Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Шийдвэр гаргах бүх шатанд эмэгтэйчүүдийг тэгш боломжоор хангах хэрэгтэй

Б.МӨНХБАЙГАЛЬ

 Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэд нийгэм, улс төр, эдийн засаг гээд эх орныхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Салбар бүртээ амжилттай ажиллаж яваа эмэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх оролцоо ч өдрөөс өдөрт нэмэгдэх болсон.  Даяаршил үндэсний болон олон улсын хэм хэмжээнд өөрчлөлт оруулж, мэдээллийн технологи болон харилцаа холбооны салбарт гарсан хувьсгалын нөлөөгөөр хүрээгээ тэлсээр байна. Түүнчлэн манай улсад эмэгтэйчүүдийн боловсрол өндөр байдаг. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт эмэгтэйчүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах нь нэмэгдэж, эхийн эндэгдэл буурч байна.

 Мөн эмчийн хяналтад орж, урьдчилан сэргийлэх нь үзлэгт орсон эмэгтэйчүүд эрчүүдээс илүү байгаа юм. Ингэснээр өвчнөө харьцангуй эрт оношлуулж, эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдээс 10 насаар илүү байна.
Гэсэн ч шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд алга. Олонх нь эмч, багш, хуульч, дунд шатны менежерүүд боловч хууль батлах, шийдвэр гаргах, гүйцэтгэх засаглалын дээд шатны удирдлагуудад эмэгтэйчүүд маш цөөн.
Тийнхүү улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцооны төлөө нийгэмд дуу хоолой болох зорилгоор “Лиш” фестивалыг зохион байгууллаа. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос зохиож буй тус арга хэмжээнд улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал ба засаглалыг бэхжүүлэхэд эмэгтэйчүүдийн оролцоо гэх сэдвийн дагуу хэлэлцсэн. Түүнчлэн нийслэл, орон нутгаас 1000 гаруй эмэгтэйчүүдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн юм.

Монголын улс төрийн нөхцөл байдал тулгамдсан, өөрчлөх ёстой асуудал хэвээр үлдлээ

