Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хий үзэгдлийн хөлөг “Мария Целеста
 Энд тэнд эзэнгүй хөлөг онгоц явж байсан, юм эд зүйлс нь яг хэвээрээ, тэр бүү хэл хүний тамхи татаж байсан нь унтраагүй атлаа тэнд амьд амьтан нэг ч байгаагүй гэх сонин цуу яриа олон сонсогддог. Ялангуяа Атлантын далай дахь Бермудын гурвалжингийн тухай яриан дунд олонтоо дурдагддаг. Чухамдаа Бермудын гурвалжинд бол хөлөг онгоц, нисэх онгоц сураггүй алга болдог байж. Энэ бүхнийг хий үзэгдлийн гэж нэрлэвэл хамгийн алдартай “Хий үзэгдлийн хөлөг” бол “Мария Целеста”.

Энэ түүх ингэж эхэлж
 Ахмад Бенжамин Бриггсээр удирдуулсан “Мария Целеста” хөлөг “Meissner Ackermann & Coin” компанийн 1704 торх спирт ачин 1872 оны арваннэгдүгээр сарын 5-нд Нью-Йоркийн Статен-Айлендыг орхин Италийн Генуя хотыг зорьж гарчээ. Хөлөг дээр ахмадын гэргий Сара Бриггс тэдний хоёр настай охин София Матильда, багийн гишүүд байж.
Үүнээс арав хоногийн дараа арваннэгдүгээр сарын 15-нд мөн л Нью-Йоркоос яг энэ маршрутаар туршлагатай далайчин Дэвид Морхаузын командалсан Канадын “Дей Гратиа” хөлөг керосин ачаад гарсан байна.
Гэтэл
“Мария Целеста” хөлөг замд гарснаас хойш яг нэг сарын дараа 1872 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр “Дей Гратиа” хөлгийн жолоон дээр явсан далайчин замд нь үл мэдэгдэх хөлөг явж байхыг олж харсан байна. Тэр хөлөг хурдтай урагшилж явсан ч хаашаа л бол хаашаа “эргэж”, ямар ч зорилгогүй ийш тийш савлах далбаанууд нь хөлөг онгоц удирдлагагүй байгааг илтгэж байжээ.
Энэ бүхнийг гайхан харсан Жонсон ахмадад илтгэхэд Морхауз энэ хөлөг бол “Мария Целеста” болохыг төвөггүй таньсан байна. Улмаар Морхауз нэгдүгээр туслагч Оливер Дево, хоёрдугаар туслах Жон Райту нарт усанд завь тавихыг тушааж хөлөг дээрх нөхцөл байдлыг тандаж ирэх тушаал өгчээ. Хөлөг дээр гарч очсон Дево “Мария Целеста” дээр амьд үхсэн хэн ч байхгүйг төдхөн илтгэсэн байна. 
Ингээд хөлгийг нарийвчлан судалж үзэхэд далайн ус, хөлгийн тавцангийн хоорондох зай 1.1 метр орчим байсан нь ийм усан багтаамжтай хөлгийн хувьд нэг их аюултай биш байсан ч усны түвшин хэмжигч нь шалан дээр уначихсан, чиглэл заагчийнх нь хамгаалалтын шил хагарчихсан, ахмадын өрөөний шалан дээр хүүхдийн тоглоом тарчихсан байжээ. Ахмадын гэргий Сара Бриггсийн оёдлын машин юм оёж байгаа ердөө сая л орхисон юм шиг, машины эд ангийг тосолдог тосны сав дэргэд нь байж байсан гэнэ.
Гоёл чимэглэлийн үнэт эд зүйл, мөнгө зэрэгт хэн ч гар хүрээгүй хэвээр, ахмадын орон доор италийн хуйтай сэлэм, далайчдын гаанс, трубк нь өрөө өрөөндөө, өрөө тасалгаануудын цонхыг даавуу, самбараар тагласан, их л сонин байдалтай байжээ. 
