Уншиж байна...
 
Элчин сайд Шэнь Миньжуань: БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад сургалтын боломжийг цаашид нэмэгдүүлнэ“Гамшигт тэсвэртэй дэд бүтэц” олон улсын эрдэм шинжилгээний хурал болноАюулгүй байдлын хяналтыг тогтмол хийж, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж хэвшьеТөлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгавХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлаа
Малын гэдэс дотор хаягдал биш

 ХХХААХҮЯ-ны мэргэжилтэн экспортод мах гаргах зөвшөөрөл өгөхдөө малын гэдэс буюу таван цулыг боловсруулсан эсэхийг харгалзана гэнэ. Хүчит шонхор зах дээр нэгэн эмэгтэй арилгасан гэдэс дотор хайгаад олоогүй аж. Нэг талд нь хэрэгцээ байдаг. Харин нөгөө талд албадлага хэрэглэж гэдэс идүүлэх гэж байгаа бололтой юм. Манай улс жилд 11-15 сая толгой мал нядалдаг. Тэгвэл энэ их гэдэс хаашаа оддог вэ. “Ихэнх нь хаягддаг” хэмээн албаны хүн хариулав. Зөвхөн гэдэс дотор биш, малын яс, хонины арьс ч хог болж хувирч байгаа гэнэ. Гэтэл саяхан германаас ирсэн танил маань хааяа гэдэс идмээр санагдсан үедээ дэлгүүрээс элэгний нухаш авч иддэг байж. Түүний ярьснаар бол германд 350 грамм элэгний нухаш 4.5 евро гэнэ. Харин кг мах 7-12 еврогийн үнэтэй. Харин гүзээ бусад зүйлсийг олж идэж чадахгүй. Учир нь ихэнх нь эмчилгээний зориулалтаар боловсруулдаг аж. Эндээс харвал бидний хог гэж үзээд байгаа малын гэдэс чамгүй үнэтэй харагдана. Гэтэл яагаад манайд хог болон хөглөрдөг вэ. Эхний ээлжинд боловсруулах үйлдвэр байхгүйтэй холбоотой гэнэ. Өнөөдөр хэд хэдэн үйлдвэр байгаа ч ихэнх нь ажилладаггүй. Учир нь үйлдвэрүүдэд хэт өндөр шаардлага тавьдаг. Гэтэл экспортод мах гаргахын тулд гэдсийг боловсруулах шаардлага тавьж байгаа нь махны экспортыг улам хүндрүүлнэ. Хонины арьс үнэ нь шалдаа буусан энэ нь бас үйлдвэрүүдийн технологитой холбоотой аж. Гэтэл малын яс бас хогт тооцогдож байгаа нь бүр хачирхалтай. Ясны гурил гэж дэлхий дахинд үнэд ордог түүхий эд бий. Энэ гурил нь малын элдэв тэжээлээс эхлээд бордоо болно. Түүнээс илүүтэйгээр малын ясанд кальци ихээр агуулагдана. Хэрэв төрөөс энэ чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих шийдвэр гарвал хөрөнгө оруулах гадаадын аж ахуйн нэгжүүд цөөнгүй байдаг гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com