Уншиж байна...
 
ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ТӨСЛИЙН ҮР ДҮН, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭМонгол Улсын Ерөнхийлөгчид БНХАУ-ын дарга Ши Жиньпин захидал ирүүлжээБаялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгууллааУДШ: ИЗНН-ын дүрмийн шинэчилсэн найруулгыг буцаавГ.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарайЦөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Монгол Улсад ажиллаж байнаХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүү шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн томилогдлооУИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ сарын 4-7-нд Казахстан Улсад айлчилнаГуравдагч хөршид дургүй сайдтай гэж дэлхийд харагдмааргүй байнаPEOPLE AWARDS наадам Ногоон хөгжлийн төлөө уриатайгаар зохион байгуулагдаж, хүндэт зочиддоо 500 модны суулгац бэлэглэлээР.Энхбат: Б.Батцэцэгийн үйлдвэр хамаг тендерийг хамдагМонгол Улсын Хөгжлийн банкны шинэ удирдлагууд олон улсын зах зээлд 350 сая ам.долларын бонд амжилттай арилжлааЦагаан сар, Үндэсний их баяр наадам нь амралтын өдрүүдтэй давхацсан бол хэрхэн шийдвэрлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэД.Батлут: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлж, үндэсний дархлааг бүх түвшинд төлөвшүүлэх бодлого барьж ажилланаЭрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Амьдрал буцалдаг орчин

М.СОДОН- ЭРДЭНЭ
 Өрх тусгаарлан, гал голомтоо бадраасан айл бүрийн хамгийн өрнүүн ажилтай тасалгаа бол гал тогооны өрөө. Хоол хүнс, амттан гээд таны болон гэр бүлийнхний чинь эрүүл мэндтэй холбогдох бүхэн энд хадгалагдаж байгаа учраас хамгийн сайн чанарын материалаар гал тогооны тавилгыг хийлгэх хэрэгтэй. Мөн хүн гэртээ байх хугацааныхаа ихэнхийг гал тогоондоо өнгөрүүлдэг гэсэн судалгаа байдаг учраас цэгцтэй, зөв зохион байгуулалт нь хамгийн чухал. Тодруулбал, хүн гал тогоондоо орж хүнсээ аваад, угааж цэвэрлэж, бэлтгээд болгох гэсэн дараалалтай байх юм. Яг ийм байдлаар гал тогооны тавилгаа зохион байгуулж чадвал өдөрт дунджаар 54 метр, 20 жилд 397 км замыг үргүй туулахгүй. Буруу зохион байгуулалттай гал тогоонд алхах зам урт, зарцуулах цаг их байдаг аж.

 Хүнсний хэсэг. Энэ хэсэгт хамгийн өргөн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн болох талх, кофе, цай, хоолны хольц, будаа, гоймон, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, ус, ундаа, хүүхдийн хоол зэргийг хадгална
Хадгалалтын хэсэг. Энд аяга, таваг, халбага,сэрээ, хайч, хуванцар сав, алчуур, талх шарагч, ногоо зүсэгч, цахилгаан данх, шархны лент зэргийг байрлуулна.
Цэвэрлэгээний хэсэг. Хогийн сав болон гэр ахуйн цэвэрлэгээний хэрэгсэл болох алчуур, тор, угаалтуур, аяга таваг угаагч зэргийг энд тавиарай.
Бэлтгэх хэсэг. Энэ бол гал тогооны гол хэсэг. Хутга, шанага, холигч, хоол амтлагч, тос, тугалган цаас, жин сальфетка хувин зэрэг хоол бэлтгэхэд шаардлагатай зүйлс байна.
Хоол хийх хэсэг. Цахилгаан хэрэгсэл болох зуух, жигнүүр, шарах шүүгээ, уур шүүгч, хайруулын таваг зэрэг нь энд байхад тохиромжтой.
Чулуун тавцан. Орчин үед гал тогооны тавилга хийлгэхдээ чулуун тавцантай байх шаардлагыг тавих болжээ. Энэ нь цэвэр байгалийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа эрүүл мэндэд харшлахгүй бас халуун хүйтэнд тэсвэртэй тул халцарч, хагарч, гэмтэхгүй давуу талтай.
 Шаталсан тавиур. Хүнсний хэсгийн эд зүйлсийг хадгалж байгаа тавиурыг босоо байдлаар бат суурьтай хөдөлгөөнгүй хийвэл шаардлагатай зүйлсээ авч, хийхэд хялбар байх болно.
Шургуулга. Юуны өмнө шургуулга бүрэн нээгддэг байх хэрэгтэй. Гуравны хоёр орчим нь нээгдэж бусад хэсэг нь далд үлддэг шургуулганд юм хадгалахад ч төвөгтэй. Бүрэн нээгддэг байвал дотор нь байгаа зүйлсийг цөмийг нь харж хайснаа олоход хялбар байх болно.
Мөн угаалтуурынхаа доод хэсэгт шургуулга хийж ахуйн хэрэглээний зүйлсээ хадгалж болох юм.
Булангийн хэсгийг ашиглахгүй орхиж болохгүй. Туршлагатай дизайнерууд булангийн шургуулгыг зөвлөдөг юм билээ.
Ханын шүүгээ. Гал тогооны ханын шүүгээнд өргөгддөг хаалга хийвэл бүрэн нээгдэж, бага зай эзлэх давуу талтай. Мэдээж ийм сонголт хийхийн тулд дуу чимээ гаргадаггүй сайн чанарын нугас, хэрэгсэл сонгох ёстой.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com