Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Их мөнгөний сургаар хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж эхэллээ

 ... Саяхан нэгэн зах лангууныхаа түрээсийн үнийг нэмэхээ мэдэгджээ. Түрээслэгчид гаднаа цугларан босох тэмцэх тухай ярьж эхлэв. Захын эзэн үүнийг бүгд лангуугаа чөлөөлөх зарлиг буулгав. Түрээслэгчид команд авсан цэрэг мэт дэрхийн тус тусынхаа лангууны дэргэд тоомоотой суусан гэнэ. 

Мөнгөн бороо хэн дээр орох вэ

 Монголчууд шинэ оноос нэг том асуудал ярьж эхэлсэн нь Ерөнхийлөгч Х.Баттулгын зарласан тэтгэврийн зээл тэглэх. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж. УИХ-ын дарга Г.Занданшатарын мэдээлснээр санхүүгийн эх үүсвэр нь Салхитын мөнгөний орд. Зарчмын хувьд тус ордын эрдэнэсийг дэлхийн зах зээлд гаргаж зараад зөндөө их ногоон олно. Түүнийгээ Монголбанкинд шахаад ахмадуудын тэтгэврээ барьцаалсан зээлийг хөнгөлнө. Хятадын их хэмжээний мөнгө орж ирэн, манай хуулийнхан хоорондоо дайтахад хүргээгүй бол энэ орд хэр удаан дарагдах байсан юм, бүү мэд. Өөр төрийн мөнгөөр хайгуул хийгдсэн хэдэн Салхитыг хятадууд нууцаар булаалдах гээд сууж байгааг хэн ч мэдэхгүй. Нийгмийн анхааралд өртсөн ахмадуудын тэтгэврийг тэглэхэд 700 шахам тэрбум төгрөг шаардлагатай. Ахмадуудын 80 гаруй хувь нь тэтгэврийн зээлтэй. Зээлийн ихэнх ХААН болон Төрийн банкных. Төсвийн 11 их наяд төгрөг дээр энэ мөнгө нэмэгдэнэ. Энэ мөнгө төрд ачаалал нэмэхгүй ч, инфляцыг зургаа орчим хувиар өсгөнө. Дээрх мөнгөнөөс гадна цалин болон амьжиргааны доод түвшин нэмэгдсэн. Энэ жилд бараг нэг их наяд төгрөгөөр эдийн засаг сэлбэгдэнэ. Монголбанк энэ бүхэнд таатай хандахгүй л болов уу. Учир тэд инфляцыг найман орчим хувьд барихаар төлөг тавьсан. Мөн жижиг зээлийг 36 сараар хязгаарласан. Тиймээс энэ их мөнгө банкуудаас олгох том зээл болж хувирна. Хэдийгээр энэ мөнгө улс орон даяар тараагдах ч газар нутгийн 0.3 хувийг эзэлж, монголчуудын 50 гаруй хувь нь амьдарч байгаа Улаанбаатарт бороо болж орно. Ахмадуудаа 30 шахам жил харж хандаагүй. “Монголын төр энэ удаа зоримог шийдвэр гаргасан” гэж Ерөнхий сайд асан, зах зээлийн эдийн засагч Д.Бямбасүрэн хэлэв.

Монголчууд бараг бүгд зээлтэй

 Зах, дэлгүүрээр явж байхад монголд өргүй хүн байдаг юм уу гэж асуухаар. Гэхдээ эхний ээлжид үнэхээр хүүхэд, хөгшдөд л тусламж хэрэгтэй нь анзаарагдаж байв. Хүүхдийн эмнэлгүүд ачааллаа даахгүй хүүхдүүд шалан дээр хэвтэж, хөгшид сүү мах, эм тариагаа авахын тулд тэтгэврээ барьцаалдаг гэнэ. Нарантуул зах дээр хөл сийрэгхэн. УИД нэрнээс Номин нэртэй болсон.Дэлгүүр ч хөл татруухан. Захын лангуучид ганц нэг зүйл тодруулахад нэр зүсээ нуудаг болчхож. Элдэв юм яривал захын эзэн лангуугаа хураагаад авчихдаг гэнэ. Лангуучид бас л зээлтэй. Орлогын эх үүсвэр болсон лангуугаа алдвал гудманд гарсантай ялгаагүй. Тэдэнд өнөө хүртэл өдрийн зээл үйлчилж байгаа. Гэхдээ хэн ч өдрийн зээлтэйгээ зарлахыг хүсдэггүй аж. Саяхан нэгэн зах лангууныхаа түрээсийн үнийг нэмэхээ мэдэгджээ. Түрээслэгчид гаднаа цугларан босох тэмцэх тухай ярьж эхлэв. Захын эзэн үүнийг бүгд лангуугаа чөлөөлөх зарлиг буулгав. Түрээслэгчид команд авсан цэрэг мэт дэрхийн тус тусынхаа лангууны дэргэд тоомоотой суусан гэнэ. Мэдээж энэ бүхний ард бас л зээл бий. Сүүлийн жилд супер маркетаас эхлээд ТҮЦ гэх худалдааны нэгжүүдэд хүнсний барааны үнэ шаггүй өсчээ. Саяхнаас архи удааны төрлийн бүтээгдэхүүн 100-300 төгрөгөөр нэмэгдсэн байна. Хамгийн хурдтай хямдарч байгаа бараа нь цахилгаан бараа гэнэ. Номин их дэлгүүр зарим гэр ахуйн бараагаа 100-150 мянган төгрөгөөр бууруулсан харагдав. Ер нь хүнсний бараа сард 10-50 төгрөгөөр нэмэгдээд байдаг. Захууд дээр хүнсний бараанаас бусад барааны борлуулалт эрс багасчээ.

