Уншиж байна...
 
Р.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНАМОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ДУНДГОВЬ АЙМАГТ БОЛЖ БАЙНАОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 45.153 хүний амь нас, 1.6 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллааН.Учралын урвалт буюу орчин цагийн Исмэл сайд“Төгрөг-100” ойн хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шилдгүүд тодорчээДаланзадгад сумын иргэдийг эрт илрүүлгийн шинжилгээнд хамрууллааХүүхдийн төлөө зөвлөл хуралдлаа“Шугаман эргүүл, цагийн менежмент” хяналт шалгалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулж байнаН.Өнөрцэцэгийг ч дарамталж дөнгөсөн У.Хүрэлсүх ардчиллыг залгихаар улайрч эхэллээЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ
Ээжийн эзгүйд...

М.Нандин

 Улсын онцгой комисс хуралдаж, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласны дараах амралтын өдрүүдэд айл болгонд шахуу бяцхан хурал, зөвлөгөөн болсон нь дамжиггүй. Хүүхдүүдээ хэн нь харах вэ. Даваагаас баасан гараг хүртэл ажилладаг нь ч байна, ээлжийн ажилтай нь ч бий. Гурван сая гаруй иргэний минь гуравны нэг нь 0-17 насныхан. Бүр тодруулбал 1,133,945 хүүхэд өнөөдрөөс гэртээ өнжинө. Хүүхдүүд гэртээ үлдэх ч ээжүүд ажилтай. Хэрхэх нь мэдээж тухайн гэр бүлийн хэрэг болж таарна.

 Эмээ, өвөө нар ач, зээгээ харах, ах, эгч нь бараа болох гээд шийдвэр эхнээсээ гарчихсан л яваа. Шинэ коронавирусийн дэргэд нь энэ жижигхэн асуудалд сэтгэл зовох хүн цөөн л байгаа болов уу. Гэсэн ч ээж нарынхаа өмнөөс хэдэн үг урьдчилж дайя гэсэн юм.

 Хүүхдийн осол гэмтлийн дуудлагын ихэнхийг түлэгдэлт болон унаж бэртэх тохиолдол эзэлдэг. Ялангуяа 0-4 насны хүүхдүүдийн осол гэмтлийн 20 орчим хувийг түлэгдэлт, тэр дундаа ахуйн хүрээнийх эзэлдэг юм билээ. Мэргэжлийн байгууллагууд энэ талаар байнга зөвлөмж гаргаж, анхааруулдаг ч түлэгдэх бэртэл өдий хүртэл буураагүй л байна. Өмнөх оноос 40 орчим хувиар нэмэгдсэн статистик ч бий. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүртэл хүүхдийн осол гэмтэл, хүчирхийллийн эрсдэлээс урьдчилан сэргийлж чадвал өдөрт 2000 гаруй хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аврах боломжтойг мэдээлдэг. Судалгаагаар хүүхдийн осол гэмтлийн 90 гаруй хувийг асран хамгаалагч, эцэг эхийн хайхрамжгүй байдлаас үүдэлтэй болохыг харуулсан байна.

 Хаалга тогших вирус онц аюултай ч, хаалганы цаана байгаа осол бэртэл бас багагүй түгшүүр дагуулдгийг сануулах л гэсэн юм. Гэр хорооллын 200 мянган зуух, ахуйн хэрэглээний халаах зориулалттай хэрэгсэл гээд багачуудад учирч болох эрсдэл даанч их. Харж, хандах том хүн, хариуцлагатай, сонор сэрэмжтэйгээр энэ бүхнээс урьдчилан сэргийлэх боломжтой.

 Сар гаруй хугацаагаар зарлагдаад байгаа хөл хоригийн хугацаанд ажлын 25 хоног ногдож буй. Магадгүй энэ хоногуудад ээжүүдийг санаа амар хүүхдээ харах боломжоор хангах гаргалгаа ч байж болох юм. Тооцоо судалгаагүйгээр шууд уухайлан дуугармааргүй байгаа ч ар дахь гэртээ санаа зовохгүй байх боломжийг бүрдүүлэх гарц харагдвал гараа өргөн дэмжмээр байна. Үр хүүхдээ цоожилж үлдээчхээд, өглөөнөөс үдшийн бүрий хүртэл тайван байх ээж, аав ховор. Магадгүй үүний цаана хөгшид л хүүхдүүдийн хөлд дарагдана. Хэдэн жилийн өмнө хүүхэд харах үйлчилгээний талаар хийсэн судалгаанд нэг хүн дунджаар 4-5 хүүхэд гэртээ хардаг гэсэн тооцоо байсан.

 Гаргасан шийдвэрийнхээ хүрээнд боломжит шийдэл, зохих зөвлөмжийг Засгийн газар болон ЭМЯ, БСШУЯ, Хотын захиргаа гаргах нь дамжиггүй. Харах хандах хүнгүй, цоожтой хаалганы цаадах эрсдэл нэмэгдэх магадлал буйг эргэцүүлэн, ээж нарт сэтгэл амар байх гаргалгаа олохыг хүсье.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
4 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com