Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
200 тэрбум төгрөгийн үнэтэй дүүжин, даажингийн мөрөөр

 Оны өмнөхөн 2020 оны төсөв батлагдсан. Дараа нь нийслэлийн төсөв ёсчлогдсон. Аймаг, нийслэл төсөв батална гэж юу байх вэ. Томчуудын тохироогоор Сангийн яамны мэргэжилтнүүдийн гаргасан тоог хүлээн зөвшөөрсөн хэрэг. Нийслэлийн төсөв батлагдаж байх үед нийслэлийн нийтийн тээвэр парк шинэчлэл хийх тухай мэдээлэл түгэв. Удалгүй нийслэлийн тээврийн хэрэгслүүдээс хураах татварыг нэмэх шийдвэр гарав. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүсэлтээр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан шийдвэрээ цуцлав. Удалгүй нийслэлийн төсөв цөм хорогдсон тухай нийслэлээс тарааж эхэлсэн. Ингэснээр нийтийн тээврийн парк зогсох бололтой юм. Цөөнгүй нийслэлчүүд харамссан болов уу. Гэхдээ нийтийн тээврээр явдаг хэсэг нь л жаахан гомдсон болов уу.
 Гэтэл саяхнаас сайн мэдээ дуулдав. Нийслэлийн нийтийн тээвэрт агаарын тээвэр нэвтрүүлэх гэнэ. Агаарын гэхээр бид онгоц явуулах юм байна гэж ойлгоно.

 Гэтэл тийм биш. Онгоцноос өөр агаарын тээвэр хийдэг технологи байдаг юм байна. Түүндээ нийслэлийн удирдлага агаарын дүүжин тээвэр гэсэн өхөөрдөм нэр өгсөн байх юм. Энэ нь агаарт тросс татаад түүгээр нь дотор нь хүн суусан кабинууд дүүжигнээд биднийг дуртай газар нь хүргэж өгнө. Өнөөдөр Баянхошуунаас III, IV хорооллын эцэс хүртэл газрын машинаар 30 гаруй минут явна. Харин агаараар дүүлбэл арав гаруйхан минут дүүжигнээд зорьсон газраа хүрнэ. Нийслэлийнхэнд бол энэ нь бараг онгоцны хурд гэсэн үг. Өнөөгийн байдлаар агаарын тээврийн хоёр чиглэл бодож олсон гэх. Тэр нь Долоон буудлаас Сансар, Баянхошуунаас III, IV хорооллын эцэс. Гэхдээ энэ чиглэлүүд замдаа нэг удаа зогсоно. Агаарт дүүжлэх кабин нь 6-12 хүний багтаамжтай гэнэ.

 Энэ талаар тодруулахаар нийслэлийг зорив. Төв талбай дээр Нийслэлийн тамгын газрын зүүн талд агаарын тээвэр болох зургаан хүний суудалтай кабин байрлуулжээ.Тэр кабины талаар сурталчилгаа хийдэг ТҮЦ маягийн шилэн амбаар байх. ТҮЦ-нд орвол нэг залуу дүүжлэх кабиныхаа тухай тайлбар хийгээд, жижигхэн товхимол тарааж байв. Түүнээс “Энэ агаарын тээврийн төслийн тухай хэнээс мэдээлэл авах вэ” гэж асуувал “Би өгч байна” гэв. “Ямар өртөг, хугацаатай төсөл вэ” гэтэл “Тэр тухай өөр хүнээс асуу” гэх нь тэр. Цаашлаад НИТХ дахь АН-ын бүлгийнхэнтэй уулзав. Тэд Засаг дарга С.Амарсайханы хийсэн мэдээллээс илүү юмгүй сууж байв. Тэд тус асуудлыг хариуцсан нийслэлийн орлогч, түүний туслахтай холбоо барих гэсэн боловч бүтэлгүйтэв. Орлогчийн өрөөнд очтол цоожтой. Улмаар нийслэлийн хэвлэл мэдээллийн албаны өрөөнд орвол таван залуу сууж байх. Хүн гэж тоож харах ч хүн алга. Агаарын дүүжин тээврийн талаар хэнээс мэдээлэл авч болохыг асуувал миний очсон орлогчийг зааж өгч байна. “Алга байна” гэвэл “Хот байгуулалт, хөгжлийн газартай уулзах хэрэгтэй” гэв. “Тэр нь хаана байдаг юм” гэвэл “Дээр байгаа. Хаягтай л газар” гэсэн хариулт авснаар нөгөө газарт очив. Хуучин Ерөнхий төлөвлөгөөний газар нэртэй байсан энэ газарт Хот байгуулалт, хөгжлийн газар гэсэн нэр өгсөн аж. Бусад давхруудтай харьцуулахад давхар хаалттай. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө нууц гэж хошигнодог байсан бол өнөөдөр албатууд нь бас нууц байдалд орсон бололтой. Тус байгууллагаас өгсөн мэдээллээр бол нийслэлд энэ төслийн агаарын шугамын буудлын барилга, газрыг хариуцна. Бусдыг нь 60 сая евро гаргаж, Францын “Тамо” компани хариуцах юм байна. Зарим түшмэдүүд зураг төсөл нь бэлэн болчихсон мэт мэдээ тараасан байдаг. Гэтэл Хот байгуулалт хөгжлийн газрынхан эхний хоёр жижиг чиглэлийн талаар судалгаа л хийсэн юм байна. Мөн том хотуудад энэ хэлбэрийн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа туршлага бий эсэхийг асуухад Бразилд захын хороололд ашигладаг гэнэ. “Та нар очиж үзсэн үү” гэвэл “Интернэтэд хаа сайгүй байгаа” гэв.