 Захаас барьсан таксины жолооч 40 орчим насны залуу ёстой миний уулзахыг хүссэн нөхөр таарав Тэрээр намайг тухалж амжаагүй байхад “Зээл юу болж байна” хэмээн асуух нь тэр. Тэгснээ хариулахын  завдалгүй “Олигархиуд өөрсдөө хэдэн тэрбумаар хусчихаад өвгөд, хөгшдөд хэдэн төгрөг өгөхөөс горойгоод байхдаа яах вэ дээ. Хужаа нарт өгөх гээд байгаа гэсэн. Үнэн байх” хэмээн дуржигнуулав. Би “Зээлийг хүүхдүүд нь авсан гээд л байх шиг байгаа юм” гэвэл “Та настай хүн байж зовлон мэдмээр юм. Ээж аавынхаа тэтгэврээр тоглодог хүүхэд гэж байхгүй. Тэд чинь солонгос явна. Машин авч халтуур хийнэ. Зээлээ үрэн таран хийнэ гэж байхгүй дээ” гэхэд би буух болов. 15-р хорооллын орон сууцны нэгэн дэлгүүрт орвол миний үеийн эмэгтэй уйдсан маягтай ганцаараа сууна. Өсвөр насны хоёр охин ундаа, бохь аваад гарч байв. Тэрээр харин уриалагхан яриа өрнүүлэв.
- Мах байна уу?
- Хонины мах л байна.
- Үхэр, адуу ховордоод байна уу?
- Жаахан үнэтэй болохоор хүмүүс авч хүчрэхгүй байх шиг байна.
- Хаа сайгүй тийм байх шиг байна. Энэ таны өрийн дэвтэр үү?
- Тийм ээ.
- Нэлээн том байна шүү.
- Одоо зээл өгөх хэцүү, өгөхгүй байх хэцүү болж байна.
- Хэр их авлагатай вэ?
- Би эндээ танил цөөтэй болохоор багаар өгдөг юм гэхдээ л яаж ийж байгаад сарын сүүл рүү 500-600 мянга болчихдог.
- Хэр хэмжээгээр авч байна?
- Бага бага. 5-10-т өгдөг.
-Танай байшингийнхан бараг бүгдээрээ авдаг юм уу?
- Өр тавихгүй хүн бараг байхгүй дээ. Зарим нь нэлээд удаж байна.
- Баяраар гайгүй орлого олдог биз?
-Энэ жилээс ер нь багассан. Хүүхдийн хичээлийн хэрэгсэл овоо гүйдэг байсан. Өдөр ирэх тусам л буураад байна. Худалдагч эмэгтэй маань сүүлдээ жаахан хардангуй болж үг нь цөөрсөн тул би тэгсгээд гарав. Дараа нь гуравдугаар сургуулийн ард байрлах шинэ хорооллын дунд байрлах нэгэн ТҮЦ-д очив. 20 орчим насны охин гар утсаараа тоглоод сууж байна. Намайг ороход зэрвэсхэн харчхаад л тоглоод суугаад байх юм. Миний араас орж ирсэн хоёр залуу тамхи асуухад парламент, эссэ задгайгаар бусад нь хайрцгаар гэв. Хоёр залуу дөрвөн ширхэг эссэ аваад гарав. Намайг гарах гэтэл нөгөө охин миний гарт байсан англи, орос хэлний жижиг толийг заагаад “Зарах гэж байгаа юм уу” гэв. Би “Худалдаж авсан юм. Чамд хэрэгтэй юм уу” гэхэд “Хэдэд өгөх юм” гэв. 3000 төгрөгөөр авсан номоо 5000-д зарчхав. Боломжийг ашиглахаар шийдэж “Ах нь чамаас ганц хоёр зүйл асуучих уу” гэхэд худалдагч толгой дохисноор бид хоёрын яриа эхлэв.
-Танай эндэхийнхэн чамаас зээл авдаг уу?
- Ээж л зээл өгдөг. Би нэг удаа өгсөн чинь “аваагүй” гээд буцааж өгөөгүй.
- Хэр хэмжээний зээл өгдөг вэ?
- Голдуу таван мянгыг л өгдөг.
- Илүү өгөхгүй юү?
- Заримд нь өгнө. Ихэнх нь таваас дээш авчихаараа удаагаад байдаг гэсэн.
- Барьцаа яах вэ?
- Иргэний үнэмлэх. Зарим таньдагтаа барьцаагүй.
- Зээлээр юу авдаг юм бэ?
- Бэлэн гоймон, ундаа, тамхи.
- Зээл авах хүн олон байна уу?
- Өгөөд байвал аваад л байна. Гэхдээ одоо бараг өгөхөө больсон. Түрүүчийн өгснөө олж авч чадахгүй байгаа.
- Хэр их авлагатай вэ?
- Дээр би тооцоход 500 мянга гарсан байсан.
- Энэ номыг юунд хэрэглэх вэ?
-Хичээлдээ. Би ...дээд сургуулийн оюутан.

