Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ДЭМБ-ын зөвлөмжид багтсан 5000 хайрцаг Осельтамивир эмийг эмнэлгүүдэд хүлээлгэн өглөө

 ДЭМБ-ын Зайлшгүй шаардлагатай эмийн 20 дахь загвар жагсаалт болон манай улсын зайлшгүй шаардлагатай эмийн найм дахь жагсаалтад орсон томуу, томуу төст өвчний эмнэлзүйн удирдамжид заагдсан вирусийн эсрэг үйлчилгээтэй Осельтамивир эмийг ДЭМБ-аас манай улсад хүлээлгэн өглөө.
 Томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан Эрүүлмэндийн яамнаас ДЭМБ-д хүсэлт тавьсны дагуу 5000 хайрцаг Осельтамивир эмийг ЭМЯ-ын сайд, эмч мэргэжилтнүүд хүлээн авч өвчлөл өндөр байгаа нийслэл, дүүргүүдийн хүүхдийн эмнэлэг, амаржих газрууд, ЭХЭМҮТ, ХӨСҮТ-д хуваарилан хүлээлгэж өглөө.Тус эмийг анх манай улсад 2009 онд томуугийн А хүрээний H1N1 вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж эхэлсэн байна. Энэхүү эмийг хүлээж авах үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Улирлын томуугийн асуудал дэлхийн улс орнуудын нийгмийн эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудлын байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улирлын томуугийн үед авч хэрэгжүүлэх ажлын бэлэн байдлыг хангах зөвлөмжийг гишүүн орнуудад өгдөг. Энэ жил томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэгт эзлэх хувь долоо байна. Энэ жил агаарын бохирдлын хэмжээ өмнөх жилүүдийг бодвол харьцангуй бага байгаа учраас томуу, томуу төст өвчнөөр өвдсөн ч хүндрэх нь бага байна. Нөгөө талаас 2019 онд бага насны бүх хүүхдийг хатгааны эсрэг вакцинд хамруулсан. Цус багадалттай, сульдаатай хүүхдүүд энэ өвчнөөр өвдсөн үед амархан хүндэрч хатгаа болох тохиолдол байдаг. Тиймээс учраас хатгааны эсрэг вакцинд хамруулчихсан учраас хатгаа туссан ч гэсэн хүүхдүүдийн амь насанд нь эрсдэл учруулах асуудал нэлээн буурсан гэж үзэж байгаа. Тэгэхдээ улирлын томуугийн үед ДЭМБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу эмнэлзүйн удирдамж, эмчилгээний зааврын дагуу ажиллах ёстой. Өнөөдөр ДЭМБ-ын зөвлөмжид орсон Осельтамивир эмийн 5004 хүн тун буюу 25 мянган долларын өртөг бүхий эмийг тус байгууллагаас манай улсад үнэ төлбөргүйгээр олгож байна. Энэхүү эмийг эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүдэд эмчийн зааврын дагуу олгох юм” гэлээ. Мөн энэ үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица хэлэхдээ “ДЭМБ-аас олон хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэр дундаас эрүүл мэндийн аюулгүй байдал буюу бэлэн байдлыг хангах талаарх асуудал чухалд тооцогддог. Тиймээс Осельтамивир эмийг Монгол Улсын ЭМЯ-д хүлээлгэн өгч байгаа энэ ажил бол улирлын томуугийн бэлэн байдлыг хангахтай холбоотой асуудал юм. Улирлын томуу нь Монгол Улсын хэмжээнд арваннэгдүгээр сараас гурван сар хүртэл үргэлжилдэг боловч идэвхжилт нь тавдугаар сар хүртэл үргэлжилдэг. Эрүүл мэндийн салбарт үзүүлэх томуу, томуу төст өвчний улмаас амьсгалын замаар халдах өвчний тоо олшрох, эмнэлгийн орны ачаалал ихсэх, цаашлаад хүндэрсний улмаас томуу, томуу төст өвчнөөр нас барах иргэдийн тоо өсдөг. Бид бэлтгэлтэй, сэрэмжтэй байх хэрэгтэй. Томуугийн дэгдэлт гарахад зарцуулагдаж байгаа зардал нь урьдчилан сэргийлэхэд зарцуулсан зардлаас хавьгүй их байдаг” гэв.

Халуун бууруулах лаа, парацемолын буруу хэрэглээнээс хордлого үүсэх эрсдэлтэй


Энэхүү эмийг нийслэл, дүүргийн эмнэлгүүдэд хүлээлгэн өгөх үеэр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Б.Галсанцэдэнгээс тус эмнэлгийн нөхцөл байдал ямар байгаа талаар зарим зүйлийг тодруулсан юм.

