Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Э.Түвшинжаргал: 730 хүнийг хохироосон цахим луйврыг илрүүлэхийн тулд бид хоёр сар ажилласан

 Эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, олон нийтийг амар тайван, аюулгүй амьдрах нөхцөл боломжоор хангаж ажилладаг нийслэлийн цагдаагийн алба хаагчид өчигдөр оны эцсийн тайлангийн хурлаа хийлээ. Улаанбаатар хотод 2015-2018 онд гэмт хэргийн гаралт өссөн үзүүлэлттэй байсан бол энэ онд 20 хувь хүртэл буурсан үзүүлэлттэй гарчээ.  Мөн энэ онд нийт дуудлага мэдээлэл 17,3 хувиар, гэмт хэрэг 20,2 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 8,2 хувиар өсчээ. Хурлын үеэр ажил үүргээрээ бусдыгаа манлайлсан алба хаагчдыг шагнаж урамшуулсан юм. Тэдний нэг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, ахлах дэслэгч Э.Түвшинжаргалтай ярилцлаа.  Тэрбээр цахим орчинд 730 хүнийг нийт 18 сая төгрөгөөр хохироосон гэмт хэргийг илрүүлж, “Нийслэлийн шилдэг эрүүгийн мөрдөгч”-өөр шалгарсан юм. 

-Цахим орчинд бусдыг мэхэлж, их хэмжээний мөнгө луйвардсан гэмт хэргийг танай хэлтэс саяхан илрүүлсэн юм байна. Энэ талаар яриагаа эхлье?
-Бид энэ хэргийн мөрөөр орж хоёр сар хойноос нь хөөцөлдсөн. Үүний үр дүнд 18 настай эмэгтэй фейсбүүкт хуурамч зар байршуулж, дөрвөөс таван хүний дансаар дамжуулж, иргэдийг залилж байсныг тогтоосон. Гэмт этгээд хэргийг үйлдэхдээ олны танил хүмүүсийн зураг, профайлыг ашиглаад урамшуулалт, болзолт уралдаан зарлаж, ялагч болсон хүнийг шагнана гэж байсан. Ингээд тус шагналыг авахын тулд нэг хувийг нь төлж авна гэдэг юм билээ. Эцсийн байдлаар тухайн иргэн 730 орчим хүнийг 18 сая төгрөгөөр хохироосон байсан. Цаг үе, нийгмийн хөгжлөө дагаад энэ төрлийн гэмт хэрэг газар авч байгаа тул иргэд сонор сэрэмжтэй байхыг иргэддээ анхааруулж хэлмээр байна.
-Өнөөдөр нийслэлийн шилдэг мөрдөгч болоод байна. Мэдээж энэ мэргэжлээрээ бахархах сэтгэл төрж байгаа болов уу. Энэ мэргэжлийн юу нь хамгийн сайхан бэ?
- Дээр дурдсан олон тооны үйлдэлтэй, цахим луйврын гэмт хэргийг илрүүлж, хохирогч нарынх нь хохирлыг барагдуулж өгөх үед тэдгээр хүмүүсийн чин сэтгэлийн талархал маш их урам өгсөн. Мөн үүнээс өмнө би Сэлэнгэ аймгийн Мандал суманд хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байлаа. Тэр үед орон байрны хулгайн гэмт хэргийн эзнийг илрүүлсэн юм. Тухайн айлаас алга болсон нэг их үнэтэй биш ч, эзэндээ бол өөрийнх нь хань ижлийн хэрэглэж байсан юугаар ч үнэлшгүй эд зүйл алдагдсан байсан. Түүнийг нь олоод эхнэрт нь хүлээлгэж өгсний дараа тэр хүний баярлаж байгаа сэтгэлзүй надад маш сайхан санагдаж албаараа бахархах сэтгэл төрж байлаа.
-“Амьдрал чиний төлөө” киногоор цагдаагийн албыг төсөөлдөг хүн олон бий. Тэр кинонд сумын цагдааг бүхнийг амжуулдаг супер цагдаа гэдэг шүү дээ. Нөгөө талаар хамгийн ачаалалтай алба шиг санагддаг?
-Орон нутагт нэг бодлын их сайхан. Нэг бодлын бас хэцүү. Орон нутагт хүн хүрэлцээ муу. Хэсгийн төлөөлөгч эрүүгийн мөрдөгчөө, мөрдөгч, хэсгийн байцаагч хийнэ. Дээр нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлаа, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцсан байцаагчийн ажлаа хийнэ. Ёстой л супер цагдаа гэж хэлж болно. Миний хувьд Мандал сумын Хэрх дөрөвдүгээр багийг хариуцаж байсан. Манай сум 4000 орчим хүнтэй. Тэдний амар амгалан, аюулгүй байдлыг хангаж ажиллахын төлөө хэсгийн цагдаатайгаа хамт үзэж тарна. Хүнд хэцүү зүйл гарнаа. Өнөөдөр нийгэм ямар байгаа билээ. Ард иргэдийн амьжиргааны түвшин муу, цагдаагийн ажлыг ойлгох ойлгоц муутай байдал ажиглагддаг. Үеийнхээ залуучуудтай ажил хэргийн шугамаар болон бусад байдлаар харилцах, ам муруйх, маргах зүйл гарна. Гэхдээ би өөрийнхөө ажлаар бахархдаг. Бидний хийж буй ажил наанаа хүмүүсийг торгож, шийтгэж, арга хэмжээ аваад байгаа мэт боловч цаанаа ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө гэсэн нэг зорилготой байдаг. Тийм болохоор энэ албаараа бахархаж явдаг аа.
