Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
IPO БА ТҮҮНИЙ ТУХАЙ ҮНДСЭН ОЙЛГОЛТ

Адам Хэйс

 IPO буюу Initial Public Offering гэдэг нь компани “Хувьцаагаа олон нийтэд анхлан санал болгох” өөрөөр хэлбэл, цөөн тооны хөрөнгө оруулагч бүхий ХХК компани өөрийн хувьцааг олон нийтэд нээлттэй санал болгож худалдах үйл ажиллагаа юм. Эрх зүйн талаас нь авч үзвэл, хязгаарлагдмал хариуцлагатай компани (ХХК) хэлбэрээ өөрчилж, хувьцаат компани (ХК) болж байгаа хэрэг. Хувьцаа гаргахын тулд тухайн компани маш их бэлтгэл ажлыг хийх хэрэгтэй болдог. Цаг хугацаагаа төлөвлөөд ойролцоогоор зургаан сар бэлтгэл ажлаа хийсний дараа хувьцаагаа гаргах нь илүү үр дүнтэй байдаг. Ийнхүү нийтэд зориулсан хувьцаагаа гаргахын өмнө тухайн аж ахуйн нэгж нь цөөн тооны хувьцаа эзэмшигчидтэй буюу үүсгэн байгуулагч тэдний гэр бүл, найз нөхөд эсвэл мэргэжлийн хөрөнгө оруулагчид буюу хөрөнгөтөн, хувийн компани байна. Нөгөө талаас олон нийт гэдэг нь тухайн компани анхлан байгуулагдах үед үйл ажиллагаанд нь оролцож байгаагүй, хувьцаа эзэмших болон худалдан авах сонирхол бүхий байгууллага, хувь хүн шинжтэй хөрөнгө оруулагчид юм. Компани хувьцаагаа зах зээлд гаргахаас өмнө олон нийт хөрөнгө оруулах боломжгүй. Хөрөнгө оруулалт хийх талаар хувийн компани эзэмшигчтэй уулзаж болох ч тэд танд ямар нэгэн зүйл зарах болон борлуулах албагүй гэдгийг анхаарах хэрэгтэй.

 Төрийн өмчийн тодотголтой компаниуд нөгөө талаас нийт хувьцааныхаа тал хэсгийг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд худалдаалж болно. Ийм л учраас IPO нь "Олон нийтэд нээлттэй" хэмээн үзэгддэг аж. Хувийн компаниуд хувьцаагаа зарж олон нийтэд ил болгосноор хуримтлагдсан зарим үр ашиг нь алдагддаг. Жишээ нь: эзэд компанийхаа талаар ялангуяа санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэдээллийг ил тод мэдээлэх шаардлага гардаг. АНУ-д хувийн компани байгуулахад харьцангуй хямд бас амархан бөгөөд ихэнх жижиг, дунд хэмжээний бизнес хувийнх байдаг. Гэхдээ том компаниуд ч хувийн хэвшил байж болно. Жишээлбэл, IKEA, Publix Supermarkets, Mars Candy, Hallmark Cards бүгдээрээ хувийн эзэмшигчтэй.

 Олон нийтийн компаниуд (Төрийн өмчит) мянга мянган хувьцаа эзэмшигчидтэй байдаг бөгөөд хатуу дүрэм, журмаар ажилладаг. Тэд захирлуудын зөвлөл байгуулж, санхүүгийн болон нягтлан бодох бүртгэл, аудитын мэдээллийг улирал тутам тайлагнана. АНУ-д олон нийтийн компаниуд Үнэт Цаасны Хороонд мэдээлдэг. Бусад орнуудад олон нийтийн компаниуд ҮЦХ-той төстэй удирдах байгууллагуудын хяналтад байдаг. Үүнээс гадна төрийн өмчит компаниуд хувьцаагаа жагсаасан хөрөнгийн биржийн тогтоосон дүрэм, журмыг дагаж мөрдөх ёстой. Гол хөрөнгийн бирж дээр байх нь ихээхэн нэр хүнд авчирдаг. Түүхээс харахад суурь сайтай, боломжит ашгаа баталгаажуулсан хувийн компаниуд л IPO гаргах боломжтой бөгөөд жагсаалтад ороход тийм ч хялбар биш. Өнөөдөр маш олон хөрөнгийн бирж өөр хоорондоо өрсөлдөөнтэй байгаа тул жагсаалтад тавигдах шаардлага бага зэрэг чангарсан. IPO-д хөрөнгө оруулах сонирхолтой байна уу? Манай Брокерын Үнэлгээний Төвд ямар интернэт зуучлагч санал болгодог вэ? IPO яагаад бий болсон бэ?

Яагаад нийтийн эзэмшлийнх (төрийн өмчит) болгодог вэ?

