Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Нийслэлчүүдийг тамладаг нийтийн тээврийнхэн 116 тэрбум төгрөгөөр тансаглана

 Нийслэлийн төсөв энэ жил түүхэндээ байхгүй ихээр өссөн. Үнэн хэрэгтээ нэг их наяд шахам төгрөгийг нийслэлийн удирдлага захиран зарцуулна. Улсын нийт төсөв 11 их наяд төгрөг. Хүн амын 50 хувь нь нийслэлд оршин суудаг гэж тооцвол чамлалттай мөнгө санагдана. Гэхдээ УИХ-д энэ харьцаа тусгалаа олдоггүй учраас хүн амын нийслэлчүүдэд төсвийн арав хүрэхгүй хувь нь л ногддог. Харин батлагдсан төсвийн зарцуулалтыг харвал энэ мөнгө ихдэхээр харагдана. Учир нь энэ мөнгөний өгөөжийг нийслэлчүүд хүртэж чадахгүй. Хэн хүртэх нь төсвөөс харагдахгүй, үнэн хэрэгтээ төсвийн захиран зарцуулагч нарыг томилсон намд ашиг авчрахаар харагдана.

Нийслэл нэг их наяд шахам төгрөгийг хаанаас босгох вэ?

 НИТХ энэ жилийн нийслэлийн нийт төсвийн орлогыг 915 тэрбум төгрөгөөр баталсан. Харин 2016 онд энэ үзүүлэлт 516 тэрбум төгрөг байсан аж. Үндсэндээ дөрвөн жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн төсөв ямар үйлдвэрлэл, үйлчилгээ болж хувирахыг хотын төсвөөс харж болно.
Төсвийн орлогын 748 тэрбумыг татварын орлогоос бүрдүүлнэ. Үүнд:
Цалин, хөлс болон түүнтэй адилтгах орлогын татвар 570 тэрбум
Үл хөдлөх хөрөнгийн татвар 82 тэрбум
Авто тээврийн хэрэгслийн албан татвар 30 тэрбум
Газрын төлбөр 80 тэрбум
Усны татвар 4.5 тэрбум
Нийслэлийн албан татвар есөн тэрбум төгрөгөөр баталжээ. Мөн татварын бус орлогоос нийтдээ 142 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ. Дээрх татваруудаас томоохныг дурдвал:
Хүү торгуулийн орлого 35 тэрбум
Төсөвт байгууллагын өөрийн орлого 13 тэрбум
Авто зам ашигласны төлбөр 15 тэрбум
Өмч хувьчлалын орлого 75 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ. Дээрх төсвөөс харвал зам болон авто тээврийн хэрэгслээс төсөвт нийтдээ 45 тэрбум төгрөг төвлөрнө. Нийслэлчүүдийн цалин, орлогоос 570 тэрбум төгрөг татна.
Гэтэл үүн дээр нэмээд төсвийн байгууллагуудын өөрийн орлого байдаг юм байна. Ийм их орлоготой төрийн байгууллага манайд хэр их байдаг бол. Жишээлбэл төсөвт:
Газрын алба болон өмчийн газар нийтдээ 100 тэрбум
Тээврийн цагдаа 20 тэрбум
Авто замын хөгжлийн газар 14 тэрбум
Замын хөдөлгөөний удирдлагын төв зургаан тэрбум төгрөгийн орлого олно.
Зарим нэг сонирхолтой орлогууд ч бий. Үүнд:
Монголын хүүхдийн ордон 760 сая
Соёлын төв өргөө 1.4 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлнэ. Соёлын төв ийм хэмжээний мөнгө босгох л байх. Харин хүүхдийн ордон 760 сая төгрөгийг хүүхдүүдээс л босгох болов уу.

Нийслэл нэг их наяд төгрөгийг яаж үрэх вэ?

 Манай нийслэлийн урсгал зардал 350-хан тэрбум төгрөг байдаг юм байна. Үүнээс НИТХ 16 тэрбум, Засаг дарга 322 тэрбум төгрөг үрнэ.
Сонирхолтой нь НИТХ зарцуулах 16 тэрбум төгрөгнөөс хуралд нь долоохон тэрбум төгрөг хүртэх бол үлдсэнийг нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах нийслэл дэх салбар зөвлөл зарцуулна.

