Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Хөхүүртэй айраг ЮНЕСКО-д бүртгэгдлээ

 ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хороо Колумбын нийслэлд хуралдаж байна. Тус хуралдаанаар Биет бус соёлын өвийн жагсаалтад арван өвийг нэмж баталжээ. ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийг хамгаалах Засгийн газар хоорондын хороо яаралтай хамгаалалтад авах шаардлагатай биет бус соёлын өвийн жагсаалтад дахин нэг, хүн төрөлхтний биет бус соёлын өвийн төлөөллийн жагсаалтад есөн өвийг нэмж оруулжээ. ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийн жагсаалтад монголчуудын хөхүүрийн айраг хийх арга багтжээ.
ЮНЕСКО-гийн албан мэдээнд энэ тухай дурдсан байна. Монголчуудын хөхүүрийн айраг эсгэх уламжлалт арга технологийг Биет бус соёлын өвийн жагсаалтад бүртгэсэн үндэслэлээ гүүний сүүг үхрийн арьсан сав буюу хөхүүрт хийн эсгэх уламжлалт арга гэжээ. Мөн айраг бол тэжээллэг ундаа бөгөөд монголчуудын цагаан идээний нэг гол төрөл зүйл. Айргийг эсгэх аргыг олон мянган жилийн турш уламжлан өвлөж, хадгалж ирсэн гэдгийг мөн онцолсон байна.
Манай улсаас ЮНЕСКО-гийн Биет бус соёлын өвийн жагсаалтад монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга - Битүү амьсгаа, монгол наадам, морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, монгол тууль, хөөмэй, уртын дуу, цуур, уламжлалт бүжиг биелгээ, Бүргэдийн баяр - шувуучлахуй, уран бичлэг, Монгол гэрийн уламжлалт зан үйл, шагайн харваа гэсэн 12 өв бүртгэгдээд байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com