Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд, Ё.Баатарбилэг Танаа

Асуулга тавих тухай:

 1. И ЭС ЭМбуюу “The English school of Mongolia” олон улсын дунд сургуулийн сурагчдад гадаад багш нар нь “Монгол Кувейт”-ын төв дээрх вакумжсан сургалтын үеэр +18 тэмдэглэгээтэй “Handmaids tale 1990“ насанд хүрэгчдийн кино үзүүлсэн гэх хэрэг дээр Таны толгойлдог яамнаас ажлын хэсэг гарч ажилласан гэсэн. Ажлын хэсэгт хэн хэн ажиллав, албан ёсны ямар дүгнэлт гаргасан бэ?

 УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт хандан И ЭС ЭМ буюу “The English school of Mongolia”сургуультай холбоотой асуудлын талаар асуулга хүргэж байна. Манай “Ардчилал таймс” өдөр тутмын сонин иргэдийн дуу хоолой болж иргэдийн өмнөөс УИХ, төрийн өндөр албан тушаалтан хийгээд зохих төрийн байгууллагад асуулга тавьдаг билээ. Энэ удаа иргэн, сэтгүүлч Б.Долзодмаа БСШУС-ын сайдад хандан асуулга тавьжээ.

 ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЗҮЙН ХҮРЭЭ 3.1. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний баталгаа Үндсэн хууль ба олон улсын эрх зүйн хэм хэмжээ Монгол Улсын Үндсэн хуулийн1 Хүний эрх, эрх чөлөө бүлгийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ хэмээн заасан. Үүнд: 16.16. Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. 16.17. Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйл болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дүгээр зүйлд “Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй. Хүн бүр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй, энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, эсвэл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсвэл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана” гэжээ.

 Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг Хүний эрх, эрх чөлөө 17-р зүйл. Төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй.

 Монгол Улсын Үндсэн хуулийн 2.16-р зүйлийн 12-т төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй;

ГУРАВДУГААР БҮЛЭГ

АЛБАН ТУШААЛТАНД ТАВИГДАХ ХОРИГЛОЛТ, ХЯЗГААРЛАЛТ

10 дугаар зүйл. Албаны мэдээллийг ашиглахтай холбогдсон хориглолт
10.1.Албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу олж авсан мэдээллийг хууль бусаар задруулах, албан үүрэгт нь хамааралгүй байдлаар ашиглахыг хориглоно
12 дугаар зүйл. Шийдвэр гаргахад нөлөөлөхийг хориглох
12.1.Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно.
/Энэ хэсэгт 2016 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14 дүгээр зүйл. Төлөөлөлтэй холбогдсон хязгаарлалт
14.1.Албан тушаалтан нийтийн албыг өөрийн хувийн ашиг сонирхлын өмнө төлөөлөхийг хориглоно.
14.2.Албан тушаалтан албан үүрэгтэй нь шууд ба шууд бусаар холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг бусад этгээдийн өмнө төлөөлөхийг хориглоно.
Иргэд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэлтэй байх нь хүний эрхийг дээдэлсэн ардчилсан, иргэний нийгмийг төлөвшүүлэх, бэхжүүлэх, гүнзгийрүүлэх, иргэдэд үйлчилдэг эрүүл саруул нийгэм оршин тогтнохын нэг үндэс юм.

 УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Танаа:
 Асуулга тавих тухай:

1. И ЭС ЭМбуюу “The English school of Mongolia” олон улсын дунд сургуулийн сурагчдад гадаад багш нар нь “Монгол Кувейт”-ын төв дээрх вакумжсан сургалтын үеэр +18 тэмдэглэгээтэй “Handmaids tale 1990“ насанд хүрэгчдийн кино үзүүлсэн гэх хэрэг дээр Таны толгойлдог яамнаас ажлын хэсэг гарч ажилласан гэсэн. Ажлын хэсэгт хэн хэн ажиллав, албан ёсны ямар дүгнэлт гаргасан бэ?
Сайд та 2020.01.14-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Ерөнхий боловсролын газрын ажлын хэсэг тухайн сургууль дээр ажилласан. Тэр сургалт нь хөтөлбөрийнхөө дагуу хэвийн үргэлжилж байгааг яамнаас газар дээр нь очиж үзсэн. Бичлэг үзүүлсэн асуудал тухайн сургуульд байгаагүй” гэж хариултыг өгчээ. Гэтэл сурагчдын эцэг эх болон багш нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр видео болон хэвлэмэл байдлаар ярилцлагыг олонтоо өгөхдөө тухайн сургуулийн гадаад багш нар сурагчдад насанд хүрэгчдийн кино үзүүлсэн гэдгийг бүгд батлан ярьсан байх юм. Иймд яамнаас томилогдсон ажлын хэсэг тус сургууль дээр ажиллахдаа бодит байдлыг зориуд гуйвуулан, тус сургуулийн эрх ашигт нийцсэн нэг талыг барьсан байр суурьтай дүгнэлт гаргасан хэрэг үү. Энэ талаар тайлбар хүргэнэ үү?

