Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Шүүгч нар өөрсдөө хүсэх юм бол улстөрийн нөлөөнд автахгүй байх боломжтой гэв

 Энэ оны эхний зургаан сарын байдлаар манай улсад авлига албан тушаалын гэмт хэргийн улмаас 11 их наяд төгрөгийн хохирол учирсан гэдэг. Түүнчлэн бид мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэж, хариуцлага тооцож чадаагүйн улмаас FATF байгууллагын саарал жагсаалтад орсон. Нэг ёсондоо авлига, албан тушаалын гэмт хэрэг гэдэг манай улсын “шүдний өвчин” болоод байгаа юм. Тэгвэл АТГ-аас өчигдөр Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулж “Шударга байдал ба олон нийтийн итгэл” сэдэвт хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгууллаа. Энэ үеэр бид шүүхэд итгэх олон нийтийн итгэл, шүүгчийн хараат бус байдал сэдвийн хүрээнд дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

И.Мөнхжаргал: Шүүх байгууллагад итгэх олон нийтийн итгэл 17 хувьтай байна

 “Шүүх байгууллагаас гарсан хоёр шийдвэр тутмын нэг нь өөрчлөгдөж байна. Үүнийг шүүгч нарын мэдлэг боловсролтой холбож тайлбарлах уу, авлига хээл хахуультай холбож тайлбарлах уу” гэдэг асуудлыг АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүн И.Мөнхжаргал тавьж байна. Тэрбээр, “Бид шүүхэд итгэх иргэдийн итгэл ямар байгаа талаар 820 иргэнээс судалгаа авлаа. Судалгаанд хамрагдсан иргэдийн 17 хувь нь шүүхэд итгэдэг, 45 хувь нь итгэдэггүй гэсэн дүн гарсан. Харин шүүхийн ерөнхий зөвлөл өөрсдийн цахим хуудсанд шүүхэд итгэх иргэдийн итгэлийг 60 хувь гэж мэдээлсэн байна. Өнөөдөр Монгол Улс шүүгч нарыг хараат бус байлгахын тулд хамгийн өндөр цалин хөлсийг өгч байгаа. Шүүгч нарт хараат бус ажиллах эрхзүйн орчныг нь бүрдүүлж өгсөн. Гэвч өнөөдөр нэг хятад иргэний авлигын хэрэг ил болоход арван хэдээрээ холбогдож байна шүү дээ. Шүүгч нар өнөөдөр арван жилийн өмнө ярьж байсан зүйлээ ярьсаар байна. Бидэнд цалин хэрэгтэй, стандарт хэрэгтэй гэж байсан. Та бүхний стандарт бол ёсзүй. Ёсзүйгээ алдсан тохиолдолд хууль хэрэгжих боломжгүй болдог. Өнөөдөр шүүгч нар хүсэх юм бол, ёсзүйгээ баримтлаад, хуулийн дагуу ажиллавал улстөрийн нөлөөнд автахгүй байх бүрэн боломжтой. Өөртөө нөлөөлж байгаа хүнийг шүүж чадахгүй байж бусдын хувь заяаг дэнсэлж чадах уу. Шүүгч өөрөө өөртөө тэр боломжийг бий болгох хэрэгтэй. Энэ оны гуравдугаар улиралд анхан шатны шүүхэд шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн 90 хувь нь давж заалдах шатанд ирсэн байна. Тэдний 41 хувийнх нь шийдвэр хэвээр, 29 хувийнх нь шийдвэр өөрчлөгдсөн, 29 хувь нь хүчингүй болсон байна. Эндээс бид юуг харж болох вэ гэвэл, анхан шатны шүүгч нар мэдрэл муутай, ур чадваргүй юм байна. Эсвэл давж заалдах шатны шүүх дээр авлига аваад хэргийн шийдвэрийг өөрчлөөд, хүчингүй болгоод байдаг юм байна гэж ойлгож болох нь. Энэ талаар шүүгч нараас асуухаар “Хэрэг бүхэн шинэ” гэдэг. Шүүгч бүхэн өөрийн итгэл үнэмшлээр шийдэж байгаа гэж тайлбарладаг. Гэхдээ шийдэж байгаа хууль нь, ажиллаж байгаа орчин, ёсзүйн дүрэм нь нэг шүү дээ. Ийм байхад яагаад хоёр хэрэг тутмын нэгийнх нь шийдвэр өөрчлөгдөөд байдаг юм бэ. Шүүхэд итгэх итгэлийг шүүгч өөрөө л сэргээж чадна” гэсэн юм .
Мөн тэрбээр, “Иргэд шүүх шийдвэр гаргахад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл юу вэ гэдэг асуултад нэгт, авлига албан тушаалтан хоёрт, найз нөхөд, ах дүүгийн хэлхээ холбоо гуравт, дээд шатны шүүгч нөлөөлдөг гэсэн хариулт өгсөн. Судалгаанд оролцогчдын 18 хувь нь шүүгч өөрийн итгэл үнэмшил, хууль, ёсзүйд тулгуурлаж шийдвэр гаргаж байна гэлээ. Дээрх судалгаанд үндэслэн олон нийтийн санаа бодлыг тоймлоход, “Шударга бус шүүгч нарыг солих, шүүх байгууллагад хамаатан садан, танилын холбоогоор ажиллуулахыг болиулах, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүх гаргаж байгаа шийдвэрээ энгийн үгээр, ойлгомжтой тайлбарлаж өгөх, шүүгчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, олны анхаарлын төвд байгаа гэмт хэргүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил тод байлгахыг хүссэн” гэв.

