Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Дэлхийн хэлнүүд

 НҮБ-ын Соёл боловсрол, шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага ЮНЕСКО 2010 онд гаргасан “Устаж үгүй болох аюулд ороод байгаа хэлний атлас” хэвлүүлсэндээ манай гаргийн 2500 орчим хэл устаж үгүй болохын ирмэг дээр ирээд байна гээд тэдний заримаар нь ердөө 30 хүн ярьж байна гэж тэмдэглэжээ. Энд энэ зууны эцэс гэхэд өнөөгийн хүн төрөлхтний ярьж байгаа хэлнүүдийн 50 хувь нь мөхөж байгаа хэлэнд орно гэсэн байна. Өнөөдрийн байдлаар манай гараг дээрх амьд хэлний гурваны нэг нь мөхөж байгаа хэл рүү шилжиж байна. Тухайлбал эяк хэлээр ярьдаг ганц хүн Аляскийн иргэн Мэри Смит Жонс нас барснаар энэ хэл мөхсөнд тооцогдож байгаа юм. Өөр 1492 хэлээр гэхэд л хоёр мянгаас илүүгүй хүн ярьж байна.

 Манай хойд хөрш Орост гэхэд л 116 хэл аюулын ирмэгт тулж ирээд байгаа гэнэ. ЮНЕСКО өмнө өгүүлсэн мөхөж болзошгүй хэл гэдгээ “Устаж үгүй болох аюулд ороод байгаа хэлний атлас”-таа хэл соёл үеэс үед дамжин уламжлагдах, бүх насныхан ярьж байх маш чухал есөн шалгуурыг үндэслэн тогтоосон аж.
Үүний зургааг нь дурдахад л:

-Аюулгүй. Тухайн хэлээр бүхий л насныхан ярьж, харилцан ойлголцдог байх.
-Хэврэг. Хүүхдүүд уг хэлээр ярьдаг ч хязгаарлагдмал байх. Тухайлбал зөвхөн гэртээ ярьдаг гэх мэт
-Устаж үгүй болох аюул. Хүүхдүүд сургуульд төрөлх хэлээ үзэхгүй байх.
-Ноцтой аюул. Зөвхөн ахмадууд л өөр зуураа ярьж, хүүхдүүд хойч үеийнхэн түүнийг нь хэрэглэх бүү хэл ойлгохгүй байх
-Мөхлийн ирмэг дээр. Ахмадууд ч гэсэн бараг хэрэглэхээ больж хааяа нэг, тохиолдлоор л, уулзалдахдаа ч юм уу хэрэглэдэг болох
-Мөхөж байгаа нь. Уг хэлээр ярьдаг хүнгүй болох

Эхний ээлжинд мөхлийн ирмэг дээр тулаад байгаа 25 хэлийг ЮНЕСКО ингэж нэрлэж байна.

Виражури хэл. Австралид ердөө 30 хүн л ярьдаг

Ер нь Австралийн уугуул иргэдийн ярьдаг 250 хэлнээс дөнгөж 40 нь үлдээд байгаагийн нэг. Шинэ Өмнөд Уэльсийн баруун өмнөд нутгийн энэ хэлийг авч үлдэхээр толь бичиг гаргаж энэ мужийн сургуулиуд зааж байгаа гэнэ.

Науат, Сальвадор, бас 30 хүн л ярьдаг

Заримдаа Пипиль ч гэж нэрлэдэг энэ пипил үндэсний энэ хэлээр нэг цагт 200 орчим хүн ярьдаг байсан ч хоёр дахь хэл маягаар ашигласаар одоо мэддэг хүнгүй болж байгаа гэнэ.

Чокто, АНУ - 9500 хүн л ярьдаг

Уугуул иргэдийн гэх энэ хэлээр өнөөдөр Америкийн зүүн өмнөд нутгийн Луизиана, Миссисипи, Оклахома мужийн ердөө 9500 хүн ярьдаг байна. Члкто хэлний бичгийн 19 дүгээр зуунд боловсруулсан гэдэг.

Корн хэл. Англи - Хэдэн хүн ярьдаг нь тодорхойгүй

Их Британийн цөөнх Корнуолла үндэстний энэ хэлийг Европын холбоо хамгаалалтдаа авсан. ЮНЕСКО энэ хэлийг мөхөх аюулд орсон хэл гэж үзэж сэргээхээр оролдсоны үндсэн дээр ярьдаг хүний тоо нэмэгдэж байгаа гэсэн мэдээ бий.

