Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Н.Эрдэнэсайхан: Жирэмсэн эх, таваас доош насны хүүхдүүд агаарын бохирдлоос үүдэлтэй өвчинд хамгийн их өртөж байна

 Швейцарын хөгжлийн агентлаг энэ жилээс эхлэн дөрвөн жилийн хугацаатай “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төсөл хэрэгжүүлж буй юм. Тус байгууллагаас хийсэн судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын тэн хагас нь оршин суудаг Улаанбаатар хотын агаарт нарийн ширхэглэгт тоосонцор буюу PM 2.5-н өдрийн дундаж хэмжээ 687 мкг/м3 хүрсэн байна. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) зөвшөөрөгдсөн стандартаас даруй 27 дахин их юм. Ийм учраас Улаанбаатар хотын төвийн дүүргүүдэд амьдардаг хүүхдийн уушгины үйл ажиллагаа хөдөөгийн хүүхэдтэй харьцуулахад 40 хувиар сул байсныг тогтоосон аж. Агаарын бохирдлоос болж хүүхдүүд бронхит, астма зэрэг өвчнөөр өвдөж, улмаар хичээл завсардах, өсөлт хөгжлийн бусад олон боломжуудыг алдах эрсдэлд ордог болохыг олон улсын судалгаанууд дахин дахин нотолсоор байна. Агаарын бохирдол жирэмсэн эхийн хэвлийд байгаа хүүхдийн уушги, амьсгалын замын тогтолцоонд нөлөөлж, хугацаанаас өмнө төрөх, бүр үр зулбах эрсдэлийг дагуулдаг. Цаашлаад эхийн хэвлийд байгаа хүүхдийн тархины хөгжилд агаарын бохирдол сөргөөр нөлөөлдөг болохыг олон судалгаанууд батлаад байгаа бөгөөд үүнээс үүдэн хүүхдийн сурлагын амжилт, зан үйлд хүртэл хожим нөлөө үзүүлэх эрсдэлтэй юм. Монгол Улсад агаарын бохирдлоос үүдэх эрүүл мэндийн эрсдэл, хор хохирлын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байгаа. Хүйтний улиралд агаарын бохирдолтой холбоотой өвчлөл эрс нэмэгддэг нь эрүүл мэндийн үйлчилгээнд томоохон ачаалал болдог. Бага насны хүүхдүүд болон жирэмсэн эхчүүдийн агаарын бохирдолд өртөх явдлыг бууруулах, хянах, үнэлэх ажил тогтмол хийгдэхгүй байна. НҮБ-ын Хүүхдийн Сангаас хийсэн судалгаагаар “Жил бүр тав хүртэлх насны 920 мянган хүүхэд нас бардаг бөгөөд үүний нэг гол шалтгаан нь агаарын бохирдлоос хамаарсан уушгины хатгалгаа байна” хэмээн тогтоожээ. Ингээд Швейцарын хөгжлийн агентлагийн хөтөлбөрийн зохицуулагч Н.Эрдэнэсайханаас агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийн талаар тодрууллаа.

-Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл асар их байна. Та бүхэн энэ судалгаандаа дурдсан. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ямар ажил хийх ёстой юм бэ?
