Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
SOS: Уушгины хатгалгаа өвчнөөр амиа алдагсадын 30 хувийг нэг хүртэлх насны хүүхэд эзэлж байна

 Коронавирус өвчин Монголд орж ирсэн эсэх яриа ойрын өдрүүдэд цахим орчинд, олны дунд гол сэдэв болоод байна. “Айсан хүнд аргал хөдөлнө” гэгчээр ханиад томуу тусч, халуурсан хүүхдээ нөгөө айхтар өвчнөөр өвдсөн биш байгаа гэж эмзэглэх хүмүүс ч олширлоо. Нэрийг нь хэлэхээс цээрлэм энэхүү өвчний улмаас эмнэлгийн байгууллагын ачаалал ихэсч, эмийн сангуудын маск, ариутгалын бодисын үнэ өсч, хүнсний дэлгүүрүүдийн лангуу хоосорч эхэлсэн. Яг үнэндээ коронавирусийн халдвар нь гуравхан сая хүн амтай монголчуудын хувьд хүсэх зүйл огтоос биш. Гэвч сенсацаар хооллож, хөөрч, даган баясах дуртай цөөнхийн дур хүслийн золиос болж олон нийт айдас хүйдэст автаад байна.

 Сайшаалтай нь, коронавирусийн халдварын ачаар бид өдөрт хэд хэдэн удаа гараа угааж, маск зүүж, дархлаагаа дэмжиж сурах нь бололтой. Чухамдаа энэхүү өвчний тархалт ханиад, томууны үетэй давхацсан нь, бидэнд вирусийн гаралтай өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөв дадлыг хэвшүүллээ.

 Түүнээс гадна бидэнд маш чухал нэгэн сануулгыг өгсөн. Тодруулбал, ЭМЯ-аас шинэ коронавирус халдварын талаар мэдээлэл хийх үеэрээ “H1N1, H3N2 зэрэг вирусийн халдвараар үүсгэгдсэн хатгалгааны хүндрэлийн улмаас нас барах тохиолдол бий. 2019 оны сүүлийн мэдээллээр уушгины хатгалгаагаар улсын хэмжээнд 78141 хүн хэвтэн эмчлүүлснээс 431 хүн нас барсан” гэв.

 Тэгэхээр бидний өмнө тулгарч буй жинхэнэ аюул бол тэртээ холын коронавирус бус, монголчуудын хэнэггүй зангаас үүддэг ханиад томууны хүндэрсэн хэлбэр болох уушгины хатгалгаа өвчин болоод байна. Сүүлийн хоёр жилийн статистик тоон мэдээллийг харахад, уушгины хатгалгаагаар амиа алдсан иргэдийн 30 хувийг 0-1 насны хүүхэд эзэлж байсан юм.

 Түүнчлэн амьсгалын тогтолцооны өвчлөл нас баралтын шалтгааны дөрөвт орж байгаа нь эмгэнэл гэхэд болно. Амьсгалын тогтолцооны өвчлөл гэдэгт хатгалгаа, уушгины архаг бөглөрөл, уушгины хавдар зэрэг өвчлөлүүд багтдаг. Эдгээр өвчин үүсэх шалтгаан нөхцөл нь хүний буруутай үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, архи тамхи хэрэглэх, хөдөлгөөний дутагдалд орох гэх мэт эрүүл мэндээ үл хайхрах үйлдлүүд орж болно. Бүрэн эмчлэгдэх, урьдчилан сэргийлэх боломжтой дээрх өвчнөөс болж бяцхан үрсээ алдаж буй нь өнөөдөр бидний өмнө тулгарч буй жинхэнэ аюул болоод байна.

 Ж.Уртнасан: ХӨСҮТ-д хэвтсэн хүүхдүүдийн 80 орчим хувь нь уушгины үрэвсэлтэй байна

 Дээрх мэдээллээс үүдээд бид ХӨСҮТ-ийн Халдварзүйн тандалт судалгааны албаны тархвар судлагч эмч Ж.Уртнасангаас дараах тодруулгыг авлаа.