Ч.Хосбаяр: Шүүгчийн цалинг нэмэгдүүлэх нь авлигаас ангид байх 100 хувийн баталгаа болдоггүй
Дээрх сэдвийн хүрээнд Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяраас дараах зүйлсийг тодруулав.

 -Шүүгчдэд, шүүх байгууллагад итгэх олон нийтийн итгэл буурч, 17 хувьд хүрсэн талаар АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүн ярилаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Шүүгч нартай холбоотой хэрэг шалгагдаж, шүүх байгууллага авлигажсан талаар хэвлэл мэдээллээр шуугьж байна. Шүүхэд итгэх олон нийтийн итгэл буурсан гэнэ. Судалгааны байгууллагууд ч олон тоо баримт танилцуулж байна. Тэгэхээр энэ бүхэн бол шүүх байгууллага хэр зэрэг авлигад автсан болохыг үнэн бодитоор хэлж чадахгүй гэж үзэж байгаа юм. Үүнийг шинжлэх ухаанд суурилсан, авлигын эсрэг конвенцэд заасан зөвлөмжийн дагуу Монгол дахь шүүхийн авлига хэр хэмжээнд тархсан, ямар шалгуур үзүүлэлт, хэлбэрээр үргэлжилж буйг тодорхой болгох хэрэгтэй. Үүний дараа ямар арга хэмжээ авах юм бэ гэдгийг тодорхой болгох нь зүйтэй болов уу.
-Шүүгч нарын цалин хөлсийг нэмэгдүүлсэн ч тэд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсоор байна шүү дээ?
-Шүүгчийн цалин хөлс, хангамжийг нэмэгдүүлсэн нь сайшаалтай. Гэхдээ олон улсын туршлагаас харахад шүүгчийн цалин хангамжийг нэмэгдүүлсэн явдал нь авлигаас ангид байх 100 хувийн баталгаа болж чаддаггүй юм байна. Авлигаар ажлаа амжуулах нийгмийн сонирхол, хандлага их байгаа ийм тохиолдолд авлигын хэмжээтэй, цалингийн хэмжээ өрсөлдөх боломжгүй. Нэгэнт шүүгчийн цалинг хязгааргүй нэмэх боломжгүй болохоор авлига авч өгч буй процессын эрсдэлийг өндөр болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ямар ч эрсдэлгүй цалингаа аваад явах, маш өндөр эрсдэлтэй авлигын систем рүү халтирч орох уу гэдэг сонголт бий болгох юм.
-Авлига, албан тушаалтнуудад холбогдох хэрэг шүүх дээр очоод сураггүй болдог, хэрэгсэхгүй болдог жишиг тогтоод байна. Энэ асуудлыг шийдвэрлэх гарц шийдэл танд байна уу?
-Шүүхэд ирсэн авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтэд ахиц дэвшил гарах боломжтой. Бид авлигын гэмт хэргүүдийн шинэ хэлбэрүүдийг эрүүжүүлсэн. Гэхдээ авлигын гэмт хэргийг шалган тогтоох аргачлалын талаар хуулийн байгууллагуудын баримталж буй бодлого, төсөөлөл, ойлголт их зөрүүтэй байна. Жишээлбэл, үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэргийг шалган тогтоох аргачлалын тал дээр мөрдөн шалгаж буй байгууллага, хянаж буй прокурор, шүүхийн гурван шат бүгд санал зөрдөг. Учир нь, энэ гэмт хэргийг шалгаж, тогтоох арга зарчим нь ердийн гэмт хэргээс өөр байдаг. Энэ зөрүүг арилгах талаар шат дараалсан арга хэмжээ авах болно” гэж ярьсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com