Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ш.Төмөрбаатар: МоАХ-ны анхдугаар их хурал Монголын ардчиллын ялалт байсан

 Цагаан морин жилд төрсөн МоАХ нь Чингисээс хойш дэлхийд Монголыг тамгалсан үйл явдал байлаа. Энэ тухай 1990 онд монголчуудын тухай Ройтерс агентлагаар сэтгүүлч Ирьяа Халаш дэлхийн чихийг дэлдийлгэж байсан гэдэг. Тухайн үед инженер мэргэжилтэй Ш.Төмөрбаатар нийслэлийн МоАХ-ны салбаруудыг нэгтгэж, Улаанбаатар хотын анхны зохицуулагчаар сонгогджээ. Тэрбээр ажлаасаа гарч, 1990 оны хоёрдугаар сарын 18-нд болсон МоАХ-ны анхны их хурлын төлөөлөгчөөр сонгогдож, үг хэлсэн аж. Ш.Төмөрбаатар эцэг, эхээс зургуулаа. Түүний эгч Оюун, ах Алтангэрэл, дүү Баяр, Баярсайхан, Түвдэндорж нар МоАХ-нд анхнаасаа зүтгэж байсан гэдгээр партизанууд мэддэг. Тэрбээр Польшийн “Эв санааны нэгдэл” байгууллагын урилгаар туршлага судалж, Монголын ардчилалд нэвтрүүлсэн нэгэн. Харамсалтай нь түүний хэрэгжүүлсэн туршлагыг тухайн үеийн эрх баригчид таслан зогсоосон гэнэ.

-Анх ардчиллын тухай хаанаас олж мэдсэн бэ?
-1980 оны дундуур Польшид суралцаж байсан монгол оюутнуудыг буцаан татсан. Эх орондоо ирсэн оюутнуудын цөөнгүй нь манай ангид (МУИС-ийн инженерийн анги) орж ирсэн. Польшийн “Эв санааны нэгдэл” нэртэй үйлдвэрчний байгууллага 1980 оноос эхэлж эрх баригчдаа эсэргүүцэж ирсэн. Тэнд сурч байсан манай оюутнууд тэр байгууллагын тухай үлгэр шиг юм ярина. Бид маш их сонирхоно. Дээр нь Орост гарсан өөрчлөн байгуулалтаар М.Горбачёв, Б.Ельцин гэх сонирхолтой удирдагчид гарч ирсэн. Манайд үндэсний ганцхан суваг, Орбит гэдэг орос суваг л гардаг байсан. Оросын сувгаар маш их өөрчлөлт гарч байгааг сонирхоно. Тэгээд л ардчилал гэдэг ойлголттой болсон. Үнэн хэрэгтээ хүмүүс өнөөгийн ардчилал биш. Социализмыг засварлах тухай л ойлголт авч байсан шүү дээ.
-МоАХ-ны тухай мэдээлэл хэзээ авсан бэ?
-Манайх Улсын их дэлгүүрийн хажууд байсан болохоор анхны наасан ухуулах хуудсыг олж харсан. Бас энд тэнд янз бүрийн бүлгэмүүд байгуулагдаж байгаа тухай миний үеийнхэн ярьж эхэлсэн. Гэтэл манай дүү Баярсайхан МУИС дээр нэгэн бүлгэм ажиллаж байгаа тухай олж мэдээд гэрийнхэндээ хэлсэн. Түүнийг нь бид гэр бүлээрээ дэмжихээр тохиролцсон.
-Танай аав, ээж чинь юу хийдэг байсан бэ?
-Аав маань насаараа холбооны салбарт ажилласан. Ээж маань багш. Бид бүгдийг дээд боловсролтой болгож, хүмүүжүүлсэн.
-Та нарыг бүгдээрээ МоАХ-г дэмжээд ирэхээр аавыг чинь намын үүр нь дуудаагүй юу?
-Дуудаад “Хүүхдүүд чинь МоАХ-д явж байна” гээд учрыг нь асуусан гэсэн. Аав маань “Би биеийг төрүүлсэн нь үнэн. Гэхдээ насанд хүрсэн хүмүүсийн оюун санааг захирч чадахгүй шүү дээ” гээд өнгөрсөн. Нэг их сүйд болоогүй өнгөрсөн.
-“Эв санааны нэгдэл” гэх хүчирхэг байгууллага МоАХ-ны төлөөлөгчдийг урихад та бүрэлдэхүүнд нь багтсан гэсэн?
-1990 оны эхээр МоАХ-ны төлөөлөгчдийг урихад би бүрэлдэхүүнд нь багтсан. Тэр үед нийслэлийн МоАХ-ны зохицуулагч байсан. Биднийг очиход тэр байгууллага Польшдоо хүчээ авчихсан байсан. Хүчирхэг байгаагийн гол шалтгаан нь улсын үйлдвэрийн газрууд дээрээ салбаруудаа байгуулсан байсан гэж өөрсдөө үздэг юм билээ.