 
 Хөлгийн далбаа нь зарим газраа урагдсан, аврах завь байхгүй. Тавцан дээр гарах үндсэн хаалт хаалттай хэвээр харин хөлгийн хамар дээрх ийм хаалт эвдэрсэн байжээ. Хэдий ийм байсан ч хөлөг дээр ямар нэг тэмцэл, хүчирхийлэл болсон ямар ч шинж байсангүй. Гал тогоонд хоол унд бэлтгэж байсан ул мөр байхгүй, харин хадгалж байсан хүнсний нөөцөд гар хүрсэн шинж байсангүй. Баримт бичгээс ганцхан хөлгийн журнал л байснаас бусад нь алга болсон байжээ. 
 
 Хөлгийн журнал дээр хамгийн сүүлд 1872 оны арваннэгдүгээр сарын 25-ны өглөөний 05:00 цагт тэмдэглэл хийж, хөлөг хойд өргөргийн 36°57′ градус, баруун уртрагийн 27.20 градуст байгаа тухай бичсэн байжээ. Энэ бол Азорын арлуудын районд Санта Мария арлын дэргэд буюу “Дэй Гратиа” хөлөгтэй тааралдсанаас далайн 400 миль зайтай газар. Хөлгийн журналд бас энэ хүртлээ “Мария Целеста” бараг хоёр долоо хоног хүчтэй салхи далайн шуургатай тааралдсан гэж бичсэн байж.

 Тэр цагийн далайн тухай хуульд зааснаар бол далайд хөлөг олсон хүмүүс тэр хөлөг, тэнд байгаа ачааны өртгийн хэмжээний шагнал хүртдэг байсан болохоор ахмад Морхауз туслах Девод дөрвөн далайчин өгч эзэнгүй хөлгийг Гибралтар луу илгээн өөрсдөө замаа хөөж Итали руу явжээ.

 Эзэмшигчдээ алдсан “Мария Целеста” хөлөг ийнхүү 600 миль зам туулан 1872 оны арванхоёрдугаар сарын 13-нд  Гибралтарын  эрэгт хүрч очсон байна. Хуулийн байгууллага энэ хэргийг мөрдөх тусгай комиссыг хотын ерөнхий прокурор Солли Флудээр толгойлуулан бүрэлдэхүүүнд нь хуульч, английн хөлгийн ахмад, хөлөг онгоцны удирдах газрын түшмэлүүд, хөлөг онгоцны мэргэжилтнүүдийг оруулжээ.
Комисс ахмад Морхаузын тайланг сонсч, хөлөг дээр хамгийн анх гарсан Оливер Девогийн мэдүүлгийг авчээ. Ингээд дараах зүйлийг тогтоосон байна:
-1704 торх спирт анх бэхэлсэн хэвээр, огт хөндөгдөөгүй
-Есөн торх хоосон байсан
-Гурван ус шахуургын хоёр нь эвдэрсэн
-Багийн гишүүд болон зорчигчдын эд зүйлд хэн ч гар хүрээгүй
-Хөлгийн пийшин хөдөлсөн байсан ч гэлээ энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөхгүй
-Багийнхны хэрэглээнд зориулсан гэх ямар нэг согтууруулах ундаа байхгүй байсан
-Ямар нэг гамшиг тохиосныг харуулах далбаа хөлөг дээр мандуулаагүй байсан
 Ийн мөрдөн шалгах ажилтай зэрэгцээд хөлгийн багийнхныг эрэн хайх ажлыг эхлүүлж Азорын арлуудын эрэгт хаа нэгтээ аврах завь очсон эсэхийг сураглаж судалсан байна. Энэ зорилгоор комиссын ахлагч Солли Флуд энэ чиглэлд “Кондор” хөнгөн хөлөг илгээжээ. Ингээд тусыг эс олон амьд хүн олох найдлага тасарчээ. Төд удалгүй хөлгийн багийнхан, далайчид алга болсон тухай мэдээлэл дэлхий даяар тарах нь тэр. Ингээд цаг хугацаа өнгөрсөөр хөлгийн багийнхан алга болсон энэ хэрэг нууц хэвээр үлджээ. Ингээд “Хий үзэгдлийн” гэж нэрлэгдсэн “Мария Целеста” хөлгийн энэ тайлагдашгүй тохиолдлын талаар дараах хэд хэдэн таамаг л үлдэж зуун зуун дамжин яригдсаар, далайчид, далайгаар аялагчдын дунд яригдсаар байгаа юм.
