Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Мөсөн давхарга хурдацтай хайлж 40 сая хүн эрсдэлтэй амьдарч байна

Б.Мөнхбайгаль

 Гринланд энэ хурдаараа огцом хайлсаар байвал 2100 он гэхэд эрэг орчмын 400 сая гаруй хүний амьдрах орчин живэх аюултай. Олон улсын судлаачдын үзэж байгаагаар 1990-ээд онтой харьцуулахад долоо дахин хурдан хайлж байгаа юм. Энэ нөхцөл байдал одоо цагт эргийн бүсэд оршин сууж байгаа 40 сая гаруй хүний амьдралыг эрсдэлд оруулж буй.
 Их Британийн өмнөд туйлын уур амьсгал судлаач эрдэмтэн Доктор Луйс Сайм “Эргийн бүсийн хүмүүс далайн түвшний өсөлтөд шууд өртөх тул энэхүү асуудалд анхаарлаа хандуулах шаардлагатай болоод байна” гэжээ. Мөн тэрбээр энэхүү нөхцөл байдал эрчимтэй үргэлжилсээр байвал эргийн аюултай бүсүүдийн тоо тооцоолж байснаас хурдацтай олширно гэж хэлсэн байна.
НҮБ-аас хэрэгжүүлдэг Дэлхийн дулаарлын эсрэг засгийн газар хоорондын Танхимын гаргасан хамгийн сүүлийн судалгаагаар 40 сая гаруй хүн одоогийн байдлаар эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа аж.
 1992-2018 оны хооронд 50 гаруй байгууллагаас 100 гаруй эрдэмтэн нэгдэж, Гринландын мөсийг түүний хөдөлгөөн, давлагаа, татах хүч зэргээр нь судалжээ. Уг судалгааны үр дүнд, 1992 оноос нийтдээ дөрвөн их наяд тонн мөс хайлж урссан бол, сүүлийн арван жилийн хугацаанд жил бүр 250 тэрбум тонн мөс хайлж, энэ нь далайн түвшинг тогтмол 10.6 мм-ээр нэмэгдүүлж байгааг тогтоожээ.
Уг судалгааны багийн гишүүн болох Лондонгийн Их Сургуулийн Доктор Бэтан Дэвис нь “Энэхүү судалгааны онцлох нэгэн зүйл нь сүүлийн арван жилд Гринланд далайн түвшинг нэмэгдүүлж байгаа гол хүчин зүйлсийн нэг болсон байна” гэж мэдээлэв.

Ирэх зуунд далайн түвшин хэр нэмэгдэх вэ?
 2015 оны Парисын хэлэлцээрээр хэлэлцсэн зорилго биеллээ ч 2300 он гэхэд далайн түвшин 1.2 метр хүртэл нэмэгдэх аюултай гэж эрдэмтэд анхааруулжээ. Далайн түвшний өсөлт нь нам дор байрлалтай Флорида, Бангладеш-ээс эхлээд  Малдив улсыг хүртэл аюулд оруулж байгаа билээ.
Герман улсын судлаачдаар удирдуулсан судалгааны багийн сүүлийн тайланд дурдсанаар, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах нь цаашид далайн түвшин хэт өсөхөөс сэргийлэх чухал арга зам юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com