Том дэлгүүрүүд жижгээ барьж идэж байна

 Дээр миний сонирхсон зээлүүд мөсөн уулын орой л гэж харагдмаар. Үүн дээр манай улсын 30 тэрбум долларын гадаад өр нэмэгдэнэ. Албан байгууллага, хувь хүмүүсийн өр ч бас чамгүй хэмжээтэй. Сүүлийн үед гэр хороолол нийслэлийн зах руу баригдаж байгаа томоохон үйлчилгээний төвүүд жижиг дэлгүүр ТҮЦ-үүдэд заналхийлж байгаа гэнэ. Жижиг худалдаа эрхлэгчдийн үзэж буйгаар томоохон үйлчилгээний төв ойрхон баригдсан тохиолдолд тэдний орлого эрс буурдаг. Жижиг дэлгүүр ТҮЦ-үүд багахан хэмжээний зээлээр орлогоо олох ч тохиолдол цөөнгүй аж. Монголбанкнаас ахуйн зээлийн хугацааг багасгасан нь жижиг үйлчилгээний газруудад хүндээр тусч байгаа гэнэ. Ингэснээр тэд хувь хүнээс өндөр хүүтэй зээл авахаас өөр замгүй болж байна. Сүүлийн үед ломбардад тавьсан зүйлээ хаях нь эрс ихэссэн. Энэ хэрээр үнэлгээ улам буурч байгаа аж. Харин ломбард болон ББСБ “Сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулаад зээл өгдөг шүү дээ” гэж байна. Мөнгө өөрийн гэсэн үнэтэй. Танд байгаа сая төгрөг зээлэнд гарахдаа хүүтэй болно. Танд зээл болж очих мөнгийг хүү нь л шийднэ. Тиймээс зээл гарч байгаа бол хүү төлөх л болно. Эндээс харвал зээл хүүтэй байх нь сонин биш. Харин ямар хүүтэй байх нь чухал асуудал. Монголбанк нийт зээлийн арван хувь эрсдэлтэй гэж зарласан. Зээлийн эрсдэлийн 90 хувь нь хүүнээс хамааралтай аж. Зээл хугацаандаа төлөгдөхгүй бол өр болж хувирна. Монголчуудын нийт зээлийн хэдэн хувь нь эрсдэлтэй байгааг хэн ч хэлэх боломжгүй гэнэ. Өнөөдөр ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэснээр зээлийн хүү буурахгүй.

 Гэвч ахмадуудынхаа 80 хувийг баярлуулна гэдэг муу зүйл биш. Дээр нь эдийн засагт чамлахааргүй мөнгө орж ирнэ. Инфляц жаахан өссөн ч Монголбанкны мөнгөний хатуу бодлогод бага боловч нөлөөлнө гэнэ. Манайхны бас санаа зовоосон асуудал нь шатахууны үнийн өсөлт дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ он гараад өсч эхэлсэн. Америкууд Ираны генералыг хөнөөснөөс хойш гуравхан хоногийн дотор нэг баррель нефть таван доллароор өслөө. Хэдийгээр энэ муу мэдээ боловч Засгийн газрын зүгээс хамгийн их хэрэглээтэй А 92 маркийн бензиний үнийг тогтвортой барих сан байгуулах шийдвэр гаргаж байна. Дэлхийн зах зээлд түүхий нефтийн үнэ өсөхөөр манайд шатахууны үнэ өсдөг тогтолцоо байсан. Учир нь оросууд дэлхийн зах дээр түүхий нефтийн үнэ өсөхөөр шатахуун үйлдвэрлэлээ багасгаад дэлхийн зах зээлд түүхий нефтиэ ахиу гаргадаг аж. Гэхдээ энэ бол оросууд эдийн засгийн хоригт орохоос өмнө үйлчилдэг байсан тогтолцоо гэнэ. Зарим эдийн засагчдын үзэж буйгаар урагш гаргаж байгаа түүхий нефтийн орлогыг Оросоос нэмэгдэж ирэх үнийн зөрүүд зарцуулах боломжтой. Эхний улиралд мөнгөн бороо орох нь багахан хэмжээний эрсдэл дагуулна гэнэ. Инфляц долларт нөлөөлнө. Харин зуны дэлгэр цагт орвол.....

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com