Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Төв талбайд засах болсон ганган гацуур модны түүх

 Гацуур модыг хамгийн том гэгдэх талбайдаа залцгаадаг. Италид гэхэд л Рим дэх гэгээн Петрийн талбайд, Лондонд бол Трафальгарын талбайд, Нью-Йоркт Рокфеллерийн төвд, түүгээр ч барахгүй Рио-де-Жанейрод Лагоа нууранд гацуураа байрлуулдаг. Харин манайд нийслэлийн хотын төв болох Сүхбаатарын талбайд хамгийн том сүрлэг гацуур модоо засдаг уламжлалтай билээ.
Шинэ жилийн баярын бэлгэдэл болгож энэхүү ганган ногоон гацуурыг залдаг уламжлал нь үеэс үед дамжсаар олон зууныг ардаа үджээ. Төв талбайн гацуурны тухай гоёл чимэглэлийн багш Л.Зундуй хэлэхдээ “Улаанбаатар хотын хамгийн өндөр гацуурыг барихдаа төмөр арматураар угсарч, хиймэл ногоон гацуураар бүрхэнэ. Дараа нь хоёр гурван талаас нь хамжаад л гацуураа чимэглэж эхэлнэ дээ. Ингээд дунджаар 2-3 хоногийг гацуур угсрахад зарцуулна. Харин энэ жил олон төрлийн тоглоомон чимэглэлээр гоёсон. Гэхдээ чимэглэлүүдийн зарим нь алга болчихсон байдаг. Тиймээс тоглоомнуудаа сайн бэхэлж тавих хэрэгтэй. Гэсэн ч алга болох эсвэл хагалах зэргээс болж дараа жил нь дахиад л шинэ тоглоом авах хэрэгтэй болдог” хэмээв.

 Төв талбайд сүндэрлэх гацуурын өндөр нь 22 метр бөгөөд олон жилийн турш шинэ он гарах аз жаргалтай мөчийг хамтдаа хуваалцсан юм. Мөн энэхүү гацуурыг тойрон 800 ширхэг буюу 8000 метр урттай шар лед гэрлээр гоёдог.
Дэлхийн хамгийн өндөр гацуурыг 2009 онд Мехикогийн төв өргөн чөлөөнд босгосон бол, Арабын бүгд найрамдах Эмиратад 2010 онд 12 сая долларын үнэ бүхий цэвэр алтан бөмбөлгөөр гацуураа чимсэн байна. Гацуурын хэв загвар, түүний гоёл чимэглэлүүд улс орон бүрт өөр өөрсдийн гэсэн өнгө төрхийг ийнхүү бий болгодог.
Шинэ жилийн баяраар гацуур чимэглэн угтах болсон заншил нэгэн түүхээс улбаатай.

 Эрт дээр үед хүмүүс модонд сүнснүүд амьдардаг тул далдын хүчтэй гэж боддог байсан учраас янз бүрийн модыг чимэглэдэг заншилтай байжээ. Ингэхдээ тэд модыг алим, өндөг, самраар чимэглэж сүнснүүдийг аргаддаг байв. Түүнчлэн гацуур нь бусад моддын дотор ямагт онцгой байр эзэлж иржээ. Түүнийг амьдралын бэлгэдэл, үхэшгүй мөнхийн мод гэж үздэг байв. Гацуур мөнх ногоон байдаг болохоор түүнд ямар нэг ид шид нуугдсан гэж итгэжээ. Жишээлбэл, Грект гацуурыг амьд бүхний ашид мөнхийн ариун найдвар гэж үздэг байсан гэнэ. Домогт гардаг Трояны морийг ч гацуураар хийсэн гэж үзэж байв. Анх Францын Эльзаст 1605 онд гацуурыг чимэглэсэн аж. Түүхэн тэмдэглэлд дурдсанаар тэр үед цаасан сарнай, жигнэмэг, алим, ёотон, алтан мөнгөн саагаар чимэглэсэн гацуурыг баярт зориулан байрлуулдаг байсан гэнэ. Энэ гайхалтай санааг европчууд дахин тэр дор нь шүүрэн авсан байна. Анх гацуурыг зөвхөн чинээлэг айлууд л засдаг байжээ. Тухайн үед чимэглэсэн гацуурыг нэг үхрээр худалдаж авч байсан юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com