2. Сайд та + 18 тэмдэглэгээтэй “Handmaids tale 1990“ киног үзсэн үү. Танд CD-д хуулж баримт болгон өгч байна. Уг киноны google-ийн тайлбарт насанд хүрэгчдийн садар самуун буюу порно, эротик үйл явдал олон дахин давтамжтай гардаг ба хүчирхийлэл гардаг гэдгийг тодорхой дурдсан төдийгүй тэмдэглэгээ нь +18. Насанд хүрээгүй хүүхдүүдэд багш хүн сургалтын хөтөлбөр нэрээр +18 кино үзүүлсэн нь хууль эрх зүй, ёс зүйн хувьд хэр зөв бэ. Танай яамны ажлын хэсгийнхэн ямар үндэслэл дээр уг киног насанд хүрэгчдийн бус, садар самуун сурталчилсан биш гэж үзсэн юм бол?
Монгол Улсын Садар самуунтай тэмцэх тухай хуулийн 8-р дугаар зүйлд энэ талаар тодорхойлон заасан байдаг билээ.

8 дугаар зүйл. Эротик кино, дүрс бичлэг, жүжиг, бүжиг үзүүлэхэд хориглох зүйл

8.1.Эротик кино, дүрс бичлэг, жүжиг, бүжиг, тайчих урлаг, үзүүлэх тоглолт, уралдаан, тэмцээн, бусад үзвэрийг үзүүлэхэд дараах зүйлийг хориглоно:
8.1.1.соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагаас тусгайлан зөвшөөрснөөс бусад газарт энэ төрлийн кино, дүрс бичлэгийг үзүүлэх;
/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.1.2.телевизийн нийтийн сувгаар дамжуулах;
8.1.3. 18 насанд хүрээгүй хүнд үзүүлэх.
Мөн Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн тухай хуулинд энэ мэт зүйлийг хориглосон байдаг.

6.18 дугаар зүйл.Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль зөрчих

5. Эротик хэвлэл, ном зохиол, дүрс бичлэгийг худалдах журам зөрчсөн, эсвэл хуульд заасан эротик кино, дүрс бичлэг, жүжиг, бүжиг үзүүлэхэд хориглох зүйлийг зөрчсөн бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Эрүүгийн тухай хуулийн 16.8.1 зүйлд

1.Хүүхдэд садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг зориуд үзүүлсэн, өгсөн, сурталчилсан;

16.9 дүгээр зүйл. Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах

1.Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэсэн, борлуулсан, тараасан, хадгалсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Салбарын сайд та Боловсролын тухай хуулийн багшийн ЁС ЗҮЙ гэсэн хэсгийн дахин нэг уншиж танилцах хэрэгтэй болов уу.

3. “Монгол Кувейт”-ын төвд тус сургуулиас зохион байгуулсан сургалтын хөтөлбөрийн үеэр кино үзүүлэх хөтөлбөр анхнаасаа байгаагүй. Сурагчдын эцэг, эхийн зөвшөөрлийг авахдаа энэ тухай хөтөлбөртөө тусгаагүй байсан. Яагаад эцэг эхийн зөвшөөрлийг авсан хөтөлбөртөө тусгаагүй байсан хэрнээ уг киног үзүүлсэн юм бол?
IB хөтөлбөр нь 17-19 насны хүүхдэд хамруулдаг Кэмбрижийн сургалтын хөтөлбөр. “Hand maid’s tale 1990” кино нь гүүглээс хайж үзэхэд +18 тэмдэглэгээтэй байна. Монгол Улсын хуульд насанл хүрээгүй хүүхдүүдэд насанд хүрэгчдийн кино үзүүлэхийг хуулиар хориглосон байна.

4. Сурагчдын эцэг эхийн төлөөлөл болон багш нар хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох сонин, сайт, телевизээр видео болон хэвлэмэл байдлаар ярилцлага өгч байна. /Баримтыг хавсаргав/Ингэхдээ насанд хүрэгчдийн садар самуун сурталчилсан кино болохыг нь батлан ярьж байна. Сурагчийн багшдаа бичсэн мессеж дэлгэгдсэн. Энэ бүхэн нь сайд Ё.Баатарбилэг Таны “Тухайн сургууль дээр тийм зүйл болоогүй” гэдэгтэй шууд зөрж байна. Та ямар үндэслэл дээр нэг талыг барьсан, худлаа мэдээллийг олон нийтэд өгсөн бэ. Та үүнд тайлбараа өгнө үү?