 Гэнэт гарч ирсэн агаарын дүүжин тээвэр нэртэй төслийн талаар үүнээс өөр мэдээлэл нийслэлээс авч чадсангүй. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мөнгийг нь шийдчихвэл “нэг хоёр гурав” гэхийн хооронд барьчих ойлголт өгсөн. Гэтэл өнөөдөр төсөл эхлэх нь бүү хэл төслийн талаар ч бүрэн мэдээлэл нийслэлийн удирдлагад байгаа эсэх нь эргэлзээ төрүүлнэ. Мөн нэг телевизээр Сангийн яам л учраа олчихвол төсөл хэрэгжих тухай мэдээлсэн. Үнэн хэрэгтээ энэ нь Сангийн яаманд ахадсан асуудал. Учир нь их хэмжээний зээлийн асуудал яамдаар орж санал аваад Засгийн газрын хуралдаанаар орно. Дараа нь байнгын хороодоор хэлэлцэгдээд УИХ-аар баталгаажна. Магадгүй төсөв суух ёстой байх. Төсвийн тодотгол хийхгүй бол ирэх жилийн төсвийн хэлэлцүүлгээр л орох юм байна. Сонирхолтой нь, их хэмжээний мөнгө ярих энэ алхмуудаас нэг нь ч хийгдээгүй байх юм. Ганц байгаа мэдээлэл нь францууд 60 сая евро өгнө. Францын “Тамо” компани төслийн технологи техникийн гүйцэтгэлийг хариуцна. Хоёр богино чиглэлд судалгаа хийсэн гэнэ. 200 шахам тэрбум төгрөгийн хувь заяа өнөөдөр ийм л түвшинд байна. Гэтэл яагаад энэ төслийг гэнэт өнөө маргаашгүй хэрэгжих мэт зарлав. Энэ их хэмжээний мөнгийг хэн, ямар хугацаатай, хэдэн хувийн хүүтэй зээлэх, байгууламжийн газар хаана, хэзээ, хэний шийдвэрээр гэсэн түмэн асуулт хариултгүй байна. Бас нэг ээдрээтэй асуудал нь манай улсад агаарын тээврийн ямар ч стандарт байдаггүй аж. Нэгэн инженерийн хошигносноор бол манайд лифтний стандарт байдаг. Тус стандартын босоо чиглэл гэдэг үгийг хэвтээ гэдэг үгээр сольж болох гэнэ. Нэгэнт стандарт байхгүй учраас аюулгүй байдал, эрчим хүчний гэх мэт олон асуудал үүснэ.

 Зарим мэдээллийн эх сурвалж энэ төслийг нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы ашиг сонирхол хэмээн хардаж байгаа аж. Засаг дарга маань саяхан “Нийтийн дүүжин тээврийн асуудал хэр явж байгаа вэ гэсэн асуултад “Судалгааны ажил дууссан. Төсөв мөнгөний асуудлыг шийдэж, Их хурлаар хэлэлцүүлсний дараа энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ. 2020 онд нийтийн тээвэрт цогцоор нь парк шинэчлэл хийнэ” хэмээн хариулжээ.

 Гэтэл тэрээр 2016 онд “Агаарын такси” төслийн гэрээнд гарын үсэг зурж байсан байх юм. Үнэндээ талбай дээр байгаа кабин такси шиг л харагдсан. Тийм учраас өнөөдөр “Агаарын такси” төслөө л нийслэлд шахах гэж байгаа зураг харагдаж байна. Нэг л гэнэтийн, учир битүүлэг төсөл гэхэд хэцүү, хэрэгжинэ гэхэд бүр хэцүү сонирхолтой нийтийн тээврийн хэрэгсэл яригдаад байна.
Биднийг цэцэрлэгт байхад өглөө цэцэрлэгийн хашаанд дөрвөн “дүүжин, даажин” гэдэг тоглоом тавьсан байж билээ. Гэтэл түүн дээр тоглох гэж хэдэн хоног хүлээснээ санадаггүй юм. Их удаан санагдсан. Уг нь газраас 40-хөн см хөндийрдөг тоглоом шүү дээ. Хожим сонсохноо хүүхдийн эрүүл мэнд, хангаж чадах эсэхийг шалгаж сар болсон гэсэн.
Харин манай хотын мээрийн дүүжин даажин яах бол...

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com