 Олон нийтэд сурталчлах нь компанийн цаашдын өргөтгөл, хөгжилд шаардагдах маш их хэмжээний хөрөнгө босгох ач холбогдолтой. Хувийн компаниуд зээл авах, нэмэлт хувийн хөрөнгө оруулагч олох, өөр компанитай нэгдэх зэргээр өөрийн капиталаа өсгөх маш олон тооны сонголттой байдаг. Гэхдээ одоогоор IPO нь компанид болон түүний анхны хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн их хэмжээний мөнгө босгох боломж олгодог. Өнөөдрийг хүртэл хамгийн их хэмжээний мөнгө босгосон IPO-с дурдвал:
2014 онд Alibaba Group (BABA) 25 тэрбум доллар
Америкийн даатгалын групп (AIG) 2006 онд 20.5 тэрбум доллар VISA (V) 2008 онд 19.7 тэрбум доллар
General Motors (GM) 2010 онд 18,15 тэрбум доллар
Facebook (FB) 2012 онд 16.01 тэрбум доллар тус тус босгожээ.

Лавлагаа

 Нийтэд арилжаалагдсанаар санхүүгийн маш олон боломж нээгдэнэ. Шинжээч, хөрөнгө оруулагчдын зүгээс илүү их анхаарал, хяналт тавьдаг учраас олон нийтийн компаниуд өндөр хүүтэй зээл гаргах боломжтой болно. Үүнээс гадна, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй нөхцөлд төрийн өмчит компани дундын хувьцаанаас илүү хувьцаа гаргаж болно. Хувьцааг гэрээний нэг хэсэг байдлаар гаргаж болох тул нэгдэх, худалдан авах ажиллагааг хялбарчлах боломжтой. Хөрөнгө оруулагчдын хувьд нээлттэй зах зээл дээр арилжаалж байгаа нь хөрвөх чадвартайг илтгэнэ. Хэрэв та хувийн компанийн хувьцаа эзэмшигч бол хувьцаагаа зарах нь маш хэцүү, хувьцааг үнэлэхэд бүр илүү хэцүү байдаг. Бэлэн худалдан авагч, худалдагчтай, ил тод үнэ цэн, гүйлгээний өгөгдөл бүхий хөрөнгийн бирж дээр төрийн өмчит компани арилжаагаа хийдэг. Тиймээс ч энэхүү хувьцааны зах зээлийг хоёрдогч зах зээл гэж нэрлэдэг. Учир нь хөрөнгө оруулагчид компаниас биш өөр бусад хөрөнгө оруулагчдаас хувьцаа худалдаж авах, борлуулах үйл ажиллагаа явуулдаг. Нийтийн зах зээл, гүйцэтгэлийн хөрвөх чадвар нь компанийн өндөр үнэлэмжийг бий болгоход туслах зорилгоор хувьцаа эзэмшлийн төлөвлөгөө (ESOPs) зохиосноор үр ашиг олох боломж бүрдэнэ.

Pros and Cons of an IPO ба түүний давуу, сул тал

Давуу тал
1. Санхүүжилт босгох хөрөнгө оруулагчид тоо, төрлийн хувьд олон
2. Компани нь хөрөнгийн өртөг багатай
3. Борлуулалт, ашгаа нэмэгдүүлэхэд тустай нийтэд танигдах байдал, нэр хүнд, имиж дүр төрх сайжирна
4. Төрийн өмчит компаниуд нь тэгш болон хөрвөх оролцоотойгоор (жишээ нь, ESOPs) туршлагатай менежер, ур чадварлаг ажилчдыг өөртөө татдаг
5. Худалдан авах ажиллагаа хөнгөвчлөгдөнө (хувьцаанаас олох боломжтой)
6. Бусад сонголттой харьцуулахад компанид ашигтай, их хэмжээний мөнгө босгох боломжтой

Сул тал
1. Компани нь өөрийн санхүү, нягтлан бодох бүртгэл, татвар, бизнесийн бусад мэдээллийг задлах шаардлагатай болдог.
2. Хууль эрх зүй, нягтлан бодох бүртгэл, маркетингийн томоохон зардлууд өсөх бөгөөд тэдгээрийн ихэнх нь үргэлжилсээр байх магадлалтай.
3. Тайлагнах удирдлагын хувьд цаг хугацаа, хүчин чармайлт, анхаарлаа нэмэгдүүлэх шаардлагатай.
4. Хэрэв тухайн зах зээл IPO-ийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй бол хувьцааны үнийг зах зээлд гаргасан даруйдаа буулгах эрсдэлтэй.
5. Мэдээллийг нийтэд түгээснээр өрсөлдөгчид, ханган нийлүүлэгчид, үйлчлүүлэгчдэд ашигтай нөхцөл үүснэ.
6. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар дамжуулан компанийн шийдвэрийг хянан зохицуулах чадвартайгаас гадна санал өгөх эрхээ авсан шинэ хувь нийлүүлэгчдээс шалтгаалан хяналт алдах, агентлагуудтай холбоотой асуудал хурцдах эрсдэл үүснэ.
7. Үнэт цаасны зэрэглэл мөн хувьцаа эзэмшигчийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн болон зохицуулалтын асуудал эрсдэлд орох хандлагатай.