5. Сайд Ё.Баатарбилэг Та “Уг мэдээллийг сошиал орчинд түгээсэн хүнийг шалгуулж байгаа. Шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсаныг БЗД-ийн цагдаагийн хэлтэс мэдээллийг анх жиргэсэн иргэнийг шалгаж байгаа юм билээ” гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдсэн. Таны мэдэгдсэний дараа Баянзүрх дүүргийн I хороо цагдаагийн хэлтсээс тус мэдээллийг сошиалд бичсэн гэх иргэнийг гүтгэсэн гэх үндэслэлээр дуудан шалгасан. Бодит байдлыг олон нийтэд түгээсэн иргэнийг буруутгахдаа сайд таны “Сургууль дээр шалгалт явуулахад ийм явдал болоогүй” гэх бичлэгийг баримт болгон тухайн иргэн, сэтгүүлчийг яллахаар болж байна. Энэ нь сайд Та “Эрэл”-ийн “The English school of Mongolia” олон улсын дунд сургуулийн эрх ашигт шууд үйлчилж байгааг харуулж байна уу. Бодит явдлыг мэдээлсэн иргэн, сэтгүүлчийг буруутгахад гол баримт, гэрч болж мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс тухайн иргэнийг шалгаж байгаа хэмээн тухайн иргэн мэдээгүй байхад буюу хамгийн түрүүнд зарласан нь Сайд таныг нэг талыг барьсан үйлдэл гаргасан гэж дүгнэхээр байна. Та үүнд хариултаа өгнө үү?

6. И ЭС ЭМ буюу “The English school of Mongolia”олон улсын дунд сургуулийн сургалтын албаны даргаар 2012-2015 оны хооронд ажиллаж байсан Стивен Ричфиелд (Stephen Richfield) одоо хууль хяналтын байгууллагад хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгагдаж байгаа. Тухайн үед ажиллаж байх хугацаанд хар тамхи хэрэглэдэг Стивен Ричфиелдийн тухай захирал Грэм Хиллд (Graham Hill) сургуулийн ажилчид, багш нар болон сурагчдаас олон шүүмжлэл, мэдээлэл дуулгасан боловч сургуулийн захиргаа арга хэмжээ аваагүй байдаг. Хар тамхи татдаг гэдгийг нь мэдсээр байсан мөртлөө халсан багшийгаа 2019 оны хичээлийн жилд захирал Грэм Хиллд (Graham Hill) түүнийг дахин урьж сургуульдаа авчран сургалтын албаны даргаар томилж ажиллуулсан. Ерөнхий боловсролын сургуулийн багш хар тамхи хэрэглэдэг, сурагчдын нүдэн дээр зүй бус үйлдэл удаа дараа гаргаж байхад тухайн гадаад багшид БСШУС-ын яам яг ямар арга хэмжээ авч, хариуцлага тооцож байсан юм бол?

7. Тус сургуулийн дараагийн нэг багш болох бага ангийн хичээлийн эрхлэгч Филипп Стюарт (Philip Stewart) өөрийн амьдран суудаг байсан байрандаа хар тамхи хэрэглэж байгаад цагдаад баригдсан. Хил давж явсан. Танай шалгадаг ажлын хэсэг үүнийг мэдсэн үү. Хар тамхи хэрэглэдэг багш хүн сурагчдад хичээл заах нь ёс зүйд нийцэх үү. Сурагчдад буруу үлгэрлэл үзүүлэхгүй байх баталгаа бий юү?

8. Тус сургуулийн ахлах ангийн менежер Жак Мэйдовс (Jack Meadows) нь өнгөрсөн 2019 онд насанд хүрээгүй эрэгтэй хүүхдэд бэлгийн дарамт учруулах гэсэн үндэслэлээр Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст одоо шалгагдаж байгаа. Сургуульд ажилладаг, хүүхэдтэй харилцдаг багш хүн насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн дарамт үзүүлэхийг оролдсон нь хэр зүй зохистой вэ. Сайд танаас асууж буй учир нь Та хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус сургуультай холбоотой асуудал дээр “Хэдэн жилийн өмнө гарч байсан ганц хоёр удаагийн хэргийг одоо өрнөж байгаа мэтээр олон нийтэд буруу мэдээлэл тараахгүй байхыг хүсье” гэж ярьсан байна. Таны хувьд хар тамхичин багш нар сурагчдад хичээл заах, насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн дарамт үзүүлэх гэх мэт ноцтой баримттай гэмт хэргийн шинж чанартай үйлдлийг багш хүн гаргаж буй нь “Хэдэн жилийн өмнөх ганц хоёр удаагийн л хэрэг” болж таарч байна уу?