Луйвар залилан
 Ерөнхий прокурор Солли Флуд энэ үйл явдлыг ахмад Бриггс “Мария Целеста” хөлгийн даатгалын мөнгийг хуваан авахын тулд ахмад Морхаузтай хуйвалдсан гэж үзэж үүнийгээ ч хамгаалсаар байж. Бриггс Азорын аль нэг арал дээр нуугдаад, харин Морхауз эзэнгүй онгоцыг олж боомтод хүргэж даатгалын мөнгийг авснаа Бриггстэй хуваана. Батлахад хэцүү, илэрхий дайрсан энэ таамгийг Морхауз удаа дараа няцааж байсан гэдэг. Тэгээд ч ийм баталгаа олдоогүй учраас прокурор Флуд ахмад Морхаузыг буруутгахаасаа татгалзсан гэдэг.
Шуурганд өртсөн
 Мэдээж задгай далайд болсон энэ үйл явдлын талаар хүмүүст хамгийн эхлээд л далайн шуурга санаанд орно. Асар хүчтэй шуурганы үеэр ус хөлгийн тавцан дээр гарч ирэхийн цагт хүмүүс аврах завиар хөлгөө орхиж таарна. Тэгээд аврах завьтайгаа задгай далайд эрсэдсэн байж болох. Гэхдээ энэ тохиолдолд баталгаа багатай байлаа. Хэргийн учир нь хөлөг бараг гэмтээгүй, усны түвшин аюулын хэмжээнд хүрсэн ямар ч шинж тэмдэггүй, хөлгийн журналд ахмад багийнхан, зорчигчдоо  нүүлгэн шилжүүлэх талаар ямар нэг тэмдэглэл хийгээгүй байлаа. Тэгээд ч хөлгийн байдлаас харахад ямар ч далайчин, хөлгийн ахмад ийм шийдвэр гаргахаар аюул нүүрлээгүй нь илт байв. Үүний хамгийн том нотолгоо бол оёдлын машины дэргэд тавьсан тосолгооны материал, дамартай утас газар унаагүй байж байсан нь ямар ч том шуурга болоогүйг харуулж байгаа юм.
Хөлөг дээр үймээн гарсан
 Хөлөг дээр санал зөрөлдөх юм уу, архидан согтуурч, улмаар үймээн гаран хөлгийн ахмад, гэр бүлийнхэнтэйгээ амь үрэгдсэн бол усан цэргүүд хөлгийг орхиод аврах завиар нэг тийш явсан байж болох. Ерөнхий прокурор Солли Флуд, түүний гол хамтрагч Гибралтар дахь Америкийн ерөнхий консул Горацио Спраг нар энэ хувилбарыг бас байж болох зүйл хэмээн хамгаалж байсан гэдэг.
Ийм таамаг гаргагчид ахмадын сэлмэн дээр цус байсан, онгойлгосон торх байсныг үндэс болгодог. Гэтэл шинжилгээгээр сэлмэн дээр тэр зүйл нь цус биш хуучин улаан будаг болох нь батлагдаж. Тэгээд ч ахмад Бриггс багтаа үргэлж туршлагатай, өмнө нь хамт явж байсан, итгэлтэй, төлөв, архи согтууруулах ундаа хэрэглэдэггүй, хөлгөө орхиж явдаггүй найдвартай далайчдыг авдаг хүн байсан гэдэг. Үнэхээр ийм явдал болсон бол зугтсан далайчид яагаад хувцас, хүнс, үнэт зүйлсийг авалгүй орхих билээ.