-Агаарын бохирдлын чиглэлээр манай төслөөс олон жил ажиллаж ирсэн. Агаарын чанарын мэдээллийг харвал сургууль, цэцэрлэг гээд тухайн байгууллагын гадаад, дотоод орчны агаарын бохирдол ДЭМБ-аас тогтоосон түвшингээс хэд дахин илүү байгаа. Үе үеийн Засгийн газар агаарын бохирдол бууруулах талаар ажиллаж ирсэн. Мөн олон улсын бусад байгууллагууд ч агаарын бохирдол бууруулах талаар ажилладаг. Хүний эрүүл мэндэд ямар хор уршиг учруулж буйг бүгд мэднэ. Гэвч хамгийн гол нь агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг нарийн судалж түүнээс шалтгаалах өвчинөөс урьдчилан сэргийлэх ажил хийх хэрэгтэй байна. Ялангуяа, таваас доош насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүдэд онцгой анхаарах нөхцөл байдал үүссэн. Тэгэхээр гэр болон байгууллагын дотоод орчны агаарын чанарыг сайжруулах шаардлага тулгарч буй юм. Өөрөөр хэлбэл сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дотоод орчны агаарын чанарыг сайжруулах ёстой. Өнөөдөр хатгалгаа өвчин хүүхдийн эндэгдлийн гол шалтгаан болоод байна. Эрүүл мэндийн байгууллага өвлийн улиралд өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талын ажил түлхүү хийх шаардлага тулгарч байгаа юм. Иймд манай төслийн зүгээс уг асуудалд анхаарал хандуулан ажиллаж ирсэн. Энэ хүрээнд Баянзүрх дүүргээс ажлаа эхэлсэн. Одоо агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөлийг буруулах аргачлал боловсруулж улс орон даяар нэвтрүүлж байгаа. Учир нь аймаг, орон нутагт ч агаарын бохирдол тулгамдсан асуудал болж байна. Иймд орон нутагт өвлийн улиралд өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хэрхэн ажиллах тухай загвар гаргасан. Түүнийгээ Баянхонгор аймагт хэрэгжүүлж эхлээд байна. Уг төсөл энэ жилээс эхлэн хэрэгжсэн. Нийт дөрвөн жил үргэлжилнэ. Швейцарын хөгжлийн агентлаг гол санхүүжүүлэгчээр ажиллаж байна. Хэрэгжүүлэгчээр нь НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын холбогдох яам, төрийн байгууллага, Орчны бохирдлыг бууруулах үндэсний зөвлөл ажиллаж байгаа юм.
-Агаар орчны бохирдолд ямар ямар хорт бодис илүү өндөр тархаж байна вэ?
-Хүний эрүүл мэндэд нүүрс хүчлийн давхар исэл, тоосонцор, хүхрийн хүчлийн давхар исэл бий. Энэ бүгд нь цахилгаан станц, гэр хорооллын айл өрхийн хэрэглэж буй түлшнээс үүдэлтэй. Үүн дээр тоосжилт нэмэгдэнэ. Энэ нь шороон зам, барьж буй барилгаас гарах тоос, автомашинаас гарах утаа шууд нөлөөлдөг. Агаарын чанарыг хэмжээд үзэхээр ДЭМБ-аас тогтоосон стандартаас хэд дахин илүү бохирдолтой байгаа.
-Шахмал түлш хэрэглээд утаагүй боллоо гэж байгаа. Гэвч хоруу чанар нь арилаагүй гэсэн мэдээлэл бий. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Нүдэнд харагдах байдлаар утаа багассан харагдаж байгаа. Гэвч хийх ажил их бий. Ялангуяа, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах асуудал бий. Тэгэхээр барилгын дулаалга, цонх, хана, тааз, агааржуулалтын систем зэргийг анхаарах ёстой болсон. Мөн агаарын бохирдол ямар байгааг хэмжих багаж төхөөрөмжтэй байх ёстой.
-Танай төслөөс дотоод орчны агаарын чанарыг сайжруулах төсөлд хэдэн төгрөг зарцуулж байна вэ?
-Нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, Баянхонгор аймагт дөрвөн жилийн хугацаанд таван сая ам.доллар зарцуулна. Мөн НҮБ-ын Хүүхдийн сан, бусад байгууллагууд 3-4 сая ам.долларын нэмэлт санхүүжилт гаргана.
-Дотоод орчны агаарын чанарыг сайжруулахад тухайн өрх, байгууллагууд ямар ажил хийх, юунд анхаарах шаардлагатай вэ?
