Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Нийслэлчүүдийг тамласан нийтийн тээврийнхэн

 Нийслэлийн нийтийн тээвэр үйлчилгээг сайжруулахгүй бол замын түгжрээ, агаар, хөрсний бохирдлыг бууруулах нь бүү хэл багахан нэмэгдээсэй гэж залбирах нь ч багадна. Өмнө нь Нийслэлийн нийтийн тээврийн газар нэртэй байсан газар гэнэт л Нийслэлийн нийтийн тээвэр хөгжүүлдэг газар болж хувирсан. Тус байгууллагын дарга нар хамгийн хүртээмжтэй худал ярьдаг эрхмүүд. Тэд нийслэлчүүдээр даажигнаж ханахгүй. Тус газрын дарга нарын яриагаар бол бидэнд үйлчилдэг том оврын автобуснууд өглөө бүр хатуу шалгуурыг давж авто замын хөдөлгөөнд оролцоно. Тэр шалгууруудад автобус утаа хаяхгүй, буудал зарлагч яг таг, камерууд бүрэн дүүрэн ажиллагаатай, автобус хальсалсан сонгино шиг цэвэрхэн гэх мэт олон заалт бий. Үнэн хэрэгтээ буудал зарлагчтай автобус өдөр ирэх тутам цөөрсөөр. Ихэнх автобусны цонх битүү цан. Хүүхэд, хөгшид буудал бүр дээр “Бууя, бууя” хэмээн ямаа шиг орилно. Жолооч “Хаалгандаа ойртохгүй яасан п..нууд вэ” хэмээн загнах нь энүүхэнд. “Буудал зарлагчаа ажиллуулчхаад, хүн хараагаач” гэвэл “Компани янзалж өгөхгүй байгаа юмыг би яах юм” гэж гавьяа байгуулсан мэт омогдоно. Зарим автобус “муу дээр муухай муухай дээр улцан” гэгчээр “Ард Аюуш” кинонд гардаг эм хүний дотоожоос ялгаагүй хир даг болсон даавуу цонхондоо унжуулна. Бараг бүх автобусны жолооч өөрийгөө битүү хуягласан кабинтай. Зорчигчид юу болж байх нь жолоочид падгүй. Саяхан нийтийн тээврийнхэн цагдаагийнхантай нийлж бараг бүх автобусны камеруудыг багагүй хэмжээний мөнгөөр шинэчилсэн тухай сурталдаж байсан. Харин өнөөдөр энэ камерууд ажиллаж байгаа гэдэгт эргэлзээ төрнө. Учир нь бүх автобусны гадна “Зөвхөн картаар төлбөрөө хийнэ” гэсэн бичиг байдаг. Харин жолооч ямар ч айдас, ичгүүргүйгээр бэлэн мөнгө авна. Зарим тохиолдолд карттай зорчигчоос бэлэн мөнгөтэй зорчигч нь олон харагдана. Нийтийн тээвэрт баталгаатай ажиллагаатай хоёр л зүйл байдаг. Орох хаалганы карт уншигч, жолоочийн гар утас. Цөөнгүй тохиолдолд гарах хаалганы карт уншигч ажиллахгүй. Зорчигчдыг доромжилдог бас нэг хэлбэр бол автобуснууд буудлаа өөр өөрийнхөөрөө зарлаж эргүүтнэ. Нэг хэсэг нь нэг буудлыг Москва ресторан гэх бол нөгөө нь Сентоза дэлгүүр гэх жишээтэй. Зарим автобуснууд Гандангийн буудлыг Гандангаар дуудах бол бас нэг хэсэг нь МҮИС гэж зарлана. Хуучин Ардын эрхийн буудал ч бас хоёр янзаар зарлагдана. Үндэсний шуудан сонин Гуравдугаар сургууль гэх мэт. Өргөөгөөс 100 айлын хоорондох гуравхан буудлыг гурван өөр нэрээр зарлаж байна. Дэндүү арчаагүй, сэтгэлгүй үйлчилгээтэй нийтийн тээврээр хэн ч үйлчлүүлэхийг хүсэхгүй. Дарга нар нь автобусны үйлчилгээг 22 цаг хүртэл үзүүлдэг гэх боловч үнэн хэрэгтээ 21:30 цагаас хойш 1500-2000 төгрөгөөр явдаг микро, чиглэлийн таксинд л буудлуудаа бэлэглэнэ. Нэгэнт нийтийн тээврийн үйлчилгээ иймээс нийтийн тээвэрт тамлуулж байснаас модоо бараад приус авсан нь иргэдэд хэрэгтэй байх. Авто машины татварыг тав биш арав дахин нэмсэн ч, есөн эрүү тулгасан ч иргэд нийтийн тээвэр лүү зүглэхгүй гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com