Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Японы соёлын “Бүнкёосай” наадам 22 дахь жилдээ зохион байгуулагдлаа

Японы соёлын “Бүнкёосай” наадам өчигдөр Хүүхдийн урлан бүтээх төвд боллоо. Энэ жил 22 дахь удаагаа зохиогдож буй нь энэ юм. Япон соёлыг сонирхдог оюутан залуус тус улсын хэл, соёлыг хэрхэн сурч мэдсэнээ энэхүү наадмын үеэр тайлагнах уламжлал ийнхүү тогтжээ. Мөн тус наадмыг Японы их, дээд сургуулийн төлөөллүүд болон Монгол дахь Япон бизнес эрхлэгчид шүүдэг аж. Энэхүү наадам нь жил бүр Соёл эрдэм дээд сургуулийн оюутнуудын дунд болдог аж.

“Соёл эрдэм” дээд сургууль нь Японы хөрөнгө оруулалттай байгуулагдсан сургууль юм. Тус сургуульд Япон улсад суралцах сонирхолтой япон хэл сонирхдог оюутан залуучууд их суралцдаг. Япон хэл сурахад тус улсын соёлыг эзэмшиж, дуу бүжигт суралцах нь чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Тиймээс жил бүр “Бүнкёосай” соёлын наадмыг зохион байгуулдаг.

Энэ соёлын наадамд оюутнууд Япон хэл дээр Жүжиг тоглон, илтгэл тавьж, дуу, бүжгийн тоглолт үзүүлдэг. Урлагийн бүх төрлүүдийг хэрхэн эзэмшиж байгаагаа харуулдаг. Энэ бол манай оюутнуудын жил бүр хүсэн хүлээдэг баяруудын нэг юм. Энд өөрийн авьяасыг сорьж оролцоно гэдэг нь Япон хэл хэр зэрэг сурсан, Японы соёлтой хэр зэрэг танилцаж байгаа гэдгээ үзүүлэх талбар болдог. Энэхүү наадамд байр эзэлсэн хүүхдүүдийн ихэнх нь Японы их дээд сургуульд суралцаж мөн төгсөөд тэндээ ажилладаг. Зарим нь Япон Монголын хамтарсан компаниудад ажиллаж Япончуудтай нийлээд компани байгуулдаг. Зарим оюутнууд өөрийн чадвараа сайжруулах үүднээс Япон явж магистр, докторантурт сурч байна. Манай сургууль Япон хэл сургах чиглэлээр Монголдоо тэргүүлэх зэргийн сургууль юм.

Наадмын хаалтын үгийг тус сургуулийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн дарга Макихара Соичи хэлсэн юм. Тэрбээр “Соёл эрдэм сургууль үүсгэн байгуулагдаад 26 жил болжээ. Өнөөдөр бид өөрсдийн соёлын өдрөө тэмдэглэж байна. Япон улсад их дээд сургуулиуд ийм өдрийг жил бүр зохион байгуулдаг. Тус арга хэмжээнд оюутнууд өөрсдийн сурч мэдсэн зүйлсээ багш, эцэг эх, асран хамгаалагчдадаа тайлан тоглолт болгон үзүүлж байгаа юм. Энэ жил нэгдүгээр курсийн хүүхдүүд найрал дуу болон хамтлаг дуугаар, хоёрдугаар курсийн оюутнууд жүжгээр, гуравдугаар курсийнхэн уран илтгэлээр, дөрөвдүгээр курсийнхэн уран уншлагаар өрсөлдлөө.

Тэмцээнийг японоос ирсэн таван шүүгч шүүж байгаа. Түүнчлэн нийт 200 орчим оюутан оролцлоо” хэмээв.

“Соёл эрдэм” сургуулийн оюутнууд 2015 оноос эхлэн Японд нэг жилийн цалинтай дадлага хийх болсон. Үүнд сургуулийн бүх хүүхэд хамрагдах боломжтой. Тэнд очоод Япон соёл суралцаж, хэлний түвшингээ сайжруулна. Хамгийн гол нь цалинтай ба ойролцоогоор 20 сая төгрөг олох боломжтой юм байна.

Мөн оюутнууд Японы “Обирин” их сургуулийн тэтгэлэгт тэнцжээ. Тус сургуулийн япон хэлний орчуулагчийн хоёрдугаар курсийн оюутан Б.Буджаргал энэ тухай хэлэхдээ “Би ахлах сургуульд байхаасаа японд очиж сурахыг хүссэн. Тэр үед ээж аав маань японд очиж тэндхийн амьдрах орчин аюулгүй байдал болон хүмүүс нь эелдэг болохыг хэлсэн. Тэр үед анх удаа японд сурах юмсан гэсэн бодол төрж билээ. Дараа нь япон улсын соёл болон хоолны талаар олон зүйлийг судалж үзэхэд сонирхолтой санагдсан. Миний хувьд японы их сургуульд сурах нь нэгээхэн том зорилго маань байсан учраас их хичээсэн. Тиймээс ирэх жилийн дөрөвдүгээр сараас японы Сэйжо их сургуульд элсэн суралцахаар болсон. Хүн мөрөөдөхдөө түүнийхээ төлөө хичээн зүтгэж, марталгүй бодож явбал биелэх нь үнэн” гэв.
Түүнчлэн Япон улсад тус сургуулийн төгсөгчид ихээр ажиллаж амьдарч байгаа. Ялангуяа тус сургуулийн төгсөгч нар Монгол Японы хамтын ажиллагааг дэмжих том үүргийг хүлээдэг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com