-Агаарын чанар сайжруулахын тулд эхлээд хэмжилт хийх ёстой. Өөрөөр хэлбэл агаарын бохирдол хэмжих багажаар хэмжилт хийж бохирдлын хэмжээ, ямар бодис түлхүү байгааг тогтооно гэсэн үг. Гадаад орчинд агаарын бохирдол байгааг мөн зэрэг хэмжих учиртай. Ингэж байж дотоод орчны агаарын чанар сайжруулахын тулд ямар ажил хийх нь тодорхой болно. Олон улсын судалгаа бий. Тухайлбал, 50 ам.метр талбай тутамд агаарт байгаа тоосонцор 2.5 мг-аас доош байвал өвчлөх магадлал буурдаг. Өөрөөр хэлбэл гэр орон, сургууль, цэцэрлэг, албан байгууллагын дотоод агаарын бохирдлыг дээрх хэмжээнээс бага байлгаж чадвал өвчлөх эрсдэл 2-3 дахин буурна гэсэн үг.
-Тэгэхээр айл өрх, тухайн байгууллага дотоод орчны агаарын бохирдолоо хэмжихэд багаж хэрэг болно. Үүнийг хаанаас авч болох вэ?
-Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн заавар зөвлөгөөг харах хэрэгтэй. Агаарын бохирдол хэмжих янз бүрийг багаж худалдаалж байгаа. Ямар үзүүлэлттэй багажаар хэмжиж буйгаас шалтгаалж агаарын чанар янз бүр гардаг. Тэгэхээр Цаг уур орчны шинжилгээний газар, НЭМХ-гээс батлагдсан багажны загвар моделийг харах хэрэгтэй юм. Эцэг эхчүүд хүүхдээ ямар орчинд сурч боловсорч буйд анхаарах ёстой. Сургууль, цэцэрлэгийн дотоод агаарын чанар ямар байгааг нь хянаж үзэх хэрэгтэй. Төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэгийн дотоод агаарын чанарыг сайжруулахын тулд шүүлтүүр тавьж өгсөн. Гэтэл манайхан үнэтэй юм гээд ажиллуулахгүй хүмүүс ирэхээр үзүүлэн маягаар харуулдаг тал бий.
-Хатгалгаа, ханиаднаас урьдчилсан сэргийлэх вакцин хийж байгаа. Энэ вакцин хэр найдвартай вэ?
-Хатгалгааны вакцинд НҮБ-ын Хүүхдийн сан, ЭМЯ, ХӨСҮТ-өөс хийсэн судалгаа бий. Тэгээд үр дүнтэй байна гэсэн дүгнэлт гарсан. Харин баталгаатай, вакцин хийж байгаа эмнэлэгт хандах нь зүйтэй.
-Агаарын бохирдлын улмаас ямар өвчлөл илүү түгээмэл гарч байна вэ?
-Амьсгалын замын өвчлөл хамгийн өндөр байгаа. Мөн зүрх судасны өвчлөл хамгийн их гардаг. Ялангуяа, бага насны хүүхдийн тархи, мэдрэлийн системд шууд нөлөөлж эхэлсэн гэдэг. Энэ талын судалгааг илүү хийх ёстой гэж үзэж байгаа юм. Хүүхдийн сэтгэн бодох, ой тогтоолт удаашрах үзэгдэл гараад байгаа. Манай төслийн хүрээнд энэ талын нарийвчилсан судалгаа хийхээр төлөвлөж байна.
-Агаарын бохирдлоос гадна хөрсний бохирдол хот сууринд нэмэгдсэн гэдэг. Энэ талын судалгаа хийж байгаа юу?
-Манай төслөөс хөрсний бохирдлын талаар хараахан ажил хийгээгүй. Гэвч хөрсний бохирдлыг зайлшгүй судлах ёстой. Агаарын бохирдолд гол үүрэг гүйцэтгэгч нь тоосонцор гэж би дээр хэлсэн. Тэгэхээр хөрсний бохиролд анхаарч зайлшгүй судалгаа шинжилгээ хийх ёстой юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com