Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Д.Одонтунгалаг: Санаандгүй байдлаар анх удаа хар тамхи хэрэглэсэн хүүхдийг шууд хорьдог жишээ олон бий

 Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болж, түүний хэргийг мөрдөн байцаалтад буцааж, батлан даалтад гаргах шийдвэр гаргасан. Дээрх шийдвэр олон нийтийг багагүй цочролд оруулаад байна. Тэгвэл өнөөдөр хар тамхитай тэмцэх хууль, эрхзүйн орчин ямар байгаа талаар хуульч, өмгөөлөгч Д.Одонтунгалагтай ярилцлаа.

-Манай улс хар тамхи дамжуулагч орноос хэрэглэгч орон болчхоод байна. Тэгвэл өнөөдөр энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж буй хууль эрхзүйн орчин ямар түвшинд байна вэ?
-2002 оны эрүүгийн хуультай харьцуулбал эрхзүйн орчин сайжирсан. Өнөөдөр ЦЕГ дээр Хар тамхитай тэмцэх газар гэх том нэгж үйл ажиллагаа явуулж байна. Том зургаар нь харвал энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхээр шат шатандаа үйл ажиллагаа явуулж байгааг үгүйсгэх аргагүй юм. Шүүхээр энэ төрлийн гэмт хэргийн шийдвэрлэгдэж буй байдлыг авч үзвэл хэрэв хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж, хангалттай нотлогдсон тохиолдолд ихэвчлэн хорих ял оноож байгаа. Шүүхээс хорих ял оногдуулахдаа ялыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж тэнсэн харгалзах зэрэг бусад арга хэмжээг хэрэглэхгүйгээр шууд хорих ялаар шийтгэж байгаа нь Монгол Улс шиг хүн ам цөөтэй улсын хувьд эргэж энэ хуульд заасан ялын бодлогыг харах нь зүй ёсны хэрэг юм. Хар тамхины хэрэгт холбогдоод буй хүмүүсийг харахад ихэвчлэн залуу (80 хувьд нь 18-35 насны залуус) хүмүүс байдаг. Тэд сонирхож, бусдын ятгалгад орсны улмаас анх удаа энэ төрлийн бодис хэрэглэсэн тохиолдол болгонд хорих ялаар шийтгээд байх нь Үндэсний Аюулгүй байдалд хүртэл нөлөөлөх хэмжээнд яригдах боломжтой юм.
Анх 2006 онд уг гэмт хэрэгт холбогдож, шүүхээс ял сонссон хүний тоо 33 байсан бол 2016 оны байдлаар 224 болж өссөн тоо статистик байдаг. ,
-Хар тамхи мансууруулах бодисыг хэрхэн ангилж, (героин, гашиш) гэх мэтээр ял оноодог вэ?
-Монгол Улсын нэгдэн орсон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенц болон мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенцэд тусгагдсан эсвэл энэ төрлийн мансууруулах бодист албан ёсоор тооцогддог хар тамхийг ашигласан, хэрэглэсэн, тариалсан зэрэг үйлдлүүд тогтоогдсон тохиолдолд шүүхээс тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон бусад баримтыг үндэслэн ял оноодог. Харин мансууруулах бодисын ангиллаас хамаарч ялыг хүнд эсвэл хөнгөн оноох нь тухайн хэрэг бүртээ харилцан адилгүй байдаг.
-Манайх өөрсдөө хар тамхи тарьж, ургуулдаг, үйлдвэрлэдэг, амьдрах эх сурвалжаа болгодог бизнесийн бүлэглэл байна уу?
-Одоогоор тийм төрлийн бүлэглэл эсэх талаар хууль, хүчний байгууллагаас олон нийтэд мэдээлсэн зүйл байхгүй.
-Ялын бодлого дээр гадаад орнуудтай харьцуулахад маш бага байна гэсэн шүүмжлэл нэлээд байдаг. Энэ тал дээр зохицуулах ямар боломж, гарц бий вэ?
-2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс даган мөрдөж эхэлсэн эрүүгийн хуулийн хувьд энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулж буй ялын хэмжээ өмнөх хуулиас харьцангуй хүнд болсон байгаа. Жишээлбэл 2002 оны эрүүгийн хуульд “Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсвэл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн хуульчилсан байсан бол одоогийн хуулиар “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн зохицуулжээ.
Эндээс харвал нэг бол 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах эсвэл 1-5 жилийн хорих ял шийтгэхээр байна. Гэвч одоогоор зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийн хэрэгжих хугацааг хойшлуулсаар байгаа тул гагцхүү хорих ялаар шийтгэж байгаа.
