Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
20 жилийн дараа автомашины 50 хувь нь цахилгаанаар явна

 Одоогоос арваад жилийн өмнө дэлхийн зах зээлд хайбрид буюу цахилгаан бензин хосолсон хөдөлгүүртэй автомашины борлуулалт ид явагдаж байв. Тэгвэл өнөөдөр 100 хувь цахилгаанаар явдаг автомашины эрин үе эхэлж байна. 2040 онд дэлхийд явж буй нийт автомашины 50 хувь нь цахилгаанаар явдаг болно гэж шинжээчид үзэж байна. Манай оронд ч сүүлийн үед цахилгаан автобус, автомашин нэлээд ихэсч буй.

 Байгаль орчинд ээлтэй, хор нөлөө багатай байхад нөлөөлж байгаа нэг жишээ нь сүүлийн үед хүмүүс цахилгаан тээврийн хэрэгсэл сонгох нь улам бүр түгээмэл болж байгаа явдал юм. Цахилгаан тээврийн хэрэгсэл нь байгальд үзүүлэх хорт нөлөө багатайн дээр байнга нэмэгдэж байгаа шатахууны үнэ хүмүүсийг цахилгаан автомашин сонгоход ихээр нөлөөлж байна.
Дэлхийн автомашин үйлдвэрлэгчид цахилгаан машины салбарт алдагдал хүлээсээр байгаа хэдий ч хөрөнгө оруулалтаа улам нэмэгдүүлж байна. Эрэлт бага, эд анги, түүхий эд нь үнэтэй, үйлдвэрлэлийн өртөг өндөр зэрэг шалтгааны улмаас цахилгаан автомашины үйлдвэрүүд ашиггүй ажилладаг. Дэлхий нийтийн цахилгаан машины хэрэглээ 2021 оноос эхлэн эрчимжиж, энэ салбарын ашиг орлого эрс нэмэгдэнэ гэж Америкийн компаниуд үзэж байгаа. “Tesla”, “General Motors”, “Volkswagen” болон “Toyota Motor” тэргүүтэй цөөн компани энэ салбарт 2030 он хүртэл 100 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдсэн. Тэд 2040 он гэхэд цахилгаан машин нь нийт автомашины зах зээлийн 50 хувийг эзэлсэн байх болно гэж тооцоолжээ. АНУ-ын “General Motors” болон “Tesla” компани 2026 он гэхэд цахилгаан машины жилийн борлуулалтаа нэг саяд хүргэнэ гэж төлөвлөжээ. Харин Германы “Volkswagen”, Японы “Toyota Motor” компани 2025 онд тус бүр гурван сая цахилгаан автомашин үйлдвэрлэхээр урьдчилан тооцоолсон байна.

 Өнөөдрийн байдлаар цахилгаан автомашины үйлдвэрлэлд АНУ-ын компаниуд 25, Хятад 21, Герман 52 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдээд буй. Европын орнууд автомашинаас гарах хорт хийг бууруулахын төлөө цахилгаан автомашины үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг дэмжиж байгаа. Энэ дэмжлэг, шахалт шаардлагын дагуу Германы “Daimler AG” компани гэхэд 11.7 тэрбум ам.долларыг цахилгаанаар ажилладаг арван шинэ загвар, хосолмол хөдөлгүүртэй 40 төрлийн автомашин үйлдвэрлэхээр шийджээ. Утаагүй автомашин үйлдвэрлэх шаардлагыг “Volkswagen” хамгийн идэвхтэй хүлээн авч, энэ салбарт 40 тэрбум ам.доллар зарцуулахаар шийдсэн. Энэ ажлын хүрээнд тус компани бүх машиндаа хосолмол, эсвэл цахилгаан хөдөлгүүр тавих зорилт тавьжээ.

Ийнхүү автомашин үйлдвэрлэгчид цахилгаан машины салбарт хөрөнгө оруулалт нэмж байгаа ч ойрын үед ашиг орлого харагдахгүй байна. Японы “Toyota Motor” компани хайбрид хөдөлгүүртэй “Prius” загварын автомашиныг арван жилийн турш нийлүүлж байж ашигтай ажиллаж эхэлсэн. “Приус”-ыг 18 жил борлуулсны дараа нийт зах зээлийнхээ дөнгөж гуравхан хувийг “цахилгаан” болгож чаджээ. Цахилгаан автомашин үйлдвэрлэгчид шинэ технологийн төлөө эрсдэл үүрч байгаа өөр нэг тод жишээ бол “General Motors” компани. Тус компани 37 мянган ам.долларын үнэтэй “Bolt” загварын нэг машин үйлдвэрлэх бүртээ 7400 ам.долларын алдагдал хүлээж байна гэж мэргэжилтнүүд дүгнэсэн. Уг автомашины зай хураагуур болон хөргүүр, удирдлагын систем нийлээд 12.300 ам.доллар учраас өндөр үнэтэй байх нь аргагүй.

 Цахилгаан автомашин нь зай хураагуурын түүхий эдийн олборлолт, үйлдвэрлэлээс шууд хамааралтай. Энэ салбарт “Toyota”, “LG Chem”, “Samsung” зэрэг компани төвлөрч, литий-ионы зай хураагуурын технологийг сайжруулахаар ажиллаж байна.

 Дэлхий нийтээрээ цахилгаан машины үйлдвэрлэлд яагаад хошуураад байна вэ? Ирээдүйд бид хар утаа савсуулж, байгаль орчин бохирдуулсан автомашин унахгүй нь тодорхой. Тэгэхээр хүн төрөлхтөн цахилгаан автомашинд шилжинэ. Цахилгаан автомашины үйлдвэрлэхэд гол түүхий эд болох литийн ханган нийлүүлэлтийг хэн атгаж байна тэр цахилгаан машины зах зээлд ноёрхоно гэсэн үг. Цахилгаан автомашины үнэ өртөг өндөр байгаа учир нь зай хураагууртай холбоотой. Зай хураагуурын үйлдвэр хөгжөөд ирвэл үнэ өртөг эрс буурна.

 Өнгөрсөн оны эхний хагаст гэхэд дэлхий даяар 220 загварын цахилгаан болон цахилгаанаар цэнэглэгддэг хайбрид автомашин борлуулсан байна. Цахилгаан автомашины хамгийн том зах зээлд БНХАУ тооцогддог бөгөөд өнгөрсөн оны мэдээллээр цахилгаан хөдөлгүүртэй автомашины дэлхийн нийт борлуулалтын 56 хувь нь тус улсад ногдож байна. 2019 онд АНУ-д цахилгаан хайбрид автомашины борлуулалт 79 хувиар өссөн бол Европ дахь өсөлтийн хэмнэл жигд байгаа гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com