Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хүний эрхийн түгээмэл тунхаглал & АРДЧИЛАЛ

Ц.ХАС

 Арванхоёрдугаар сарын 10. Энэ өдөр бол манай гараг дээр хүний эрхийг тунхаглан зарласан өдөр. 1946 оны арванхоёрдугаар сарын 10-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хуралдаанаар 217/А/III/ тогтоолоор баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” хэмээх энэ баримт бичгээр хүнйй үндсэн эрхийг зарлан тунхаглаж бүхий л заалтыг дагаж мөрдөхийг гишүүн улсуудад уриалжээ.
Монгол Улс хэдийгээр 1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон ч 1990 он хүртэл энэ тунхгийн тун олон заалтыг зөрчсөөр ирсэн юм.
 Тухайлбал 13 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Хэн боловч улсынхаа дотор чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй” хэмээн заасан байхад манайд 1990 он хүртэл аймаг хот, сумын дунд зорчих хүмүүс тухайн оршин суугаа газрынхаа захиргаанаас зам явах бичиг авч хаашаа явах, хэзээ ирэхээ болон очсон газрынхаа захиргааны байгууллагад бүртгүүлдэг байлаа.
 Мөн энэ тунхгийн 19 дүгээр зүйлд “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана” гэсэн байсан ч эрх баригч намын зөвшөөрсөн хэдхэн хэвлэлээс өөр сонин хэвлэл эрхлэн гаргах, эдгээр сонин хэвлэлд иргэн хүн үзэл бодлоо чөлөөтнэй илэрхийлэн бичих юм уу, эрх баригчдыг ямар нэг хэлбэрээр шүүмжлэн үгээ хэлэх эрх хязгаарлагдмал байсан юм. Чухам энэ тунхаглалд заасан эрхээ, Монгол Улсын Үндсэн хуульд заасан “үг хэлэх” эрхээ ч эдэлж чаддаггүй байлаа.
 Сонгууль боллоо гэхэд л МАХН-ын Төв хорооны баталж нэр зааж өгсөн хүнийг л сонгохоос биш, “би өөр хүнийг сонгоно” гэх нь бүү хэл саналаа өгөөгүй хүн улс төрийн талаар найдваргүй хүний тоонд орж хар дансанд бүртгэгддэг байсан цаг ердөө 30хан жилийн өмнө шүү дээ.
 Эрх баригч МАХН-ын Төв хорооноос 1956 онд сүр болгон зарласан “Сэхээтний төөрөгдөл” гэдэг чухамдаа манай сэхээтнүүд тэр үеийн намын удирдлага, төрийн бодлогыг шүүмжилснээс л үүдэж гарсан.
Уг нь эрх баригч МАХН-ын Төв хороо сэхээтнүүдийн үзэл бодлыг чөлөөтэй сонсъё, цаашдын ажилдаа тусгая хэмээн нийслэлийн гол гол байгууллагуудад уулзалт хийж ил тод ярьж шүүмжлэхийг уриалсан байдаг. Тэгээд ч сэхээтнүүд “ард түмний аж амьдрал дорой байна, ардын аж ахуйтны чинээлэг хэсгийг хавчин хяхах нь буруу, мал аж ахуйн түүхий эдээ ЗХУ-д зүгээр шахуу өгч байна., үйлдвэрийг хөгжүүлэхдээ мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах, байгалийн баялаг, ашигт малтмалыг ашиглах, хүнд үйлдвэрийг, тухайлбал төмөрлөгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ашигтай бол ямар ч улстай худалдаа хийх, сонгуулийн ардчилал ёс төдий хэрэгжиж буй, түүх, соёлоо гэсэн бүхнийг пролетарийн интернационализм нэрийн дор үндсэрхэх үзэлтэн хэмээн нухчин дарж, үндэсний бахархлыг сэргээн идэвхжүүлэхийн эсрэг ашиглаж байна” гэх зэргээр баримт нотолгоотой шүүмжлэл хэлцгээсэн байна.