-Та нар тэр туршлагыг хэрэгжүүлсэн үү?
-Хэрэгжүүлсэн. Нийслэлд бараг бүх албан газрууд дээр МоАХ-ны салбар зөвлөл байгууллагдсан. Байгууллагууд дээр байгаа МАХН-ын үүр, Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, Үйлдвэрчний эвлэл ажиллах чадваргүй болтол нь МоАХ-ны салбар байгуулсан.
-Тэгээд яагаад гэнэт татан буулгасан юм бэ?
-МАХН-ын башир аргад МоАХ, МоАН-ын зарим удирдлагууд автсан.
-Тэр нь юу гэсэн үг вэ?
-МоАХ байгууллагууд дээр хүчээ аваад, эрх баригчдын салбаруудын үйл ажиллагаа мөлийгөөд ирэхээр нөгөөдүүл чинь байгууллага дээр байсан байгууллагуудыг татан буулгаад, нутаг дэвсгэрийн харьяаллаар байгуулах хууль гаргасан. Бид эсэргүүцэж байсан ч дээгүүр гарын үсэг зурагдаад өнгөрсөн. Энэ өөрчлөлт манай бүтцийг нэлээд сулруулаад, МАХН-д сэхэл авах боломж олгосон.
-Жагсаал цуглааны хамгийн гол хэрэглүүр болох чанга яригчийг танай салбарынхан гаргадаг байсан гэдэг?
-Тэр нь манай холбооны салбарын МоАХ-г хэлж байгаа юм. Тэр үед хувийн холбооны хэрэгсэл гэж байгаагүй. Холбооны монтёрын шонгийн модонд авирдаг дөрөө нь хүртэл улсын өмч байсан.
-Салбарынхаа техникийг ашиглаж байж. Хэл ам гараагүй юу?
-Тэгсхийгээд дарга, цэрэггүй нүдээ аниад л өнгөрдөг байсан.
-Анхны ардчилсан сонгуулийн дүнгээс харахад, нийслэлчүүд ардчиллыг түлхүү дэмждэг нь харагдсан?
-Тийм л дээ. МоАХ-г залуучууд ихээр дэмжиж байна гэж ярьдаг байсан. Бид салбар байгуулж явахад сэхээтнүүд илүү дэмжиж байгаа нь мэдрэгддэг байсан. Бас ахмадууд, их хэлмэгдүүлэлтээр хэлмэгдэгсэдийн ар гэрийнхэн маш их дэмждэг байсан.
-Уулзалт хийхэд хүн их цуглана биз?
-Олон хүн ирнэ. Үнэндээ одоо юу ярьж байснаа санадаггүй. (инээв) Зарим байгууллага дээр 2-3 цаг уулзалт хийдэг байсан. Яаж холион бантан хутгадаг байсан юм бүү мэд. Осолдохгүй л салбаруудаа байгуулаад явснаа л мартдаггүй.
-МоАХ-ны анхны их хурал хийх гэж бөөн юм болсон уу?
-Ерөнхийдөө бэлтгэл ажил нэг их төвөггүй болсон. Харин нийслэлээс их хуралд төлөөлөгч сонгоно гэдэг том дайн болсон.
-Бас л фракцуудын дайн уу?
-Үгүй ээ. Тэгэхэд фракцлах гэдэг ойлголт байгаагүй. Олон гишүүдтэй салбарт хүндрэл үүссэн. Жишээ нь манай холбооны салбарт тавхан мандат ирсэн. 1000 гаруй гишүүнтэй салбар шүү дээ.
-Тэгээд яаж төлөөлөгчөө сонгов?
-Салбар нь хуралдаад төлөөлөгчөө сонгосон.
-Анхны их хурал дээр ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Анх МоАХ-нд гишүүнээр элсэхдээ ямар том юмны эхлэлд оролцож байгаагаа нэг их ойлгоогүй явж ирсэн. Бидний үеийнхэн ерөнхийдөө сэтгэлийн хөөрлөөр орсон нь цөөнгүй байх. Харин МоАХ-ны анхны их хурал дээр ямар их үйл эхэлснийг мэдэрсэн. Үнэн хэрэгтээ МоАХ-ны анхдугаар их хурал Монголд ардчилал ялсныг дэлхийд зарласан шүү дээ.
-Удахгүй МоАХ анхдугаар хурлаа хийсний өдөр (II сарын 18) тохионо. Хамтрагчдадаа хандаж хэлэх үг байна уу?
-Тухайн үед хамтран тэмцэж байсан олон нөхөд тэнгэрт хальжээ. Гэхдээ ардчиллыг зөвхөн МоАХ гэж ойлгож болохгүй. Монголчуудын хамтын бүтээл.
-МоАХ-ны анхдугаар их хурлын шийдвэр амьдралд хэрэгжсэн үү?
-Сайн, муу хэлдэг ч бид ямар ч байсан ардчилсан орон болж чадсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com