Уншиж байна...
 
Монгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвУЛСЫН ХЭМЖЭЭНД 5 АЙМГИЙН 9 СУМАНД ГАРСАН 14 ОЙ, ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
2019 онд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 20 хувиар буурчээ

 Улсын хэмжээнд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн тоо 2019 онд өмнөх оныхоос есөн хувиар буурч, 2796 болсон байна. Энэ дунд ашиглалтын лиценз ердөө гурваар цөөрсөн бол хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 20 хувиар буурч, 1126 болсон талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээллээ. Мөн нийт нутаг дэвсгэрийн 3.8 хувьд хайгуулын лиценз хүчин төгөлдөр байна.

 Засгийн газар нэг жилийн хугацаанд хайгуулын лиценз шинээр олгохгүй байх шийдвэр гаргасныг салбарынхан ихээхэн шүүмжлэлтэйгээр хүлээж авч байгаа юм. Ашиглалтын лицензүүдийн 31.8 хувь нь алтных, 17.8 хувь нь нүүрс, 11.2 хувь нь жоншных, 4.6 хувь нь шохойн чулууных байгаа ажээ. Монгол Улс жоншны нийлүүлэлтээр дэлхийд БНХАУ, Мексикийн дараа гуравдугаарт ордог, томоохон ханган нийлүүлэгч орон.

 Үүний зэрэгцээ жоншны төслүүд ч нэмэгдэж байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2019-2020 онд шинээр ашиглалтад орох уурхай, уулын үйлдвэрийн 53 төслийн ТЭЗҮ-ийг хүлээж авсан бөгөөд үүний 22.6 хувь буюу 12 нь жоншных байна. Харин эзэмшигчдийнх нь бүтцийг харвал нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 14.5 хувь нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, зургаан хувь нь Монгол, гадаадын хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд байна. 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд дунд БНХАУ, Виржиний арлууд, Хонгконг, Сингапур тэргүүлж байгаа юм.
Хамгийн олон тусгай зөвшөөрөл эзэмшигчээр “Монголросцветмет”, “Монголын алт корпорац”, “Гацуурт” тэргүүлжээ. Хамгийн олон лиценз эзэмшиж байгаа 10 компанийн хоёр нь гадаадын 100 хувь хөрөнгө оруулалттай компаниуд болох “Цайна инвэстмент Монголиа”, “Моэнко” компани байна.

 Хонконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй, Сингапурын 100 хувь хөрөнгө оруулалттай “Моэнко” компанийн хувьд Хөшөөтийн ордоос нүүрс экспортолдог. 2019 онд 1.2 сая тонн нүүрс гаргасан бол “Монголын алт корпорац” 2019 онд найман сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байсан ч хоёр дахин бага буюу дөрвөн сая тонн нүүрс гаргажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com