Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
XXI зууны үхлийн “Топ” зургаан вирус

 Ц.Хас

 Энэ зуун гараад ердөө 20 жил болж байгаа ч хүн төрөлхтнийг түгшээсэн аймшигт вирус хэдэнтээ гарч дэлхийн олон улс орныг хамран аймшиг төрүүлээд амжиж. Аймшигт эдгээр вирус нь өмнө тохиолдож байгаагүй анх удаа гарч байгаагаараа онцлог юм. Вирусийг хурдан оношлох, таарч тохирох эм бэлдмэл, урьдчилан сэргийлэх арга одоогоор байхгүй.

 Коронавирус буюу титэм вирус нь хүн амьтны бие дэх эсийн вирус нь өөр амьтны вирустэй нийлэн мутацад орж шинэ төрлийн үл мэдэгдэх аюулт вирус болдог байна. Энэ вирус нь электрон микроскопоор харахад титэм хэлбэртэй харагддагаас титэм буюу коронавирус хэмээн нэрлэжээ. Ихэнх коронавирус нь амьтнаас хүнд халдварладаг, үүсвэр нь сарьсан багваахай.
ХХI зуунд гарч дэлхий даяар дэлгэрсэн үхлийн “Топ” зургаан вирусийн талаар өгүүлж байна.

 SARS/ТОРС

 Амьсгалын замын хурц цочмог хам шинж буюу SARS хэмээх энэ халдвар 2002 онд анх Хятадад гарсныг БНХАУ-ын эрх баригчид үл мэдэгдэх өвчин хэмээн дэлхий дахинаас нууцалж байсан. Эхлээд хятадын Гуандун мужийн Фошанд суурингийн нэгэн фермер 2002 оны арваннэгдүгээр сард халдвар авсан нь тогтоогдож эмнэлэгт хүргэсэн ч төдөлгүй нас барсан. Үхлийн шалтгааныг нь тодорхойлж амжаагүй байхад өвчин газар авч улмаар энэ халдвар дэлхийн 30 гаруй оронд тархахад хүргэсэн билээ. Энэ өвчний ерөнхий шинж нь хоолой өвдөж, ханиалгаж, бие сулардгаараа томуутай төстэй. Өвчлөгсөд 38 градусаас дээш халуурч, хатгалгаа болон хүндэрнэ.

 Үүнийг эмч мэргэжилтнүүд антибиотикт тэсвэртэй шинэ төрлийн титэм вирус болохыг олж тогтоосон юм. Уг вирусийг Хятадын хүнсэнд хэрэглэдэг илбэнхийн төрлийн амьтанд. Илбэнх, сарьсан багваахай бол энэ вирусийн тээгч юм.
Ингээд 2002-2003 онд уг вирусийн халдварыг 8437 хүн авч тэдний 10 орчим хувь болох 813 нь нас барсан. Энэ вирусээс найдвартай хамгаалах, аюулгүй вакцин өнөө болтол гараагүй байна.

 Шувууны ханиад
(Avian influenza)

 Шувууны ханиад гэх халдвар бүр XIX зуунаас хойш янз бүрийн хэлбэрээр, янз бүрийн нэрээр тархаж байжээ. Энэ өвчин гэрийн тэжээмэл тахиа, нугас, галуунд илүүтэй тусдаг, харин зэрлэг шувуудад нэг их тусч байгаагүй. 1990-ээд оны сүүлчээс Азид анхын тохиолдол илэрч ханиадны H5N1 бүлгийн вирус анх удаа хүнд халдварласан тохиолдол гарсан. 2007 онд H5N1 вирусийн өвчлөл дэгдэж янз бүрийн шувуу, тэжээмэл амьтан, олон орны хүмүүст халдварлаж эхэлсэн. Вирус тээгч нь шувуу, гахай болж улмаар хүнд халдварлаж байлаа. Шувуунд үржиж байгаа энэ вирус нь хүний болон шувууны ген, бие организмд нөлөөлж эхлэв. Ингээд хүмүүсээ аврахын тулд дэлхий даяар хэдэн зуун сая шувуугаа устгахад хүрсэн.

 Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ч энэ вирусийн халдвар авагсадын 60 хувь нь үхэх аюултай гэж зарласан. Хамгийн сүүлд H5N1 вирусийн халварыг хүн авсан тохиолдол 2014 онд гарсан. Өнөдөөр H5N1 вирусээс урьдчилан сэргийлэх вакциныг шувууны аж ахуйд өргөн хэрэглэж байна. Хүний тухайд эм үйлдвэрлэлийн хэд хэдэн компани үүний эсрэг эм үйлдвэрлэж байгаа ч халдвар ихээхэн тархах үед энэ эм дэлхийн бөмбөрцөг дээр хүрэлцэхгүй хэмжээнд байгаа гэнэ.

 Гахайн ханиад
(swine influenza)

 2009 онд Мексикт гахайн ханиад бүртгэгдэж байснаа төд удалгүй хил даван АНУ-ын нутагт орж хэдэн арван улсад дэлгэрсэн. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2009 оны эцсээр гахайн ханиадны 400 мянган тохиолдол илэрсэн гэж мэдээлсэн.

 Өнгөрсөн 2019 онд африкийн гахайн тахал өвчин түүхэнд байгаагүйгээр тархаж манай гаргийн нийт гахайн дөрөвний нэгийг хөнөөн зарим улс орон гахайнхаа талаас илүү хувийг устгаснаар махны ноцтой дутагдалд хүрээд байна. Энэ аймшигт халдвар хэзээ дуусахыг хэн ч таамаглаж чадахгүй байгаа юм.

 Африкийн тахалд дэлхийн гахайн махны том нийлүүлэгч Хятад илүүтэй их өртсөн. 2018 онд Хятад улс 435 сая гахай тоолуулж байсан бол өнөөдөр ердөө 175 сая гахайтай үлдлээ гэж Rabobank мэдээлж байна. Хятадад африкийн тахлын улмаас учирсан хохирлыг их наяд юань буюу 140 тэрбум доллар гэж гаргажээ. АНУ 73 сая гахайтай улс шүү дээ.
Өнөөдөр энэ халдвар хятадын хилээс хальж Умард Солонгос, Вьетнам, Лаос, Камбож, Мьянма Филиппинд тархаад байгаа бол европын Бельги, Болгар, Унгар, Латви, Польш, Румын, Украин улсуудад ч бүртгэгдээд байгаа юм.

 Африкийн тахал гарсан орны тоо хэдийнээ хагас зууд хүрчээ. Орост сүүлийн нэг сард Амур мужид 60 орчим тохиолдол гарсан бол арваннэгдүгээр сард 275 гахай өвчилж, 2473 гахайг устгахад хүрсэн байна. Алс Дорнодод Оросын нийт гахайн хоёр хувь нь байдаг юм байна.
Нөгөө талаар махны хомсдол үүссэн нь инфляцад нөлөөлж эхэлсэн. Хятадад өнгөрсөн арванхоёрдугаар сард гахайн махны үнэ найман хувиар өсч инфляц өнгөрсөн найман жилд хамгийн өндөр буюу 4.5 хувьд хүрлээ.

 Нийт махны хэрэглээнийхээ 70 хувийг гахайн махаар хангадаг Хятадад хамгийн том хүндрэл учраад байгаа. South China Morning Post хэвлэлд мэдээлснээр бол өмнө нь хэрэглээнээс бараг гараад байсан нохойн мах идэх явдал сэргэж эхэлсэн гэнэ. Хятадад өнөөдөр гахайн зүсэм мах том бэлэгт тооцогдож банкууд шинэ түншдээ гахайн махан зууш бэлэглэдэг болсон хэмээн олон нийтийн сүлжээгээр мэдээлж байна.

 Эбола (Ebola virus)

 Энэ ижил төрлийн дөрвөн бүлэг вирус. Эдний дөрөв нь хүнийг өвчлүүлнэ. Анх энэ вирус Африкт 1970-аад онд эхэлж өвчлөгсөдийн 90 хувь нь үхэж байсан. Үүнээс хойш анагаах ухаан хэдий хөгжсөн ч гэлээ энэ тахал аймшигтай, учруулах аюул нь өндөр хэвээр байна. Уг өвчнийг хүмүүст сарьсан багваахай, сармагчин “бэлэглэсэн” гэж үздэг. Эболагаар хүнээс гадна бусад амьтад ч өвчилдөг, гэхдээ тэд маш хурдан үхдэг учраас өвчнөө тарааж амждаггүй гэнэ.