Гуарани хэл. Парагвай, Аргентин, Бразиль - хэдэн хүн ярьдаг нь бас тодорхойгүй

Өмнөд Америкийн Аргентин, Болив, Бразиль, Парагвай, Уругвайд уугуул иргэдийн ярьдаг байсан хэл. Ягуар, пиранья гэдэг үгүүд энэ хэлнээс гаралтай. Уг нь Парагвайн албан ёсны хоёр хэлний нэг, индианчуудын хэл. Одоо бол гэр бүлийн хүрээнд л харилцдаг болоод байгаа.

Лимбург хэл. Нидерланд, Герман. Хэдэн хүн ярьж байгаа нь тодорхойгүй

Энэ хэлээр ярьдаг үндэстэн Нидерланд, Германы хил залгаа нутагт амьдардаг. Немц, голланд хэлний аль алийнх нь шинж төлвийг хадгалсан энэ хэлийг Лимбург гүнлэгийн нэрээс гаралтай гэж үздэг. Одоо ийм нэртэй хот Белгийн нутагт байгаа.

Умард фриз хэл. Герман. 10000 хэрэглэгчтэй

Герман хэлний баруун дэд хэсэгт хамаарах энэ хэлээр Умард Фрисланд, Фёрё, Амрур, Зильте, Гельголандад ердөө 8000-10000 хүн л ярьдаг гэсэн мэдээлэл бий. 2004 онд Умард Фрисланд, Гельголанд арлын холбооны тойргийн албан ёсны хэл болгосон ч энэ хэлээр ярьдаг хүний тоо жилээс жилд цөөрсөөр байгаа.

Умард носаам хэл. Финлянд, Норвеги, Швед, Оросын 30000 орчим хүн ярьдаг

Орос, Финлянд, Норвеги улсуудын хил дагуу хүмүүс ярьдаг урал хэлний төрлийн энэ хэлийг анх 18 дугаар зуунд бүртгэсэн. Саяхнаас албан бичгийн хэлийг нь төр захиргааны байгууллагууд хэрэглэдэг болсон ч хэрэглэгчид нь цөөрсөөр байгаа гэнэ.

Оджибве хэл. АНУ. 6000 орчим хүн л ярьдаг

Умард Америкийн уугуул иргэд ожибве, алгонкин, чиппева, сото, миссиссога и оттава үндстний энэ хэлний тогтсон стандартын бичгийн хэл байхгүй. Канадад цөөн тооны хүн бас энэ хэлээр ярьдаг. Нэгэн цагт Их нууруудын ойролцоо нутагт Канад, АНУ-ын хойд нутаг Мичиган, Миннесота, Висконсин мужуудад хэдэн зууны турш худалдаа наймааны гол хэрэглүүр болж байсан гэдэг.
Халимаг хэл, Орос - 153.600 хүн ярьдаг

Европын нутагт хэрэглэж байгаа цөөнх үндэсний нэг хэл. Энэ үндэстэн буддын шашин шүтдэг. Энд халимаг хэлээ орос хэлтэй хамт төрийн хэл гэдэг ч иргэд ихэвчлэн оросоор ярьдаг. “Оддын дайн YI. Жедүүд эргэж ирсэн нь” киноны эвокуудын хэлийг халимаг хэлний дуудлага дээр үндэслэж зохиосон гэдэг.

Баруун фриз хэл. Нидерланд - Хэдэн хүн ярьж байгаа нь тодорхойгүй

Нидерландын Фрисланд мужийн албан ёсны энэ хэлийг нидерландад нидерланд хэлний баруун фриз хэл хэмээн нэрлэдэг. Нидерландын умард нутгийн Фрисланд мужийнхан ярьдаг. 2005 оны тооллогоор 643 мянган хүн ярьдаг гэж гарсан ч 75 хувь нь ярианы хэл, 75 хувь нь уншиж чадна, дөнгөж 25 хувь нь бичиж мэднэ гэж гарчээ.

Вичи хэл. Боливи. Хэдэн хүн ярьдаг нь тодорхойгүй

Аргентин, боливийн ихэнх хэсэгт ярьдаг гэх энэ хэл нь Ноктен, Вехос, Гуифней, Матагуайо хэлний цогц гэж болно. Аргентины гуравт ордог Санта-Фе мужийн Росарио хотод Вичи хэлний 10000 хүнтэй нийгэмлэг бий.