 Гучин жилийн өмнө буюу Ардчилсан хувьсгал эхэлсэн он жилүүдэд эмэгтэйчүүдийн улс төрд оролцох байдал туршлагагүй, хаалттай байсан. Тиймээс өнөөдөр төрийн бүх шатанд тэдний оролцоо дутагдаж байгаа юм. Энэ нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн бие даасан байдал тааруу байгаатай холбоотой. Ялангуяа тэднийг дэмжиж улс төрд дүр төрхийг нь бүрдүүлэх хэрэгтэй аж.
Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцооны өнөөгийн байдлын тухай Баянгол дүүргийн Засаг дарга, АЭХ-ны Ерөнхийлөгч С.Одонтуяагаас хэлэхдээ.
“Гучин жилийн ойн хүрээнд “Лиш” форумыг зохион байгуулж байна. Өнгөрсөн хугацаанд ардчиллын алдаа оноо, сургамж, цаашдын шийдлүүдийн тухай маш чухал хэлэлцүүлгүүдийг хийлээ. Мөн ардчиллын төлөө олон жил зүтгэсэн хүмүүсээ шагналаа. Хэдийгээр ардчилал хөгжих явцдаа гажуудуулсан зүйл байгаа ч зөв замын төлөө хүчин зүтгэсэн юм шүү. Гэхдээ Ардчиллын бүх бурууг ардчилсан нам дээр тохож болохгүй. Бид чинь ердөө энэ 30 жилд нэг л удаа засгийн эрх барьсан, нэг л удаа нийслэлд засаглаж байсан. Энэ хугацаанд хамгийн их бүтээн байгуулалт, иргэддээ чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулсан.
Үүнээс онцолбол, хамгийн сүүлийн парламентад хүүхэд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн хүүхдийн эрх, хамгааллын тухай хуулийг баталсан. Бид бүхэн 30 жилийн дараа л хүүхдээ хамгаалах хуультай болж байна шүү дээ. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль бий. Өнөөдрийн ядарч байгаа иргэдэд маань энэ хуулиуд л аминд нь орох юм. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль чухал ач холбогдолтой хууль байсан. Харамсалтай нь эрх баригч нам энэ хуулийг хэрэгжүүлсэнгүй. Хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байна гэдэг нь харах хүнгүйдээ л байгаа. Тиймээс бид энэ хуулийг хэрэгжүүлэх ёстой. Мөн бид Эрүүл мэндийн даатгалын хууль, Эмнэлгийн тусламжийн тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль гээд тухайн үед ажиллаж байх хугацаандаа идэвх чармайлттай байж ирсэн. Тиймээс ч нийгэмд эмэгтэйчүүд маань үнэлэгдэж байна. Ц.Оюунгэрэл гэхэд л “Жорлонгоо өөрчилье” гэсэн хэцүү сэдвийг хөндөж ажиллаж байна. Л.Эрдэнэчимэг ямар их эсэргүүцэлтэй тулгарч байсан билээ. Харин өнөөдөр Тамхины хяналтын тухай хууль Монгол Улсад төдийгүй олон улсад чухал хууль болсныг бүгд магтаж сайшааж байна. Монгол ардчилагч бүсгүйчүүдээрээ бахархаж байна” гэв.
Эмэгтэйчүүд бол нийгмийн өөрчлөлтийн төлөө мэдрэмжтэйгээр олон асуудлыг олж харан оновчтой шийдвэр гаргадаг. 1990 онтой өнөөдрийг харьцуулбал нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт ахиц дэвшлийг авчирсан. Тухайлбал, парламентын засаглалаа бэхжүүлж, олон ургальч үзлийг Үндсэн хуульдаа бэхжүүлсэн. Нийгмийн салбарт хувь хүний хөгжил, сонголт, боловсрол олгох, хөдөлмөрлөх бүхий л эрх зүйн орчинг нээлттэй бий болгосон. Харин төрийн оновчтой бодлого, тууштай дэмжлэг дутмаг хэвээр. Энэ тухай УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа:
“Дараагийн 30 жилд бид монгол хүний үнэлэмжийг нэмэгдүүлэх тал дээр илүү анхаарах болно. Улс төрийн нөхцөл байдал Монгол Улсын хувьд тулгамдсан, өөрчлөх ёстой асуудал хэвээр үлдлээ. Өөрчлөлт улс төрийн намуудын шинэчлэлээс эхэлнэ. Ардчилсан нам 2016 оны сонгуульд үнэмлэхүй ялагдсаны дараа нэг зүйл дээр төвлөрсөн. Энэ нь улс төрийн намын дотоод шинчлэлийг бүх чиглэлд хийхгүй бол улсыг удирдах улс төрийн зорилгоо биелүүлэх боломжгүй. Тиймээс бодлогод суурилсан, гишүүддээ нээлттэй, ил тод намыг бий болгохын төлөө шинэчлэлийг хийлээ. Бүх зүйлийг хувь хүний эрх чөлөөг хамгаалах эрх зүйн болон, эдийн засаг, төрийн удирдлагын үйл ажиллагаагаар хангах нь зүйтэй. Нийгэм, эдийн засгийн байдлыг үндсээр нь сайжуулах хэрэгтэй. Мөн хувийн өмчийг дэмжсэн чөлөөт эдийн засгийн бодлогыг баримтлах шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, тогтмол татвар төлдөг хувийн компаниудын орон зай багассан. Улмаар хувийн компаниудын тоо буурсаар байна. Төр өөрөө хувийн компаниудтай уралдаж бизнес хийдэг тогтолцоог 30 жилийн өмнө халсан. Харин төрийн зохицуулалттайгаар хувийн аж ахуй нэгжүүдийг дэмжиж хөгжлийг бүтээнэ. Гэтэл төр хувийн компаниудтай зэрэгцэж бизнесийг нь булаах үзэгдэл газар авчээ. Уг нь үндэсний компаниудаа дэлхийд гарахад нь туслах хэрэгтэй. Бизнесийн загварын шинэ моделийг суулгах цаг нь болжээ. Энэ чиглэлээр бүс нутагтаа өрсөлдөх аж ахуй нэгжүүдийг дэмжих нь бидний зорилго” хэмээв.

