Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Залуучууд улс төрийн амьдралд оролцох оролцоо

Ц.ХАС

 “Өнөөгийн залуучууд” гэсэн зэмлэл бүр эртний үеэ эхэлсэн гэдэг. Их сэтгэгч Сократ нэгэнтээ “Манай залуучууд тансаглах дуртай, хүмүүжилгүй, ахмадууд болон удирдагчдаа хүндэлдэггүй. Өнөөгийн хүүхдүүд маань ахмад хүн орж ирж байхад босохгүй, эцэг эхээрээ асруулдаг, энгийнээр хэлэхэд муу л төлөвшиж байна” гэж хэлсэн байдаг. Өнөө ч гэсэн ингэж хэлэх хүн олон.
 Гэхдээ төрийг эргүүлж чадах хүч бол оюутан, цэрэг хоёр гэсэн үг ч бий. Чухам аль нь вэ... Залуучууд улс төрийн амьдралд хэр оролцож байна.
Улс төрийн амьдралд залуучуудын оролцох оролцоо гэдэг нь тэднийг засаглалын янз бүрийн түвшинд оролцуулж, хамруулж байгаа байдал, төр засгийн байгууллагад тэд субьектийн хувьд хэрхэн харьцаж улс төрийн үйл ажилллагаанд оролцох, улс төрийн эрх, эрх чөлөөгөө эдэлж байгаагаар илэрхийлэгдэнэ.
 Гэхдээ хэлбэрийн төдий юм уу, бодит оролцоо нь өөр хоорондоо ялгаатай. Өөрөөр хэлбэл залуу хүний засаг төрийн бүтцэд ямар байр суурь эзэлж байна, улс төрд зохих нөлөө үзүүлэх чадвартай байна уу үгүй юу, түүний өөрийнх нь улс төрийн сонирхол зэргээс хамаарна гэсэн үг.
Харамсалтай нь улс төр, нийгмийн амьдралд залуу хүний оролцох оролцоог төрийн бүтцэд хэлбэрийн төдий байгаагаар нь үнэлэх нь бэрх. Үүний тулд энэ бүтцэд түүний эзэлж байгаа байр суурь, улс төрийн амьдралд оролцож байгаа идэвхтэй байдал зэргийг үнэн зөв үнэлэх явдал чухал. Удирдлагын шийдвэр гаргахад түүний идэвхтэй оролцоо хэр түвшинд байна, төр засгийн харилцаанд өөрийгөө нэг субьект гэж ойлгох нь залуу хүн улс төрийн амьдралд идэвхтэй оролцож байгаагийн нэг илэрхийлэл.
 Өнөөгийн нийгмийн амьдрал залуучуудын оролцох оролцоо олон хэлбэрээр илэрхийлэгдэнэ. Нийгмийн ямар нэг бүлэглэлд хамрагдах, удирдах болон шийдвэр гаргах үйл явцад оролцох нь нийгэм, улс төрийн амьдралд оролцож байгаа нэг хэлбэр. Иргэн хүний хувьд өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй, үзэл бодолтой байж зорилготой байх нь энэ бүхнээ хэрэгжүүлэх гол хүчин зүйл. Энэ нь шууд буюу дамжуулахгүйгээр, төлөөллөөрөө дамжуулж, мэргэжлийн хувьд юм уу, мэргэжлийн бус үйлдлээр тохиолдлын буюу зохион байгуулалттайгаар оролцох явдал.
Оросын залуучуудын улс төрийн амьдралд хэрхэн оролцож байгаад судлаачид анхаарлаа хандуулан судалж үзсэн байна.
Залуучуудын улс төрийн амьдралд оролцох оролцоо нь дараах хэдэн хэлбэрээр илэрхийлэгдэж байна гэж үзжээ.