 Харамсалтай нь МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо 1956 оны арванхоёрдугаар сард “Манай намын бодлогод харш үзэл санаа, үг өгүүлэл гарч байгаа тухай” тогтоол гаргаж, “Сэхээтний төөрөгдөл” хэмээн олон хүнийг ажлаас нь халж, цөлсөн юм. Энд МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Н.Дангаасүрэн доктор ч мөн ажлаасаа халагдаж байлаа. Үг хэлж үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө хэлмэгдэж, хавчин гадуурхагдаж цөлөгдөж байсан дараагийн жишээ бол 1964 оны МАХН-ын Төв хорооны бүгд хурал дээрээс намын эсрэг бүлэг гэгдсэн Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарын хэрэг байв. Энд мөн л тухайн үеийн намын бодлого, нөхөр Ю.Цэдэнбалыг шүүмжилснийхээ төлөө энэ хүмүүс хөдөө малчин болж цөлөгдсөн төдийгүй энэ хэрэгт хэдэн арван хүнийг, тус хурал дээр хэлэх үгийг нь бичсэн бичээчийг хүртэл хоморголон халж хөдөө цөлж байсан юм. Энэчлэн зохиол бүтээл шүлэг бичсэн зохиолч уран бүтээлчдийг хүртэл улс төрийн хэрэг гэгчээр хэлмэгдүүлж байсны дотор Р.Чойном, Д.Пүрэвдорж, Т.Галсан нарын хэрхэн хэлмэгдэж, зохиол бүтээлийг нь хааж байсныг өнөө үеийнхэн мэднэ.
1980-аад оны сүүлчээр Монголын Ардчилсан холбоо байгуулагдаж “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсан өдрийг тэмдэглэх, олон улсын хамтын нийгэмлэгийн гаргаж баталсан энэ түүхэн баримт бичгийг хэвлэн нийтэлж олон түмний хүртээл болгохыг шаардахад нам засгийн “Үнэн” сонинд нийтлэхдээ уг тунхаглалын 20 дугаар зүйлийн нэгд заасан “Хүн бүр чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэсэн зүйлийг “энхтайвны жагсаал цуглаанд” хэмээн өөрчлөн засварлан гаргаж байсан удаатай.
Яг нэг жилийн өмнө дөө, өнөөгийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ толгойлоод УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар жагсч байв даа. Чухам л М.Энхболдыг огцруулчихвал МАНАН гэдэг юм үгүй болж монголын ард түмэн цэнгэлийн манлайд хүрчих юм яриад хоолойгоо чахруулан хашхирч байсан нь чухамдаа “даргыгаа шүүмжилж” жагсч, цуглах” эрх олгосон Ардчилсан хувьсгалын, чухам энэ хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дагаж мөрдөх төр засагтай болсны ач байлаа. Харамсалтай нь ингэж хашхирч байсан хүн өнөөдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд болчхоод АРДЧИЛАЛ гэдэг үгийг хэлэхээс ч айгаад төрийн ордонд бүгээд чимээгүй сууж байна.
Ердөө өчигдөр уржигдархан Нийслэлийн ИТХ авто зам ашигласны татварыг тав дахин нэмснийг эсэргүүцэж иргэд машинтайгаа Сүхбаатарын талбай тойроод эсэргүүцлээ илэрхийллээ. Энэ мөн л тэртээ 30 жилийн өмнө энэ талбайд жагсч, зарим нь бүр өлсгөлөн зарлаж байж МАХН /өнөөгийн МАН/ гэдэг дарангуйлагч намын эрх мэдлийг хязгаарлаж, иргэн хүнд эрхийг нь эдлүүлсний ач гавьяа. 30 жилийн тэртээх шиг байсан бол хэзээ ямар татвар шимтгэлийг хэдий хэмжээгээр яаж нэмснийг яг төлөх үедээ л мэдээд нэг ч үг өгүүлэл гаргахгүйгээр хүлцэнгүй сууж байх байсан л даа. Үг өгүүлэл гаргавал хаашаа очих нь ойлгомжтой....
Та бид өнөөдөр хүн бүр өөрийн өмч хөрөнгөтэй, улс орондоо байтугай гадаад улсад чөлөөтэй зорчдог, хаана ч үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлдэг, эвлэлдэн нэгдэж жагсч цуглардаг, эрх баригчдад шаардлага хүргүүлдэг, хариуг нь нэхдэг, шаардлагатай бол огцруулдаг эрхтэй байгаа минь чухам энэ Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хүлээн зөвшөөрч, дагаж мөрддөг төртэй байх тийм нийгэм байгуулсны ач гавьяа. Ийм нийгэм байгуулах тэмцлийн эхийг яг 30 жилийн өмнө тэр үеийн Залуучуудын соёлын төвийн үүдэнд жагссан залуус тавьсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com