Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
2020 онд энэ улсууд эдийн засгаараа тэргүүлнэ

Ц.ХАС 

 Ирэх 2020 онд дэлхий дахины эдийн засгийн тэнцвэрт асар том өөрчлөлт гарна гэж шинжээчид үзэж байна. Тэдний үзэж байгаагаар зах зээлийн эдийн засаг төлөвшсөн улс орнууд манай гаргийн эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж Хятад улс Дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ, мөн худалдан авах чадвараараа дэлхийн томоохон эдийн засагтай орнуудыг тэргүүлж нэгдүгээр байрт орно гэнэ.

Урьд нь...

 2015 он гэхэд дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудад АНУ, Хятад, Япон, Герман, Их Британи, Франц, Итали, Орос улсууд багтаж байлаа. Энэ аравт багтаж байгаа орнуудын ихэнх нь барууны ертөнцийн хөгжингүй орнууд, харин Хятад, Энэтхэг, Орос, Бразиль улсууд бол зах зээлийн эдийн засагтай ч хөгжиж байгаа орон байлаа.

2020 оны
топ-эдийн засаг

 Зах зээлийн эдийн засагтай орнуудын ач холбогдол 2020 онд улам өсөн нэмэгдэж дэлхий дахинаа хэрэглээ, хөрөнгө оруулалт, байгаль орчны нөөц баялгийг хуваарилахад нөлөөлөл үр дагавар нь улам өргөжнө. Зах зээл төлөвшсөн орнуудын хэрэглээний асар том зах зээл нь хөгжингүй орнуудад дотоодын болон, олон улсын бизнес эрхлэхэд нь өргөн боломж олгоно. Хөгжингүй орнуудад хүн амд ногдох орлого хамгийн өндөр хэвээр үлдэх ч зах зээл төлөвшиж байгаа Хятад, Энэтхэг зэрэг улсуудад хүн амд ногдох орлогын өсөлт харьцангуй өндөр байх юм байна.
 Улс хоорондын түншлэлийнхний үзүүлэлтээр Дотоодын нийт бүтээгдэхүүнээр нь авч үзвэл ирж байгаа 2020 онд дэлхийн гол эдийн засагтай орнуудад Хятад, АНУ, Энэтхэг, Япон, Герман, Бразил, Франц, Мексик улсууд байх нь.
 Хөгжиж байгаа эдийн засагтай орнуудын энэ өсөлтийн гол шалтгаан нь хөгжингүй орнуудын төгс зах зээл нь хөгширч байгаатай холбоотой гэнэ. 1990-ээд оноос хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлт нь Хятад, Энэтхэг зэрэг хөгжиж байгаа орнуудынхаас удааширч эхэлсэн. 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямрал ч хөгжингүй орнуудын эдийн засагт том цохилт болсон нь нөлөөлсөн.
 Тухайлбал, АНУ 2000 онд манай гаргийн Дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувийг эзэлсэн дэлхийн номер нэг эдийн засагтай орон байлаа. Гэтэл 2010 он гэхэд энэ үзүүлэлт 20 хувь болж буурсан байна.
 Санхүүгийн хямрал болон эдийн засаг нь төлөвшиж байгаа орнуудын эрчимтэй өсөлт нь АНУ-ын эдийн засаг буурахад нөлөөлж байгаа гол шалтгаан.
 2000-аад оны дунд гэхэд Японы эдийн засаг удаан хугацаагаар идэвхгүй байсны гол шалтгаан нь үр ашиггүй хөрөнгө оруулалт, хувьцааны үнэ огцом өссөнтэй холбоотой байлаа. Дэлхий дахины эдийн засгийн уналт тус улсын эдийн засагт ихээхэн нөлөөлсөн.
 Франц, Итали, Герман гээд Европын холбооны орнуудын эдийн засаг Дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүн дөнгөж 20 гаруйхан хувь эзэлж байна. Энэ нь 2000 оны үед энэ үзүүлэлт нь 25 хувь байсныг бодвол том уналт. Хүн амынх нь дундаж наслалт, ажилгүйдэл өсөн нэмэгдэж байгаа нь энэ удаашралын гол шалтгаан.
Брекситийн талаар санал асуулга явуулахаас өмнө Олон улсын валютын сан Их Британийг Европын холбооноос гарсан тохиолдолд эдийн засгийн үр нөлөөллийг нь урьдчилан анхааруулсаар байсан.
 ОУВС-гийн үзэж байгаагаар бол сонгуульд санал өгсний дараа Дотоодын нийт бүтээгдэхүүнд нөлөөлөх нөлөөлөл нь таван хувьд хүрнэ гэж байлаа. Их Британи Европын холбооноос гарахаар санал өгсөн, одоохондоо худалдааны хэлэлцээр хийгээгүй байгаа ч цаашдаа Дотоодын нийт бүтээгдэхүүнд нь хэрхэн нөлөөлөхийг таашгүй.
 Одоо тус улсын эдийн засгийн өсөлт нь 2020 онд гурваас илүүгүй хувьтай гарна гэж ОУВС урьдчилан харж байна.
 Ер нь хөгжингүй орнуудын хувьд улсынхаа өрийг багасгах бодлогын талаас нь авч үзвэл төсвийн хомсдолд орох бэрхшээлтэй тулгарч мэдэх юм.
 Харин Азийн эдийн засгийн өсөлт харьцангуй өндөр, 9.5 хувь орчим байна гэж ОУВС тооцоолж байна. 2015 оны байдлаар азийн энэ орнуудын эдийн засгийн өсөлт нь дэлхийн эдийн засаг сэргэх гол хүчин зүйл болсон.

