Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Нийгмийн даатгал сайн дураараа төлөгчийн сард төлөх шимтгэл 56700 төгрөг боллоо

Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх хууль нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Улсын хэмжээнд 250 орчим мянган малчин бий гэдэг. Тэдний дөнгөж 20 хувь нь л нийгмийн даатгалын шимтгэл төлдөг судалгаа бий. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ энэ оноос 420 мянган төгрөг болсон. Тэгвэл нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар тооцож нийгмийн даатгалын шимтгэл төлөх учиртай. Тэгэхдээ 1995 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд төлж чадаагүй нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх юм. Нийгмийн даатгалын Ерөнхий газар (НДЕГ)-аас өчигдөр (2020.01.13) энэ оноос хэрэгжиж буй нийгмийн даатгалын салбартай холбоотой хуулиудыг танилцууллаа. Нийгмийн даатгалын байгууллага дөрвөн сан хариуцдаг. Тэтгэврийн даатгал, тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан гэх мэт. Ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, тэтгэмжийн даатгалын сангийн хувьд орлогоороо зарлагаа бүрэн нөхөж, цаана нь чөлөөт үлдэгдэлтэй байна. Харин Тэтгэврийн даатгалын сангийн хувьд тодорхой хэмжээний улсын санхүүгийн дэмжлэг авдаг. Өнгөрсөн 2019 онд улсын төсвөөс 605 тэрбум төгрөгийг тэтгэврийн санд өгчээ. Энэ онд 400 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт төсвөөс авах тооцоо бий. Одоогийн нийгмийн даатгалын хуулиар хууль батлагдах хүртэл үүссэн үүргийг улсын төсөвт төр хариуцна гэж заажээ. Өөрөөр хэлбэл 605 тэрбум төгрөгөөс 240 орчим тэрбум төгрөгийг төр хуулиар хүлээсэн үүргийн дагуу 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдэд олгож байгаа аж. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн дампуурсан Капитал банкинд нийгмийн даатгалын сангийн мөнгө хадгалагдаж байсан. Энэ мөнгийг өнөө хүртэл авч чадаагүй байгаа. НДЕГ-ын дэд дарга Г.Саран “Одоогийн байдлаар 101 тэрбум төгрөгийн төлбөр үүснэ гэж үзэж байгаа. Энэ нь холбогдох журмынхаа дагуу банкны эрх хүлээн авагчид материалыг нь бүрдүүлээд өгчихсөн байгаа” хэмээн мэдээллээ. УИХ-аас дампуурсан банкуудад байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгөний тооцоог гаргах, Нийгмийн даатгалын санд эргүүлэн төвлөрүүлэх ямар боломж буйг судлах ажлын хэсэг байгуулагдсан. Одоогоор уг ажил ямар шатанд яваа талаар тодорхой мэдээлэл гараагүй, шалгалтын ажил үргэлжилж буй аж.

Ингээд Нийгмийн даатгалын тухай хуулиудад орсон зарим өөрчлөлтийн талаар дор хүргэе.

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалаа шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх хуулийн үйлчлэлд 15-60 насны иргэд хамаарна. Шимтгэл төлөхдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42 мянган төгрөгөөр тооцох юм.
-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор 2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг байхаар шинэчлэн тогтоосон. Үүнтэй холбоотойгоор нийгмийн доод хэмжээнээс тооцон шимтгэлээ төлдөг сайн дурын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хэмжээ 56700 төгрөг боллоо.
-Сайн дурын даатгуулагчийн гэрээний хугацаа дууссан тохиолдолд дараагийн сард багтаан шимтгэлээ төлж, уг шимтгэл даатгалын санд орсон бол анх гэрээ байгуулсан хугацааг нэг удаа сунгасанд тооцно. Ингэснээр заавал Нийгмийн даатгалын хэлтэст биеэр очих шаардлагагүй болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com