-Сонгинохайрхан дүүргийн хувьд хүн ам хамгийн их суурьшсан бүс. Өнөөдрийн байдлаар танай дүүргийн нэгдсэн эмнэлэгт томуу, томуу төст өвчнөөр өвдсөн иргэд хэр олон байна?
-Манай дүүрэгт нийт 220 гаруй мянган иргэн оршин суудаг. Үүнээс 120 гаруй мянга нь 0-16 насны хүүхэд бий. Манай дүүргийн нэгдсэн эмнэлэг 165 хүүхдийн ортой. Өнгөрсөн долдугаар сараас эхэлж улирлын томуугийн бэлэн байдлыг хангахад анхаарч ажилласан. Ингээд нийслэл, дүүрэгтэйгээ хамтарч төлөвлөгөө гаргасан. Ингээд томуу, томуу төст өвчний бэлэн байдлыг хангаж орны тоог 300-д хүргэсэн. Өнөөдөр 276 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Үүн дээр нэмээд дүүргийн эрүүл мэндийн төвд 30 ортой хүүхдийн тасаг нээсэн. Хэрэв цаашид байдал хүндрэх юм бол Ачтан эмнэлэг, Натул гэх мэт хувийн хэвшлийн эмнэлэгтэй хамтарч ажиллахаар бэлэн байдлыг хангаад байна.
-Жил бүр томуу, томуу төст өвчний үүсэл гарал нь өөр байдаг. Энэ жилийн томуугийн онцлог шинж нь юу вэ?
-Энэ жилийн томуугийн хувьд огцом бус зугуухан тархалттай В вирусийн томуу давамгайлж байна. В вирусийн хувьд удаан бөгөөд хоруу чанар багатай байдаг. Өөрөөр хэлбэл хордлогод орох нь бага гэсэн үг л дээ. Энэ сарын 23-нд эхэлж ЕБС-ийн сурагчдын улирлын амралт эхэлнэ. Тийм учраас томуугийн дэгдэлт багасах байх гэсэн хүлээлттэй байгаа. Гэхдээ хүүхдийн амралт эхэллээ гээд эмнэлгийн байгууллагын ачаалал буурч байгаа хэрэг биш. Өнөөдөр Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга тушаал гаргаж арванхоёрдугаар сарын 15-наас гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэл өрхийн эмнэлгүүд, эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетууд уртасгасан цагаар ажиллахаар болсон. Уртгасан цагаар ажиллахдаа ажлын өдрүүдэд 08-22 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10-18 цаг хүртэл ажиллах юм. Үүний үр дүнд Нэгдсэн эмнэлгийн хэвтүүлэн эмчлэх тасгийн хүлээн авах хэсгийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилготой.
-ДЭМБ-аас өнөөдөр олгосон Осельтамивир эмээр танай нэгдсэн эмнэлэг өмнө нь иргэдэд үйлчилж байсан уу?
-Энэхүү эм нь А болон В хүрээний вирусийн үйлчлэлд үзүүлэх нөлөө сайтай. НҮБ-ын хүүхдийн сангаас өнгөрсөн жил мөн өгч байсан бол өнөөдөр ДЭМБ-аас өгч байна. Энэхүү эмийг хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвдөхдөө вирусээр хүндрэх нас байдаг.Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн иргэдийг вирусээс үүдэн өвчин нь хүндэрч байна гэдгийг эмнэлгийн байгууллага оношилж чадна. Яг тэр үед эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн тасгаараа дамжуулж тус эмийг хэрэглэдэг. Үр дүнгээ ч сайн өгдөг. Өөрөөр хэлбэл, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасагт вирусээр хүндэрсэн хүүхдүүдэд хэрэглэдэг гэсэн үг.
-Өнөөдөр хэчнээн тооны эм танайд оногдов. Олгосон эм танай эмнэлгийн хэдэн сарын хэрэглээг хангах нөөц болох вэ?
-Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжаар, эсвэл эмчилгээ эрхэлсэн орлогчийн цохолтоор заалтыг нь харж байгаад уг эмийг олгодог. Манай эмнэлэгт одоогоор уг эмийн нөөц 5000 орчим бий. Үүн дээр нэмээд өнөөдөр 13 мянга орчим эм оногдлоо. Тэгэхээр өмнөх нөөц болон өнөөдөр олгосон эмийн тоо нийлээд энэ жилийн хэрэгцээнд хангалттай хүрэлцэх болов уу гэж бодож байна. Нэг удаа хэрэглэхдээ гурван өдөр орчим хэрэглэдэг. Удаан хугацаанд хэрэглэдэггүй. Өдөрт 1-2 ширхгийг ууж хэрэглэх заалттай учраас хүрэлцээний хувьд арвин байдаг. Хүүхдүүдийн хувьд 45 миллграммтайг ууж хэрэглэх бол насанд хүрсэн хүний хувьд 75 миллграммтайг нь хэрэглэдэг. Манайд өгсөн Осельтамивир эмийн хувьд бүгд хүүхдэд зориулагдсан.