Хөгжиж байгаа эдийн засагтай хөгжингүй орнууд

 Зах зээл төлөвшиж байгаа орнууд дэлхийн тэргүүлэх орнуудын дэвшлийг дагаж байсан бол 2020 он гэхэд тэднийг гүйцэх төлөвтэй байна. Энэ нь дэлхий дахины эдийн засгийн чадавхын тэнцвэрт байдал мэдэгдэхүйц өөрчлөлт авчирна.
 Дэлхийн Дотоодын нийт бүтээгдэхүүнд Хятадын эзлэх хувь 2000-2010 онд зургаан хувиас илүү өслөө. Олон улсын валютын сангийн шинжээчид Хятадыг дэлхий дахины том эдийн засагтай орон, удахгүй АНУ-ыг гүйцэж түрүүлнэ гэж үзэж байгаа бол зарим судалгаагаар Хятад хэдийнээ хамгийн том эдийн засагтай орон болчихсон гэж байна.
 Энэтхэг бол 2015 он гэхэд дэлхийн тэргүүлэх эдийн засагтай 10 орны тоонд багтсан. Олон шинжээч Энэтхэг эдийн засгийн өсөлтөөрөө 2020 он гэхэд японыг гүйцэж эдийн засгийн хэмжээгээрээ дэлхийд гуравдугаарт орно гэж байгаа юм.
 Зарим нь бүр Энэтхэгийн хөгжлийн хурдыг үүнээс ч илүү хурдан байна гэж байгаа. Шинжээчид энэ улсын залуу үе, хурдан өсч байгаа хүн ам нь эдийн засгийн нь өсөлтийн гол хүчин зүйл болно гэж байгаа юм.
 Орос, Бразилийн эдийн засагч, эрчим хүч, байгалийн нөөц баялаг экспортлогч том гүрний хувьд өсөлт ч түргэснэ гэж байна. Гэхдээ Орос улс эдийн засгаа ирээдүйд хэт төрөлжүүлж байгаа нь эдийн засгийн цаашдын өсөлтөд нь бэрхшээл учруулж мэднэ гэж шинжээчид үзэж байна.
 Шинжээчид бас Мексикийг 2020 он гэхэд Дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ топ 10-т багтаж мэднэ гэж байна. Энд мөн л хүн амын өсөлт, гадаадтай хийх худалдааны ажил хэрэгч гэрээ хэлэлцээр нь эдийн засгийн нь хөгжлийн гол шижим болох гэнэ.

Эдийн засгийн дэвшлийн үр дагавар

 Өрхийн орлого өсөхийн хэрээр үйлчилгээ, хэрэглээний бараа бүтээгдэхүүний хэмжээ өсөн нэмэгдэж, хөгжиж байгаа зах зээл дээрх боломжууд нэмэгдэнэ. Тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн зах зээлд элбэгшиж илүү олон гэр бүл дундаж давхарга руу шилжиж орно.
 Хамгийн гол үр дагавар нь залуу хэрэглэгчдэд очно. Хөгжиж байгаа зарим орон, тухайлбал Хятадад хүн ам нь хөгширч байгаа ч, хөдөлмөрийн зах зээлд харьцангуй залуу үе орж ирж байгаагаараа хөгжингүй орнуудаас ялгарч байна. Залуу хэрэглэгчид бол худалдан авагчдын гол цөм, тэгэх тэгэхдээ автомашин, орон сууц, гэрийн тавилга мэт том бараа бүтээгдэхүүн авдаг хүмүүс.
 Зах зээл төлөвшсэн орнууд бол мэдээж хамгийн гол гадаадын хөрөнгө оруулагч байдаг. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг дэлхийн эдийн засагт гол нөлөө үзүүлдэг, хариуцлагатай үүрэг. Гадаадаас хөрөнгө оруулах, ялангуяа хөгжингүй орноос хөрөнгө оруулах нь хөгжиж байгаа орнуудын эдийн засагт цаашдын өсөлтөд нь маш чухал ач холбогдолтой зүйл.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com