Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Өнөөдөр битүүн, маргааш шинийн нэгэн

М.Содон-Эрдэнэ

 Өнөөдөр битүүн, маргааш шинийн нэгэн. Ингээд бичихээр “юу вэ” гэж гайхах хүн олон ч монголчуудын зарим нь өнөөдөр битүүрч, маргааш шинэлэх гэж байгаа. Зүг мөрөө зөв гаргах гэсэн зарим нь эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэсэндээ хоёр удаа цагаан сар хийх нь. Өрхийн бүү хэл Улсын төсөв хүнд байгаа энэ өдрүүдэд Хаврын тэргүүн сарын шинийн нэгнээ ч хоёр удаа тэмдэглэж, байдгаа барах нь яав ч зөв биш.

 Маргааны хоёр талд нэр дурдагддаг эрхмүүдийн байр суурийг нь асуухаар холбогдлоо. Зурхайч Л.Тэрбиш гуай “Монгол хүн юм бол монгол зурхайгаа дага” гэж ундууцлаа. Жил бүр чихэнд нь хонх уяж, маргаантай зурхайн асуудлаар яриулах гэсээр залхаасан байлгүй дээ. Харин зурхайч М.Намсрай гуай “Зууны мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа “Ази даяараа Цагаан сараа нэгдүгээр сарын 25-нд хийж байна” гээд өөрийнхөө зөвийг батлах үндэслэлүүдийг тайлбарласан байна.

 Үнэхээр Хятад, Солонгос зэрэг улсад маргааш Сар шинийн баяр болно. Сарны тооллоор тооцдог эл баярыг яагаад ийнхүү өөр өөр өдөр тэмдэглээд байгааг тодруулахаар талуудын байр суурийг нягталлаа.

Л.Тэрбиш: Төгсбуянтын зурхай бол монголынх

-Монголын Цагаан сар буюу Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн нь аргын тооллын хоёрдугаар сарын 24-нд тохионо. Чингисийн шар зурхайн тоолол бол монголчуудын зурхай биш. Ер нь хувьтай хүн Хулгана жилд гэх цуу яриаг манжууд өөрсдийн цаг тоололд бэлгэдэж гаргасан хэмээх түүх бий. Ёс томбогор, төр төмбөгөр тул монгол түмэн Гандантэгчэнлин хийдээс гаргасан дүрэм журам, зурхайн тооллынхоо дагуу Төгсбуянтын зурхайгаар Цагаан сараа хоёрдугаар сарын 24-нд тэмдэглэнэ.
М.Намсрай тэргүүтэй хүмүүс ярихдаа монголчууд манжийн эрхшээлд орсон үедээ төвд зурхайг дагасан гэдэг. Үнэн хэрэгтээ Төгсбуянтын зурхай бол малчин ардад тохирсон, байгаль цаг уураа шинжиж, гараг эрхсийн байрлалыг судалсны эцэст н.Ишбалжир гуайн зохиосон зурхай юм.

М.Намсрай: Төгсбуянтын зурхай төвдийнх

-Ази даяараа Цагаан сарын баяраа нэг өдөр хийнэ. Тухайлбал, нэгдүгээр сарын 25-нд Цагаан төмөр Хулгана жилийн Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн тохиож байна. Би өөрийн үзэл бодол, итгэл үнэмшил гэхээс илүүтэй эх сурвалж, архив, археологи, түүхэн баримт дээр үндэслэж, үнэн зөв хариулахыг хичээдэг. Маш товчхон хариулахад, Их Монгол Эзэнт гүрний эрхэнд байсан бүх улс орон манай энэ тооллыг өөрийн мэт хэрэглэсээр байхад монголчууд бид өөрсдөө харь төвдийн тооллыг баримталж, өдөр нь, сар нь байнга тасарч, давхардаж, зөрж байдаг, үзэл суртлын хорлон сүйтгэгч Манжийн хааны захиалгат зурхайгаар хэдий болтол будилж, хаа хүртэл явах гэсэн юм бэ.  

Баяр, маргаан, талцал Цагаан сарыг тодорхойлохгүй

 Аргын тооллын дагуу аж төрөхдөө ч бид дөрвөн жилд нэг удаа өндөр жилтэй байдаг шиг билгийн тоололд заримдаа илүү сартай зун, намар,өвөл бий болдог. Тооны ухаанаар байгалийн хуулийг буулган цаг тооны бичиг хийсэн ч бутархай цаг минут, секунд бүрийг тооцож илэрхийлэх боломжгүй учраас ийм зөрчил үүсдэг тухай “Жавзандамба хутагт” сургалтын төвийн багш Д.Нямсамбуу тайлбарласан нь үнэнд ойр сонсогдож байлаа. Тэрбээр цааш нь “Жишээлбэл, жилд яг 12 сартай бус дунджаар 12 бүхэл 1/3 сартай тэнцдэг тул ойролцоогоор гурван жил тутам илүү сартай жил тэмдэглэх хэрэгтэй болдог. Энэхүү илүү сарыг нэмэхэд цагалбар бүр харилцан адилгүй журмаар тухайлбал, найман жилийн, 19 жилийн, 41 жилийн цикл зэргийг ашиглаж нэмсэн байдаг. Тиймээс “Төгс буянт” зурхайгаар мичин жил илүү сартай бол өөр цагалбарт тухайлбал “Шар зурхай”-д ирэх жил нэмж буй нь тийм ч гайхмаар зүйл биш. Харин монголчууд аль зурхайг дагах ёстой вэ гэдэг нь астрономын шинжлэх ухааных гэхээсээ илүү нийгэм соёлын асуудал юм.Тусгаар улсаа тунхагласнаас хойш “Төгс буянт” зурхайгаар тэмдэглэж ирсэн. Сүүлийн үед зарим хүн “Шар зурхай”-аар хийх ёстой, энэ нь Хубилай хааны тоолол юм гэх болж” хэмээн ярьсан байв.

 Түүний тодруулсан бас нэг зүйл нь “Ер нь зурхайд хэт ач холбогдол өгөхийн оронд, зөв байх, ёс суртахуунд илүү ач холбогдол өгөх, мөн хэт үгүйсгээд байлгүй зан заншлын төвшинд л аваад явбал зөв болов уу. Зүг чиг гаргах дарамттай хэцүү санагдвал битгий л гарга, дэлхий дээр гурван сая хүн л ийм зан үйл хийдэг. Нөгөө талаар, зөвхөн Монголчууд бидэнд л байдаг заншил байтал энэ бүх заншлаасаа татгалзвал, элэглэн шоолбол хэн болж орхих билээ” гэсэн байлаа.

 Та бид өөрсдийн итгэж дагадаг, хийж заншсан уламжлалаараа л баяраа хийнэ. Таны итгэл үнэмшлийг хэн ч няцаахгүй. Төгсбуянтын зурхайгаараа сар шинийн баяр хоёрдугаар сарын 24-нд болно. Тэр болтол гахай жил үргэлжилнэ. Шар зурхайгаар маргааш шинийн нэгэн. Тиймээс Хулгана жил эхэллээ гэж зарим маань үзэх нь. Ардчилал бол олонхоо дагаж, шийдвэрт хүрдэг механизм. Гэхдээ цөөнхийг үгүйсгэдэггүй. Сонголтыг танд үлдээе.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com