Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Өгзөг барьсан савраа Үндсэн хуулиас тат, Д.Одбаяр аа

 Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр өнгөрсөн арваннэгдүгээр сард Улаанбаатараас-Сөүл рүү зорчиж явахдаа онгоцны үйлчлэгчид ёс зүйгүй үйлдэл гаргасан хэргээр БНСУ-ын хуулийн байгууллагад шалгагдаж, 10 хоногийн хилийн хориг тавиулсан билээ. Улмаар Д.Одбаяр хэргээ хүлээж, долоон сая орчим воноор торгуулан Монголд буцаж ирсэн. Тэрбээр дээрх дуулианы дараа ҮХЦ-ийн даргаасаа чөлөөлөгдсөн ч гишүүн хэвээрээ үлдээд байгаа юм.
 Тэгвэл “Ялгаварлалыг хариуцлагажуулъя” нэгдлээс Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярыг огцрохыг шаардсаар байна. Тэд Үндсэн хуулийн цэцийн гадна талбайд жагсч, Д.Одбаярыг огцруулахыг дэмжиж буй иргэдээс гарын үсэг цуглуулж байгаа аж. Жагсаалын үеэр тэд, “Хүчирхийлэгчийг хулгайчид хаацайлахаа зогсоо”, “Одбаяр цэцээс огцор”, “Өгзөг барьсан савраа Үндсэн хуулиас тат” зэрэг лоозонг барьж, эцсээ хүртэл тэмцэнэ гэдгээ илэрхийлж байсан юм.
 Энэ талаар тус нэгдлийн гишүүн Х.Ичинноров ярихдаа “Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотойгоор бид бүхний шаардлагыг дахин дамжуулж байна. Энэ хүн Монгол Улсын нэр хүндийг гутаасан. Нөгөө талаар эмэгтэй хүний биед халдсанаас хойш тодорхой хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд Д.Одбаяр хариуцлага хүлээх болов уу, огцрох болов уу, ажлын байрны бэлгийн дарамт гэдэг асуудлыг улстөрчид анхааралдаа авах болов уу гэсэн боловч хангалттай үр дүн гарсангүй. Энэ хүн бол үндсэндээ биднийг хуурлаа. Хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэсэн дуу хоолой маш тодорхой байсан. Ийм ёсзүйгүй үйлдлийг цэцийн дарга нь л хийж болдоггүй, бусад хүмүүс хийж болдог гэж ойлгох боломжгүй байна. Тийм учраас энэ асуудлыг эцэст нь тултал явъя гэж байгаа юм. Ажлын байрны бэлгийн дарамтын хууль эрхзүйн орчныг цогцоор нь шинэчлэх шаардлагатай байна. Цэц гэдэг байгууллага маань ийм хүмүүс бүрддэг нөхцөл байдлыг гарцаагүй өөрчлөх хэрэгтэй” гэлээ.
 Мөн тус нэгдлийнхэн Цэцийн гишүүн Д.Одбаяр ҮХЦ-ийн даргын албан тушаалаас огцорсноор хариуцлага хүлээж байгаа юм биш, Цэцийн гишүүнээсээ ч давхар чөлөөлөгдөх ёстой. БНСУ-д ажиллаж, амьдарч буй 50 мянган Монгол иргэнээс уучлал гуйх ёстой гэдэг шаардлагыг тавьж байна. Одоогоор тэдний энэхүү шаардлагад 6000 хүн гарын үсгээ зурж, нэгдсэн бөгөөд 7500 хүн болоход шаардлагаа Үндсэн хуулийн цэцэд өгнө гэж байлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com