Бусад томоохон орнууд жишээлбэл Хятад улсад хар тамхитай холбоотой гэмт хэрэгт цаазаар авах, хугацаагүй хорих, 20-иос дээш жилээр хорих ял оногдуулдаг. Энэ нь олон хүн амтай улс иймэрхүү байдлаар тэмцэхээс өөр аргагүй хэмээн харж байна.
-Хар тамхины хэргээр ялтан солилцдог орон хэчнээн байна. Ялтан солилцдог оронд ял эдэлж байгаад ирсэн хүн Монголд ирээд ялаа үргэлжлүүлэн эдлэх боломжтой юу. Ялтан солилцох гэрээ хэлэлцээрт юу гэж тусгасан байдаг вэ? Өнгөрсөн жил БНХАУ-д 20 жилийн ял авсан эмэгтэй монголд ирээд ялгүй болсон?
-Тухайн кейсийн хувьд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гадаад улсын шүүхээс оногдуулсан хорих ялын хугацаа нь Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох ялын дээд хэмжээнээс их байвал Монгол Улсад ял эдлэх хугацааг Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хорих ялын дээд хэмжээгээр тогтооно” гэсний дагуу тус эмэгтэйд оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний биечлэн эдэлсэн 7 жил 6 сарын хорих ялыг эдэлсэнд тооцож, хорих ялаас чөлөөлөн шийдвэрлэсэн болохоос биш Ялтан солилцох гэрээгээр Монгол улсад авчран шууд суллаж байгаа асуудал биш юм.
-Хар тамхины хэргээр шоронд орсон хүмүүст тэнд нь эрүүл мэнд болоод сэтгэлзүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлдэггүй юм билээ. Үүнийг хууль журамд тусгасан байдаг уу?
-Засгийн газрын 2017 оны 77 дугаар тогтоол гарсан байдаг. ямар учиртай тогтоол вэ гэхээр уг тогтоолоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталсан байдаг. Үүнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодист донтсон этгээдэд үзүүлэх сайн дурын болон албадан эмчилгээний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, эмчилгээний стандарт бий болгох, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын шалтгаант эмгэгтэй болон мансуурсан хүнд сайн дурын болон албадан эмчилгээ, сэтгэл зүйн тусламж үзүүлэх, нийгэмшүүлэх үйлчилгээний төв байгуулах зэргээр тусгасан хэдий ч одоогоор бүрэн дүүрэн хэрэгжээд, үр нөлөө үзүүлсэн зүйл байхгүй байна.
-Хар тамхинд холбогдсон дипломатуудын тухай дуулиан тасрахгүй байна. Сайндаа л эргүүлэн татдаг. Тэдэнд хариуцлага тооцож байна уу?
-Сүүлийн үед гараад буй эдгээр хэргүүдийн талаарх мэдээлэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нууцад хамаарах учраас мэдээлэл олж авах боломжгүй байна.
-Олны танил хүмүүс хар тамхины хэрэгт холбогдоод хар тамхины эсрэг сурталчилгаанд тоглоод ялгүй болдог. Жишээлбэл, сая дуучин Б.Амархүү давж заалдах шатны шүүхэд хандчихаад байна. Үүнээс болоод хүүхэд залууст буруу үлгэр үзүүлж байна гэдэг шүү дээ?
-Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн хүн нь олны танил байх, эсвэл жирийн иргэн байхаас үл хамаараад шүүх тухайн гэмт хэргийн талаарх бүхий л төрлийн цагаатгах болох яллах нотлох баримтуудад үндэслэн шийдвэрээ гаргадаг. Харин хар тамхины эсрэг зар сурталчилгаанд тоглосноор эсвэл бусад байдлаар нийгэмд эргээд нөлөөлөх ажил хийх болзолтойгоор ял шийтгэлээс чөлөөлдөггүй. Энэ бол өрөөсгөл ойлголт гэдгийг энд хэлэх хэрэгтэй байх.
 Дуучин Б.Амархүүгийн хувьд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байдаг. Ийнхүү давж заалдах шатны шүүхэд хандаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүгдэгчийн эрх буюу шүүхээр хэргээ шийдвэрлүүлж буй шүүгдэгч бүрт олгогдсон эрх тул Б.Амархүүг давж заалдах гомдол гаргасныг буруутгах боломжгүй юм.
Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хамгийн гол арга хэрэгсэл нь олон нийтэд энэхүү гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа, мэдээ мэдээлэл, тухайн төрлийн гэмт хэрэгт хүлээлгэдэг хариуцлага зэрэг бүхий л мэдээллийг тэдэнд хүргэх нь маш чухал юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com