-Суманд хэсгийн төлөөлөгч хийх, дүүрэгт мөрдөгч хийх хоёр хэр их ялгаатай вэ?
-Хэсгийн төлөөлөгчөөр ажиллахад 4000 хүний дунд хоёулхнаа ажиллана. Гэмт хэрэг болон зөрчлийн дуудлага гээд бүх зүйлээ өөрсдөө гардаж байдаг. Одоо бол БЗД-ийн 18 дугаар хороонд хороо хариуцаад, эрүүгийн мөрдөгчөөр ажиллаад явж байна. Ерөнхийдөө нэг их ялгаа байхгүй. Хаана ч очсон иргэдийн амар тайван амьдралын төлөө гэсэн нэг зорилготой байдаг болохоор тэр биз.
-Тэгвэл энэ албаны хамгийн хүнд хэцүү зүйл нь юу вэ?
- Бидний ажил хүнд хэцүү. Гэхдээ тухайн хүнийхээ сэтгэлзүйн онцлогоос бас хамаардаг болов уу. Миний хувьд хамгийн хүнд санагдаж байсан хоёр тохиолдол бий. Сэлэнгэ аймгийн Мандал суманд Хэрх тосгоныг хариуцаж байхад 17 настай охин өөрийнхөө амийг хорлоод дүүжилсэн байсан. Энэ хэргийн газарт би хамгийн анх хэсгийн цагдаатай хоёулхнаа очиж байсан. Үүнийг харахад их хүнд байсан. Дараа нь Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст ирснийхээ дараа дөрвөн настай эрэгтэй хүүхэд аягатай сүү барьж гүйж яваад унаад аяганыхаа ирмэгээр өөрийнхөө хоолойг таслаад нас барсан байсан. Энэ хоёр хэргийн газар дээр очиход надад маш хүнд байсан. Бусад зүйл дээр бол сэтгэлзүйн бэлтгэл гайгүй.
-Ийм үеийг хэрхэн яаж даван туулдаг вэ?
-Дотроо бодно. Давж туулахад сэтгэлзүйн онцлог чухал. Ар гэр, эхнэр хүний үүрэг их нөлөөлдөг гэж боддог.
-Мөрдөгч, прокурор, шүүгч нар хэргийн хувь заяаг шийдэхдээ дотоод итгэл үнэмшлээрээ шийдэх тохиолдол гардаг гэж сонссон. Ийм зүйл танд төрж байсан уу?
-Хэргийн газар дээр очсон мөрдөгч нарт хэргийн газрын байр байдлыг хараад дотоод итгэл үнэмшлээрээ дүгнэх тохиолдол байдаг. Гэхдээ цагдаагийн алба хаагч бол нотлох баримт дээр үндэслэж, тухайн хэргийг шалгаж шийдвэрлэхийг чухалчилдаг. Хэргийн талаар хангалттай нотлох баримт цуглараагүй тохиолдолд мөрдөгч нар шалгах үндэслэлээ дотоод итгэл үнэмшлээсээ гаргаж ирэх тохиолдол байдаг болов уу.
-Ингэхэд та яагаад цагдаа болохоор шийдсэн бэ?
-Миний хувьд удам дамжсан цагдаагийн алба хаагч юм. Миний аав цагдаагийн ерөнхий газрын автобаазад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Ээж минь бас цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Хоёр талын өвөө нар мөн тэр чигтээ цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарцгаасан. Бага байхаасаа цагдаагийн байгууллагын алаг тэрэг, маяктай тэргэнд сууж, цагдаагийн алба хаагч нарын гартаа барьж явдаг гар станцаар тоглож өссөн. Ааваараа бахархаж, аав шигээ цагдаа болохыг мөрөөдөж өссөн. Цагдаа болох тэмүүлэл бол ааваас минь эхтэй.
-Өөрийнхөө тухай товчхон танилцуулахгүй юу?
-Миний бие 2015 онд ХСИС-ийг төгсөөд өвөөгийнхөө ажиллаж байсан газар болох Сэлэнгэ аймгийн Мандал суманд өөрийн саналаараа хэсгийн төлөөлөгчөөр томилогдож очсон. Тэндээ гурван жил үүрэг гүйцэтгэсэн. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com