Дээрэмчдийн халдлага
 Энэ бол өмнөхтэй л адил батлах аргагүй таамаг. Үнэхээр далайн дээрэмчид халдаж ахмад болон хөлгийн багийнхныг хөнөөсөн бол ахмадын гэргийн гоёл чимэглэл, мөнгө, бөгж, үнэт гаанс, халаасны цаг, хувцас гээд үнэт зүйлс, тэгээд далайд хамгийн хэрэгтэй чиглэл заагч зэргийг авахгүй орхино гэж баймааргүй. Өөр нэг зүйл бол ахмадын орны дор байсан итали сэлэм хуйндаа байгаа нь ямар нэг эсэргүүцэл тэмцэл болоогүйг харуулдаг. Бас буудалцсан ямар ч ул мөр байхгүй байгаа нь хөлөг рүү дээрэмчид халдсан байх гэдэг таамаглалыг аргагүй үгүйсгэдэг.
Энэ таамаглалыг  байж болох гэх нэг зүйл бол ахмадын охин бяцхан Софид оёж байгаад дутуу орхисон даашинз, дуусаагүй утас зэрэг нь багийнхан хөлгийг яаралтай орхих шаардлагатай болсныг харуулдаг.
Далай дахь газар хөдлөлт
 Хөлгийн явж байсан Азорын арал орчим нь газар хөдлөлийн идэвхтэй бүс болохоор энэ таамаг нэлээд үнэмшилтэй байж болох. Далайн ёроолоос хүчтэй түлхэлт өгөхөд их давалгаа үүсч багийнхан аюулаас зайлсхийж аврах завинд суун хөлгөө орхисон байж магадгүй. Гэхдээ хөлөг гэмтээгүй байдаг. Гэсэн ч энэ хувилбарыг хамгийн магадлалтай гэж үзсэн, хүмүүс ч нэг их няцаагаагүй юм.
Коббын таамаг: Спиртийн уур дэлбэрсэн
 Ахмад Бриггсийн удмын хүн Кобба гэгч Далайн хэрэг эрхлэх газрын архивын материал, ахмад Морхаузын гэр бүлийн архив зэргээс “Мария Целеста” хөлөгтэй холбоотой бүх зүйлийг нарийвчлан судалжээ. Улмаар тэр энэ тухайгаа 1940 онд “Ягаан байшин” гэдэг ном болгон хэвлүүлсэн юм. Эндээ тэр хоосон байсан есөн торхыг эш үндэс болгоод дарс бага багаар асгарч ууршаад арваннэгдүгээр сарын 24-нд дэлбэрсэн гэж үзжээ. Гэхдээ дэлбэрэлт нэг их хүчтэй байгаагүй болохоор орчныг гэмтээж чадаагүй. Хөлгийн хамар орчимд харин гэмтэл учруулж халхавчийг гэмтээсэн. Ийм тохиолдолд ахмад Бригс хөлгөө орхих шийдвэр гаргаж ойр зуурын зүйл, баримт бичиг аваад аврах завиар явсан байх. Хөлгийн журналаа орхисныг үзэхэд дараа эргэн ирнэ гэж түр орхисны тэмдэг болов уу гэжээ. 
Гэхдээ энэ таамгийг няцаах зүйл бас байна. Дэлбэрэлт болсон бол модон торх, хана хаалганд түлэгдлийн ул мөр байх ёстой. Гэтэл ийм шинж огт байхгүй байсан. Үүнээс болоод Лос-Анжелест яг ийм ижил орчинд туршилт хүртэл хийсэн байдаг.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com