Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Шарын голын уурхайн гол буруутан төр хэмээв

Эрчим хүчний зохицуулах хорооны гадна Шарын голын уурхайчдын төлөөлөл жагсчээ. Жагсагчид “Шарын голын уурхайчид Засгийн газрын боол биш”, “Ц.Даваасүрэн, Х.Тлейхан нарын шийдвэр 500 гаруй уурхайчныг ажил, амьдралгүй болголоо” гэх зэрэг бичгийг барьсан байлаа. Тэд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар Шарын голын уурхайг дампуурлын ирмэгт хүргэж байна хэмээн үзэж ийнхүү эсэргүүцсэн мэдээлэл хийж байгаа аж. 

“Шарын гол”ын үйлдвэрчний хорооны дарга Л.Наранбаатар хэлэхдээ “Шарын голын уурхай дампуурлын ирмэгт хүрээд байна. Учир нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нар Шарын голын уурхайн нэг тонн нүүрсийг 40500 төгрөгөөр хянан, үнэ тогтоож, “Эрдэнэт” үйлдвэр гэх мэт төрийн өмчит компаниудад нийлүүлэх тушаал шийдвэр гаргасан байдаг. Үүний үр дүнд Шарын гол хувьцаат компани нүүрс олборлосон өртгөөсөө хэд дахин бага үнийн дүнгээр төрийн өмчит компаниудад нүүрсээ нийлүүлж, алдагдал хүлээж байна.
Гэтэл өнөөдөр нэг тонн нүүрсний зах зээлийн бодит үнэ 150 мянган төгрөг. “Шарын гол” компаниас нийлүүлж буй нэг тонн нүүрсний үнийг 47 мянган төгрөг болгох цаашлаад үнийг чөлөөлөх шаардлагыг эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлж байна” гэв.

Тэрээр, Эрчим хүчний зохицуулах хороонд удаа дараа нүүрсний үнийн дүнг нэмэх шаардлага хүргүүлж, хүсэлт тавьсан. Үүний үр дүнд 2018, 2019 онуудад 2000 төгрөгөөр нэмсэн нь гал унтраах шийдвэр байсан. Өөрөөр хэлбэл манай уурхайн албан хаагч, удирдлагуудад чихэр долоолгоод явж байсан нь тодорхой байна. Энэ мэтчилэн нэг тонн нүүрс олборлоход гарч байгаа үйлдвэрийн зарлагаасаа хямд үнээр бүтээгдэхүүнээ төрд худалдсанаас манай компанид санхүүгийн дарамт учирсан. Эрүүл бус эдийн засгийн харилцааг үргэлжлүүлэх нь хэвийн бус зүйл гэдгийг илэрхийлэхээр ирлээ. Тиймээс нүүрсний үнийн дүнг чөлөөлж өгөхийг Эрчим хүчний зохицуулах хороонд албан шаардлагаа хүргүүлж байгаа гэв. Шарын голын нүүрсний уурхай 100 хувь хувийн хэвшлийн компани. Гэтэл компанийн үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний үнийг төрөөс барьж, тогтоочхоод, өөрөө хямд үнээр бүтээгдэхүүнийг нь авч хэрэглэж байгаа нь шударга тогтолцоо биш гэдгийг тус нүүрсний уурхайн ажилчид ярьж байгаа юм. Бид нэг тонн нүүрсийг олборлоход 48 мянган төгрөгийн зардал гаргадаг. Ингээд төрд 40500 төгрөгөөр худалдаалж байна. Өөрөөр хэлбэл тонн тутамд 7500 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа. Энэ бол шударга бус эдийн засгийн харилцаа. Өнгөрсөн оны долдугаар сараас өмнө нэг тонн нүүрсний үнэ 38500 төгрөг байсан. Бид Шивээ овоо, Багануурын уурхайн үйлдвэрчний эвлэлүүдтэй хамтарсны хүчинд нэг тонн нүүрс тутамд 2000 төгрөг нэмүүлж чадсан гэв. Тэдний үзэж байгаагаар нэг тонн нүүрсийг худалдан борлуулах үнийг 46000-48000 төгрөгт хүргэхэд уурхай ашигтай ажиллах боломж нээгдэнэ хэмээн үзэж байгаа аж. Шарын голын өнгөрсөн жил есөн сая тонн хөрс, нэг сая тонн нүүрс олборлосон гэнэ. Харин энэ жил өнгөрсөн жилийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийг зорилго болгосон боловч санхүүгийн тулгамдсан асуудал, бэрхшээл олон байгаа учраас цаашид үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх эсэх нь эргэлзээтэй байна гэв. Шарын голын уурхай нь 500 гаруй ажилтантай бөгөөд олон жил алдагдалтай ажилласнаас 46 тэрбум орчим төгрөгийн өр үүсч, татвар, нийгмийн даатгал, шатахуун, эрчим хүч гэх мэт олон төрлийн байгууллагад өрийн хуримтлал үүсч, цаашид ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүрээд байгаа гэнэ. Тэд үүссэн нөхцөл байдлын талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хороонд удаа дараа мэдэгдэж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг хүссэн боловч “Өөрсдийн дотоод нөөц бололцоогоо сайжруулан ажиллахыг” үүрэгдсэн хариу өгсөн гэдгийг хэлж байна. Шарын голын нүүрсний уурхайн гол хэрэглэгч болох Эрдэнэт, Дарханы дулааны станц, ГОК, гэх мэт томоохон үйлдвэрүүд байдаг бөгөөд он гарсаар Дарханы дулааны станц, есөн хоногийн өмнөөс Эрдэнэтийн дулааны станцад нүүрс нийлүүлэхээ зогсоосон гэдгээ мэдэгдсэн. Мөн дээрх станцын уурын зуухны зохицуулалт нь Шарын голын нүүрсний уурхайд зохицсон байдлаар хийсэн учраас Шарын голын нүүрсний уурхайгаас нүүрс нийлүүлэхгүй байх боломж хомс гэдгийг хэлж байна.