 Эболагийн шинж тэмдэг нь толгой өвдөж, бие сульдах, гэдсээр өвдөх, салст бүрхүүлүүдээс цус алдах явдал. Уг өвчин эрт илэрсэн ч гэлээ эм үйлдвэрлэлийн компаниуд өвчнийг эмчлэх эм бэлдмэл өнөө хэр бүрэн төгс гаргаж амжаагүй байна. 2014 онд Баруун Африкт дэлгэрэх хүртэл байдал ийм л байсан.
Энэ өвчин Гвиней, Либери, Сьерра-Леон, Нигери, Сенегалд түгсэн. Өнөө ч үргэлжилж өвчилсөн хүний тоо 25 мянга хүрч, тэдний бараг тал нь нас барсан. Техассын их сургуулийн эрдэмтэд сармагчин дээр туршилт хийсний дүнд аэрозол вакцин гаргаж авах найдлага байгаа. Гэхдээ өвчилсөн сармагчин эмийг “хүлээн авалгүй” төдхөн үхсэн байна. Үүнийг заавал тусгай эмнэлэг шаардалгүйгээр “хээрийн нөхцөл”-д хэрэглэх боломжтой гэнэ. Оросын эрдэмтэд эболагийн эсрэг вакцин гаргахаар ажиллаж байна.

 MERS

 Ойрхи Дорнодоос гаралтай энэ халдвар мөн титэм вирусээс үүдэлтэй. Амьсгалын замын цочмог бусад халдваруудаас ялгаатай нь зөвхөн лабораторийн шинжилгээгээр оношилдог өвчин. Гэхдээ энэ нь бусад өвчнүүдийг бодвол халдварлах зам нь нэлээд удаан, харин нэгэнт халдвар авсан бол маш хүнд тусдаг. Өвчилсөн хүний нь тоо нэг их биш ч нийт өвчлөгсөдийн 30 хувь нь үхэх аюултай.
Энэ вирус анх Саудын Арабт 2012 онд тэмээнээс хүнд халдаж гарсан. Энэ вирусийг чухам юу мутацад оруулсныг өнөө хүртэл тогтоож чадаагүй байгаатай адил эсэргүүцэх вакциныг ч бас хэзээ гаргаж үйлдвэрлэлд шилжүүлэх нь тодорхойгүй байна.

 Коронавирус
(Coronavirus 2019-nCoV)

 Мөн л Хятадын төв нутгийн Хубэй мужийн Ухань хотоос бүр тодруулбал далайн гаралтай бүтээгдэхүүн худалдаалдаг хүнсний захаас эхлэн гарсан коронавирус 2019-nCoV-ын халдвар өнөөдөр дэлхий дахиныг түгшээж байна. Энэ өвчний талаар БНХАУ-ын эрх баригчид өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад “үл мэдэгдэх халдвар илэрсэн тухай” мэдээлсэн байдаг.

 Лхагва гаргийн байдлаар энэ 2019-nCoV коронавирусийн халдвар авсан хүн Хятад улсад 5515 болж, нас барсан хүний тоо 131 болж нэмэгдлээ гэж БНХАУ-ын бүс нутгийн Эрүүлийг хамгаалах, эрүүл ахуйн асуудал хариуцсан хороо мэдээлсэн байна. Өнөөдрийн байдлаар энэ өвчний халдвар авсан тохиолдол АНУ, Тайланд, Вьетнам, Франц, Герман, Балба, Япон, Өмнөд Солонгос, Итали зэрэг дэлхийн 10 гаруй оронд илрээд байна.

 Оросын эрдэмтэд энэ халдвараас сэргийлэх вакцин гаргаж авахаар оролдож байгаагаа мэдээлж, Хонконгийн их сургуулийн эрдэмтэд вакцин гаргасан тухай профессор Юэн Квок-Юнг “Бид вакциныг хэдийнээ гаргаж авсан, гэхдээ амьд амьтан дээр удаан хугацаагаар турших хэрэгтэй байна” гэж мэдэгдсэнийг хятадын South China Morning Post сонин дамжуулж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com