-Зарим эмийн сан уг эмийг худалдаалдаг. Иргэд дур мэдэн авч хэрэглэж болох уу?
-Уг эмийг вирусээр өвдөөд 72 цагийн дотор хэрэглэх юм бол үр дүнтэй. Харин 72 цагаас дээш хугацаагаар өвдсөн бол нянгийн вирус болдог учраас уг эмийн үйлчилгээ нь саармагждаг. Тиймээс вирусээр хүндэрсэн нь эмчийн үзлэгээр тогтоогдсон эсвэл дөнгөж ханиалгаж эхэлсэн үед уулгах юм бол үр дүн сайн. Тиймээс заавал эмчид үзүүлж, зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй. Дур мэдэн ууж болохгүй.
-Ирэх онд цар тахал гарах магадлалтай хэмээн ДЭМБ-аас гишүүн орнуудад анхааруулж байна?
- Улс орон, тивийг богино хугацаанд хамарсан их хэмжээний өвчлөл гарахыг цар тахал гэдэг. Одоогоор манай улсад цар тахал гараагүй байгаа боловч цоохор байдлаар буюу энд тэнд томуу, томуу төст өвчний өвчлөл их гарч байна. Бидэнд байгаа мэдээллээр 4-5 вирус эргэлтэд орсон мэдээлэл байна. Түүнээс биш нийтийг хамарсан том хэмжээний тахал гараагүй байна. Тиймээс бид амбулаторийн үзлэгээр тус өвчин таван хувьд хүрвэл яах вэ 10, 15, 20 хувьд хүрвэл яах вэ гэх мэтчилэн тухайн түвшинд нь тохирсон арга хэмжээ авах бэлтгэлээ хангачхаад байна. Одоогоор манай эмнэлэгт дутагдалтай эм, тоног төхөөрөмж алга. Харин анхаарах ёстой нэг асуудал байгаа нь улсын эмнэлэгт ажиллах сувилагч олдохгүй байна. Гэхдээ өнөөдрийн байдлаар дутагдалтай ажиллаж байгаа сувилагч байхгүй боловч цаашид гарч болзошгүй эрсдэлийг тооцож үзэхэд энэ тал дээр анхаарахад илүүдэхгүй.
-Эцэг эхчүүд хүүхдүүдээ элдэв өвчлөлөөс хамгаалахын тулд юун дээр анхаарах ёстой вэ?
- Миний хувьд 35 жил томуу, томуу төст өвчнөөр өвдсөн хүүхдүүдтэй ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл хуримтлуулсан туршлагаас харахад томуу, томуу төст өвчин бол амьсгалын замаар халдварладаг өвчин учраас түүнийг гол тараагч нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд байдаг. Сургууль, цэцэрлэгийн амралт эхлэхээр хүүхдүүдийн өвчлөл буурдаг. Тиймээс эцэг эхчүүд хүүхэд нь ханиад томуу хүрсэн үед хичээлээс чөлөөлж гэрээр эмчилгээ хийх хэрэгтэй. Ийм дадал суучихвал өөрийнх нь хүүхдийн ханиад хүндрэхээс гадна, анги сургуулийнх нь олон хүүхэд өвдөхгүй байхаас сэргийлэх боломжтой юм. Томуу, томуу төст өвчин хүний дархлаа сулрах үед идэвхэждэг. Хүүхэд даарах үед дархлаа нь сулардаг. Мөн олон нийтийн газраар буюу дэлгүүр хоршоо, хоолны газар, кино театруудаар бага насны хүүхдээ авч явахгүй байх хэрэгтэй. Мөн эцэг эхчүүд эмчид үзүүлэлгүй халууны ам уулгах, лаа хийхээс татгалзах хэрэгтэй. Халуун бууруулах лаа болон эм парацетмолын найрлагатай байдаг. Гэтэл халуун бууруулах эм өгчхөөд дахин халуун бууруулах лаа хэрэглэх, эсвэл цагийн давтамж ойрхон хэрэглэснээс парацетмолын хордлогод ордог. Өнгөрсөн жил энэ төрлийн хордлогын тоо өндөр байсан. Дараагийн зайлшгүй мөрдөх ёстой нэг зүйл бол антибиотикийг заавал эмчийн зааврын дагуу хүүхдэдээ хэрэглүүлж дадах. Тэгэхгүйгээр өөрсдөө дур мэдэн антибиотикийн замбараагүй хэрэглээг бий болгосноор хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг томоохон эрсдэлд оруулж байгаагаа ойлгох ёстой. Мөн элдэв янзын чихрийн өндөр агууламжтай ундааг хүүхдэдээ хэрэглүүлэхийн оронд халуун аарц, аньс нэрсний шүүсийг уулгаж дадах нь тэдний дархлааг дэмжинэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com