эрхүүгийн ойролцоо Конгтон гэж орд байгаа. Энэ өмнөх ордуудаас хэд дахин том орд. Уг ордыг Британийн аварга компани “Бритиш петролиум” Оростой хамт “Русь Петролиум” компани байгуулаад Монголын төв хэсгээр дамжуулаад хийн хоолой тавих гэрээ байгуулсан юм.
-Хэдэн онд вэ?
-1996 онд энэ хоолойн Техник эдийн засгийн үндэслэл нь бэлэн болчихсон байсан. Сая ашиглалтад орсон “Сибирийн хүч” хоолой бол байгалийн маш хүнд нөхөцлийг туулж баригдсан. 100 шахам гол мөрөн гаталсан гэж байгаа. Манайхаар дайрснаас гурав дахин их хөрөнгө, хүч зарцуулсан байгаа юм.
-Яагаад 1996 онд боловсруулсан хийн хоолойн төсөл заавал манайхаар дайруулах сонирхолтой байсан юм бол?
-Хамгийн бага хөрөнгө шаардана. Дээр нь харьцангуй бэлэн дэд бүтэцтэй газраар явуулах нь цаг хугацаа, хүн хүч ихээр хэмнэнэ.
-Манай олон нийтэд зарлаагүйг бодоход нэлээд нууц байсан уу?
-Бид гэрээ болон холбогдох судалгаа материалуудыг олж аваад Монгол руугаа явуулсан. Тэгээд манайхныг оролцуулах шийдвэр гараад, хамтрахаар болсон. Манай УИХ-ын гишүүд ОХУ-д айлчилсан. Тухайн үед манайхаар хийн хоолой дамжуулахыг хамгийн түрүүнд дэмжсэн хүн Дум дахь Либерал ардчилсан намын дарга В.Жириновский юм шүү дээ. Тэрбээр манай УИХ-ын гишүүдтэй уулзаад “Та нарыг дэмжинэ шүү” гэж байсан. Орос, Укрианы хийн хоолойн дайнаас 20-иод жилийн өмнө яригдаж байсан асуудал шүү дээ.
-Монголчуудад амин чухал энэ асуудал юунаас болж зогссон юм бол?
-ОХУ манайхаас их өрөө нэхэж байсан үе. Нийт өр маань шилжих рублиэр тооцоод 11.1 тэрбум ам.доллар болсон. Манайхан энэ их мөнгийг өгч чадахгүй гэдгийг оросууд ч ойлгож байсан. ОХУ-ын хэд хэдэн Ерөнхий сайд манайд айлчлахдаа их өрийг 25-85 хувь хөнгөлөх санал тавьсан байдаг юм. Тэр үед Оросууд маш нааштай хандаж байхад тухайн үеийн Байгаль орчны яамнаас өдөөн хатгалгын чанартай хэдэн нэвтрүүлэг явуулсан гэдэг. Хоёр удаа төв телевизээр явуулсан байсан.
-Ямар утгатай нэвтрүүлэг юм бол?
-Би ОХУ-д байсан болохоор тэр нэвтрүүлгийг бүрэн эхээр нь үзээгүй. Агуулгын хувьд Зөвлөлтийн цэрэг манай улсын нутаг дэвсгэр дээр байрлахдаа их хэмжээний байгаль орчинг сүйтгэсэн гэсэн.
-Зөвхөн ийм шалтгаанаар хөршүүдэд маш чухал төсөл зогссон гэж үү?
-Дээр нь нь 50 тэрбум ам.доллар нэхэхээр тэд чинь яах болж байна. Элчин сайдын яамнаас нь нот өгсөн байгаа юм. Энэ бол дипломат харилцаанд маш ноцтой асуудал шүү дээ.
-Яагаад тухай үед яам тийм асуудлыг сэдсэн юм бол?
-Хийн хоолой Монголоор дайрч өнгөрөх хэдэн танк явах хоёрыг ялгахгүй байгаа байхгүй юу. Ойворгон зангаасаа болж хийн хоолойг алдсан.
-Яагаад ойворгон гэж?
-Мэдлэг муутай улсууд ойворгон байдаг биз дээ. Өмнөх үед дэлхий хоёр хуваагдаад нэг хэсэг АНУ-аар, нөгөө улсууд нь ЗХУ-аар хамгаалуулдаг байсан. Хамгаалахад зэвсэг хэрэгтэй биз дээ. Гэтэл оросууд зөвхөн Монголын газар шороог эргүүлээд хаячихсан юм шиг ухуулга явчихсан.
-Тухайн үед оросууд юу гэсэн бэ?
-Үгүй. Яах вэ дээ. “Танк хөрсийг чинь эргүүлсэн бол, хийн хоолой тавьж байгалийг сүйтгэхээ болилоо” гээд орхино шүү дээ.
-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  ОХУ-д айлчлал хэр нөлөө үзүүлэх бол?
-ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин судалж үзэх тухай л ярьсан. 1996 онд хийн хоолойн асуудал яригдаж байхад Байгаль нуурын хөдөлгөөн гэж гарч ирсэн.
-Цаашид бидэнд боломж үлдсэн үү?
-Одоо оросууд Алтайн хязгаараар дамжуулж Хятадын Шиньжаан Уйгар луу хийн хоолой татах гэж байгаа. Манайхан “Манайхаар дамжуулаад татчих” гэж гуйж байна. Жаахан зайны ялгаа байгаа л даа. Оросын Алтайн хязгаараар татах нь геологийн хүнд нөхцөлтэй манайхаар бол гайгүй.
-Хэрэв манай баруун бүсээр хийн хоолой дайрвал хэр их ашиг унах бол?
-Баруун бүсийн 3-4 аймаг хийгээр хангагдана. Гэхдээ улс орны хэмжээгээр ашиг багатай л даа.  Тэр холоос Улаанбаатар луу хоолой таталтай биш.
-Эдийн засгийн коридор хэр ашигтай байх бол?
-“Нэг зам нэг бүс” төсөл бол БНХАУ-ын төсөл шүү дээ. Энэ улс их мөнгөтэй учраас манай нутаг дэвсгэрт хөрөнгө оруулаад их хэмжээний дэд бүтэц тавьж болно л доо. Манай нутагт хятадын хөрөнгөөр юм босоод ирэхээр л нөгөөдүүл чинь “Эзэн нь юмаа мэднэ” гээд эхэлнэ шүү дээ.
-Тэгэх үү?
-Далай лам Буян-Ухаа спорт цогцолборт сүсэгтнүүддээ ном айлдах гээд чадаагүй биз дээ. Зам тавьчихаад хаагаад байвал яах билээ.
-Цаашдаа ОХУ-тай худалдаагаа нэмэгдүүлэх боломж байна уу?
-Оросууд Бразил, Урагвайгаа жилд 300 мянган тонн мах авч байгаа. Үнэ нь хоёр ам.доллар. Өндөр түвшинд ангилсан махыг ийм үнээр авч байна. Сүүлийн арваад жилд ОХУ-ын мал ахуй хөл дээрээ босч байна. Гэтэл манай дотоод үхрийн хэд дахин үнэтэй байна. Эрүүл ахуйн шаардлага гэж юм байдаг. Бид үүнийг даван туулж чадах уу.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com