Балти хэл. Энэтхэг, Пакистан - Хэдэн хүн ярьдаг нь тодорхойгүй

Өнөөдөр энэ хэлээр умард Пакистан, умард Энэтхэгийн хэд хэдэн газарт ярьдаг, түвд хэлний бүлэгт хамаардаг хэл. 1948 оноос англи, урду хэл маш их түгэж нөлөөлсөн ч түвд хэлний уугуул олон үг үлдэж хоцорсон байдаг.

Бретон хэл. Франц. 250.000 хүн ярьдаг

Британичуудын цагаачлал энэ хэлийг Нормандад аваачсан гэдэг. Хоёр хэлтнүүдийн дотор хүүхэд олноор төрж байгаа ч хэрэглээ нь хумигдаж мөхөх аюулд орж байгаа хэлний нэг. Ерөнхийдөө валли, корн язгуурын хэл. Францын баруун хойд нутаг Бретани, Финистер нутаг, баруун талын Кот-д’Армор, Морбианы иргэд ярьдаг.

Баск хэл. Испани, Франц - 660.000 хүн ярьдаг

Баск ард түмний энэ хэлээр Испаний умард мужууд, Францын мөндийн хэдэн районд ярьдаг, өнөөгийн амьд хэлний алинтай нь ч хэлзүйн хувьд ямар нэг холбоогүй. Нэн эртний гэж болох энэ хэлний хүмүүстэй Баскийн автономит район, испаны Наварра муж, францын Пиренеи Атлантын районд л таарна.

Ирландын гэль хэл. Ирландад 440.000 хүн ярьдаг

Кельт, шотланд, мэн хэлний язгуурын энэ хэлээр хөдөөгийнхөн, Ирландын хотуудад гээд нийгмийн бүхий л түвшинд ярьдаг Ирландын төрийн хэлний нэг. 2005 оны зургадугаар сарын 13-нд Европын ажлын хэлний нэгд оруулсан. Ирланд улс 1,6 сая хүнтэй ч 340 мянга нь өдөр тутам, 160 мянга нь долоо хоногт нэг удаа, 590 мянга нь тун ховор ярьдаг бол 460 мянга нь хэзээ ч ирланд хэлээр ярьдаггүй гэсэн нэг судалгаа байдаг.

Нафуси хэл. Ливи - 240.000 хүн л ярьдаг

Афро-азийн энэ хэлээр Ливийн баруун хойд нутгийнхан ярьдаг, бүр манай эриний өмнөх XII зууны гар бичмэлүүд энэ хэл дээр үлдэж хоцорсон байдаг. Тунисийн зарим район, Жерба арал дээрх хүмүүс бас ярьдаг байна.

Осетин хэл. Гүрж, Орос. 550.000 хүн ярьдаг

Кавказын уулсын умард хэсгээр амьдардаг Осетийн бүгд найрамдах улс, Алани, Өмнөд Осетийн уугуул осетин үндэсний хэл. Орост суугаа армян, кабардин, ингуш иргэд бас ярьдаг.

Аймар хэл. Боливи, Чили, Перу. Хоёр сая хүн ярьдаг

Индианчуудын энэ хэлээр нэг сая гаруй хүн л ярьдаг гэж зарим эх сурвалж хэлдэг. Латин Америкийн энэ улсуудын хил залгаа нутгийн энэ хэлийг ЮНЕСКО мөхөж байгаа хэлний тоонд оруулаад байна.

Беларус хэл. Беларус, Латви, Литва, Польш, Орос, Украин - Дөрвөн сая хүн л ярьдаг

Беларусын албан ёсны хэл, мөн Латви, Литва, Польш, Орос, Украинд ярьдаг ч зөвлөлт засгийн үед орос хэлэнд их шахагдсан. Беларус улс тусгаар тогтносноор төрийн хэл болж харин сэргэх хандлагатай. Гэхдээ л беларусууд гэртээ бол оросоор, беларус хэлээр ижил ярьж байгаа нь энэ хэлийг энэ жагсаалтад оруулахад хүргэж байгаа гэнэ.

Ломбард хэл. Итали, Швейцарь. 3.5 сая хүн ярьдаг

Энэ хоёр улсад энэ хэлээр хүмүүс ярьдаг хэвээр болов ч ломбард хэлийг цөөнхийн хэл гэж үздэг. Ялангуяа хот суурин газарт залуучууд бараг энэ хэлээр ярьдаггүй. Италийн Ломбарди, Тренто мужуудад, Швейцарийн өмнөд нутгуудад ярьдаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com