Б.Эрдэнэбулган: Эрдэнэт, Дархан хотын эрчим хүч эрсдэлд ороод байна

Үүссэн нөхцөл байдлын талаар Эрчим хүчний зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн Б.Эрдэнэбулганаас зарим зүйлийг тодруулсан юм.
-Шарын голын уурхайн хүчин чадлын талаар мэдээлэл өгнө үү?
-Тус уурхай нь жилдээ нэг сая орчим тонн нүүрс олборлож, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, Эрдэнэт үйлдвэрийн станц болон тэр орчмын дулааны жижиг эх үүсвэрүүдэд нийлүүлдэг.
-Тус уурхайн үйлдвэрчний хорооноос нүүрсний үнийг тогтоон барихаа болих, үнийг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлээд байна. Шаардлагыг хүлээж авах боломж бий юү?
-Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үйлдвэр, компаниуд болон хэрэглэгчийн цахилгаан, дулааны эрчим хүчний үнэ тарифын тэнцвэртэй байдлыг хангаж ажилладаг. Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын үйл ажиллагааны зардлыг бодит өртөгтэй уялдуулан хянаж баталдаг. Эрчим хүчний зохицуулах хорооноос Шарын голын уурхайн нүүрсний үнийг 2016 онд 6500, 2018 онд 2000, 2019 онд 2000 төгрөгөөр тус тус нэмсэн. Өөрөөр хэлбэл сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийт 10.500 төгрөгөөр буюу 35 хувиар нэмж, 40.500 төгрөг байхаар тооцоог хянасан. Шарын голын уурхайн үйлдвэрчний эвлэлийн хорооноос ажилчдын эрх ашгийг хамгаалах үүднээс нүүрсний үнийг нэмэх шаардлагыг удаа дараа тавьсан. Эрчим хүчний тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1.14-т зааснаар Эрчим хүчний зохицуулах хороо эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийг тогтоох аргачлалыг баталж, тооцоог нь хянахаар заасан. Гэтэл Шарын голын уурхайн үйлдвэрчний хорооноос нэг тонн нүүрсний үнийг 46000-48000 төгрөг байх ёстой гэсэн санал, шаардлага тавьж байгаа боловч энэ тарифын тооцооллыг хэрхэн гаргаснаа нотолж чаддахгүйд асуудлын гол нь байгаа юм. Нөгөө талаар тус уурхайн нүүрсний үнийг шаардлагын дагуу нэмэхээр болбол 4-6 орчим тэрбум төгрөгийн нэмэлт орлого шаардлагатай тул төвийн эрчим хүч хэрэглэгч нийт иргэдийн цахилгааны үнийг нэг квт цаг тутам хоёр төгрөгөөр нэмэх шаардлага үүсэх тооцоотой байна. Гэтэл хууль ёсны дагуу нотлох баримт материалын шаардлага хангаагүй зургаан хуудас бүхий хүснэгтэн материал ирүүлээд, энэ бол манай аргачлалын дагуу тооцсон тарифын тооцоо гэж байгаа юм. Бид өнгөрсөн арванхоёрдугаар сард тус уурхайн удирдлагуудтай уулзалт хийж үнийн санал тооцоололд тавигдах шаардлага, түүнд тусгах мэдээллийг ямар түвшинд нотолж, ямар материал, гэрээ, бичиг баримт хавсаргадаг талаар мэдээлэл өгсөн. Цахилгаан станц, эрчим хүчний компаниуд тарифын санал тооцооллоо ямар түвшинд боловсруулж ирүүлдэг талаар зөвлөмж өгч, танилцуулсан. Үүнээс хойш албан ёсоор, албан бичгээр тарифын үнийн саналаа ирүүлээгүй. Тийм учраас Эрчим хүчний зохицуулах хорооноос тус уурхайн нүүрсний үнэ тарифын талаар ямар нэгэн шийдвэр гаргах боломжгүй.