1. Сонгууль, санал асуулгад оролцох

Залуу хүн бүрийн нийгэм, улс төрийн амьдралд оролцох, төрийн бодлогод нөлөөлөх нэг үндсэн оролцоо нь сонгууль санал асуулгад саналаа өгөх байдлаар тодорхойлогддог. Энэ нь сонгуулийн өмнөх кампанит ажлын хүрээнд улс төрийн намууд, бүх шатны төлөөллийн байгууллагад нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхэд идэвхтэй оролцож Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх явдал.
Харамсалтай нь залуучууд энэ үндсэн эрх үүргээ хангалтгүй биелүүлдэг. 2012 онд явуулсан нэг судалгаагаар оросын 18-35 насны залуучуудын 58 хувь нь сонгуульд саналаа өгдөггүй байгаа дүн гарчээ. Эдний 33 хувь нь алдаг оног оролцдог бол 25 хувь нь сонгуульд хэзээ ч саналаа өгдөггүй гэнэ.
2007 оны Төрийн Думын сонгуульд 18-30 насны залуучуудын 47 хувь нь л саналаа өгсөн нь ахимаг насныхнаас доогуур үзүүлэлт.

2. Төрийн дээд болон орон нутгийн эрх барих байгууллагад төлөөллийн оролцоо

 ОХУ-ын холбооны болон орон нутгийн өөрөө удирдах ёсны төлөөллийн байгууллагад залуучуудын эзлэх хувь тун хангалтгүй байгаа юм. Оросын Статистикийн байгууллагын гаргасан мэдээллээр бол 1990-1991 онд оросын бүх шатны төлөөллийн байгууллагад 21-29 насны залуучуудын эзлэх хувь ердөө 13.3 хувь байж. Үүнээс Төрийн Думд 0.4, бүгд найрамдах улсуудын дээд зөвлөлд 2.8, хотын зөвлөлүүдэд 10.2, хотуудын дүүргийн зөвлөлд 11.7, тосгонуудын зөвлөлд 14.9 хувь эзэлж байжээ. Харамсалтай нь үүнээс хойш энэ үзүүлэлт улам буурсаар ирсэн байна. 2002 он гэхэд бүх шатны төлөөллийн байгууллага дахь залуучуудын эзлэх хувь 11.5 хувь болсон бол 2008 он дөнгөж 10 хувь болж хамгийн доод түвшинд хүрсэн байна.
Судалгаанаас үзэхэд залуучууд төлөөллийн энэ байгууллагад хэлбэрийн төдий орж, шийдвэр гаргахад төдийлөн нөлөө үзүүлээгүй нь харагдсан байна. Тэдний хувьд төрийн байгууллагуудын аппарат, удирдлага, сайд нар, банк, аж ахуйн нэгж байгууллагын удирдагчдыг танихгүйгээс гадна, ажлын болон удирдах ажлын туршлагагүй нь нөлөөлдөг.

3. Залуучуудын байгууллага, хөдөлгөөн байгуулах

 Залуучуудын улс төрийн амьдралд оролцох оролцооны тодорхой нэг хэсэг нь үе тэнгийнхнийхээ хүрээнд байж, ямар нэгэн байгууллагад нэгдэх сонирхол, эрмэлзэл их байдаг. Оросын залуучуудын улс төрийн ухамсрын өөр өөр төлөвшил, тэдний үзэл бодлоороо, ялангуяа улс төрийн зорилгоор нэгдэх сонирхол нь тэднийг янз бүрийн чиглэлийн байгууллага бүлэглэлд нэгтгэдэг.
2011 оны байдлаар гэхэд л Холбооны байгууллагад бүртгэлтэй хүүхэд залуучуудын 62 байгууллага байгаагийн 48 нь дан залуучуудын байгууллага байжээ. Эдгээрийн ихэнх нь орон нутагт, гэхдээ томоохон хотуудад байх жишээний. Гишүүдийн хувьд хэдэн зуугаас хэдэн мянган хүнийг нэгтгэдэг байна. Хамгийн том нь “Оросын залуучуудын холбоо” 220 гаруй мянган гишүүнтэй гэдэг.
Гэхдээ залуучуудын байгууллагууд ихэвчлэн эх оронч үзэл төлөвшүүлэх, соёлын аян арга хэмжээ зохион байгуулдаг. 2010 онд гэхэд л Оросын залуучуудын холбоо бүх оросын “Бид хамтдаа” наадам зохион байгуулсан. Энэ наадмын хүрээнд залуучууд ард түмнүүдийн соёлын ололтуудтай танилцаж, нийгмийн төрөл бүрийн төсөл боловсруулан, нэртэй улстөрчид, жүжигчинд нийгмийн зүтгэлтэн, сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулж байсан юм. Өөр бас “Оюутны өөрөө удирдах ёс” гэсэн арга хэмжээг нэрлэж болно. Их, дээд сургуулийн оюутнууд төрөл бүрийн клуб, нэгдлүүдэд нэгдэн оюутны өөрийгөө удирдах, эрхээ хамгаалах, улс төр нийгмийн төрөл бүрийн арга хэмжээнд оролцож дуу хоолойгоо нэгтгэх ажил зохион байгуулсан.
Төрөөс дэмжиж байгаа ч гэсэн залуучуудын байгууллагуудын улс төрийн амьдралд оролцох оролцоо хангалтгүй байгаа юм. Тэдний ихэнх нь улс төрийн зорилго тавихаасаа тойрч, өөрийн гэсэн улс төрийн чиг баримжаагүй байна. Залуучуудын олонх байгууллага, ердийн бизнесийн сонирхлын төлөө нэгдсэн хэдэн арван хүний хэмжээнд эргэлдэж байгаа нь нууц биш.
Залуучуудын байгууллагад үндэсний эх оронч чиглэлийн 7.2, сөрөг хүчний 27.5, үндсэрхэх 11.5, эсэргүүцлийн хөдөлгөөний 10.6, эрх хамгаалах 8.3, байгаль хамгаалах болон спортын хөгжөөн дэмжигчдийн байгууллага 9.0 хувийг эзэлж байна.