Улс төр эмэгтэйчүүдийн бодлого, шийдвэрээр дутаж байна

 Мөн тэрбээр эдийн засгийг бүрдүүлдэг хамгийн том салбар болох үйлчилгээний болон хөдөө аж ахуйн салбарт эмэгтэйчүүд амжилттай бизнес эрхэлж байгаа. Төрийн үйлчилгээний албанд маш олон эмэгтэйчүүд ажиллаж байна. Боловсролын салбарын 80 хувь, эрүүл мэндийн салбарын 60 гаруй хувийг нь эмэгтэй ажиллагсад бүрдүүлж байгаа. Энэ утгаараа улсын хөгжил, эдийн засагт эмэгтэйчүүдийн хувь нэмэр их. Төрийн захиргааны байгууллагуудын ахлах албан тушаалын 70 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Гэсэн хэдий ч ахлахаас дээш агентлаг, газрын дарга, яамны удирдах албан тушаалууд буюу төрийн бодлого гаргах шийдвэрийн түвшинд маш бага байна. Тэр тусмаа улс төрийн албан тушаал, нөлөөллийн чанар сул байгаа” гэв.
2016-2020 онд парламентын түүхэнд байгаагүй хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсон. Энэ арван гурван эмэгтэй гишүүд асуудлыг шийдэх оновчтой хууль өргөн барьсан байдлаар нь үнэлбэл хангалтгүй байгаа. Өөрөөр хэлбэл, улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэг зөвхөн тоо хэмжээний асуудал биш. Эмэгтэйчүүд оролцсоноор гарах шийдвэрийн чанар, нийгэмд үзүүлэх нөлөөллийн тухай сүүлийн хэдэн жил яригдах болсон.
Энгийнээр тайлбарлахад хууль тогтоох байгууллага нь нийгмийн амьдралыг зохицуулж байгаа бүхий л харилцааг хэм хэмжээ, хууль болгож буй байгууллага. Тэнд ард түмний дуу хоолой болсон субьектүүд чуулдаг. Тиймээс үүнд амьдралын өнгийг мэддэг эмэгтэйчүүд байж уян хатан хууль гарна. Мөн аливаа зүйлд нягт нямбай ханддаг. Асуудлыг дутуу дулимаг хараад байгаа үед эмэгтэйчүүд зайлшгүй дуу хоолойгоо хүргэж байх хэрэгтэй. Тэгж байж тэнцвэртэй зохицуулалт хийх юм.
УБЕГ-ын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газрын дарга асан Н.Туяа, “Засаглалын асуудал бол хүнд тулгамдсан асуудал. Төрийн алба бэхжээгүй, хуулийн засаглал тогтохгүй, хууль зөрчигдөж, авлига өндөр байгаа шалтгаан нь засаглал хяналтгүй, хуулийг мөрдөхгүй, иргэд хянах боломж хомс, зөрчилд хариуцлага тооцож чадахгүй байгаатай холбоотой. Засаглал бэхжихэд гурван тулгуур хүчин зүйл бий. Нэгдүгээрт, улс төрийн хүсэл эрмэлзэл маш чухал. Нээлттэй, ардчилсан төр засагтай болох гэсэн улс төрийн хүсэл байхад хийж чадна. Хоёрдугаарт, хууль эрх зүйн орчинг маш сайн бүрдүүлэх ёстой. Хуулиудыг ямар зорилгоор баталж байгаагаа мэдрэх нь зүйтэй. Гуравдугаарт, хүний нөөц буюу төрийн албаа бэхжүүлэх, мэргэшүүлэх шаардлагатай байна. Мөн хараат бус шүүхийг бий болгох асуудал яригдана. Эдгээрийг хийсэн тохиолдолд засаглалаа бэхжүүлж чадна. Энэ ажлыг бид цогцоор нь харахгүй байснаар өнөөдрийн энэ авлигад автсан. Тийнхүү улс төрийн хүсэл эрмэлзэл нь тодорхой болчихвол дараа дараагийн асуудал нь шийдэгдээд явах юм. Ингэснээр нэг нам засгийн эрхийг бариад л улс төрийн албыг савлуулаад байдаг явдал алга болно” гэсэн үг.
Мерит зарчим буюу хүмүүс мэдлэг чадвараараа өрсөлдөж төрийн алба хаших болохоос хэн хэний хамаатан, найз гэх байдлаар явахаар засаглалыг бэхжүүлэх бус, улам л сулруулж буй юм” гэв.
Тийнхүү “Лиш” фестивальд улс төрийн өнөөгийн байдал, цаашид эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх шаардлагатай байгааг хэлэлцсэн.
Мөн фестивалийн үеэр өрхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжихээр экспо зохион байгуулж арван хоёр аймаг, есөн дүүргийн төлөөлөл болсон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com