Монгол дахь хөрөнгийн бирж, хувьцаа гаргах явц

 2018 он гарсаар хөрөнгийн зах зээлд IPO гаргах аж ахуйн нэгжүүд нэлээд ихэссэн бөгөөд Lend.mn, ITools, “Монгол Базальт” ХК хувьцаагаа гарган, амжилттай байна. IPO хийх нь сайн муу хоёр талтай хэмээн дээр дурдсанчлан хувьцааны үнээ зөв тодорхойлох ёстой. Өнөөдөр Монгол “моодонд” ороод байгаа. Үүний сайн тал нь гадаадын хөрөнгө оруулагчид ихэд сонирхолтой байгаа. Муу тал нь гэвэл янз бүрийн чаддаг, чаддаггүй, мэдэх, мэдэхгүй гадаадынхан Монголд олноор ирэх болсон. Хамгийн түрүүнд гадаадын хөрөнгө оруулагчдыг мөнгөтэй эсэхийг нь сайн судлах, мэдэх ёстой. Хувьцаа гаргана гэдэг нь хамгийн түрүүнд үйл ажиллагаа нь нэлээн жигдэрсэн компани байх ёстой бөгөөд компаниуд IPO хийхийн тулд үнэлгээ хийлгэх ёстой. Тус үнэлгээ нь компанийн ирээдүйн хэдэн жилийн санхүүгийн моделийг гаргаж ирэхэд тустай. Манай улсад энэ чиглэлээр зөвлөгөө өгдөг байгууллагууд бий. Тухайлбал, Бидисек, MICC буюу Монголын хөрөнгө оруулалтын банк гэх мэт дээрх чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа. Сонирхуулахад, манай улсын 60 гаруй компани олон улсын хөрөнгийн зах зээл дээр ямар нэгэн байдлаар IPO хийсэн байдаг юм байна. Тэдгээр компаниуд Монголдоо ч бас хувьцаагаа борлуулбал, эдийн засгийн хувьд илүү үр өгөөжтэй, ажлын байр, хөрөнгө Монголд үлдэх боломжтой хэмээн мэргэжилтнүүд үздэг.

 Гаднын бирж дээр хувьцаа гаргахад нэлээд олон шаардлага хангах ёстой болдог. Компанийн засаглал, санхүүгийн тайлан, мэдээллийн шинж чанар, компанийн ил тод байдал, шударга ажиллах зэрэг зарчмаас үүдэн тодорхой хэмжээний стандарт шаардлага хангах ёстой. Зарим бирж борлуулалт, орлого, ажилласан жилийн хугацааг хардаг. Гурваас дээш жил ажилласан, жилийн цэвэр ашиг нь 50 сая доллароос дээш байх ёстой гэх мэт. Хувьцаа гаргана гэдэг нь хамгийн ашигтай зээлээс ч үнэтэй санхүүжилт юм. Үйл ажиллагаа нь жигдэрсэн, зээлийн санхүүжилт гаргах боломжтой бол гадаадын биржид хувьцаагаа гаргахаасаа өмнө бонд гаргах нь зүйтэй хэмээн мэргэжилтнүүд үздэг.

 2013 оноос хойш эдийн засгийн өсөлт буурч эхэлсэн, харин сүүлийн хоёр жил өсөлттэй байна. Өнгөрсөн жил 5,1 хувьтай эдийн засгийн үзүүлэлттэй байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 6,1 хувь боллоо. Азийн хөгжлийн банк болон олон улсын байгууллагууд манай улсын эдийн засгийн байдлыг эергээр харж, 3,8 хувьтай байна гэж тооцоолсон.

 Макро эдийн засгийн гол гол үзүүлэлтүүд эерэг, гадаад худалдааны тэнцэл ашигтай, валютын нөөц нэмэгдсэн, мөнгөн тэмдэгтийн ханш өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал нэлээн чангарчээ. 2013 оноос буурч эхэлсэн гадаадын хөрөнгө оруулалт сэргэн, энэ оны эхний байдлаар 574 сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орсон мөн иргэд, аж ахуйн нэгжийн хуримтлал нэмэгдэн, хадгаламжийн үлдэгдэл 11 их ная төгрөг гээд макро эдийн засгийн хувьд цаашдын хүлээлт эерэг байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
202.126.89.245
psdaaa hedn bulegteein beee
7 сарын өмнөөмнө
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com