4. Улс төрийн намын үйл ажиллагаанд оролцох нь

 Залуучуудын улс төрийн амьдралд оролцох энэ хэлбэр бол нийгмийн улс төрийн бүтцийг шинэчлэхэд шууд чиглэсэн хэлбэр. Улс төрийн амьдралд залуу үеийн төлөөллийг оруулж ирэх нь нийгмийн тогтвортой байдлыг хангах нэг гол хүчин зүйл. Хямралт нөхцөл байдалд улс төрийн намууд ч залуучуудыг сонирхож тэднээр цусаа сэлбэхийг хичээдэг. Улс төрийн ихэнх нам, блокууд сонгуулийн үед залуучуудыг өөртөө татах гэж хичээдэг нь нууц биш. Харамсалтай нь нэр дэвшигчдийнх нь дунд залуучууд тун бага хувь эзэлдэг. Залуучууд ч улс төрийн намуудад элсэх үйл ажиллагаанд нь оролцохыг нэг их сонирхдоггүй. Залуучуудын сайндаа л хоёр хувь нь улс төрийг сонирхдог гэсэн судалгаа ч байна.
ОХУ-д өнөөдөр залуучуудын эрх ашгийг төлөөлөн улс төрийн бие даасан нам байхгүй л байна. Эрх баригч “Нэгдмэл Орос” намын залуучуудын жигүүр “Залуу гварди” гэж байгаа. Оросын Коммунист намд “Коммунист залуучуудын холбоо”, Оросын Либерал ардчилсан намд “ЛАН-ын залуучуудын төв” гэж байна. Улс төрийн бусад намууд ч өөр өөрийн залуучуудын байгууллага, жигүүртэй. Гэхдээ энэ байгууллагуудын үйл ажиллагаа нь нэг их тогтмол биш, улс төрийн сонгуулийн үеэр л идэвхждэг намын үзэл суртлын явцуу хүрээнд, намын нөлөөлөл дор ажилладаг, нийт залуучуудын өргөн хүрээтэй ажил зохиох нь хязгаарлагдмал байдаг.