 Засаг даргын зарцуулах хөрөнгөд цөөнгүй сонирхолтой зарлага бий. Хэвлэл мэдээллийн зардалд 750 сая, аз жаргалтай хотын индексийг тооцоход нэг тэрбум, тэнэмэл, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, орон гэртэй болгоход 1.5 тэрбум, төрийн бус байгууллагуудаар гэрээт ажил гүйцэтгүүлэхэд 700 сая, нийслэлийн орон сууцны хөтөлбөрт арван тэрбум, нийслэлийн залууд дэд хөтөлбөрт гурван тэрбум, наадам зохион байгуулахад гурван тэрбум төгрөг гэх мэт зардал төсвөөс гарна. Мөн арваад дэд хөтөлбөр хэрэгжүүлэхэд тус бүрд дунджаар 300 сая төгрөг зарлагадана.
Нийслэлчүүдийг тамласан нийтийн тээврийн үйлчилгээ гэж байдаг. Сүүлийн арван жил энэ байгууллага үхдэг ч үгүй, сэхдэг ч үгүй олон байгууллагын тоог нэгээр нэмсэн. Автобусны буудлуудын нэрээ өнөөг хүртэл товлож чадаагүй энэ байгууллага төсвөөс 116 тэрбум төгрөг цохино. Автобус бүр аль нэгэн буудлыг өөр өөрийнхөө нэрээр зарлаад удаж байгаа нийслэлийн нийтийн тээврийн салбар юунд энэ их мөнгийг зарцуулах нь сонин. Үүнд:
Нийтийн тээврийн газрын үйл ажиллагааны 2.5 тэрбум
Цагдаагийн нөхөн олговор 1.3 тэрбум
Оюутны нөхөн олговор таван тэрбум
МСҮТ-ийн сурагчдын нөхөн олговор 800 сая
Ахмадуудын нөхөн олговор 19 тэрбум
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт долоон тэрбум
Нийтийн тээврийн үйлчилгээний нэмэлт зардалд 80 тэрбум төгрөг зарцуулна.
 Жилд 120 шахам тэрбум төгрөг зарлагадаад газраар яваа хэдэн автобусныхаа учрыг олж чадахгүй байгаа энэ байгууллага удахгүй биднийг агаараар автобусдуулна гэж амлана. Зарим мэргэжилтний яриагаар нийслэл тус байгууллагын хамгийн том спонсор. Учир нь нийтийн тээвэрт төлбөрийн ухаалаг карт нэвтэрснээр хэн хэдэн удаа автобусаар үйлчлүүлсэн тооцоо тодорхой болсон. Гэтэл нийслэл төлбөрийг картын тооцоогоор бус нийт хөнгөлөлтөд хамрагдсан иргэдийн тоогоор төсөвлөдөг гэнэ. Энэ компаниуд тээсэн хүний тоогоор бус хөнгөлөлтөд хамрагдсан иргэдийн тоогоор төсвөөс мөнгө авна гэсэн үг. Хэрэв энэ нь үнэн бол автобус компаниуд ямар ч үйлчилгээ үзүүлсэн. 33 тэрбум төгрөгийг баталгаатай халааслана. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний нэмэлт зардал юу вэ гэсэн асуулт гарна. 80 тэрбум төгрөг зарах энэ нэмэлт үйлчилгээ нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах уу гэсэн асуулт бас гарна.

 Бас нэг сонирхолтой зардал бол Ахмадын хороонд 84 сая, Багахангайн мах боловсруулах үйлдвэрт 68 сая төгрөг олгоно. Ахмадын хороо нь төрийн байгууллага биш бол энэ нь сонгуулийн төсөв болж таарна. Харин Багахангайн махны үйлдвэр ажиллаж байгаа бол 68 сая төгрөг хэрэггүй. Ажиллахгүй байгаа бол хувийн хэвшилд даатгачхад нэг их мөнгө зарлагадах хэрэггүй гэнэ.

 Ингээд инээд хүрэм бас нэг зарлага бол Соёлын төв өргөөнд 1.6 тэрбум төгрөг төсвөөс өгнө. Энэ байгууллага төсөвт 1.4 тэрбум төвлөрүүлэх үүрэг хүлээсэн. Зөвхөн төсвөөс энэ байгууллага 200 сая төгрөгийн ашиг унагана. Гэтэл нийслэлийн төвд байрлах энэ байгууллага өвлийн улиралд өдөр, шөнөгүй л суудал дүүрэн байдгийг нийслэлчүүд мэднэ.
Улаанбаатар чуулгын төсөвт 180 шахам сая төгрөг төвлөрүүлэх боловч төсвөөс тэрбум гаруй төгрөг хүртэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com