9. “The English school of Mongolia” олон улсын дунд сургуулийн дэд захирал Майкл Блэйк (Michael Blake) нь өнгөрсөн 2018 оны аравдугаар сард Halloween-ий арга хэмжээг зохион байгуулж, улмаар тухайн шөнө дэд захирал Майкл Блэйк, багш Тимоти Хикс, багш Байрон Фискэ Харрисон болон ахлах ангийн эрхлэгч Жак Мэйдовс, математикийн ахлах багш Константинос Лэмонидис багш нар сурагчдын нүдэнд дээр архи ууж, танхайрсан. Энэ тухай тус сургуулийн багш ярилцлага өгчээ. Ерөнхий боловсролын сургуулийн багш нар сурагчдын нүдэн дээр архи ууж, танхайрах нь ямар хууль дүрэм зөрчих вэ. Танай яам ямар хариуцлага тооцож байв?

- https://news.mn/r/649649/?fbclid=IwAR15XIHEW2ENmIoI1e8fNcXSV032YYRzIs4x9HbfihkVhHLANJYUnO4fLVc

-Бүх албан ёсны бичиг баримт, төлбөрийнх нь тооцоогоо улсын бүртгэлд байхгүй нэрээр хөтөлж, баримт гэхэд хэцүүхэн зүйлээр сурагчдын ар гэрээс бэлэн сая саяар нь мөнгө аван татвараас зугтаж, хууль зөрчиж гэхээсээ илүүтэй гэмт хэргийн шинж чанартай үйл ажиллагаа явуулаад байгаа энэ сургуулийг төдийгөөс өдий хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яам, харьяа газрууд нь яагаад байлгаад байгаа нь хачирхалтай- гэсэн мэдээ хүртэл гарч байсан.

-http://www.bolod.mn/modules.php?name=News&nID=72652 2012-01-09

Тус сургуульд англи хэлний хичээл заадаг Браун гэдэг америк багш дүүг маань зодсон байна. Эдгээр олон мэдээллүүдээс үзэхэд өнөөдрийг хүртэл тус сургуульд болж байгаа асуудлуудын талаар эцэг эх гомдол гаргадаг энэ бүгдийг сургууль нуун дарагдуулдаг ба олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаад явсан эцэг эхийн хүүхдийг шууд сургуулиас хөөнө гэж сүрдүүлдэг.

10. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг та үүсгэн байгуулагч “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын И ЭС ЭМ буюу “The English school of Mongolia” олон улсын дунд сургуультай ямар нэгэн хувийн эрх ашгийн харилцан холбоо хамаарал бий юү. Ингэж асуух болсон учир нь Сайд та хэт нэг талыг барьсан мэдээлэл хийж, тус сургууль дээр болсон олон олон ноцтой хэргийг өмөөрч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл өгсөн гэж үзэхээр байна. Мөн бодит байдлыг мэдээлсэн иргэнийг гүтгэх үндэслэл дээр сайд Та гэрч болж, бодит байдлыг мэдээлсэн хүнийг буруутгахад Таны бодит бус тайлбар ашиглагдаж байна. Энэ бүхнээс үзэхэд Сайд таны хувьд тус сургуультай холбоотой асуудал дээр хэт нэг талыг барих төдийгүй хувийн эрх ашгийн үүднээс хандсан гэж үзэхээр байна?

11. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг таныг хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодит үнэнг гуйвуулсан, тус сургуулийн эрх ашигт үйлчилсэн мэдээлэл илтэд түгээсэн гэж иргэн, сэтгүүлч Б.Долзодмаа баримт нотолгоон дээр суурилсан дүгнэлтээр /Баримтыг хавсаргав/үзэж буй тул Сайд таны хийсэн мэдээлэл дээр гүтгэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж, хуулийн байгууллагад албан ёсоор хандах болно гэдгээ мэдэгдье?


Асуулгад ажлын гурван өдөрт багтаан өгөх эсэхээ мэдэгдэнэ үү?

Асуулга тавьсан: “Ардчилал таймс” өдөр тутмын сонины Ерөнхий эрхлэгч, иргэн Б.Долзодмаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com