5. Залуучууд улс төрийн эрх, эрх чөалөөгөө илэрхийлэх арга хэмжээнүүдэд оролцох

 Энэ бол жагсаал цуглаан, ажил хаялтад оролцох, хуулийн хүрээн дэх эсэргүүцлийн арга хэмжээнд оролцож үзэл бодлоо илэрхийлэх хэлбэр. Уг нь үүнийг улс төрийн хэвийн хэм хэмжээ гэж болохгүй л дээ. Гэхдээ засаг төрийн бодлогод сэтгэл дундуур байх үед, улс төрийн болон эдийн засаг, нийгмийн шаардлага тавин жагсах, аян өрнүүлэх нь ардчилсан нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, байдаг л зүйл. Тэр ч бүү хэл зөвшөөрөгдсөн хэм хэмжээнээс давсан хурц хэлбэрийн зөрчил, мөргөлдөөнд хүрэх нь бий.
ОХУ-ын парламентын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй хэсэг 2011 оны арванхоёрдугаар сарын 4-нөөс эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлж байсан удаатай. 2011 оны арванхоёрдугаар сарын 24-нд Москвагийн Сахаровын талбайд болсон цуглаан, 2012 оны хоёрдугаар сард болсон арга хэмжээнд 18-24 насны залуучууд 20-22 хувийг эзэлж байсан бол 25-39 насныхан 36-37 хувь болж байжээ. Ер нь Орост жагсаал цуглаанд оролцогсдын дунд 18-25 насны залуучуудын эзлэх хувь дунджаар 17, 25-39 насныхны эзлэх хувь 23 хувь л байдаг байна.
Үүний ард бас оросын залуучуудын дунд явуулсан бас нэг судалгаагаар нийгмийн түгшил нэмэгдэж байгаа гэсэн үзүүлэлт байна. Судалгаагаар залуучуудын 14.3 хувь нь түгшүүрийн дээд хэмжээнд, 6.8 хувь нь айдастай, 11.5 хувь нь уур хилэнтэй байна гэсэн байна.
Оросын залуучуудын 22 хувь нь баячууд олигархиудыг, 41 хувь нь хүнд сурталтан, төрийн түшмэлүүдийг, 34.9 хувь нь цагаачдыг үзэн ядаж таагүй хандаж байна. Улс оронд нийгэм эдийн засгийн байдал муудаад ирвэл залуучуудын 28.1 хувь нь өргөн олны жагсаал цуглаанд оролцоход бэлэн байна гэсэн судалгаа ч байна.

Оросоос огт өөр нэг жишээ-Хонконг

 Хятадын онцгой бүс Хонконгийн эрх баригчид гэмт хэрэгтэн, сэжигтнүүдийг эх газрын хятадад шилжүүлэн өгөх хуулийн төсөл хэлэлцэхээр зэхэж байснаас үүдээд зургадугаар сарын эхнээс эсэргүүцлийн хөдөлгөөн жагсаал цуглаан эхэлсэн. Энэ жагсаал цуглааны гол хөдөлгөгч хүч нь залуучууд, оюутнууд байлаа.
Есдүгээр сарын 2 гэхэд хичээлийн шинэ жил эхлэнгүүт хэдэн арван мянган оюутан, дунд сургуулийн сурагч хичээлдээ суулгүй гудамжинд гарч энэ хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Хэдийгээр эрх баригчид энэ хуулийн төслийг хэлэлцэхээ эхлээд хойшлуулж, дараа нь бүрэн татгалзсан ч гэсэн эсэргүүцлийн хөдөлгөөн намжсангүй.
Есдүгээр сарын 2-ны эсэргүүцлийн арга хэмжээнд 30 мянган оюутан, сурагч оролцсон гэж хэвлэлүүд мэдээлж байлаа.
Хонконгийн Хятадын их сургуульд таван жилийн өмнө бас Шах шүхэртний хөдөлгөөн өрнөж 13 мянган оюутан гудамжинд гаран гурван сарын турш хотын төвийг эзлэн Хонконгийн захирагчийн сонгуулийг шууд явуулахыг шаардаж байсан юм.
 Энэ хөдөлгөөний удирдагч, зохион байгуулагч нь 1996 онд төрсөн оюутан Жошуа Вонг, Чи-Фун гэгч байлаа. Түүний эхлүүлсэн “Шүхэртний хувьсгал” хөдөлгөөн нь 2014 оны аравдугаар сард тэмцэл эсэргүүцлээ эхлүүлэхэд тэрээр ердөө 18 настай байла

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
185.5.250.195
You can download any of the provided casinos heavens without any problems. If you download the casino app, it will work like a regular mirror of the out-and-out area from the movable version. Unfortunately, all the apps you download purpose just commission on Android. Download casino in 1 click from the slate, these are the most advanced mobile applications. The best bib casino apps as a service to Android The muddle is that finding Android apps and downloading them can be hazardous, as G
2021/11/16
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com