Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Монгол эрдэмтэд дулаалгын шинэ материал нэвтрүүллээ

С.Эрдмаа

 Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ой ирэх онд тохионо. Тэгвэл ШУА-ын харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн захирлуудын өргөтгөсөн зөвлөгөөн өчигдөр болов. Энэ үеэр хүрээлэнгийн захирлууд 2020-2021 онд хийж гүйцэтгэх эрдэм шинжилгээ, судалгааны ажлын төлөвлөгөө, урсгал засвар, хөрөнгө оруулалт, гүйцэтгэлийн ажлын явц байдлын талаар танилцуулга хийсэн байна. Тэдний олонх нь хүрээлэнгийн барилгын насжилттай холбоотой урсгал завсар хийх, өргөтгөл барих, шаардлагатай тоног төхөөрөмж авахад хөрөнгө оруулалт зайлшгүй хэрэгтэй байгааг онцолжээ. Аливаа улсын хөгжил шинжлэх ухааны хүчээр хөгждөг. Гэтэл манай улс шинжлэх ухааны салбар, хэдэн эрдэмтдийнхээ үгийг сонсч бүтээлийг нь эдийн засгийн эргэлтэд оруулдаггүй сул талтай. Ингээд ШУА-ын зарим хүрээлэн ямар ажил хийсэн талаар товч мэдээллийг хүргэе.

 Физик, технологийн хүрээлэнгийн захирал П.Алтанцог:
-Өнгөрсөн жил хаягдал шилээр барилгын дулаалгын материал буюу шилэн хөөс хийж, загварын байшин барьсан. Энэ өвөл тус байшингийн дулаан алдагдлыг хэмжих туршилт явуулж, дулаан алдагдалгүй болохыг нотолсон. Хотын захиргаанаас Улаанбаатар хотын хуучин орон сууц дулаалахад 200 гаруй тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргасан. Уг мөнгөнөөсөө долоон тэрбум төгрөг шийдэж өгвөл шилэн хөөсний үйлдвэр байгуулж хуучин орон сууцнуудыг бараг үнэгүй дулаалах боломжтой.

Бoтаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн захирал И.Түвшинтогтох:
-Энэ онд Ботаникийн цэцэрлэгийн ашиглаагүй талбайд гоёл, чимэглэлийн мод сөөг тарина. Энэхүү мод сөөгийг Нийслэлтэй гэрээ хийж худалдан борлуулах талаар ярилцаж тохиролцоод байна.
ШУА-иас 2019 онд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн биелүүлсэн хоёр захирлыг шалгаруулсныг тус зөвлөгөөний үеэр урамшууллаа. Энэ нь уламжлалт ажил бөгөөд 2019 оны шилдэг захирлаар Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Палеонтологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатар нар шалгарлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com