-Томуу, төст өвчин, уушгины хатгалгаа өвчлөлөөр нас барагсадын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсэн үзүүлэлт гарчээ. Үүний шалтгааныг тайлбарлахгүй юу?
-Дээрх тоон мэдээллийг манайх гаргаагүй болохоор бид хариулт өгөх боломжгүй байна. Ер нь томуу, томуу төст өвчин даамжирч уушгины хатгалгаа болж буй нь иргэд дархлаагаа дэмждэггүй, өөрсдийн болоод үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулах завгүй байдаг амьдралын хэв маягтай холбоотой болов уу.

-Танай эмнэлэгт нөхцөл байдал ямар байна вэ?

-Нийт эмнэлэгт хэвтэгсэдийн дотор амьсгалын замын хүнд халдвар, уушгины үрэвсэл 25 хувийг эзэлж байгаа. Түүнчлэн хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 80 орчим хувийг амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвсэлтэй хүүхэд эзэлж байна. Яагаад өндөр байна вэ гэвэл улирлын томуугийн дэгдэлт ид явагдаж байгаатай холбоотой. Жил бүрийн аравдугаар сараас тавдугаар сар хүртэл томуугийн дэгдэлт явагддаг. Өвчлөлийн хувьд амбулаторийн үзлэг бага зэрэг нэмэгдсэн. Үүнд гол нөлөөлж буй зүйл нь шинэ коронавирусийн халдвартай холбоотой. Үүнийг дагаад өвчлөлийн эзлэх хувь мөн нэмэгдсэн. Ард иргэд эрүүл мэндийн байгууллагад их хандаж байна. Шинэ халдварын талаар сенсаци дэгдээсэн, худал мэдээлэл маш их байгааг бүгд мэднэ.

-Уушгины хатгалгаа болон шинэ коронавирусийн халдвартай ижил төстэй болон ялгаатай шинж тэмдэг бий юү?
-Томуу томуу төст өвчний үед халуурах, ханиалгах, амьсгалахад төвөгтэй болох улмаар уушгины хатгалгаа болж хүндрэх шинж тэмдэг илэрдэг. Шинэ коронавирусийн халдварын үед мөн үүнтэй төстэй шинж тэмдгүүд илэрдэг. Үүнээс үүдээд энэ айхтар өвчин манайд ороод ирсэн гэдэг явган яриа гарах болжээ. Манайх шиг уур амьсгалтай сэрүүн орон мөн адил томуугийн дэгдэлт явагдаж байгаа бөгөөд үүнтэй холбоотой хүндрэл гарсаар байна. Монголын хувьд Н3N2 томуугийн B хэв шинжийн хоёр вирус зэрэг эргэлтэд орсон байна. Тэгэхээр цаашид ч өвчлөл нэмэгдэж, хүндрэл үүсэх нөхцөл харагдаж байна.

-Томуу, томуу төст өвчин болон коронавирус халдварт өвчнөөс иргэд хэрхэн сэргийлэх талаар зөвлөгөө өгнө үү?
-Иргэд аль болох албан ёсны эх сурвалжтай мэдээлэл зөвлөгөөг өөрсдийн амьдралд хэвшил болгох хэрэгтэй. Ингэж байж нийгэмд үүсээд байгаа эмх замбараагүй байдал, айдас хүйдэс дарагдах боломжтой. Агаарт спирт цацах хэрэгтэй, спиртэд тэсвэргүй гэх мэт буруу ташаа мэдээлэл явж байгаа харагдсан. Энэ бол маш буруу үйлдэл. Тэгэхээр эхний ээлжинд аль болох олон нийтийн газраар явахгүй байх, дархлаагаа дэмжих, гараа маш сайн савандаж угаах, гар ариутгалын уусмалыг тогтмол хэрэглэж хэвших, сайн амрах, маск зүүж хэвших, нэг удаагийн маскийг 2-3 цаг тутам солих зэрэг наад захын зөвлөгөөг өдөр тутмын амьдралдаа хэвшил болгох хэрэгтэй. Тэгвэл зөвхөн коронавирус гэлтгүй бусад олон төрлийн вируст халдвараас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж чадна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com