Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Гахай жил дэлхий дахиныг махгүй болгоход хүргэв үү

Өнгөрсөн 2019 онд Африкийн тахал өвчин түүхэнд байгаагүйгээр тархаж манай гаргийн нийт гахайн дөрөвний нэгийг хөнөөн зарим улс орон гахайныхаа талаас илүү хувийг устгаснаар махны ноцтой дутагдалд хүрээд байна. Энэ аймшигт халдвар хэзээ дуусахыг хэн ч таамаглаж чадахгүй байна.

Өвчний тархалт

Африкийн тахалд дэлхийн гахайн махны том нийлүүлэгч Хятад илүү их өртсөн. 2018 онд Хятад улс 435 сая гахай тоолуулж байсан бол өнөөдөр ердөө 175 сая гахайтай үлдлээ гэж Rabobank мэдээлж байна. АНУ тэгэхэд 73 сая гахайтай улс шүү дээ.
Өнөөдөр энэ халдвар Хятадын хилээс хальж Умард Солонгос, Вьетнам, Лаос, Камбож, Мьянма, Филиппинд тархаад байгаа бол Европын Бельги, Болгар, Унгар, Латви, Польш, Румын, Украин улсуудад ч бүртгэгдээд байгаа юм.
Ер нь африкийн тахал гарсан орны тоо хэдийнээ хагас зууд хүрчээ. Орост ч бас гарч сүүлийн нэг сард Амур мужид 60 орчим тохиолдол гарсан бол арваннэгдүгээр сард 275 гахай өвчилж, 2473 гахайг устгахад хүрсэн байна. Алс Дорнодод Оросын нийт гахайн хоёр хувь байдаг юм байна.
Хятадад африкийн тахлын улмаас учирсан хохирлыг их наяд юань буюу 140 тэрбум доллар гэж гаргажээ. Нөгөө талаар махны хомсдол үүссэн нь инфляцад нөлөөлж эхэллээ. Хятадад өнгөрсөн арванхоёрдугаар сард гахайн махны үнэ найман хувиар өсч инфляц өнгөрсөн найман жилд хамгийн өндөр буюу 4.5 хувьд хүрлээ.
Нийт махны хэрэглээнийхээ 70 хувийг гахайн махаар хангадаг Хятадад энэ бол хамгийн том хүндрэл. South China Morning Post хэвлэлд мэдээлснээр өмнө нь хэрэглээнээс бараг гараад байсан нохойн мах идэх явдал сэргэж эхэлсэн гэнэ.
Хятадад өнөөдөр гахайн зүсэм мах хамгийн том бэлэгт тооцогдож банкууд шинэ түншдээ гахайн махан зууш бэлэглэдэг болсон хэмээн олон нийтийн сүлжээгээр мэдээлж байна.

Мафийнхан дэвэргэж байна

Гахайн махны үнийг хөөргөхөд Хятадын мафийнхан онцгой анхаарч байгаа гэнэ. Гэмт этгээдүүд тодорхой бүс нутагт африкийн тахал дэлгэрлээ хэмээн цуу тарааж үүнийгээ итгүүлэхийн тулд үхсэн гахайг зам дээр хаяж байгаа гэж байна. Ингэж фермерүүдийг итгүүлээд гахайн махыг нь хямдаар авдаг болжээ.
Өөр ч бас муу арга байна. Мафийнхан нисгэгчгүй аппаратаар халдвар бүхий тэжээл хаяад үхсэн гахайн махыг үнэ өртөггүйгээр авдаг, халдвар тархаагүй зарим районд хөл хорио тогтоох хуурамч бичиг баримт бүрдүүлэн махыг нь хямд авдаг байна.
Юнань мужид гэхэд л гэмт хэрэгтнүүд африкийн тахлаар өвчилсөн 10 мянга орчим амьд гахайд хуурамч бичиг баримт бүрдүүлэн хөрш муж руу оруулах гэж байсныг цагдаагийнхан илрүүлсэн байна. Өөр нэг гэмт хэрэгтэн ганцхан өдрийн дотор 4000 гахайг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ.
Сүүлийн хагас жилд БНХАУ-аас халдварласан гахайн мах Орос руу оруулах гэсэн хэд хэдэн тохиолдол илэрсэн байна.
Мафийн энэ үйлдэлтэй тэмцэхийн тулд Хятадын гахайн аж ахуй эрхлэгчид дронтой тэмцэх төхөөрөмж худалдан авах болжээ. Гэхдээ энэ бас эрсдэлтэй. Харбин хотын ойролцоох гахайн Heilongjiang Dabeinong ферм ийм төхөөрөмж ашигласан нь нисэх буудлаас хөөрсөн онгоцтой мөргөлдөж осол гарах шахсан байна.
Эрх баригчид харин фермийн эздэд хариуцлага хүлээлгэлгүй цаашид болгоомжтой байхыг анхааруулсан гэдэг.

Сүүлчийн найдлага

Шинжээчид африкийн тахлын дэгдэлт хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй ч удахгүй дуусаасай хэмээн найдаж байна. “Нэг хоёр жилийн дараа нөхцөл байдал өөрчлөгдөхийг хүлээх л үлдэж байна” гэж Rabobank-ийн шинжээчид хэлж байна.
Тэднийхээр бол дөрвөөс зургаан жилийн дараа л африкийн тахлын эсрэг вакцин гарч байж энэ өвчнийг дэлхий дахин ялах байх гэжээ. Гэхдээ харамсалтай нь вакцин одоогоор гараагүй, гарах эсэх нь тодорхойгүй л байна. Ингэхээр ийм эм вакцин гарах хүртэл Хятад нийт гахайнхаа 70 хувийг алдаж магадгүй бол дэлхий дахин гахайнхаа талыг алдах гэнэ.
Африкийн тахалд өртсөн улс орнууд аргагүйн эрхэнд гахайн махаа ийм өвчин дэлгэрээгүй Умард, Өмнөд Америк, Европын орнуудаас мах авахаас аргагүй болж байна. Хятадын Гаалийн байгууллагын мэдээгээр бол тус улс өнгөрөгч 2019 онд 1.32 сая тонн гахайн мах импортолсон нь өмнөх 2018 оныхоос 1.5 дахин их болжээ.
Хятад улс АНУ-тай хийж байсан худалдааны дайндаа уян хатан хандаж эхэлсэн нь Африкийн тахал дэгдсэнтэй бас холбоотой гэж шинжээчид харж байна. АНУ бол Хятадад гахайн мах нийлүүлдэг гол нийлүүлэгч болохоор тэр.
Бээжин үүнтэй зэрэгцээд Бразилаас гахайн мах худалдан авч байгаа бол гахайн махны үйлдвэрлэлээр дэлхийд зургаад ордог Оросоос гахайн мах авах боломжийг бас судалж байна.
Вьетнам улс мөн л африкийн тахлаас болж гахайн сүргийнхээ дөрөвний нэгийг алдаад Оросоос гахайн мах авна гэдгээ арваннэгдүгээр сард зарлаад байгаа. Энэ улсад жилийн хэрэгцээнээс нь 200-300 мянган тонн мах дутах тооцоо байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com