-Үйлдвэрчний хорооны гишүүдийн өгч байгаа мэдээллээр нэг тонн нүүрс үйлдвэрлэхдээ гаргадаг зардлаасаа ч бага үнээр худалдан борлуулж байгаа талаар хэлж байна. Танай байгууллагаас тус уурхайн бодит байдалтай очиж танилцах, хяналт тавих боломж бий юү?
-Тийм боломж байгаа. Гэхдээ нүүрсний үнийн тооцоо, тарифын саналыг ирүүлсэн тохиолдолд бид хяналт тавих журмаар үйл ажиллагаатай нь танилцах боломжтой. Гэтэл албан ёсоор ямар ч хүсэлт гаргаагүй тохиолдолд очиж ажиллах боломжгүй.
-Таны дээр дурдсан мэдээллээс харахад Шарын голын уурхай хамгийн өндөр үнээр нүүрсээ нийлүүлдэг гэж ойлголоо?
-Тийм л дээ. Тухайлбал Шивээ овоо нүүрсний уурхайн нэг тонн нүүрсийг 29.070 төгрөг, Багануурын нэг тонн нүүрсийг 33.500 төгрөгөөр худалдан авч байгаа. Эдгээр нүүрсний уурхайгаас гадна Адуунчулууны нүүрсний уурхай бий. Тус уурхайн нэг тонн нүүрсний үнийг 2014 онд 12.500 төгрөгөөр тогтоосон. Түүнэээс хойш өнөөдрийг хүртэл нүүрсний үнийг өөрчлөөгүй боловч жил бүр ашигтай ажиллаж байгаа. Мөн 100 хувь хувийн компани. Харин энэ жилээс тус уурхайн нүүрсний үнэд өөрчлөлт оруулах талаар ярьж байгаа. Нүүрсний уурхай эрхлэгчид өртөг зардалдаа хүрч байна, хүрэхгүй байна, өр авлага ихэслээ, алдагдалд орлоо гэсэн асуудлыг бүгд хэлдэг. Энэ тал дээр Эрчим хүчний зохицуулах хороонд хэрэглэгчийн тарифтай асуудлууд байгаа учраас аль болох өртөгт нь хүргэх үүднээс жил бүр тодорхой хэмжээнд үнийг нь нэмж байгаа. Гэхдээ нөгөө талаас нүүрсний уурхайг удирдаж байгаа компанийн засаглалын хувьд үргүй зардал гаргаж байгаа эсэхийг судлах, нягтлах талаар анхаарах асуудал бий.
-Шарын голын үйлдвэрчний хорооны ажилчдын хэлж байгаагаар тус уурхайгаас бусад уурхайн эрсдэл, өрийг төрөөс барагдуулдаг гэсэн. Энэ тал дээр?
-Тийм асуудал ерөөсөө байхгүй. Өөрөөр хэлбэл, Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай улсын төсвөөс уурхайн үйл ажиллагаатай холбоотой алдагдлын санхүүжилтэнд татаас авдаг ямар ч асуудал байхгүй.
-Эрдэнэт хотын үйлдвэрт есөн хоногийн турш нүүрс нийлүүлээгүй гэдгийг үйлдвэрчний хорооныхон хэлж байна. Энэ нь ямар нэгэн эрсдэлт байдалд хүргэх үү?
-Эрдэнэт үйлдвэрээс гадна Дарханы дулааны цахилгаан станцад он гарсаар нүүрс нийлүүлээгүй гэсэн мэдээллийг өгсөн. Үүнтэй холбоотой дулаан цахилгаан станцуудын нүүрсний нөөц багасна. Үүнээс үүдэн эрсдэл үүсч болзошгүй. Нүүрсгүй бол дулаан цахилгааны станцууд үйл ажиллагаа явуулах боломжгүй. Тийм учраас эрчим хүчний найдвартай үйл ажиллагаа алдагдах эрсдэл үүснэ.
-Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгаа нь юу байна вэ. Ойрын хугацаанд шийдэлд хүрэх ёстой юм шиг харагдаж байна?
-Шарын голын нүүрсний уурхайн удирдлагуудын зүгээс шийдэх арга замаа тодорхойлж бидэнд хандах ёстой байх. Түүнээс хууль тогтоомж, дүрэм журамд нийцэхгүй ямар нэгэн юм хийхгүйгээр манай үнийг нэм гэсэн байр суурийг хэвээр хадгалсаар байвал асуудлыг шийдэх гарц биш.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com