Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Стратегийн ордуудын жагсаалтад Салхитын мөнгөний орд байдаггүй

 Саяхан ҮАБЗ-ийн зөвлөмжөөр УИХ тэтгэврийн зээлийг хөнгөвчилөх хууль баталлаа. Санхүүжилтийн эх үүсвэр нь Асгатын мөнгөний орд. Энэ ордыг УИХ эртнээс мэддэг байсан ч монголчууд хятадуудын зодооноос л олж мэдэх жишээтэй. Эндээс харвал тэр стратегийн ордуудыг монголчууд бүгд мэддэггүй бололтой. Тэгвэл 13 жилийн өмнө УИХ нэгэн тогтоол баталсан байна.

 Дээрх тогтоолд өнөөгийн тэтгэврийн зээлийг хөнгөвчлөх эх үүсвэр болсон Салхитын мөнгөний орд ороогүй байна. Өнөөгийн тодорхойлолтоор ДНБ-ний таваас доошгүй үнийн дүнтэй дүйцэхүйц үнэтэй ордыг стратегийн орд гэж үзнэ. Манай улсын ДНБ 22 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь өнөөгийн долларын ханшид шилжүүлбэл 17 тэрбум доллартой тэнцэнэ. Гэтэл Салхитын мөнгөний ордын одоогийн тооцоо судалгаагаар 1.1 их наяд төгрөгийн ашигтай ажиллах тооцоо гарсан. Энэ бол одоогийн нөөцийн судалгааны үр дүн. Цаашид ордын үлдсэн газарт нөөц өсгөх хэмжээний хайгуул хийж, нөөцөө өсгөж орлогоо нэмэгдүүлэх боломжтойг эх сурвалж хэлж байна. Стратегийн ордуудын жагсаалтад байхгүй ч өндөр ашигтай хэр олон Салхитууд өнөөдөр далд байгаа бол гэдэг асуулт гарна. Мөн ийм хэмжээний хэдэн орд өнөөдөр хэний гарт байгаа нь сонирхол татна. Мөн улсын төсвөөр хайгуул хийгдсэн ордуудын жагсаалт хаа ч алга. Эндээс яагаад уул уурхайн томоохон ордуудыг заавал стратегийн гэж нэрлэх болсон бэ гэдэг асуулт гарна. Уул уурхайн ач холбогдлыг суперциклийн нөлөөн дор хэтрүүлэн үнэлж бүр улс төржүүлсний үр дүнд бидний монголчууд 2007 оноос “Стратегийн орд” хэмээх улс төрийн сэдэвтэй болсон гэдэг. Стратегийн ордын талаар ойлгомжгүй зүйл их. Тодорхойлолт нь ч өөрөө бүрхэг, зөрчилтэй. Дээрээс нь хэрхэн ашиглах талаар бодлого, чиглэл байхгүй. Тиймээс тодорхой ажил хийхэд бэрх гэсэн тайлбарыг мэргэжлийнхэн хэлдэг. Улс орноо хөгжүүлэхэд ихэд чухал хэмээн зарим ордыг стратегийн орд гэж нэрлэсэн бололтой. Гэвч Монголын стратегийн ордод хөрөнгө оруулалт орж ирсэнгүй.

 Интернэтээр Стратегийн орд гэсэн үг бичээд хайлт хийвэл голчлон Монголын талаар, хааяа нэг Оросын хуучирсан мэдээлэл гарч ирнэ. Цааш нь лавшруулаад байвал “Стратегийн орд” гэсэн ойлголт Монголоос өөр оронд байхгүйг анзаарч харин дэлхий дээр уул уурхайн “Стратегийн болон Критикал түүхий эд” гэсэн ойлголт байдаг аж.
Критикал түүхий эд гэж

1. Стратегийн түүхий эд гэж голчлон цэрэг, дайны зориулалттай зайлшгүй нөөцлөх түүхий эдийг нэрлэж иржээ. Дэлхийн 1,2 дугаар дайны үеэс үүдэлтэй тогтсон нэр томьёо юм. Анх 1918 онд АНУ-д Харбордын жагсаалт гэдгийг гаргаж байж. 1939 онд “Стратегийн түүхий эдийн хууль” гэдгийг гаргаж байсан байна.
2. Зах зээл дээр нийлүүлэлт нь хэзээ ч тасалдаж мэдэх түүхий эдийг Эрэлт ихтэй буюу Критикал түүхий эд гэдэг.
3. Стратегийн түүхий эд мэдээж эрэлт ихтэй Критикал түүхий эд гэдэгт хамаарна. Эрэлт ихтэй Критикал түүхий эд заавал Стратегийн түүхий эд байх албагүй байдаг.
Өнөө цагт стратегийн түүхий эд гэдэгт газрын тос, байгалийн хий хамаарч байгаа харагдана.
Уул уурхайн бусад түүхий эд стратегийн түүхий эд гэдэгт үндсэндээ хамрагдахгүй байна. Учир нь
• Металл болон металл бус эрдэс түүхий эд геологийн хувьд дэлхий дээр тархац сайтай. Нөөц элбэг. Шинэ шинэ ордууд нээж болох нь тодорхой, энэ нь зөвхөн геологи хайгуульд хийх хөрөнгө оруулалтаас хамаарч буй гэж үздэг. Европт гэхэд геологийн салбарт оруулж байгаа нийт хөрөнгө оруулалт Европын сансар судлалын санхүүжилтээс 5-6 дахин бага байгаа.
• Нийлүүлэлт нь тасалдаж мэдэх Критикал түүхий эдийн олдоц нь орд газрууд ховордсоноос бус харин тухайн түүхий эдийг нийгэм улс төрийн тогтворгүй орчинд байгаль, экологид ээлтэй бус технологиор, үнэ өртгийн хувьд үр ашиггүй олборлохоос шалтгаалж байгаа гэж үздэг.
Тиймээс өнөөдөр эхний ээлжид төсвөөр хайгуул хийсэн ордуудыг зарлах өмнө нь хийгдсэн хайгуулын зургийг олон нийтэд ил тод болгох шаардлагатай. Ингэснээр өөр олон Салхит гарч ирнэ. Оросын мэргэжилтэн “Танай баялгийн асар их зураг байх ёстой. Харин та нар мэдэхгүй байхад яагаад хятадууд мэдээд байгаа нь сонин байна” гэж олон жилийн өмнө ярьж байсан нь үнэн бололтой. Салхитын мөнгөний ордыг жижиг хэмээж байна. Яагаад ахмадуудын тэтгэврийн зээлийг бүрэн хааж чадах нөөцтэй ордыг стратегийн бус нэрлэсэн юм бол.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com