Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
С.Мөнх-Эрдэнэ: Залилах гэмт хэргийн хохирол өнгөрөгч онд 13 тэрбумд хүрсэн

Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч С.Мөнх-Эрдэнэтэй “Ятгах тусам нягтал” аяны талаар ярилцлаа.

-Цагдаагийн ерөнхий газраас “Ятгах тусам нягтал” аяныг зохион байгуулах болсон урьдач нөхцөл нь юу байв?
-Залилах гэмт хэрэг сүүлийн жилүүдэд илт өссөн байдаг. Тухайлбал, 2011 оны байдлаар улсын хэмжээнд залилах гэмт хэрэг 688 байсан гарч байсан бол өнгөрөгч оны эхний 10 сарын байдлаар 4600 болж өссөн. Мөн санхүүгийн залилан, луйврын шинжтэй гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 2016 онд хоёр тэрбумаар хэмжигдэж байсан бол 2017 онд 6.4 тэрбум, 2018 онд 9.9 тэрбум төгрөгт хүрч өссөн бөгөөд 2019 он гарсаар энэ тоо 13 тэрбум төгрөгт хүрч, жил ирэх тутам хохирлын хэмжээ нэмэгдсээр байгаа юм. Энэ нь дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах шаардлага зайлшгүй тулгарч буйг харуулж байгаа болов уу. Иймээс Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, Банкуудын холбоо хамтран Монгол Улсын хэмжээнд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал” нөлөөллийн арга хэмжээг 2020 оны нэгдүгээр сарын 06-ны өдрөөс хоёрдугаар сарын 06-ны хооронд зохион байгуулж байна.


-Танай хэлтэс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар ажлуудыг зохион байгуулж байна?
-Тус аяны хүрээнд Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс салбар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Манай гуравдугаар хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэр ихээхэн онцлогтой. Улаанбаатар хотын автомашины худалдаа наймааны томоохон зах болох Да-Хүрээ худалдааны төв байрлаж, үйл ажиллагаа явуулдаг. Манай хэлтэс дээр гарч байгаа залилан мэхлэх гэмт хэргийн 65 орчим хувь нь автомашинтай холбоотой гэмт хэрэг байдаг. Иймээс бид харьяа дүүрэг, хорооны иргэдэд залилах гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө мэдээлэл хүргэж байна. Авто худалдааны тал дээр иргэд маань Монгол улсад орж ирсэн автомашиныг авахдаа маш сайн үзэж, гаалийн бичиг баримтуудыг нягтлан шалгаж байж худалдан авалт хийх хэрэгтэй байдаг. Ихэнх иргэд явсан километр, гадна өнгө үзэмжийг хараад л худалдан авдаг дутагдал бий. Автомашины хувьд ойр зуурхан явах төдийд хөдөлгүүрийн гэмтэл илэрч мэдэгддэггүй, харин хол замд явах тохиолдолд эвдрэл гэмтэл нь мэдэгддэг л дээ. Тэгэхээр автомашины худалдаачид хохирогчийн итгэл үнэмшил, анхаарал болгоомжгүй байдлыг ашиглах, бодит байдлыг нуух эсвэл зохиомол байдлыг зориуд бий болгож бусдыг төөрөгдөлд оруулах замаар залилах гэмт хэргийг үйлддэг гэсэн үг.
Мөн үүнээс гадна иргэд сайн танихгүй болон танил найз нөхдийнхөө ярьсан зүйлд итгэж хөрөнгө оруулах, худалдан авах гэж мөнгө төгрөг эд хөрөнгөө залилуулж алдаж байна. Иймээс иргэдийн эрхзүйн болон санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг зөв сонгох талаар мэдлэг, ойлголтыг өгснөөр залилангийн гэмт хэргийг бууруулах боломжтой.


-Залилах гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн хохирлыг 100 хувь барагдуулж чаддаг уу. Гэмт этгээдэд ямар хуулийн зүйл заалтаар хариуцлага тооцдог вэ?
-Залилах гэмт хэргийн илрүүлэлт манай хэлтэс дээр 50-60 хувьтай байна. Энэ төрлийн гэмт хэргийг Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгадаг. Мэдээж, 300 мянган төгрөгөөс дээш хохиролтой бол эрүүгийн хэрэг үүснэ. Удаа дараа үйлдсэн, байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон, олон оролцогчтой сүлжээний шинжтэй болоод ирвэл зүйлчлэл нь хүндрээд явдаг. Энэ тохиолдолд хэргийг яллаад явуулдаг. Хохирол барагдуулах ажлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хариуцах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com